NEW
Font size
Worksheets6-r angi gerel
Total questions: 20
Worksheet time: 10mins
Гэрэл агаараас шилэнд хугарч цааш тархжээ. Гэрлийн хугарлын өнцөг аль нь вэ?
X
Y
S
Z
Лааны дүрсийг хүн толинд ойлгон харсан бол аль зурагт лаа, лааны дүрс, хүний нүдийг зөв дүрсэлсэн байна вэ?
Сурагч цаасан дээр P үсэг бичээд дээд талд нь хавтгай толь байрлуулжээ. Доорх хариултаас аль нь зөв бэ?
Гар чийдэнгийн цар толь чийдэнгээс гарч байгаа гэрлийн цацрагийг цуглуулах үүрэгтэй байдаг. Цар толь ямар хэлбэртэй байвал тохиромжтой вэ?
Гүдгэр толь
Хүнхэр толь
Хавтгай толь
Бүгд болно
Тольноос ойсон цацрагийн замыг зөв зурсныг сонгоорой.
1
2
3
4
Гэрэл шулуун замаар тархдагийн тод нотолгоо ...... үүсдэг.
Сүүдэр
Гэрлийн ойлт
Гэрлийн хугарал
Гэрлийн дотоод бүрэн ойлт
Хүнээс толийг 2 м зайд холдуулахад хүн дүрс хоёрын хоорондох зай хэдээр холдох вэ?
10 м
4 м
6 м
8 м
Зэрэглээ үүсэх нь гэрлийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
Гэрлийн ойлт
Гэрлийн хугарал
Гэрлийн дотоод бүрэн ойлт
Сүүдэр үүсэх
Гэрэл агаараас ус руу нэвтрэн орж байв. Аль нь нэвтэрсэн цацрагийг зөв дүрсэлсэн бэ?
Гэрэл уснаас агаарт нэвтрэн орж байв. Аль нь нэвтэрсэн цацрагийг зөв дүрсэлсэн бэ?
Усанд дүрсэн харандаа яагаад ингэж харагдаж байгаа вэ?
Гэрлийн хугарал явагдсан учраас
Гэрлийн ойлт явагдсан учраас
Гэрлийн дотоод бүрэн ойлт явагдсан учраас
Харандаа хугарсан учраас
Шилэн орчноос гэрлийн цацраг хэрхэн тусахыг зурагт үзүүлэв. Шилний хувьд дотоод бүрэн ойлтын өнцөг 42° байдаг. Дараах зургаас гэрэл буцаж ойх уу? гэрэл хугарах уу?
Тийм, Тийм
Үгүй, Тийм
Тийм, үгүй
Үгүй, үгүй
Гэрлийн цацраг хоорондоо параллель хоёр хавтгай толиноос хэрхэн ойхыг зурагт үзүүлэв. Дараах хэллэгүүдээс зөвийг сонгоно уу.
1-р толины хувьд тусгалын өнцөг 20°
1-р толины хувьд тусгалын өнцөг 140°
2-р толины хувьд тусгалын өнцөг 70°
2-р толины хувьд тусгалын өнцөг 90°
Гэрэл агаараас шилэн дээр тусав. Зураг дээр аль цацраг гэрлийн хугарсан цацрагийг зөв дүрсэлсэн бэ?
1
2
3
4
Шилэн тавцантай ширээн дээр байгаа цагны дүрс харагдана. Цаг хэд болж байна вэ?
10 ц 30 мин
8 ц
2 ц 30 мин
14 ц 30 мин
Модны загвар дээр хүүхэд гар чийдэнг зурагт үзүүлснээр тусгахад модны сүүдэр үүсэж байв. Модны сүүдэр хэрхэн харагдсан бэ?
Дараах зургийг нэрлэнэ үү?
Толин ойлт
Сарнимал ойлт
Гэрлийн ойлт
Толин ба сарнимал ойлт
Гэрэл тунгалаг зүйлээр нэвтэрч тархахдаа чиглэлээ өөрчилж байна. Энэ үзэгдлийг ........ гэдэг.
гэрэл ойх
дотоод бүрэн ойлт
гэрэл хугарах
гэрэл шулуун тарах
Дараах зурагт толин дээр туссан гэрлийн цацрагийн явцыг үзүүлжээ. Тусгалын өнцгийг тодорхойлно уу.
33°
57°
66°
132°
Шилэн кабелиар мэдээлэл дамжуулахдаа гэрлийн ямар үзэгдлийг ашигладаг вэ?
Гэрлийн ойлт
Гэрлийн хугарал
Гэрлийн дотоод бүрэн ойлт
Гэрэл шулуун тарах үзэгдэл
