wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11 УЛС ТӨР СОРИЛ

Total questions: 20

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.
1. Бүх нийтээр оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.
a)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
b)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
c)
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
d)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
e)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
2.
2. Сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцооны арга аль нь вэ?
a)
Саналыг харгалзах
b)
Харьцангуй олонх
c)
Үнэмлэхүй олонх
d)
Хувь тэнцүүлэх
e)
Энгийн олонх
3.
3. Г.Алмондын судалснаар аномик шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?
a)
Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг
b)
Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт,бослого, үймээн
c)
Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг
d)
Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг
e)
Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг
4.
4. Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.
a)
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
b)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
c)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
d)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
e)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
5.
5. Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
Хувь тэнцүүлэх
b)
Харьцангуй олонх
c)
Үнэмлэхүй олонх
d)
Энгийн олонх
e)
Саналыг харгалзах
6.
6. Г.Алмондын судалснаар эвсэл холбооны шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?
a)
Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг
b)
Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт,бослого, үймээн
c)
Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг
d)
Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг
e)
Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг
7.
7. Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?
a)
Социал хүрээ
b)
Улс төрийн хүрээ
c)
Эдийн засгийн хүрээ
d)
Хүмүүнлэгийн хүрээ
e)
Оюун санааны хүрээ
8.
8. Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
Холимог
b)
Пропорциональ
c)
Мажоритар
d)
Уламжлалт
e)
Чөлөөт сонгууль
9.
9. Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?
a)
Хорих ял эдэлж буй иргэн
b)
Аль нэг намын гишүүн
c)
25 насанд хүрсэн иргэн
d)
Гадаадын харьяат иргэн
e)
МУ-ын сонгуулийн эрх бүхий иргэн
10.
10. Намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
Чөлөөт сонгууль
b)
Холимог
c)
Пропорциональ
d)
Мажоритар
e)
Уламжпалт
11.
11. Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах чиг үүргийг юу гэж нэрлэх вэ?
a)
Страфикаци
b)
Агрегаци
c)
Интеграци
d)
Даяарчлал
e)
Артикуляци
12.
12. АНУ-ын улс төр судлаач А.Алмонд өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлгийг сонирхлын бүлгийн ямар хэв шинжид хамаарна гэж үзсэн вэ?
a)
Эвсэл холбооны бус бүлэг
b)
Аномик бүлэг
c)
Эвсэл холбооны бүлэг
d)
Байгууллагажсан бүлэг
e)
Үзэл сурталжсан бүлэг
13.
13. Сонирхлын бүлэг нь улс төрийн үйл ажиллагааны дараах төрлүүдийн алийг нь голлон хэрэгжүүлдэг вэ?
a)
Сонирхлыг хэрэгжүүлэх
b)
Сонирхлыг дамжуулах
c)
Сонирхлыг нэгтгэх
d)
Сонирхлыг илэрхийлэх
e)
Сонирхлыг боловсруулах
14.
14. Зарим улс орнуудад 21, 22 наснаас сонгуульд санал өгөх эрх эхэлдэг бол Монгол улсад 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэд сонгуульд санал өгөх эрхтэй байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
a)
Сонгох эрхийн шалгуур
b)
Сонгогдох эрхийн шалгуур
c)
Төрийн албаны шалгуур
d)
Төрийн жинхэнэ албаны шалгуур
e)
Эдгээрээс өөр
15.
15. 2008 оны парламентын сонгуульд Монгол улсын иргэн Бат-Аригун Ардчилсан намаас нэр дэвшин сонгуульд өрсөлдөж, улмаар тойрогтоо өрсөлдөгчөөсөө илүү олон санал авч, Монгол улсын Их хурлын гишүүн болсон. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?
a)
Харьцангуй олонхийн
b)
Хувь тэнцүүлэх тогтолцоо
c)
Холимог тогтолцоо
d)
Пропорциональ тогтолцоо
e)
Тохирох өгөгдөл алга
16.
16. Мажоритар буюу дийлэнх олонхийн тогтолцооны давуу талуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?
a)
Сонгогчид парламентийн гишүүний үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох боломж илүү.
b)
Улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөлдөг.
c)
Санал өгөх, хувиарлах зарчим энгийн, ойлгомжтой.
d)
Орон нутгийн төлөөллийг хангах чадвар илүү.
e)
Парламентийн гишүүн, нам хоёрын хоорондын хариуцлагын зарчим алдагдах магадлалтай.
17.
17. "Нэр дэвшигч” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед "50+1 санал” гэж нэрлэдэг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
a)
Холимог тогтолцоо
b)
Хувь тэнцүүлэх тогтолцоо
c)
Харьцангуй олонхийн саналаар сонгох
d)
Энгийн олонхийн саналаар сонгох
e)
Тохирох өгөгдөл алга
18.
18. "Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
a)
Мажоритар тогтолцоо
b)
Пропорциональ тогтолцоо
c)
Паралель тогтолцоо
d)
Хувь тэнцүүлэх тогтолцоо
e)
Тохирох өгөгдөл алга
19.
19. Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
a)
Гадаадад дээд боловсрол эзэмшсэн байх
b)
Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан
c)
УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
d)
Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 50 нас хүрсэн байх
e)
Монгол улсын уугуул иргэн байх
20.
20. “Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ”. Энэ нь иргэний нийгмийн тухай тодорхойлсон сэтгэгчдээс хэний үзэл санаа вэ?
a)
К.Поппер
b)
Г. Гегель
c)
Р.Дарендорьф
d)
Аристотель
e)
Р.Путнам