wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Эдийн засаг АХА

Total questions: 125

Worksheet time: 1hrs 21mins

Name
Class
Date
1.

Хувьцаа гэж юу вэ?

a)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас          

b)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

c)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

2.

Татварыг бүх нийтээр төлдөг байх, хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?                                    

a)

Заавал төлдөг байх

b)

Ил тод байх

c)

Тэгш байх

d)

Шударга байх

e)

Энгийн байх

3.

Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

b)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

4.

Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс

мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

b)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ буурч, хүмүүс

мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

c)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс

мөнгөтэй болсноор хэрэглээ нэмэгдэж, нийт эрэлт нэмэгдэнэ

d)

Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс

мөнгөтэй болсноор нийт эрэлт буурна

e)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс

мөнгөтэй болсноор нийт эрэлт тогтворжино

5.

Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .......... гэнэ. Цэгийн

оронд тохирох өгөгдлийг нөхнө үү

a)

Олон улсын худалдаа

b)

Гадаад худалдааны тэнцэл

c)

Барааны нийт эргэлт

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Олон улсын харилцаа

6.

Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө

амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл

ажиллагаа

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй

хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

7.

Татвар төлөгчдөд татварын хэмжээ,татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?

a)

Заавал төлдөг байх

b)

Шударга байх

c)

Тэгш байх

d)

Ил тод байх

e)

Энгийн байх

8.

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

9.

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт

10.

Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?

a)

Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох

b)

Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх

c)

Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх

d)

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх

e)

Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах

11.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар

бодлого гэдэг вэ?

a)

Төрийн сангийн буюу төсвийн бодлого

b)

Төрийн мөнгө зээлийн бодлого

c)

Эдийн засгийн бодлого

d)

Засгийн газрын бодлого

e)

Төрийн бодлого

12.

. Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл эдгээрээс төрийн эдийн засгийн үндсэн хоёр бодлого нь аль вэ?

a)

Сангийн ба мөнгө зээлийн бодлого

b)

Татварын ба ажил эрхлэлтийн бодлого

c)

Хүүгийн ба гадаад худалдааны бодлого

d)

Гаалийн ба хөрөнгө оруулалтын бодлого

e)

Тохирох хариулт алга

13.

. Хуулийн дагуу, тогтоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжийг ........... гэнэ.

a)

Төлбөр

b)

Хувьцаа


c)

Татвар

d)

Шимтгэл

e)

Бонд

14.

. Орчин үеийн АНУ-ын нэгэн эдийн засагч “Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хэрхэн хамаарч байдгийг графикаар илэрхийлсэн.” Энэ нь:

a)

Госсений хууль

b)

Оукены хууль

c)

Лоренцийн муруй

d)

Нийлүүлэлтийн муруй

e)

Лафферын муруй

15.

. Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:

a)

a. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого

b)

b. Төсвийн орлогыг бууруулах бодлого

c)

c. Зээлийн хүүгийн бодлого


d)

d. Татварын хэмжээг бууруулах бодлого

e)

e. c ба d хариулт хамаарна

16.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Сангийн, төсвийн бодлого

c)

Мөнгө, зээлийн бодлого

d)

Татварын бодлого


e)

a ба c хариулт хамаарна.

17.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Татварын бодлого

d)

Ажил эрхлэлтийн бодлого

e)

eХүүгийн хатуу бодлого

18.

Ж.Кейнсийн онолыг эсэргүүцэж хэд хэдэн урсгал гарч ирсэн.”.... Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй бөгөөд, зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна ”Энэ хэний үзэл санаа вэ?

a)

Ф.Хайек

b)

Ж.Кейнс

c)

. К.Маркс

d)

А.Лаффер

e)

А.Смит

19.

. Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг хэрхэн нэрлэх вэ?

a)

Капиталын бодлого

b)

Гадаад худалдааны бодлого


c)

Санхүү мөнгөний бодлого

d)

Чөлөөт худалдааны бодлого

e)

Протекционист бодлого

20.
a)

1a 2b 3c

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1b 2a 3c

e)

1c 2b 3a

21.

. Төр татвараас гадна тодорхой төрлийн барааны импортод хязгаарлалт буюу квот тогтоож өгөх тохиолдол байдаг. Жишээ нь : Тухайн оронд жилд орох барааны тоо хэмжээг 20 мянган ширхэгээс, 100 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэх мэт. Ийм арга хэмжээг гадаад худалдааны ямар бодлого гэж нэрлэдэг вэ?

a)

Капиталын бодлого

b)

Демпинг

c)

Санхүү мөнгөний бодлого

d)

Хөрөнгө оруулалтын бодлого

e)

Протекционист бодлого

22.

Демпинг гэж юуг хэлдэг вэ?

a)

Дотоодын зах зээл дээр орж ирж буй импортын барааны тоо хэмжээ, үнэд хязгаарлалт тогтоох

b)

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр


c)

Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнэ өсгөх зорилготой түр зуурын үзэгдэл

d)

Дотоодын ААН-үүдийн гаднаас оруулж ирж буй бараанд ноогдуулах импортын татвар

e)

Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрээ байгуулах эсвэл худалдаж авах

23.

“Тогтвортой хөгжил” гэсэн ойлголт анх хэдийд бий болж өргөн дэлгэрсэн бэ?

a)

1945 онд АНУ –ын Сан Францискод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар

b)

1961 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар

c)

2002 оны Ардчилсан Орнуудын Хамтын нөхөрлөлийн удирдах зөвлөлийн хурлаар

d)

1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурлаар

e)

2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар

24.
a)

1a 2b 3c

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1b 2a 3c

e)

1c 2b 3a

25.

. “Тогтвортой хөгжил”-ийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу?

a)

Бичиг үсэг тайлагдсан байдал

b)

Эдийн засаг

c)

Байгаль орчин

d)

Нийгмийн байдал

e)

Илүүц зүйл алга

26.

. Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг тодорхойлдог шалгууруудыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Эдийн засгийн бодлого

b)

Эдийн засгийн хөгжлийн түвшин

c)

Эдийн засгийн бүтэц

d)

Эдийн засгийн өсөлтийн төрөл

e)

Гадаад эдийн засгийн хэлбэр

27.
a)

1e 2b 3c 4d 5a

b)

1e 2c 3d 4b 5a

c)

1b 2d 3a 4e 5c

d)

1c 2d 3a 4b 5e

e)

1d 2c 3b 4e 5a

28.

. Интеграци хэмээх нь ...................утгатай латин үгнээс гаралтай аж.

a)

Баглах, бэхлэх

b)

Олшруулах, томруулах

c)

Бүсчлэх, нэгдэх

d)

Чөлөөт бүс

e)

.Нэгдсэн зах зээл

29.

. Протекционист бодлогын эсрэг ямар нэртэй бодлого байдаг вэ?

a)

Гадаад худалдааны бодлого

b)

Чөлөөт худалдааны бодлого

c)

Монетаризм

d)

Харьцангуй давуу талын онол

e)

Туйлын давуу талын онол

30.
a)

1c 2a 3e 4f 5b 6d

b)

1c 2b 3a 4f 5d 6e

c)

1d 2e 3a 4c 5f 6b

d)

1a 2b 3c 4d 5e 6f

31.

Нийт эрэлтийн бүтцэд аль нь хамаарах өгөгдөл вэ?

a)

Өрх гэрийн хэрэглээний зардал /С/

b)

Аж ахуй нэгжийн зардал / I /

c)

Төрийн худалдан авалтын зардал /G/

d)

Гадаад хэрэглэгчийн зардал /Х/

e)

Дээрх бүгд хамаарна.

32.

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг ........... гэнэ.

a)

Дефицит


b)

Хувьцаа

c)

Профицит

d)

Демпинг

e)

Бонд

33.

. Төрийн мөнгөн хөрөнгийн гол эх үүсвэр нь бүх төрлийн татвар байдаг. Татварын шударга байх, ил тод байх зэрэг зарчмуудыг өөрийн бүтээлдээ тодорхойлсон ба Зах зээлийн онолыг үндэслэгч хэн бэ?

a)

Д.Рикардо

b)

Артур Лаффер

c)

Ф.Хайек

d)

А.Смит

e)

Ж.Кейнс

34.

. Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Жишээ нь: төмөр зам барихад мөнгө хуваарилж төмөр замын эд анги, тоног төхөөрөмж авч болно. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?

a)

Төрийн сангийн бодлого

b)

Мөнгө зээлийн бодлого

c)

Гадаад худалдааны бодлого

d)

Татварын бодлого

e)

Хөрөнгө оруулалтын бодлого


35.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн.............. гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Сангийн, төсвийн бодлого

c)

Мөнгө, зээлийн бодлого

d)

Татварын бодлого

e)

a ба c хариулт хамаарна.

36.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг .................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Татварын бодлого

d)

Ажил эрхлэлтийн бодлого

e)

Хүүгийн хатуу бодлого

37.

. Дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл соёл, техник технологийн салбарын хүрээнд нягтрах үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Тогтвортой хөгжил

b)

Даяаршил

c)

Олон улсын харилцаа

d)

Хамтын ажиллагаа

e)

Олон туйлт харилцаа

38.

“Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, харин төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой ” Энэ хэний үзэл санаа вэ?

a)

Ф.Хайек

b)

Ж.Кейнс .

c)

А.Дебро

d)

М.Стиглиц

e)

А.Смит

39.
a)

1a 2b 3c

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1b 2a 3c

e)

1c 2b 3a

40.

Гадаад худалдааг хязгаарлах бодлогын шалтгааныг тоочихдоо илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах

b)

Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх

c)

Дотоодын эдийн засгийн хөгжиж буй үйлдвэрлэл, салбаруудыг дэмжих

d)

Гаалийн татварын орлогоор улсын төсвийг нэмэгдүүлэх

e)

Валютын зах зээлийг өргөтгөх

41.

Гадаад худалдааны протекционист бодлогыг аль нь тодорхойлж байна вэ?

a)

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулахзорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц


b)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого

c)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого

d)

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж дэмжихийн тулд импортын барааны татварыг нэмэх юмуу импортод хязгаарлалт тогтоох бодлого

e)

Импортын татварыг бууруулж хязгаарлалтыг үгүй болгох бодлого

42.

Сүүлийн үед манай улсын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа зарж эхэлсэн явдлыг хөрөнгө оруулалтын ямар хэлбэрээр тайлбарлаж болох вэ?

a)

Капиталын хөрөнгө оруулалт

b)

Шууд хөрөнгө оруулалт

c)

Шууд бус хөрөнгө оруулалт

d)

Портфелийн хөрөнгө оруулалт

e)

Татварын хөрөнгө оруулалт

43.

. Ирээдүй хойч үеийнхний, өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад нийцсэн хөгжлийг юу гэж тодорхойлдог вэ?

a)

Хүний хөгжлийн индекс

b)

Тогтвортой хөгжил

c)

Амьдралын чанарын индекс

d)

Ногоон хөгжил

e)

Хүний капиталын индекс


44.
a)

1a 2b 3c

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1b 2a 3c

e)

1c 2b 3a

45.

Олон улсын худалдаа болон үндэстэн хоорондын корпорацийн үйл ажиллагаа нь янз бүрийн орнуудын эдийн засгийг нягт холбож гадаад худалдаа болон эдийн засгийн бусад бодлогын талаар тодорхой зөвшилцөлд хүрэхийг эдийн засгийн .........................гэнэ.

a)

Өсөлт

b)

Харилцаа

c)

Интеграци

d)

Даяаршил

e)

Хөгжил

46.
a)

1a 2c 3e 4b 5d

b)

1e 2c 3d 4b 5a

c)

1b 2d 3a 4e 5c

d)

1c 2d 3a 4b 5e

e)

1d 2c 3b 4e 5a

47.

. Гадаадын худалдааны бодлогыг хэрэгжүүлэх арга, механизмд аль нь хамаарахгүй вэ?

a)

Гаалийн татвар

b)

Гаалийн хөнгөлөлт

c)

Гаалийн хязгаарлалт

d)

Гаалийн орлого

e)

Дээрх бүгд хамаарна

48.

. Бага хуримтлуулж илүү ихийг худалдан авснаар нийт эрэлт нэмэгдэн гэж аль онол сургаал үздэг вэ?

a)

Кейнсизм

b)

Эдийн засгийн либерализм

c)

. Мөнгөний талыг баримтлагчид

d)

Меркантализм

e)

. Протекционист

49.

Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:

a)

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого

b)

Төсвийн орлогыг бууруулах бодлого

c)

Зээлийн хүүгийн бодлого

d)

Татварын хэмжээг бууруулах бодлого

50.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Мөнгө, зээлийн бодлого

c)

Сангийн, төсвийн бодлого

d)

Татварын бодлого

51.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Ажил эрхлэлтийн бодлого

52.

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг ........... гэнэ.

a)

Дефицит

b)

Хувьцаа

c)

Демпинг

d)

Бонд

53.

Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Жишээ нь: төмөр зам барихад мөнгө хуваарилж төмөр замын эд анги, тоног төхөөрөмж авч болно. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?

a)

Хөрөнгө оруулалтын бодлого

b)

Татварын бодлого

c)

Мөнгө зээлийн бодлого

d)

Төрийн сангийн бодлого

54.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг .................... гэнэ.

a)

Татварын бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Мөнгөний тэлэх бодлого

d)

Хүүгийн хатуу бодлого

55.

Эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ний өсөлтийн хурдыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?

a)

ДНБ ийн тайлангаас хасах нь ДНБ ийн суурь хуваах нь ДНБ

b)

Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулна

c)

Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулна.

d)

Тухайн улсын иргэдийн бодит ба нэрлэсэн цалингийн зөрүүг хэлнэ.

56.

Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?

a)

B. Бодит цалин нэмэгдээгүй.

b)

Бодит цалин өссөн.

c)

Нэрлэсэн цалин буурсан.

d)

Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.

57.

Цалингийн төрлийг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................

Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичээрэй.

a)

Бодит

b)

Үндсэн

c)

Тогтмол

d)

Хэвийн

58.

Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль нь вэ?

a)

Татварын хуаь хэмжээг багсгах, гадаадаас зээл туслаж гуйх

b)

Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах

c)

Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох.

d)

Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх

59.

ДНБ-ийг зардлаар тооцоход аль өгөгдөл нь хамаарах вэ?

a)

Өрх гэрийн хэрэглээний зардал /С/

b)

Аж ахуй нэгжийн зардал / I /

c)

Төрийн худалдан авалтын зардал /G/

d)

Гадаад хэрэглэгчийн зардал /Х/

e)

Дээрх бүгд хамаарна

60.

“Ажилгүй хүн” гэдэг ойлголтыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

a)

A. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа хүн

b)

B. Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүн

c)

C. Бага насны хүүхдээ харж гэртээ суудаг эмэгтэй

d)

D. Тэтгэвэрт гарсан ахмад настан

61.

Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг ................. гэнэ.

a)

A. Төлбөр

b)

B. Хураамж

c)

C. Татвар

d)

D. Цалин

62.

Ямар нэгэн үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг ......................гэнэ.

a)

A. Хөдөлмөр

b)

B. Капитал

c)

C. Хөлдөлмөр эрхлэх чадвар

d)

D. Мөнгө

63.

Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг ......................гэнэ.

a)

A. Хөдөлмөрийн нийлүүлэлт

b)

B. Хөдөлмөрийн эрэлт

c)

C. Хөдөлмөрийн зах зээл

d)

D. Хөдөлмөрийн насны хүн ам

64.

Мөнгө нь янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд нь харьцуулах, жиших үед хэрэглэгддэг. Энэ нь мөнгөний ямар үүргийг илэрхийлж байна вэ?

a)

A. Төлбөрийн хэрэгслийн үүрэг

b)

B. Өртгийн хэмжүүрийн үүрэг

c)

C. Гүйлгээний хэрэгслийн үүрэг

d)

D. Арилжааны хэрэгслийн үүрэг

65.

Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

a)

A. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав

b)

B. Цахилгааны төлбөр дамжуулав

c)

C. Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

d)

D. Хэрэглээний зээл олгов.

66.

Сурагч банкны үндсэн ангиллыг бичжээ. Асуултын тэмдэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү?

1.Төв банк 2...............?

a)

A. Худалдааны банк

b)

B. Арилжааны банк

c)

C. Зээлийн банк

d)

D. Санхүүгийн банк

67.

Арилжааны банкны үйл ажиллагаа аль нь вэ?

a)

A. Улсын мөнгөний бодлогыг боловсруулав.

b)

B. Гүйлгээнд шинээр мөнгөн тэмдэгт гаргав.

c)

C. Мөнгөн хадгаламж хүлээн авав.

d)

D. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангав

68.

Цахим мөнгөний төрлүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

A. Кэнди оноо /Сandy/

b)

B. Биткойн /Bitcoin/

c)

C. Ванкойн /Onecoin/

d)

D. Чек /Cheque/

69.

Эдийн засгийн идэвхтэй хүн амд аль нь хамаарах вэ?

a)

A. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил эрхлээгүй иргэд

b)

B. 16-хүртэлх насны хүүхдүүд

c)

C. Тэтгэврийн насны хүн ам

d)

D. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

70.
a)

A

b)

B

c)

C

d)

D

71.

Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?

a)

A. 308 мянган төгрөг

b)

B. 310 мянган төгрөг

c)

C. 324 мянган төгрөг

d)

D. 350 мянган төгрөг

72.

Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?

a)

A. Бодит цалин өссөн.

b)

B. Бодит цалин нэмэгдээгүй.

c)

C. Нэрлэсэн цалин буурсан.

d)

D. Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.

73.

Хадгаламжийн ашиг тусыг өгүүлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

A. Мөнгөн хуримтлал үүсгэдэг.

b)

B. Хүүний орлого олдог.

c)

C. Хадгаламжаа бэлэглэж, гэрээслэж болдог.

d)

D. Нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг.

74.

Гэрээний үндсэн дээр үндэсний болон гадаад валют хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг ...................гэнэ.

a)

A. Хувьцаа

b)

B. Хадгаламж

c)

C. Түрээс

d)

D. Төлбөр

75.

Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Төгрөгийг 100, 500, 1000 хэмээн тоолж болдог.

b)

B. Төгрөг нь монгол улс даяар хэрэглэгддэг

c)

C. Төгрөг нь 10, 20, 50, 100 гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.

d)

D. Төгрөгийг зөвхөн нэг л удаа хэрэглэдэг.

76.

Хүснэгтэд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж аль нь худал дүгнэлт болохыг тодорхойлно уу.

a)

A. Бага боловсролтой хүмүүс ажилгүйдэлд хамгийн их өртдөг

b)

B. Нийт ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг

c)

C. Магистр болон доктор зэрэгтэй хүмүүс ажилгүйдэлд хамгийн бага өртөж байна.

d)

D. Боловсролын түвшин дээшлэх тусам ажилгүйдэлд өртөх нь багасаж байна.

77.

Сурагч цалингийн ангилалыг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................

Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү.

a)

A. Хийсвэр

b)

B. Тогтмол

c)

C. Бодит

d)

D. Хувьсах

78.

Хөдөлмөрийн зах зээлийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Ажиллах хүчийг бэлтгэнэ.

b)

B. Орлогын боломжийг бий болгоно.

c)

C. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.

d)

D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

79.

Арилжааны банкны үүргийг гүйцээн бичнэ үү. 1. Харилцагчдын төлбөр тооцоог дамжуулна. 2. .......................................... 3. Иргэдэд зээл олгоно.

a)

A. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

b)

B. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана.

c)

C. Иргэдэд өдөр тутам санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.

d)

D. Гадаад валютын нөөцийг эзэмшинэ.

80.

Эрэлт гэдэг нь.................................

a)

A. Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ юм.

b)

B. Хязгааргүй хэрэгцээ юм.

c)

C. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ юм.

d)

D. Хүний худалдан авах хүсэл юм.

81.

Үйлдвэрлэлийн нөөцийг дурдахдаа хамраалгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

A. Төр

b)

B. Хөдөлмөр

c)

C. Газар

d)

D. Капитал

82.

Газар, капитал, хөдөлмөр болон хүний ур чадвар нь эдийн засгийн аль ойлголтод хамаарах вэ?

a)

A. Зах зээлийн нөөцөд

b)

B. Эдийн засгийг эрэлт хэрэгцээг бүрдүүлэх хүчин зүйлсэд

c)

C. Үйлдвэрлэлийн нөөцөд

d)

D. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд

83.

Зах зээл дээр ямар тохиолдолд тэнцвэрт үнэ бий болох вэ?

a)

A. Эрэлт давамгайлсан тохиолдолд

b)

B. Нийлүүлэлт давамгайлсан тохиолдолд

c)

C. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр

d)

D. Илүүдэл бий болсон тохиолдолд

84.

Хуримтлалын ашиг тусыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

A. Ирээдүйд хэрэглэх нөөц

b)

B. Өнгөрсөнд хэрэглэх боломж

c)

C. Алдагдсан боломжийн өртөг

d)

D. Илүүдэл хөрөнгө

85.

ДНБ-ийг тодорхойлохдоо илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн үнийн дүн

b)

Тухайн улсын хэмжээгээр буюу газар нутаг дээр үйлдвэрлэсэн байх

c)

Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн байх

d)

Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнэ

e)

Эдийн засгийн салбар дах хууль бус үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй байх

86.

Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ........................... гэнэ

a)

a. ДНБ-ийг орлогоор тооцох

b)

b. ҮНБ-ийг зардлаар тооцох

c)

c. ДНБ-ийг зардлаар тооцох

d)

d. ҮНБ-ийг орлогоор тооцох

e)

e. Нэрлэсэн ДНБ-ийг орлогоор тооцох

87.

ДНБ-ийг зардлаар нь тооцох аргыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

ААН-ийн хөрөнгө оруулалтын зардал

b)

Өрх гэрийн хэрэглээний зардал

c)

Түрээсийн төлбөр

d)

Төрийн зардал

e)

Гадаадын хэрэглэгчийн зардал

88.

Монгол улсын иргэн Япон улсад ажил эрхэлдэг бол түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн эцсийн дүн хэрхэн тооцогдох вэ?

a)

Япон улсын ДНБ, Монгол улсын ҮНБ

b)

Япон улсын ҮНБ, Монгол улсын ДНБ

c)

Япон улсын ДНБ, Японы ҮНБ

d)

Япон улсын ҮНБ

e)

Монгол улсын ДНБ

89.

a)

1c 2b 3d 4a 5e

b)

1d 2a 3b 4c 5e

c)

1a 2b 3c 4b 5d

d)

1a 2c 3b 4d 4e

e)

1d 2e 3b 4c 5a

90.

Хилийн чанад дахь Монгол улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгийг эдийн засгийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

ДНБ

b)

ҮНБ

c)

Нэрлэсэн ДНБ

d)

. Бодит ДНБ

e)

Цэвэр экспорт

91.

ДНБ-ийг орлогоор тооцоход аль өгөгдөл нь хамаарах вэ?

a)

Цалингийн орлого /W/

b)

Түрээсийн орлого / R /

c)

Зээлийн хүүгийн орлого /I/

d)

ААН-ийн ашиг /P/

e)

Дээрх бүгд хамаарна

92.

1. Цэвэр экспорт a. Экспортын орлогоос импортын зардлыг хасах

2. Бодит ДНБ b. ДНБ-ийг нийт хүн амд харьцуулсан үзүүлэлт

3. Нэрлэсэн ДНБ c. Өнөөгийн үнээр тооцсон ДНБ

4. Нэг хүнд ногдох ДНБ d. Тогтмол үнээр тооцсон ДНБ

a)

1d 2b 3c 4a

b)

1c 2b 3d 4a

c)

1a 2b 3c 4d

d)

1b 2c 3a 4d

e)

1a 2d 3c 4b

93.

. Ажилгүйдэл 1, 0 % өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2, 5 % буурдаг болохыг Английн эрдэмтэн баталжээ. Энэхүү ажилгүйдэл ба ДНБ –ний хоорондох хамаарлыг ..................гэнэ

a)

Лафферын муруй

b)

Оукены хууль

c)

Госсений хууль

d)

Лоренцийн муруй

e)

Ажилгүйдлийн түвшин

94.

Хүнд авч байгаа цалингийн хэмжээ, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал таалагдаагүйгээс ажлаа өөрчлөх, эсвэл мэргэжил, амьдрах газар, орчноо солих шаардлага гарч болдог. Тэрээр тохирох ажил олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байж болно. Энэ нь :

a)

Мөчлөгийн ажилгүйдэл

b)

Улирлын ажилгүйдэл

c)

Шилжилтийн ажилгүйдэл

d)

Байнгын ажилгүйдэл

e)

Тохирох хариулт алга

95.

. Дэлхийн эдийн засгийн их хямралын үе 1933 онд ажилчид олноороо ажлаас халагдах тохиолдол үүсэж, Тухайлбал АНУ-д ажилгүйдэл 25% хүрч байсан.Энэ нь

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Мөчлөгийн ажилгүйдэл

c)

Зөрөөний ажилгүйдэл

d)

Бүтцийн ажилгүйдэл

e)

\Тогтвор суурьшлын ажилгүйдэл

96.

. Дэлхийн эдийн засгийн их хямралын үе 1933 онд ажилчид олноороо ажлаас халагдах тохиолдол үүсэж, Тухайлбал АНУ-д ажилгүйдэл 25% хүрч байсан.Энэ нь:

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Мөчлөгийн ажилгүйдэл

c)

Зөрөөний ажилгүйдэл

d)

Бүтцийн ажилгүйдэл

e)

Тогтвор суурьшлын ажилгүйдэл

97.

1. Шилжилтийн ажилгүйдэл a.Эдийн засгийн уналтын үед бий болдог

2. Бүтцийн ажилгүйдэл b. Цаг улирлын байдалтай холбоотой

3. Мөчлөгийн ажилгүйдэл c. Шинэ салбар мэргэжлийн шаардлага 4 . Улирлын ажилгүйдэл d. Нэг ажлаас нөгөө ажилд шилжих

a)

1d 2b 3c 4a

b)

1c 2b 3d 4a

c)

1d 2c 3a 4b

d)

1b 2c 3a 4d

e)

1a 2d 3c 4b

98.

Инфляци нь латин үгнээс гаралтай. Түүний утгыг олно уу?

a)

Дэвэргэх

b)

Хөөсрүүлэх

c)

Хяналтгүй болгох

d)

Итгэл найдвар

e)

Үлээх, хөөрөгдөх

99.

. Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ нийт бүтээгдэхүүн , үйлчилгээний үнэ буюу ДНБ-ний өсөлтийн хурдаас илүү хурдтай өсөх нь инфляцийн аль төрөлд хамаарах вэ?

a)

Эрэлтийн инфляци

b)

Зардлын инфляци

c)

Гипер инфляци

d)

Мөлхөө инфляци

e)

Цогио инфляци

100.

Инфляцийн үед хэн хожих болох вэ?

a)

Төрийн албан хаагчид

b)

Банкинд хадгаламжтай хүмүүс

c)

Тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн

d)

Банкнаас зээл авсан хувь хүн

e)

Өр зээлээ төлж байгаа хүмүүс

101.

Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Ажилгүйдэл өснө

b)

Бараа үйлчилгээний эрэлт муудна

c)

Хүн амын орлого өснө

d)

Бүтээгдэхүүний үнэ өснө

102.
a)

1b 2a 3c

b)

1c 2b 3a

c)

1a 2b 3c

d)

1b 2c 3a

e)

1a 2c 3b

103.

. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг

........................гэнэ

a)

бонд

b)

хувьцаа

c)

үнэт цаас

d)

эрхийн бичиг

104.

Хувьцаа эзэмшигч гэж хэн бэ?

a)

Мөнгө зээлдүүлэгч

b)

Хөрөнгө эзэмшигч

c)

Мөнгө зээлдэгч

d)

Аль нь ч биш

e)

Хадгаламжийн эзэн

105.

Үнэт цаас худалдан авагчдыг үндсэн 3 хүрээнд хувааж болно.Үл хамаарахыг олно уу?

a)

Өөрсдийн хуримтлалыг ногдол ашгаар арвижуулахыг хүссэн ердийн хүмүүс

b)

Тухайн нэг компанийн хувьцааг өөрийн эрхшээлдээ оруулахын тулд худалдан авахыг хүссэн өрсөлдөгчид

c)

Хувьцааг худалдах худалдан авах замаар ашиг олох зорилготой хувьцааны наймаачид

d)

Хөрөнгийн биржийн удирдлага

e)

Дээрх бүгд хамаарна

106.

1. Абсолют цэвэр өсөлт a. Тухайн оны түвшнээс өмнөх оны түвшинг хасаж100 аар үржүүлж тодорхойлно.

2. Өсөлтийн хурд b. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж тодорхойлно.

3. Цэвэр өсөлтийн хурд c. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж 100 хувиар үржүүлж 100 хувийг хасна.

a)

1b 2a 3c

b)

1c 2b 3a

c)

1a 2b 3c

d)

1b 2c 3a

e)

1a 2c 3b

107.

. Хувьцааны давуу талуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Ногдол ашиг авах, хөрвөх чадвар сайтай

b)

Ханшийн зөрүүнээс олох ашиг

c)

Ашиг их бол эрсдэл бас өндөр байж болно

d)

Инфляцид өртөхгүй

108.

Адилтгах замаар хариуг сонгоно уу?

Өмчлөгчийн орлого-Хувийн орлого Шууд бус татварын орлого-?

a)

Мөнгө зээлдүүлэгчийн орлого

b)

Капиталын орлого

c)

Төрийн орлого

d)

ААН-ийн ашиг

e)

Ажиллагсдын орлого

109.

a)

a. 1d 2c 3b 4a

b)

c. 1b 2a 3d 4c

c)

d. 1c 2a 3d 4b

d)

b. 1a 2b 3c 4d

e)

e. 1b 2a 3c 4d

110.
a)

a

b)

b

c)

c

d)

d

e)

e

111.

ДНБ-г зардлаар тооцдог аргыг олно уу

a)

I+C+G-X

b)

C-I-I-G-X

c)

XxCxGxI

d)

C+I+G+☓

e)

Зөв хариулт алга

112.

ДНБ-г олролгоор тооцохдоо Үндсэн хөрөгнийн элэгдлийг ямар үсгээо тэмдэглэдэг вэ?

a)

w

b)

d

c)

r

d)

i

e)

t

113.

Инфляци нь ямар утгатай үг вэ?

a)

Үнэгүйдэх гэсэн утгатай латин үг

b)

Үнэгүйдэх гэсэн утгатай грек үг

c)

Үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай грек үг

d)

Үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай латин үг

e)

Мөнгөний илүүдэл гэсэн утгатай латин үг

114.

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт

115.

Татвар хураалтын үндсэн зарчмуудыг хэн тодорхойлсон бэ?

a)

А. Смит

b)

А. Лаффер

c)

Ф.Ф. Хайек

d)

Ж. Кейнс

e)

Д. Рикардо

116.

Байгаль орчин+ эдийн засаг+ нийгэм, соёл =?

a)

Эдийн засгийн хөгжил

b)

эдийн засгийн өсөлт

c)

Тогтвортой хөгжил

d)

Интеграци

e)

Дээрх бүгд

117.

Орон нутагт улсын төсвөөс 150 км зам тавьж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Аж ахуйн нэгжийн зардал

c)

Өрх гэрийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

e)

Цэвэр экспорт

118.

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй

c)


Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

d)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

e)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой

119.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

a)

Ажилгүйдлий даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

b)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн  6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

d)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

e)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

120.

Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?

a)

Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт

b)

Үндэсний орлогын өсөлт

c)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

d)

Дотоодын  нийт бүтээгдэхүүн

e)

Валютын нөөц өсөлт

121.

Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна. 

b)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.  

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар ажлаас гарсан.

e)

Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.

122.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн ............................гэнэ.

a)

Мөнгөний бодлого

b)

Сангийн бодлого

c)

Зээлийн бодлого

d)

Хүүгийн бодлого

e)

Хөрөнгө оруулалтын бодлого

123.

Эдийн засгийн уналт болон ажилгүйдлийн шалтгаан нь нийт эрэлт хангалтгүй байгаатай холбоотой. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой хэмээн тайлбарладаг онолын урсгал аль нь вэ?

a)

Марксизм

b)

Үл үзэгдэх гарын онол

c)

Кейнсизм

d)

Монетаризм

e)

Сонгодог эдийн засгийн онол

124.

Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

125.

ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зах зээлийн

b)

Нэрлэсэн ДНБ

c)

Байнгын

d)

Тогтмол

e)

Бодит  ДНБ