wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм шалгалт

Total questions: 30

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Бие хүний нийгэмшилтэд нөлөөлдөг микро хүчин зүйлд аль нь орох вэ?

a)

Гэр бүл

b)

Хамт олон

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Хүний хувийн онцлог

2.

Нээлттэй нийгэм, хаалттай нийгэм гэж анх хэн ангилсан вэ?

a)

К.Ясперс

b)

К.Маркс

c)

К.Поппер

3.

О.Шпенглер соёл, иргэншил хэмээх ойлголттуудыг.........гэж авч үзсэн байдаг

a)

Ижил утгаар

b)

Иргэншил нь соёлын төгсгөл шат

c)

Соёл нь иргэншлийн дээд шат

d)

Ялгаж үзээгүй

e)

Зөв хариулт байхгүй

4.

Нийгмийг тодорхойлох олон хандлагууд байдаг. Тэгвэл олон нийтийн дүрэм нийгмийн үнэт зүйлс зан төлөвийг задлан шинжлэхэд хэрэглэдэг хандлагыг өгөгдлөөс олоорой.

a)

Хүн ам зүйн хандлага.

b)

Сэтгэл зүйн хандлага.

c)

Хамт олны хандлага.

d)

Соёл судлалын хандлага.

e)

Эдгээрээс өөр хандлага.

5.

“Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс

сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж,

нөхөрлөж байна. Уламжлал нийгэмд гэр бүл, шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд

нийгэмшүүлж, ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж

байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба

ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?

a)

Н. Коперник

b)

Спиц

c)

М. Калмижн

d)

М. Вебер

6.

Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг

тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?

a)

Ажиглалтын арга

b)

Асуулгын арга

c)

Ярилцлагын арга

d)

Туршилтын арга

7.

Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл

ажиллагаа нь судалгааны аль үе вэ?

a)

Cудалгааны эхэн үе

b)

Судалгааны бэлтгэл үе

c)

Судалгааны дараах үе

d)

Судалгааны явцад

8.

Аль нь тоон судалгааны арга вэ?

a)

Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино

b)

Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна

c)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна

d)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ

9.

Дараах өгөгдлөөс аль нь байр суурь хэмээх ойлголтыг тодорхойлж байна вэ?

a)

Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах

b)

Байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг эрх илэрхийлнэ

c)

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчилдөх үйл явц

d)

Заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц хандлагаар илэрнэ

10.

Харилцан үйлдлийн явцад харилцагч хүн ямар үүргийг гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг хувь хүнд

төлөвшдөг. Жишээ нь, ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл

бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг нь

ямар онолын агуулгыг илэрхийлж байна вэ?

a)

Шүүмжлэлт онол

b)

Зөрчилдөөний онол

c)

Бэлгэ тэмдэг, харилцан үйлдлийн онол

d)

Бүтэц чиг үүргийн онол

11.

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших,

нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг илэрхийлсэн ойлголт аль

нь вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Адилсал

d)

Агент

12.

Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Гэр бүл

c)

Сургууль

d)

Үе тэнгийнхэн

13.

Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан

хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ...гэнэ.

a)

Нийгмийн арга хэмжээ

b)

Нийгмийн хяналт

c)

Aлбан хяналт

d)

Aлбан бус хяналт

14.

Аль нь албан ёсны хяналт биш вэ?

a)

Ажлаас халах

b)

Эрхийг хязгаарлах

c)

Шүүмжлэх

d)

Хорих

15.

Дараах соёлын элементүүдээс аль нь хэлний талаар өгүүлнэ вэ?

a)

Хүн бодол санаагаа аль нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээдэг

b)

Xүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл

c)

Xүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ

d)

Xүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил

16.

Монгол үндэстний соёлын нийтлэг шинжүүдээс аль нь биш вэ?

a)

Монгол орон бол эртний соёлт орон

b)

Монгол улс дэлхийн хэд хэдэн соёлын хэв маягаас Дорнын соёлын хүрээнд хамаарна

c)

Манай орон бол Буддын соёлт орон

d)

Монгол орон бол суурьшмал соёл иргэншилтэй орон

17.

Судлаачид түүхэн хөгжлийн хандлагаар нь соёлын оршин тогтнох үе шатуудыг тодорхойлдог.

Жишээ нь: эртний, орчин үеийн, эртний Грекийн, Өрнө, Дорнийн, Ан агнуурын, нүүдлийн гэх мэт.

Үүнийг соёл судлалд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Соёлын түүхэн хэв маяг

b)

Соёлын үе шат

c)

Соёлын түүх

d)

Соёлын ангилал

18.

Соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл

үнэмшилтэй холбон тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

a)

Ж.Мёрдок

b)

К. Клакхон

c)

К. Леви-Строс

d)

Э. Кассирер

19.

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна

a)

Үндсэн хууль

b)

Зөрчлийн тухай хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

20.

Хүн бүр хүмүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг

тухай ойлголт аль нь вэ?

a)

Хүний эрх

b)

Эрх чөлөө

c)

Хүний эрхэм чанар

d)

Нэр төр

21.

Аль нь хүний эрхэм чанар\ human dignity\ үндсэн шинж биш вэ?

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан

b)

Хүний эрхэм чанар нь хэмжигдэж болох зүйл

c)

Хүнээс хүний эрхэм чанарыг салгаж болохгүй

d)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй

22.

Xүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх,

хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ

үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин

хүүхэд үрчлэн авсан эх эцэг болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий арга хэмжээ аль нь

вэ?

a)

Хөдөлмөрийн харилцаа

b)

Нийгмийн хамгааллын тогтолцоо

c)

Нийгмийн даатгал

d)

Нийгмийн халамж

23.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

a)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 12 сараас доошгүй хугацаанд,

үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

b)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 18 сараас доошгүй хугацаанд,

үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд,

үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

d)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд,

үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

24.

ДНБ-ийг зардлаар тооцох аргад үл хамаарах нь аль вэ?

a)

Төрийн зардал

b)

Зээлийн хүү

c)

Өрх гэрийн хэрэглээ

d)

ААН хөрөнгө оруулалт

25.

Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн

түвшинд харьцуулж ....... -г тодорхойлно.

a)

Нэрлэсэн ДНБ

b)

Бодит ДНБ

c)

Нэг хүнд оногдох ДНБ

d)

ДНБ-ий өсөлт

26.

Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг

болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн үйлчилгээний

үнэ төдий чинээ өндөр болохыг тогтоосон эдийн засагч хэн бэ?

a)

Фишер

b)

Смит

c)

Оукен

d)

Кейнс

27.

Английн эрдэмтэн Оукены хуулиар ажилгүйдэл 4% өсөхөд үйлдвэрлэлийн бүтээмж хэдэн хувь

буурна гэж үзсэн бэ?

a)

2,5%

b)

5%

c)

7,5%

d)

10%

28.

Монгол улсын иргэн Чехийн хувийн компанид ажиллахад орлого нь хаана тооцогдох вэ?

a)

Монголын ҮНБ, Чехийн ДНБ

b)

Монгол улсын ДНБ, Чехийн ҮНБ

c)

Чехийн ҮНБ,Монголын ҮНБ

d)

Чехийн ҮНБ, Монголын ДНБ

29.

Монгол улс 1990 оноос өмнө төрийн бодлогыг дан ганц МАХН удирдан чиглүүлж байсан нь

иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломж, олон ургальч үзлийг хязгаарлаж байсан нь манай

улсад ямар тогтолцоо байсан бэ?

a)

Социалист тогтолцоо

b)

Капиталист тогтолцоо

c)

Ардчилсан тогтолцоо

d)

Олон намын тогтолцоо

30.

Ардчиллын үнэт зүйлсийг судлан цэгцэлсэн судлаач хэн бэ?

a)

А. Линкольн

b)

Р.Даль

c)

Н.Макиавелли

d)

Д.Истон