NEW
Font size
Worksheets2023 ОН 3 БАГШ
Total questions: 50
Worksheet time: 2hrs 35mins
Аль нь цэгийн оронд тохирох ойлголтууд вэ?
Ёс зүй нь хүний зан төлөв, авир үйлдлийг судалж, түүн дэх байр суурь, сэдлийг ..............гэх мэт ойлголтуудаар илэрхийлдэг.
Эерэг, сөрөг,сайхан, муухай
сайн, муу, шударга, шударга бус
Үнэн, худал, сайн, муу
Утгатай, зөв, утгагүй, инээдэмтэй
Цэгийн оронд тохирох ойлголт аль нь вэ?
.........................нь аливаа үйлдлийг сайшаах, буруутгах, дэмжих, үгүйсгэх, магтах, шоолох, хайрлан энэрэх, үзэн ядах гэх мэт янз бүрийн хэлбэрээр илэрнэ.
Ёс суртахууны ухамсар
Ёс суртахууны үнэлгээ
Ёс суртахууны үйлдэл
Ёс суртахууны мэдрэмж
Эртний Грекийн ............. ”ухаантай мөртлөө хуурамч байснаас зүгээр л энгийн мөртлөө шударга байсан нь дээр” гэж сургажээ.
гүн ухаантан Сократ
софист Протагор
жүжгийн зохиолч Софокл
атомист үзэлтэн Демокрит
Аль нь шударга ёсны үнэлэмжид шууд хамааралгүй үзүүлэлт вэ?
үндэсний цөөнхийн соёлыг хүндэтгэх
ярих, мэтгэлцэхдээ шударга ёс хэмээх ойлголтыг хэрэглэх
хэлний олон төрөл нь соёлын үндсэн бүрэлдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөх
үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэх
Субъект үйлдлийнхээ үр дагаврыг өөртөө болон бусдад эерэг, сөргөөр яаж тусахыг үйл ажиллагаандаа ноцтой харгалздаг байх ёс суртахууны чадвар ба зарчмыг юу гэдэг вэ?
эрх чөлөө
үүрэг
хариуцлага
алба
Эрх чөлөө гэдэг нь:............
Хүн бүрийн хүсэл, эрмэлзэл
Хүсэл, зорилгоо биелүүлэх үеийн мэдрэмж
Дураараа авирлах үйлдэл
үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж
Дараах үгсээс аль нь ойлголт болж чадах вэ?
соёл; зарим, хот, үг хэлэх, бүтээх, буюу, туслах, чанартай, эсвэл, хөдөлмөр
Соёл, хот, хөдөлмөр
Чанартай, бүтээх, туслах
Зарим, буюу, эсвэл
Бүгд ойлголт болж чадна
Зөв харгалзуулна уу?
1а, 2в, 3б, 4г
1а, 2б, 3в, 4г
1б, 2г, 3в, 4а
1б, 2г, 3а, 4в
Зөрчилгүйн хуулийн шаардлагад аль нь нийцэх шинж вэ?
Нэгэн үйл явдлыг нэг харилцаа, нэг орон зайд авч үзнэ.
Хэд хэдэн үйл явдлыг өөр өөр харилцаа ба орон зайд авч үзнэ.
Нэгэн үйл явдлыг өөр өөр харилцаа ба орон зайд авч үзнэ.
Энэ хуульд харилцаа болон орон зай хамааралгүй
Логикийн хэл, хэлний логик гэсэн хоёр ойлголт ижил утгатай гэдэг нь
Үнэн
Худал
Дараах хос бодомжоос аль нь нэгэн зэрэг үнэн байж чадах вэ?
Саран бүх бодлогыг бодсон. Саран нэг ч бодлого бодоогүй.
Саран зарим бодлогыг бодоогүй. Саран бүх бодлогыг бодсон
Саран зарим бодлогыг бодсон. Саран зарим бодлогыг бодоогүй
Эдгээр хос бодомж бүгд нэгэн зэрэг үнэн байж чадна
Суут сэтгэгч И.Кантын дэвшүүлсэн асуултуудад хамаарах философийн чиг баримжааг зөв харгалзуулна уу?
1в, 2б, 3а
1в, 2а, 3б
1а, 2в, 3б
1б, 2в, 3а
Мэдэрч танин мэдэхүйн үйл явц нь .............. гэсэн 3 хэлбэртэй.
Ойлголт, хүртэхүй, төсөөлөл
Сэрэл, хүртэхүй, төсөөлөл
Хүртэхүй, төсөөлөл, оюун дүгнэлт
Сэрэл, хүртэхүй, ойлголт
Ямар нэг хэлийг шинжлэх үйл ажиллагааны суурь болж буй хэлийг .. .......гэдэг.
обьект хэл
Мета хэл
Формальчлагдсан хэл
Төрөлх хэл
Хүн мөн чанараа өөрөө бүтээдэг гэж ямар философид үздэг вэ?
Марксист
Прагматист
Аналитик
Экзистенциалист
Соёл бол үнэлэмжийн ертөнц, утга санаа, эрхэмнэлийн тогтолцоо мөн гэж үзэх нь соёлыг судлах ямар хандлага вэ?
Семиотик хандлага
Социологийн хандлага
Аксиологийн хандлага
Эмпирик хандлага
Соёлын тухай тодорхойлолтыг өргөн утгаар нь авч үзвэл аль нь илүү оновчтой вэ?
Түүхэн тодорхой үе дэх нийгмийн хөгжлийн түвшин
Соёл даяаршиж харилцаа тэлэх үйл явц
Хүн төрөлхтний бүтээсэн зүйлийн иж бүрдэл
Үндэсний уламжлал, өв соёл
Цэгийн оронд тохирох үгийг нөхөөрэй.
Аман түүх, домог үлгэр, археологийн олдвор бол............судлах эх сурвалж мөн.
Соёлын орон зайг
Соёлын өвийг
Соёлын нэвчилтийг
Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу обьектив байдлаар судлан, онол бүтээх боломжтой гэж аль онол үзэх вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм(зөрчилдөөний онол)
Бэлгэ тэмдэг, харилцан үйлдлийн онол
Аль нь ч биш
Аль нь тоон судалгааны хэлд багтаж байна вэ?
Таамаглал Хувьсагч
Үйлдлийн утга
Код
Таамаглал Хувьсагч Дундаж
Тархалт
Таавар Хувьсагч Үйлдлийн утга Категори
Дундаж Хувьсагч Сэдэв Тархалт
М.Веберийн давхраажилтын 3 хэв шинж ба тэдгээрийн ялгарлыг зөв харгалзуулна уу?
1a,2b,3c
1b,2c,3a
1c,2b,3a
1a,2c,3b
Хэн юуг хянаж байна вэ? гэсэн асуулт нь давхраажилтын аль хэмжигдэхүүнийг тодорхойлох вэ?
Эдийн засгийн баялаг
Эрх мэдэл
Нэр хүнд
Алинд ч хамааралгүй
АНУ – ын сансар судлалын хүрээлэнд ажилладаг хар арьст эмэгтэй эрдэмтдийн тухай өгүүллэг “Нууц зүтгэлтнүүд” гэсэн кинонд ажлын байрандаа тэдгээр эмэгтэйчүүд ариун цэврийн өрөөнд орох эрхгүй байгааг харуулдаг. Энэ нь аль төрлийн алагчлалд хамаарах вэ?
Шууд алагчлал
Далд алагчлал
Институтын алагчлал
Алагчлал биш
Дараах өгөгдлийн дагуу хотын ядуурлын хамрах хүрээг тооцоолно уу?
849,8 мянган хүн ам
35,6 хувь
Гуравны нэг
34,1 хувь
Тус хоёр тайлбарын гол ялгаа юу вэ?
1. Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгч Р.Мертон нийгэмд оршин буй хэм хэмжээ нь нийгмийн бодит байдалтай зөрчилдөх үед аноми байдал үүснэ гэдэг. Тэрээр нийгмийн үнэт зүйлс нь амжилт олох эрмэлзлийг нь урагш түлхэж байдаг ч бодит байдал дээр анхнаасаа тааламжгүй нөхцөлд амьдарч буй хүмүүс амжилтын хязгаарлагдмал нөхцөл, боломж бүхий байх ба энэхүү нөхцөлд хууль ёсны ч бай, хууль бус ямар нэгэн аргаар ”амжилт руу” тэмүүлэх үйлдэл хийдэг нь гажуудалд хүргэдэг хэмээн тайлбарлажээ.
2. Э.Дюркгейм нийгмийн эрс өөрчлөлт, хямралын үед нийгэмд тогтсон хэм хэмжээ өөрчлөгдөж, тэрхүү зохицол алдагддаг гэжээ. Тэрээр нийгмийн аномийн төлөв байдал нь зарим хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийн баримжааг алдагдуулж, нийгмийн хяналтын тогтолцоог ганхуулж, дур зоргын үйлдлийг буюу гаж зан үйлийг нэмэгдэхэд хүргэдэг гэж үзсэн байна Түүнийхээр нийгмийн хэм хэмжээнээс гадуур аливаа үйлдэл нь гажуудал (девиаци) юм.
Нэг нь бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгч, нөгөөх нь сонгодог социологийн үүднээс тайлбарласан байна.
Аномийг ялгаатай тайлбарласан байна
Нэг нь аномийг итгэл үнэмшил, үнэт зүйлс алдагдах, нөгөөх нь аномийг хэм хэмжээ бодит нөхцөл байдалтай зөрчилдөхтэй холбон үзсэн байна.
Ижил асуудлыг хөндсөн учраас тайлбаруудад ялгаа байхгүй
К.Марксын ангийн тэмцлийн тухай онолд тулгуурлан хөгжсөн социологийн онолын хандлага аль нь вэ?
Бүтэц чиг үүргийн хандлага
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн хандлага
Зөрчилдөөний хандлага
Постмодернист хандлага
Гэмт хэрэгтний боловсрол өсөхөд гэмт хэргийг илрүүлэх зардал өсдөг“ гэсэн таамаглал болох ерөнхий санааг нэгж тохиолдлуудад шалгах замаар нотлох буюу няцаах дүгнэлтэд хүрэх судалгаа нь ямар аргын дагуу явагдсан байна вэ?
Индукц
Дедукц
Анализ
Синтез
Соёлын антропологич АНУ дахь хятадуудын соёлыг судлахдаа Хятад хороололд амьдрагч хятад хүний дүрээр амьдрах замаар судалжээ. Ямар аргаар судалсан бэ?
Ярилцлага
Туршилт
Далд ажиглалт
Оролцсон ажиглалт
Хэрвээ мөнгө жилд дунджаар 5 удаа эргэлт хийдэг бол эрэлт үүсэж буй гүйлгээнд байх шаардлагатай мөнгөний хэмжээ нь ... байна.
Нэрлэсэн ҮНБ — ээс 5 дахин их
Нэрлэсэн ҮНБ
Нэрлэсэн ҮНБ — ээс 5 дахин бага
Хэмжээг тооцоолох боломжгүй
Инфляцийн түвшин 12%- д хүрэхэд дараах үр дагаврын аль нь илрэхгүй вэ?
Хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл буурна.
Хүмүүс баялгийг мөнгөн хэлбэрт хадгална
Хүмүүсийн гар дээр зөвхөн өдөр тутмын арилжааны мөнгө байна.
Мөнгөний удаан хугацааны хэлцлүүд хийгдэнэ.
Татварын хувийг нэмэгдүүлэхэд ямар үр дагавар илрэх вэ?
Татварын орлого өсөх боловч яваандаа буурна.
Татварын орлого өссөөр байна.
Татварын орлого тогтвортой байна.
Татварын орлого буурна.
Хэрэв нэрлэсэн орлого 8 хувиар өсөж, харин үнийн түвшин 10 хувиар өссөн бол бодит орлого ...
18%-иар өснө
18% - иар буурна.
2% - иар өснө
2%- иар буурна
Аль нь иргэний эрх зүйн харилцаа биш вэ?
Иргэн А нь иргэн Б-гээс газар худалдан авав.
Иргэн А газар өмчлөх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргав.
Шүүхээс А компанийг зүй ёсны дангаар ноёрхогч болохыг тогтоов.
Малчин А эзэнгүй гурван даага олоод өөрийн сүрэгт нийлүүлэв.
13 настай А-гийн өмнөөс хэлцэл хийх эрх бүхий субъектыг тодорхойлно уу?
Багш
Асран хамгаалагч
Харгалзан дэмжигч
Дээрх бух субъект хэлцэл хийх эрхтэй
Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлийг тодорхойлно уу?
Ажлын үр дүн
Ажлын хөлс
Ажил гүйцэтгэх хугацаа
Дээрх бүгд гол нөхцөл мөн
Гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй бол ямар үр дагавар үүсэх вэ?
Гэрээг хучин төгөлдөр бус гэж тооцно
Гэрээ байгуулсан гэж үзэхгүй
Гэрээ цуцлах үндэслэл болно
Гэрээнээс татгалзах үндэслэл болно
Ноцтой зөрчил гаргасан ажилтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Хаалттай сануулах
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах
Албан тушаал бууруулах
Үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулах
Аль нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл вэ?
Цалин хөлс олгох журам
Ажил үүрэг гүйцэтгэх байршил
Ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага
Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын зарчимд аль нь үл нийцэх вэ?
үндэсний ашиг сонирхолд тулгуурлах
энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан бодлого хэрэгжүүлэх
олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх
дэлхийн болон бус нутгийн улс төрийн нөхцөл байдлаас хамаарахгүйгээр гадаад бодлогын чиглэл, зорилт тогтвортой байх
Олон улсын харилцаан дахь Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байх шаардлагыг юу гэж нэрлэдэг вэ?
Олон тулгуурт бодлого
Идэвхтэй бодлого
Тэнцвэртэй бодлого
Нээлттэй бодлого
Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу боловсруулан Улсын Их Хурлаар баталсан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзэл баримтлалд аль нь үл нийцэх вэ?
Олон тулгуурт
Нээлттэй байх
Нөлөө бүхий улсуудтай харилцах
Энхийг эрхэмлэсэн байх
Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга [АПЕК] -ын гол зорилго аль нь вэ?
Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Зүүн өмнөд Азийн Эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагааг зохион байгуулах
Ази, Номхон далайн бүсэд олон талын чөлөөт худалдааны хөрөнгө оруулалттай нээлттэй зах зээл бий болгоход дөхөм үзүүлэх
Аль нь биш
Зүүн өмнөд азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны гол зорилго аль нь вэ?
Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Зүүн өмнөд Азийн эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагааг зохион байгуулах, энх тайван тогтвортой байдлыг буй болгоход дөхөм
Ази, Номхон далайн бүсэд олон талын чөлөөт худалдааны хөрөнгө оруулалттай нээлттэй зах зээл бий болгоход дөхөм үзүүлэх
Аль нь биш
А улсад улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааг бүрэн хориглосон бөгөөд иргэд сонгуульд саналаа өгдөг ч, тэр нь бэлэг тэмдгийн шинжтэй үйл явдал болдог. Иргэд худалдаа арилжаа хийх, гадаад дотоодод аялах, хувийн өмчтэй байх эрхүүдээр бүрэн хангагдсан. Энэ улс улс төрийн ямар дэглэмтэй улс вэ ?
Тоталитар
Авторитар
Ардчилсан
Шинэ ардчилсан
А улсад улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааг бүрэн хориглосон бөгөөд иргэд сонгуульд саналаа өгдөг ч, тэр нь бэлэг тэмдгийн шинжтэй үйл явдал болдог. Иргэд худалдаа арилжаа хийх, гадаад дотоодод аялах, хувийн өмчтэй байх эрхүүдээр бүрэн хангагдсан. Энэ улс улс төрийн ямар дэглэмтэй улс вэ ?
Тоталитар
Авторитар
Ардчилсан
Шинэ ардчилсан
Дараах аргын аль нь улс төрийн шинжлэх ухааны өвөрмөц арга вэ?
Анализийн арга
Синтезийн арга
Бихеворист арга
Эмпирик арга
Нийгмийн хөгжлийн цаашдын чиг хандлага, улс төрийн өөрчлөлт, улс төрийн тодорхой нөхцөл байдлын ирээдүйн үр дагаврын тухай ерөнхий төсөөллийг бий болгох нь улс төрийн шинжлэх ухааны ямар үүрэгтэй холбоотой вэ?
Прогнозчлох үүрэг
Танин мэдэхүйн үүрэг
Удирдлагын үүрэг
Хүмүүжлийн үүрэг
Нийгэмд зөвшилцөл бий болгох, хууль, дүрэм, журам боловсруулж батлах, мөрдүүлэх, хүний эрхийг хамгаалах, аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд ......... -ийг ашиглана.
Улс төрийн бодлого
Улс төрийн засаглал
Улс төрийн дэглэм
Улс төрийн ашиг сонирхол
Тухайн орны нийт хүн амын хэрэглээний зардал ҮНБ-ний 80 хувь, хөрөнгө оруулалт засгийн газрын зардлын нийлбэр 8 тэрбум төг, цэвэр экспорт 10 тэрбум төг бол тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээг ол
90 тэр бум төг
80 тэрбум төг
60 тэрбум төг
100 тэрбум төг
Нэгэн жижиг хотод X,Y,Z гэсэн З төрлийн бараа үйлдвэрлэдэг. Уг бараануудын үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ Р0 өгөгдсөн. Дараа жил үнүүд Р1 болж өөрчлөгдсөн гэвэл хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшинг ол.
32%
37%
18%
23%
