wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2019 он багш

Total questions: 40

Worksheet time: 1hrs 10mins

Name
Class
Date
1.

   Аль нь 2018 оны Монгол улсын ДНБ – д тооцогдохгүй вэ?

a)

2018 онд Эрдэнэт хотод байрладаг гадаадын компанийн угсарч, худалдаалсан багаж хэрэгсэл

b)

2016 онд эхэлж 2018 онд дууссан барилга угсралтын ажил

c)

2018 онд улсын захиалгаар үйлдвэрлэсэн барилга

d)

2018 онд монгол ажилчны Солонгос улсад үйлдвэрлэсэн цамц

2.

   А бүтээгдэхүүний зах зээл 25 хэрэглэгч байна. Хэрэглэгч тус бүрийн эрэлт нь Qd=20 – P функцээр тодорхойлогддог. Зах зээлийн нийлүүлэлт нь Qs=50P – 250 функцээр өгөгдсөн. Хэрэглэгч бүрт тэнцвэртэй байх бүтээгдэхүүний тэнцвэрт хэмжээг тодорхойлно уу?

  

   

a)

   5 нэгж бүтээгдэхүүн

b)

10 нэгж бүтээгдэхүүн

c)

15 нэгж бүтээгдэхүүн

d)

     20 нэгж бүтээгдэхүүн

3.

   Оны эхэнд “А” улсад 30 сая ажилгүй хүн, 70 сая ажилтай хүн байв. Жилийн эцэст ажилгүйчүүдээс 10 сая хүн ажилтай болов. Харин ажилтай хүмүүсээс 5 сая нь ажилгүй болж, ажилгүйчүүдэд хамрагдах болжээ. Тухайн жилд өөр өөрчлөлт гараагүй. “А” улсын ажилгүйдлийн түвшин хэдэн хувиар яаж өөрчлөгдсөн бэ?

a)

5 хувиар буурсан

b)

5 хувиар өссөн

c)

Өөрчлөгдөөгүй

d)

Хариулах хангалттай өгөгдөл байхгүй

4.

   Аль нь эдийн засгийн эрчимтэй бус өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс вэ?

a)

Удирдах арга барилыг сайжруулах

b)

Ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх

c)

Ажиллагсдын тоог нэмэгдүүлэх

d)

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үр ашгийг нэмэгдүүлэх

5.

   Аль нь бизнесийн хөрөнгө оруулалтын гадаад эх үүсвэрт хамаарахгүй вэ?

a)

Банкны зээл

b)

Засгийн газрын татаас

c)

Найз нөхөд, танилын хөрөнгө оруулалт

d)

Тухайн бизнесээс олсон ашиг

6.

      Иргэн А нь Б – д бичгээр гэрээ байгуулан 500.000 төгрөг зээлсэн. Б нь зээлээ хугацаанд нь төлөөгүй. А нь хаана хандаж эд хөрөнгийн эрхээ хамгаалах вэ?

a)

Шүүхэд

b)

Цагдаад

c)

Прокурорт

d)

  Эвлэрүүлэн зуучлагчид

7.

    Иргэний хуулиар ямар эрхийг хамгаалдаг вэ?

a)

Иргэний эд хөрөнгийн эрх

b)

Иргэний амьд явах эрх

c)

Иргэний хөдөлмөрлөх эрх

d)

Иргэний улс төрийн эрх

8.

Аль нь эрх зүйгээр үл зохицуулагдах харилцаа вэ?

a)

Мэндлэх, хүндлэхтэй холбоотой харилцаа

b)

Сурч боловсрохтой холбоотой харилцаа

c)

   Эд хөрөнгөтэй холбоотой харилцаа

d)

Гэр бүлийн харилцаа

9.

    Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хэн нь хариуцлага хүлээдэг вэ?

a)

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд

b)

Иргэд

c)

  Хувь хүн

d)

Боловсролын байгууллага

10.

    Боловсролын тухай хуулийн “Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна” гэсэн заалт эрх зүйн ямар зарчмыг удирдлага болгосон бэ?

a)

Тэгш эрхийн зарчим

b)

Шударга ёсны зарчим

c)

Ардчилсан ёсны зарчим

d)

Хууль дээдлэх зарчим

11.

    Оршин суугч Д нь сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ - оос үйлчилгээ авсан төлбөрөө 3 сарын хугацаанд төлөөгүй байна. СӨХ – оос төлөөгүй төлбөрийн 0.5 хувиар алданги тооцсон байна. СӨХ эрх зүйн хариуцлагын аль төрлийг хэрэглэсэн бэ?

a)

Сахилгын хариуцлага

b)

  Захиргааны хариуцлага

c)

Иргэний эрх зүйн хариуцлага

d)

Эрүүгийн хариуцлага

12.

    Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэдэн онд баталсан бэ?

a)

2005 он

b)

2008 он

c)

2010 он

d)

2015 он

13.

Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ” гэжээ. Энэ заалт оршин тогтнохуйн аюулгүй байдлын аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?

a)

Нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдал

b)

Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал

c)

Соёл иргэншлийн аюулгүй байдал

d)

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал

14.

     Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь юу вэ?

a)

Бичгийн хэл

b)

Ярианы хэл

c)

Төрөлх хэл

d)

Хэл

15.

  Дараах бодомжуудаас аль нь ёс суртахууны тухай рационалист тайлбар вэ?

a)

Өрөвдөх, нигүүлсэх сэтгэл нь хүнд төрөлхөөс өгөгддөг

b)

Ёс суртахуун бол шунал, хүсэл, уур хорслоо захирч чадсаны үр дүн мөн

c)

  Ёс суртахууны үндэс суурь нь хүсэл эрмэлзэл мөн

d)

Мэдрэмж догдлол бол оюун ухаанаас давуу зүйл мөн

16.

     Аль нь философийн судлагдахуун бэ?

a)

Нийгмийн хууль, зүй тогтол

b)

Хүний оршихуйн суурь асуудал

c)

Байгаль, нийгмийн хууль, зүй тогтол

d)

Хүний сэтгэхүйн суурь асуудал

17.

Бодит байдал юмсын орших, эс орших хоёр нь хамт байдаггүй, бас юмсад ямар нэгэн шинж тэмдэг байгаа, байхгүй хоёр нь хамтдаа байдаггүй гэсэн зарчмыг логикийн ямар хууль шаардлага болгодог вэ?

a)

Зөрчилгүйн хууль

b)

Адилтгалын хууль

c)

Гуравдахийг үгүйсгэх хууль

d)

Хангалттай үндэслэлийн хууль

18.

  Дараах бодомжуудаас нэгэн зэрэг үнэн байж чадах ч нэгэн зэрэг худал байж үл чадах хос бодомжийг ол.

1.      Бүх хуульч өмгөөлөгч мөн

2.      Зарим хуульч өмгөөлөгч биш

3.      Нэг ч хуульч – өмгөөлөгч биш

4.      Зарим хуульч өмгөөлөгч мөн

a)

   1,4     

b)

2,4

c)

1,3

d)

2,3

19.

      Америкийн социологич С.Р.Милсийн “Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлтдээ сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон” гэсэн эшлэлд марксист байр сууринаас хийсэн тайлбар аль нь вэ?

a)

Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр гэр бүл дэх ялгаатай хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрөө хуваарилах гарцаагүй шаардлага гарсан тул гэрлэлтэд сэтгэл хангалуун бус байгааг хувь хүн дангаар шийдэх боломжгүй хэмээн өгүүлж байна.

b)

Аж үйлдвэржилтийн үед эрэгтэй, эмэгтэйчүүдийн харилцааны явцад жендэрийн хөдөлмөрийн хуваарь аажмаар бүрэлдэж, хувь хүн гэрлэлтдээ сэтгэл хангалуун байх эсэх нь “гэрлэлт”, “хань” – ийг хэрхэн төсөөлж, ойлгож  байгаагаас хамаардаг.

c)

Аж үйлдвэржилт нь гэр бүл дэх эхнэр, нөхрийн эдийн засгийн ялгааг гүнзгийрүүлсэн нь зөрчилдөөнд хүргэдэг. Иймд гэрлэлтэд сэтгэл хангалуун байх эсэх нь хувийн гэхээсээ илүү нийгмийн учир шалтгаантай талаас өгүүлж байна.С.Р.Миллс нь марксист судлаач биш юм. Иймд тус эшлэлийг Марксист байр сууринаас тайлбарлах боломжгүй

20.

  Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн Би – г бүрдүүлэн бий болгодог” гэж дараах социологичдын хэн нь тэмдэглэсэн бэ?

a)

О.Конт  

b)

К.Маркс    

c)

Э.Дрюкгейм 

d)

Ж.Мид

21.

    Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг.

a)

Нийгэмшилт

b)

  Төлөвшил

c)

  Адилсал

d)

Харьяаллын ухамсар

22.

   Амхад настны нийгэмшилтийн онцлог юу вэ?

a)

Бие махбодь, танин мэдэхүй, хандлага нь бага хөгждөг

b)

Байр суурь, үүргийн хүлээлт нь тодорхойгүй тул бага өөрчлөгддөг

c)

     Зайлшгүй болон гэнэт тохиолдох хямралыг даван туулах байдлаар нийгэмшдэг

d)

Хүрээлэн буй бүхэнд идэвхтэй хариу үзүүлэх замаар нийгэмшдэг

23.

   Нийгмийн бодит байдлыг объектив байдлаар судлах боломжгүй ч, далд орших жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судалж, бүтээсэн мэдлэгт түшиглэн нийгмийг өөрчлөх боломжтой гэж үзэх нь аль онолд хамаарах вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксист онол

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

Аль нь ч биш

24.

Барлов нарын судлаачид “Хэвлэл мэдээлэл бол гэмт хэргийн үнэн дүр зургийг гуйвуулдаг, энэхүү гуйвуулга нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдон өөрчлөгддөг” гэсэн таамаглалыг дэвшүүлэн судалсан. Аль нь үл хамаарах хувьсагч вэ?

a)

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

b)

Нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал

c)

Хэвлэл мэдээллийн гуйвуулга

d)

Гэмт хэргийн гуйвуулга

25.

  Аль нь нийгмийн байр суурьт хүрэх институтын хүчин зүйл вэ?

a)

     Нийгмийн гарал

b)

  Хичээл зүтгэл

c)

Хөдөлмөр

d)

Төрөлхийн авъяас билэг

26.

Тухайн  нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгдэж, нийгмийн давхраажилт дахь байр суурь нь тодорхойлогддог гэж аль онолын хүрээнд үзэх вэ?   

a)

Функциональ зөрчилдөөний онол

b)

  Шүүмжлэлт онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

d)

Марксизм

27.

  Зөв харгалзуулна уу?

a)

1B,2A,3E,4D,5C

b)

1A,2B,3E,4D,5C 

c)

1B,2A,3C,4D,5E 

d)

1A,2B,3D,4E,5C

28.

    Аль нь зөв бэ?

a)

    Шинэчлэлийн нөлөөгөөр хувийн ашиг сонирхлыг бус нийгэм – хамт олны өмнө хүлээх үүргийг чухалчлах хандлага зонхилдог

b)

Шинэчлэлийн нөлөөгөөр хүмүүс хоорондын хувийн биш холбоо өсч, эрх зүйн зохицуулалт нэмэгддэг.

c)

    Шинэчлэлийн нөлөөгөөр шинжлэх ухаан хөгжсөнөөр хүмүүсийн урьдын түгшүүртэй, найдваргүй эргэлзээтэй байдал буурдаг.

d)

  Шинэчлэлийн нөлөөгөөр танин мэдэх, бодож сэтгэх уламжлалт арга замын үнэ цэн, хэрэглээ, ашиглалт өсдөг

29.

   Аль нь төрийн засаглалын онцлог вэ?    

a)

Эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулагддаг засаглал

b)

Алдар хүндийн нөлөөлөл, хяналтад тулгуурладаг засаглал

c)

Хууль цаазын үндэстэй албадлагын тусгай аппаратад тулгуурладаг засаглал

d)

Улс төрийн намуудаас сонгуульд ялсан нь эрх мэдлийг хэрэгжүүлдэг засаглал

30.

    “Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэсэн Үндэн хуулийн заалт ардчиллын аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?

a)

Сонгодог ардчилал

b)

Шууд ардчилал

c)

Төлөөллийн ардчилал

d)

Либерал ардчилал

31.

Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрүүд аль нь вэ?

a)

Жагсаал цуглаан

b)

Ажил хаялт

c)

Сонгууль

d)

Санал, хүсэлт

e)

Бүгд

32.

     Зөв харгалзуулна уу?

a)

1A,2B,3E,4C,5D          

b)

1B,2A,3E,4C,5D

c)

1A,2D,3E,4B,5C

d)

1B,2A,3E,4D,5C

33.

   Бослого үймээн зохион байгуулах сонирхлын бүлгийг А.Алмонд юу гэж нэрлэсэн бэ?

a)

Аномик

b)

Эвсэл холбооны

c)

Эвсэл холбооны бус

d)

Байгууллагажсан

34.

  Улс төрийн намын сонирхлын бүлгээс ялгагдах гол онцлог юу вэ?

a)

Иргэдийн сонирхлыг илэрхийлэх алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой улс төрийн байгууллага

b)

Иргэдийн ашиг сонирхлыг нь илэрхийлэн хамгаалахаар нэгдсэн улс төрийн байгууллага

c)

Иргэдийн сонирхлыг нэгтгэж бодлого болгон хэрэгжүүлэхээр зорьдог улс төрийн байгууллага

d)

Төрийн институтэд сонирхлыг нэгтгэн илэрхийлж, зөвшилцөж байдаг улс төрийн байгууллага

35.

     Хүүхдийн эрхийг хамгаалах МУ – ын хуульд зааснаар хүүхдийн эдлэх ёстой эрхийг хэд ангилдаг вэ?

a)

4

b)

5

c)

6

d)

2

36.

    Дараах ойлголтуудаас аль нь багтаамжаараа их вэ?

  

a)

   Улс төрийн нам

b)

Нийгэм, улс төрийн байгууллагаараа

c)

Төр

d)

Сүм хийд

37.

   “Соёлын орон зай” гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?

a)

Нутаг дэвсгэрийн хэмжээ

b)

Соёлын харилцаа

c)

Улс орны гадаад харилцаа

d)

Хамтын мэдрэмж, үнэлэмж

38.

Монгол улсын үндсэн хуулийн тайлбарыг хэн хийдэг вэ?

a)

УИХ

b)

Засгийн газар 

c)

Ерөнхийлөгч 

d)

Үндсэн хуулийн цэц

39.

Бага улсын олон улсын харилцааны чухал оролцогч гэж үзэх гол үндэслэл юу вэ?

a)

    Ихэнх бага улс цэрэг – зэвсэгт хүчний хувьд сул эдийн засгийн хувьд хөгжингүй

b)

Ихэнх бага улс эдийн засгийн хувьд хөгжиж буй боловч цэрэг – зэвсэгт хүчин сайтай

c)

Ихэнх бага улс цэрэг – зэвсэгт хүчний хувьд сул ч дэлхийн улсуудын гуравны хоёр нь

d)

   Улс орнуудыг их, бага улс гэж ангилдаггүй.

40.

   Хөгжингүй орнуудын татвар төлөгчдийн мөнгийг хөгжиж буй орнуудад сургууль, эмнэлэг барихад нь тусламж үзүүлэх зэргээр зарцуулах нь шударга ёсны аль асуудалд хамаарах вэ?

   

a)

Шударга хуваарилалт

b)

Шударга засч залруулалт

c)

Шударга хянан шийдвэрлэлт

d)

Бүгдэд хамаатай