Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2022 он 2 сурагч

Total questions: 50

Worksheet time: 1hrs 24mins

Name
Class
Date
1.

Уламжлалт эдийн засгийн тогтолцооны гол салбар аль нь вэ?

a)

боловсролын салбар

b)

аж үйлдвэрийн салбар

c)

хөдөө аж ахуйн салбар

d)

механик инженерийн салбар

2.

Төрөөс иргэдэд төлдөг мөнгийг .............. гэнэ.

a)

түрээс

b)

ногдол ашиг

c)

ашиг

d)

шилжих төлбөр

3.

Дараах ойлголтуудаас аль нь "эдийн засгийн баялаг" гэсэн ойлголтод үл хамаарах вэ?

a)

тогтмол чиглэлийн автобусны үйлчилгээ

b)

орон сууцны барилга

c)

хүлэмжинд ургуулсан цэцэг

d)

уулын, гол горхины ус

4.

Асуултуудын аль нь эдийн засгийн үндсэн асуудлыг илэрхийлсэн бэ?

a)

юу үйлдвэрлэдэг, яаж хэрэглэдэг, хэн үйлдвэрлэдэг вэ?

b)

юу хэрэглэдэг, яаж хэрэглэдэг, хэн үйлдвэрлэдэг вэ?

c)

юу үйлдвэрлэдэг, яаж үйлдвэрлэдэг, хэнд зориулж үйлдвэрлэдэг вэ?

d)

юу хэрэглэдэг, яаж хэрэглэдэг, хэн хэрэглэдэг вэ?

5.

Эдийн засгийн тогтолцоогоор ангилсан нь аль вэ?

a)

төвлөрсөн, уламжлалт болон зах зээлийн

b)

капитлист, социалист болон үйлдвэрлэлийн дараах

c)

хөгжсөн, хөгжиж буй, хоцрогдсон

d)

холимог, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн

6.

"Иргэд нь эрхээр хангагдаагүй, засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй" хэмээн хаана тэмдэглэсэн байдаг вэ?

a)

хүний эрхийн түгээмэл тунхаглал

b)

хүний болон иргэний эрхийн тунхаг бичиг

c)

Жон Локкийн жам ёсны эрхийн онолд

d)

АНУ - ын Үндсэн хуульд

7.

Аль нь Үндсэн хуулийн гол үүрэгт хамаардаггүй вэ?

a)

засаглалын эрх мэдэл хуваарилах

b)

хүний эрхийг баталгаажуулах

c)

нийгмийн суурь харилцааг зохицуулах

d)

эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх

8.

Аль нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн төрөлд хамаарах вэ?

a)

зээлийн гэрээ

b)

баталгааны гэрээ

c)

банкны зээлийн гэрээ

d)

франчайзын гэрээ

9.

Бат өөрт хэрэгцээгүй болсон буйдангаа хог дээр хаяжээ. Цэцэг тэрхүү буйданг авсан. Түүнд хуулийн дагуу хэзээ өмчлөх эрх үүсэх вэ?

a)

1 жилийн дараа

b)

5 жилийн дараа

c)

15 жилийн дараа

d)

олж авмагц

10.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг тодорхойлно уу?

a)

хэрэг маргааны үйл баримтыг талууд өөрөө нотлох үүрэг хүлээдэг

b)

хэрэг маргааны үйл баримтыг прокурор нотлох үүрэг хүлээдэг

c)

хэрэг маргааны үйл баримтыг шүүгч нотлох үүрэг хүлээдэг

d)

хэрэг маргааны үйл баримтыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээдэг

11.

Бүх ард түмний санал асуулгад оролцох нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

нийцгүй улс төрийн оролцооны хэлбэр

b)

нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

c)

тогтоосон хэм хэмжээ зөрчсөн оролцооны хэлбэр

d)

нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

12.

Улс орнуудыг төрийн засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

тоталитар болон авторитар

b)

нэгдмэл болон холбооны

c)

ардчилсан ба ардчилсан бус

d)

хаант болон бүгд найрамдах

13.

Нас хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд сонгуульд оролцдог байх гэсэн зарчим сонгуулийн аль зарчимд хамаарах вэ?

a)

чөлөөтэй сонгох зарчим

b)

бүх нийтээр оролцох зарчим

c)

саналаа шууд өгөх зарчим

d)

сонгуульд тэгш оролцох зарчим

14.

"Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдэгтүүдийн нэгдэл мөн" гэж тодорхойлсон судлаачийг нэрлэнэ үү?

a)

Р.Бенедикт

b)

Э.Кассирер

c)

Э.Тайлор

d)

А.Гидденс

15.

Шинжлэх ухааны гол үүрэг юу вэ?

a)

ард түмнийг гэгээрүүлэх

b)

шашны үзлийг үгүйсгэх

c)

үнэн мэдлэг бүтээх

d)

туйлын үнэнийг тогтоох

16.

"Соёлын орон зай" гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?

a)

нутаг дэвсгэрийн хэмжээ

b)

соёлын харилцаа

c)

улс орны гадаад харилцаа

d)

хамтын мэдрэмж, үнэлэмж

17.

Ард түмний өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?

a)

соёлын адилсал

b)

соёлын эрх чөлөө

c)

соёлын цочирдол

d)

соёлын дархлаа

18.

Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?

a)

энэ 2 ойлголт ижил утгатай

b)

соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай

c)

кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай

d)

энэ 2 ойлголт хоорондоо ямар ч хамаагүй

19.

Олон улсын харилцаанд оролцогч субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ?

a)

олон улсын харилцааны туйл

b)

олон улсын ёс зүйн хэм хэмжээ

c)

олон улсын эрх зүй

d)

олон улсын харилцааны хэлбэр

20.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд аль нь үл хамаарах вэ?

a)

хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

b)

ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК

c)

зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН

d)

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

21.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилдаг вэ?

a)

улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн

b)

улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн

c)

хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны

d)

бүс нутгийн, олон улсын, тив дамнасан

22.

Нэгдмэл нутаг дэвсгэр, эдийн засаг, соёл, хэл, өөрийн ухамсраар нэгдэн төр улс болж зохион байгуулагдсан хүмүүсийн хамтын нийгэмлэг нь нийгмийн нийтлэгийн аль хэлбэрийг илэрхийлсэн ойлголт вэ?

a)

үндэстэн

b)

аймаг

c)

овог

d)

угсаатан

23.

Бүх нийтийн боловсролын далд үүрэгт аль нь багтах вэ?

a)

нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх

b)

ажиллах хүчийг бэлтгэх

c)

зан үйлийг хянах

d)

гэрлэлтийн суваг болох

24.

Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба тэрхүү дэг журмын дагуу үйлдэл хийхийг бусдаас шаарддаг гэж тайлбарладаг онолын хандлага аль нь вэ?

a)

бүтэц чиг үүргийн онол

b)

марксизм

c)

бихевиоризм

d)

бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

25.

Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг л бүтээх боломжтой гэж үздэг онолын хандлага аль нь вэ?

a)

бүтэц чиг үүргийн онол

b)

марксизм

c)

бихевиоризм

d)

бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

26.

Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж буй, шалтгаан нь болж буй хувьсагчийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

хувьсагч

b)

үл хамаарах хувьсагч

c)

хамаарах хувьсагч

d)

завсрын хувьсагч

27.

Улс төрийн намын сонирхлын бүлгээс ялгагдах гол онцлог юу вэ?

a)

иргэдийн сонирхлыг хэрэгжүүлэх алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой улс төрийн байгууллага

b)

иргэдийн ашиг сонирхлыг нь илэрхийлэн хамгаалахаар нэгдсэн улс төрийн байгууллага

c)

иргэдийн сонирхлыг нэгтгэж бодлого болгон хэрэгжүүлэхээр зорьдог улс төрийн байгууллага

d)

төрийн институтэд сонирхлыг нэгтгэн илэрхийлж, зөвшилцөж байдаг улс төрийн байгууллага

28.

Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд аль нь үл хамаарах вэ?

a)

хүний эрх , эрх чөлөөг хамгаалах

b)

төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх

c)

хууль тогтоох

d)

үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах

29.

Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх нь ............ мөн.

a)

тэгш оролцох зарчим

b)

чөлөөтэй сонгох зарчим

c)

саналаа нууцаар гаргах зарчим

d)

шууд сонгох зарчим

30.

Монголд тогтож байгаа ардчиллын хэлбэрийг дэлхийн бусад улс орон дахь ардчиллын доорх хэлбэрүүдээс ялган сонгоно уу?

a)

шууд ардчилал

b)

төлөөллийн ардчилал

c)

хагас ардчилал

d)

шинэ ардчилал

31.

Нийгэмд улс төрийн гүйцэтгэх үүрэгт аль нь үл хамаарах вэ?

a)

нийгмийн бүлгүүдийн хооронд харилцаа холбоо тогтоож өгдөг

b)

бүлэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгмийг тогтвортой байлгадаг

c)

нийгмийн баялгийг зөв зохистой хуваарилан байршуулдаг

d)

нийгэмд ардчилсан хэм хэмжээг тогтоож өгдөг

32.

Хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг субъект аль нь вэ?

a)

УИХ

b)

Ерөнхийлөгч

c)

Төр

d)

Засгийн газар

33.

"А" орны бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрт үнэ нь 40 рубль, харин "Б" орны хувьд 25 төгрөгтэй тэнцүү байна. Тухайн 2 орон харилцан бие биетэйгэээ худалдаа хийхээр болов. Энэ тохиолдолд импорт, экспортын чиглэлийг хэрхэн тодорхойлох вэ?

a)

Б улс нь экспортлогч, А улс нь импортлогч болно

b)

Тухайн 2 улс хоорондоо худалдаа хийхгүй

c)

А улс нь экспортлогч, Б улс нь импортлогч

d)

мэдээлэл хангалтгүй байна

34.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

соёлын түгээмэл шинж

b)

соёлын нэвчилт

c)

соёлын нэгдмэл шинж

d)

соёлын даяаршил

35.

Улс төрийн засаглалын легитимт шинжийг олно уу?

a)

оновч муутай санаа бодол, сэтгэл хөдлөл дээр суурилан засаглах шинж

b)

улс төрийн зүтгэлтний нэр хүнд, авьяас билэгт тулгуурлан засаглах шинж

c)

олон нийтийн зүгээс зөвшөөрөгдөж, дэмжлэг хүлээх шинж

d)

улс төрийн зүтгэлтний уламжлалт нэр хүндэд дулдуйдан дагах шинж

36.

УИХ - аар "Ашигт малтмалын тухай хууль" - д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн ашигт малтмалын орд газруудын хувьцааны 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой гэсэн заалт оруулжээ. Энэ нь .................. мөн.

a)

шаардлага

b)

дэмжлэг

c)

шийдвэр

d)

эргэх холбоо

37.

Хэрвээ монголын пүүс бүтээгдэхүүнээ Герман улсын өрхүүдэд зардаг бол .................

a)

монголын цэвэр экспорт өөрчлөхгүй. Экспорт тэр даруй импортыг ижил хэмжээгээр нэмэгдүүлнэ

b)

уг хэлцэл Германы ДНБ - ий экспорт гэж тооцогдоно

c)

Германы ДНБ өснө, харин монголынх өсөхгүй

d)

Монголын ДНБ өснө

38.

Цалин хөлсний судалгаагаар дундаж цалин 1,2 сая, харин голчийг тооцоход 630,000 төгрөг гарчээ. Цалин хөлсний голч ямар утгатай вэ?

a)

хүмүүс голчлон ямар цалин авч байгааг илэрхийлнэ

b)

хүмүүс дунджаар ямар цалин хөлс авч байгааг илэрхийлнэ.

c)

хүмүүс цалин хөлсний ямар хэмжээн дээр хоёр тэнцүү хуваагдаж байгааг илэрхийлнэ.

d)

хүмүүсийн цалин хөлс хамгийн ихээр давтагдаж буй утгыг илэрхийлнэ.

39.

Зөв харгалзуулна уу?

a)

1а,2б,3в

b)

1в,2а,3б

c)

1в,2б,3а

d)

1б,2а,3в

40.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг тодорхойлно уу?

a)

интегратив эрх зүйн онол

b)

эрх зүйн постмодернизм

c)

либерал эрх зүйн онол

d)

позитив эрх зүйн онол

41.

Дараах ойлголтуудаас аль нь ёс зүйн үндсэн ойлголт биш вэ?

a)

гэм хор

b)

шударга ёс

c)

нэр хүнд

d)

амьдралын утга учир

42.

Хувь хүний нийгэм- эдийн засгийн байр суурийг нийгмийн давхраажилтын судалгаанд хэрхэн ашигладаг вэ?

a)

давхраажилтын байр суурийг хэмжих үндсэн хэмжүүр болох талаас нь

b)

давхраажилтыг судлах объектив хэмжүүр болох талаас нь

c)

давхраажилтыг судлах субъектив хэмжүүр болох талаас нь

d)

давхраажилтын судалгаанд огт хамааралгүй

43.

  Н.Коперник “Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай” хэмээх бүтээлээрээ дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гарaгууд нь дэлхийг тойрч байдаг биш, харин Дэлхийн хамт нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэл санааг үргэлжлүүлэгчдийн нэг бол Ж.Бруно бөгөөд тэрээр энэхүү шинжлэх ухаанч тайлбарыг дэлгэн тавьсных нь төлөө ноёрхогчдын зүгээс эрүү үүсгэн, олны нүдэн дээр цаазлан хороосонгэдэг.  Тохиолдолд ямар асуудал хөндөгдсөн байна вэ?

a)

   Орчлон ертөнцийн тайлбар хэрхэн өөрчлөгдсөнийг

b)

ийгмийн гажуудал хэрхэн өөрчлөгддөг болохыг

c)

Ноёрхогчдын ертөнцийг хэрхэн тайлбарлаж байсныг     

d)

Дэлхий ба нарны хөдөлгөөний асуудлыг

44.

Аль нь зөв бодомж вэ?

a)

зөвхөн санаатай үйлдэл эрх зүйн зөрчилд тооцогддог

b)

эрх зүйн зөрчлийг санаатай, болгоомжгүй аль ч нөхцөлд үйлдсэн байж болно

c)

хүний болгоомжгүй хийсэн үйлдлийг эрх зүйн зөрчилд тооцож болохгүй

d)

зарим тохиолдолд санамсаргүй үйлдэл зөрчил болно

45.

Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл, бичиг үсэг, түүх, шашин, урлаг, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?

a)

сонгодог соёл

b)

нүүдлийн соёл

c)

үндэсний соёл

d)

суурьшмал соёл

46.

Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай байдаггүй гэж үздэгийн учир юу вэ?

a)

онцгой авъяастай, чадвартай хүнийг "гаж" үнэлдэг тул

b)

ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөх тул

c)

нийгмийн гажуудал нь ямагт сөрөг үр дагавартай тул тус тайлбар буруу

d)

нийгэм бүрт гажуудлыг тодорхойлох ялгаатай үнэлэмж байгаа учраас

47.

Улс төрийн намыг баримталж буй үзэл суртлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

зүүний, барууны, төвийг сахисан

b)

эрх баригч, сөрөг

c)

социалист, консерватив, либерал

d)

орчин үеийн, уламжлалт

48.

Үүргийн талаарх дараах боломжоос аль нь зөв вэ?

a)

нийгмийн үүрэг нь нийгмийн бүтцэд илэрч буй үйл ажиллагаагаар тодорхойлогдоно

b)

хүн нэг үүргийг хариуцаж байх ёстой

c)

эрх болон үүргийн системүүд нь өөр хоорондоо холбоогүй байна

d)

бодгаль хүн нь нэг л статусыг эзэмшдэг, гэвч энэ янз бүрийн үүргээр хэрэгждэг

49.

Хүний эрхийг зөрчсөн үйлдлийг тодорхойлно уу?

a)

Би найздаа сүмийн цуглаанд явж байснаас хичээлээ хийх нь илүү үр дүнтэй гэж үргэлж зөвлөдөг.

 

b)

Би найзаасаа чадвараар илүү. Тиймд миний бодсон бодлогын хариу үргэлж зөв байна гэдэгт би итгэж байна.

c)

Дурдсан бүх үйлдэл хүний эрхийн зөрчилд тооцогдоно.

d)

Манай ангийнхан заримдаа нэг нэгэндээ хоч нэр өгдөг.

50.

Иргэний хуулиар ямар эрхийг хамгаалдаг вэ?

a)

иргэний эд хөрөнгийн эрх

b)

иргэний амьд явах эрх

c)

иргэний хөдөлмөрлөх эрх

d)

иргэний улс төрийн эрх