wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11,12 нийгэм

Total questions: 15

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?

a)

Соёлын дархлаа сулрах шалтгаан

b)

Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

c)

Соёлын суурь зарчмын шалтгаан

d)

Соёлын зөрчих хандлагын шалтгаан

2.

“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий” гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?

a)

Соёлоо эрхэмлэхийн шалтгаан

b)

Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

c)

Соёлын дархлаа сулрах шалтгаан

d)

Соёлын зөрчих хандлагын шалтгаан

3.

1970-аад оны II хагасаас энэхүү ойлголт нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэхүү ойлголтыг манай судлаачид “соёлын ижилсэл”, “соёлын өөрийншил” гэх зэргээр нэрлэдэг бол энэ нь аль ойлголт вэ?

a)

Соёлын цочирдол

b)

Соёлын өвөр төрх

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын даяаршил

4.

Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?

a)

A. Э.Кассирер

b)

Дж.Кэмпбелл

c)

Э.Фромм

d)

К.Оберг

5.

Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?

a)

Э.Фромм

b)

К.Оберг

c)

Ж. Локк

d)

Э.Кассирер

6.

“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?

a)

Соёлын эрх чөлөө хязгаарлагдах

b)

Соёлын цочирдолд орох

c)

Соёлын адилсал идэвхжих

d)

Соёлын дархлаа алдагдах

7.

“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?

a)

Соёлын цочирдолд орох

b)

Соёлын дархлаа алдагдах

c)

Соёлын адилсал идэвхжих

d)

Соёлын үйлдвэрлэл эрхлэх

8.

Монгол Улс хэдэн онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?

a)

1995

b)

1998

c)

2008

d)

2005

9.

Соёлын харилцан үйлчлэлд аль нь хамаарахгүй вэ?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлыг хуулбарлан дуурайх

c)

Соёлын тулгалт

d)

Соёлын дадал

10.

Тогтвортой хөгжлийн гол утга санаанд аль нь хамаарахгүй вэ?

a)

Байгаль орчин

b)

Нийгмийн орчин

c)

Эдийн засаг

d)

Нийгэм, соёл

11.

............................. бүтээсэн бүхнийг устгаж, хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц юм.

a)

Соёлын харилцан үйлчлэл

b)

Соёлын даяаршил

c)

Соёлын тулгалт

d)

Соёлын орон зай

12.

Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх эрх

a)

Соёлын орон зай

b)

Соёлын эрх чөлөө

c)

Хүний эрх чөлөө

d)

Эрх, эрх чөлөө

13.

Экосистем нь соёл иргэншлээ агуулдаг гэдэг утгаар нь өнөөгийн соёл иргэншил ба байгаль орчныг бүхэлд нь ................................................ гэж нэрлэж байна.

a)

Ногоон соёл иргэншил

b)

Тогтвортой хөгжил

c)

Экосистем

d)

Соёлын даяаршил

14.

Соёлын аялал жуулчлалд хэдэн зарчим баримталдаг вэ?

a)

2

b)

3

c)

4

d)

5

15.

Соёлын аялал жуулчлалыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Дотоодын, гадаадын

b)

Орон нутгийн, үндэсний

c)

Дотоодын, дэлхий нийтийн

d)

Дотоодын, олон улсын