WorksheetsФИЗИК-8
Total questions: 22
Worksheet time: 14mins
Доорх нэгжүүдээс даралтын нэгжийг зөв сонгосон хариулт аль нь вэ?
Н∙см
Н/см
Н∙м
Н/м
Па
Зөв харгалзуулсан хариултыг сонгоорой.
1. хатуу 2. шингэн 3. Хий
а. Даралтыг зүг бүрт жигд дамжуулна.
б. Даралтыг нэг чигт дамжуулна.
1а, 2а, 3б
1б, 2а, 3б
1б, 2а, 3а
1а, 2б, 3б
Сурагч жин дээр зогсож үзэхэд 40 кг зааж байв. Дараа нь үүргэвчээ үүрээд жин дээр зогсоход 45 кг зааж байв. Сурагчийн жин дээр дарах даралт өөрчлөгдсөн үү? Яагаад?
Үйлчлэх хүч, дарах талбай нь хэвээрээ тул өөрчлөгдөхгүй
Дарах талбай хэвээрээ учир өөрчлөгдөөгүй
Жин нь нэмэгдсэн тул даралт багассан.
Жин нь нэмэгдсэн тул даралт нэмэгдсэн.
Зурагт үзүүлснээр бага оврын шингэнт шахуурга тэнцвэртэй байна. Том бүлүүр дээрх ачаа 10 кг бол жижиг бүлүүр дээрх ачаа ямар жинтэй вэ? S1=4 см2, S2=8 см2
5 Н
20 Н
50 Н
200 Н
Ганаа нэг пүрш сонгон авч түүнд үйлчлэх хүч ба суналтыг харгалзуулан хэмжиж, хэмжилтээ дараах байдлаар хүснэгтэд тэмдэглэжээ. Энэ пүршний хат хэд вэ?
0.2 Н/см
4 Н/см
5 Н/см
20 Н/см
Биеийг зурагт үзүүлсэн шүүгээний аль тавиур дээр тавибал хамгийн их потенциал энергитэй байх вэ?
A
B
C
D
Өргөгч кранаар нэгэн ижил 4 хавтанг барилгын 2-р давхарт, 3 хавтанг 3-р давхарт, 2 хавтанг 4-р давхарт гаргажээ. Аль тохиолдолд хамгийн их ажил гүйцэтгэх вэ?
4 хавтанг барилгын 2-р давхарт гаргахад
3 хавтанг барилгын 3-р давхарт гаргахад
2 хавтанг барилгын 4-р давхарт гаргахад
аль ч тохиолдолд адилхан ажил хийгдэнэ.
Зурагт цэнэгтэй биесийн харилцан үйлчлэлцсэн байдлыг харуулжээ.
1 ба 2 дугаартай бие ямар цэнэгтэй вэ?
Зурагт хялбар цахилгаан хэлхээг харуулжээ. Дараах хариултуудын алинд нь тус хэлхээний схем зургийг зөв харуулсан байна вэ?
A
B
C
D
Сурагч цахилгаан хөдөлгүүрийн загвар бүтээх болов. Үүний тулд ширээн дээр байгаа дараах зүйлсээс аль алийг нь авах хэрэгтэй вэ? (Дугаарыг нь сонгоно.)
1. соронз 2. чийдэн 3. зэс утас 4. бичгийн хавчаарууд 5. амперметр 6. холбох утас 7. батарей 8. вольтметр
1, 3, 6, 7
2, 3, 5, 6, 7
2, 3, 5, 6, 7, 8
1, 3, 4, 6, 7
Зүрхэвчтэй ороомгийг юу гэж нэрлэдэг вэ?
Цахилгаан соронзон
Цахилгаан хөдөлгүүр
Цалхилгаан дамжуулагч
Соронз
Зурагт хоёр ижил чийдэн бүхий хялбар цахилгаан хэлхээний схемийг үзүүлсэн байна. Хэлхээний нийт гүйдлийн хүчийг амперметрээр, 2 дугаартай чийдэнгийн хүчдэлийг вольтметрээр хэмжихийн тулд аль, аль цэгүүдэд холбох вэ?
Амперметрийг E, F цэгт, вольтметрийг C, D цэгт холбоно.
Амперметрийг C, D цэгт, вольтметрийг E, F цэгт холбоно.
Амперметрийг A, B цэгт, вольтметрийг C, D цэгт холбоно.
Амперметрийг C, F цэгт, вольтметрийг B, C цэгт холбоно.
Зурагт хоёр ижил чийдэн бүхий хялбар цахилгаан хэлхээг үзүүлсэн байна. Түлхүүрийг залгахад амперметр 2 А -ийг зааж байв. Амперметр аль чийдэнгээр гүйх гүйдлийг зааж байна вэ? Хэлхээгээр гүйх нийт гүйдлийн хүч хэд байсан бэ?
А чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 2 А байна.
В чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 4 А байна.
А чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 4 А байна.
В чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 2 А байна.
Графикийн аль хэсэгт бие тогтмол хурдтай хөдөлсөн бэ?
BC хэсэгт
CD хэсэгт
AB хэсэгт
DE хэсэгт
Сурагч 40 см урттай хөшүүргийг тэнцвэрт оруулсан байна. Тэрээр хөшүүргийн баруун үзүүрт 50 г, зүүн үзүүрт 150 г ачаа зүүжээ. Тулах цэгийг хаана байрлуулсан бэ?
Баруун үзүүрээс 10 см зайд
Баруун үзүүрээс 20 см зайд
Баруун үзүүрээс 30 см зайд
Баруун үзүүрээс 40 см зайд
Ороомог хэлбэрийн гүйдэлтэй дамжуулагч жижиг төмөр биетийг татаж байв. Энэ нь гүйдэлтэй дамжуулагчийг тойрон ........................................ бий болсонтой холбоотой.
Цахилгаан цэнэгүүд
Соронзууд
Соронзон орон
Цахилгаан орон
Зурагт бөмбөгний хөдөлгөөнийг үзүүлжээ. Дараах өгүүлбэрүүдээс энергийн хувирлыг зөв тодорхойлсон 2-ыг сонгоорой.
Бөмбөг дээш хөөрч байхад кинетик энерги потенциал энергид хувирна.
Бөмбөг дээш хөөрч байхад потенциал энерги кинетик энергид хувирна.
Бөмбөг доош унаж байхад потенциал энерги кинетик энергид хувирна.
Бөмбөг доош унаж байхад кинетик энерги потенциал энергид хувирна.
Дараах өгүүлбэрийн цэгийн оронд тохирох үгсийг зөв олсон хариулт аль нь вэ?
Эргэвчийн систем хүчийг ......... боловч .......... алдана.
алдах, хүчийг
хожих, хүчийг
хожих, замыг
алдах замыг
Графикийн CD хэсэгт биеийн хурдатгал ямар байна вэ?
8 м/с2
4 м/с2
2 м/с2
0.5 м/с2
Тоос сорогч 2400 Вт чадалтай гэдэг нь юуг илэрхийлж байгаа вэ?
Энэ тоос сорогч 2400Н чадалтай гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 цагт 2400 Ж ажил хийнэ гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 с-д 2400 Ж энерги хувиргана гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 цагт 2400 Ж энерги хувиргана гэсэн үг.
Хурдыг нь өөрчилж тохируулах боломжтой туузан дамжуургын хурдыг 4 дахин ихэсгэж ажиллуулав. Дамжуургаар зөөгдөх ачааны кинетик энерги яаж өөрчлөгдсөн бэ?
16 дахин багассан
4 дахин багассан
16 дахин ихэссэн
4 дахин ихэссэн
Машин А болон В хэсэгт хэдэн метр зам явсан бэ?
(a)
