wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Монгол

Total questions: 23

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

“Монголын нууц товчоо” зохиол хэдэн онд хаана зохиогдсон бэ?

a)

А. 13-р зууны үед монгол газар монгол хүн зохиосон

b)

Б. 1240 онд Хэрлэн мөрний хөвөөнд

c)

В. Хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын завсар

d)

Г. Хулгана жилийн зун Сэнгүр горхины хөвөөнөө

2.

“Тэмүжин андаа

Ууланд шахан бууя

Адуучинд гэр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай”

гэж Монголын нууц товчоонд хэн хэлдэг вэ?

a)

А. Мухулай

b)

Б. Жамуха

c)

В. Боорчи

d)

Г. Хасар

3.

/цэгийн оронд нөхөж бичнэ үү/

Чингис хааны хатан бөгөөд Дай Сэцэний охин бол (a)   хатан юм

4.

Монгол орны газар нутгийн хэмжээ ?

a)

А. 1.56 сая км²

b)

Б. 2.16 сая км²

c)

В. 1,24 сая км²

d)

Г. 1.64 сая км²

5.

Монгол улсын хамгийн баруун захын цэг ?

a)

А. Орвог Гашууны Бор толгой

b)

Б. Монгол Шарын даваа

c)

В. Алтай Таван Богдын Мааньт уул

d)

Г. Соёлз уулын Модот Хамар

6.

Монгол улсын хамгийн зүүн захын цэг ?

a)

А. Халх гол

b)

Б. Орвог Гашууны Бор толгой

c)

В. Дорнод аймаг

d)

Г. Соёлз уулын Модот Хамар

7.

Монгол улсын хамгийн хойд захын цэг ?

a)

А. Хорьдол Сарьдаг

b)

Б. Монгол Шарын даваа,

c)

В. Хөвсгөл аймаг

d)

Г. Орвог Гашууны Бор толгой

8.

Монгол улсын хамгийн өмнөд захын цэг ?

a)

А. Орвог Гашууны Бор толгой

b)

Б. Өмнөговь аймаг

c)

В. Соёлз уулын Модот Хамар

d)

Г. Оюу толгой

9.

Монголын хамгийн урт гол 1124км урсдаг бол энэ голын нэр аль нь вэ ?

a)

А. Хэрлэн гол

b)

Б. Туул гол

c)

В. Сэлэнгэ мөрөн

d)

Г. Орхон гол

10.

Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн оргил нь Монгол улсын хамгийн өндөр цэг юм. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнээс дээш хэдэн метр өндөр вэ?

a)

4204 метр

b)

4374 метр

c)

3957 метр

d)

8848 метр

11.

Монгол орны хамгийн нам цэг нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Номингийн говийн Элст хотгор далайн түвшнээс дээш хэдэн метр вэ?

a)

526 метр

b)

560 метр

c)

576

d)

518

12.

Монгол орны хамгийн өндөр 70 метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ аль аймгийн нутагт байдаг вэ?

a)

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум

b)

Өвөрхангай аймаг,

Бат-Өлзий сум

c)

Увс аймаг,

Сагил сум

d)

Ховд аймаг,

Мөнххайрхан сум

13.

Монгол орны хамгийн том талбайтай /3350км²/ нуур аль нь вэ?

a)

Хөвсгөл нуур

b)

Буйр нуур

c)

Хар-Ус нуур

d)

Увс нуур

14.

Монгол орны хамгийн гүн цэнгэг нуур /262 метр гүн/ нуур аль нь вэ?

a)

Хөвсгөл нуур

b)

Буйр нуур

c)

Хар-Ус нуур

d)

Увс нуур

15.

Монгол орны хамгийн том агуй аль аймагт ямар нэртэй агуй байдаг вэ?

a)

Баянхонгор аймаг,

Баянлиг сум,

Цагаан агуй

b)

Сүхбаатар аймаг, Дарьганга сум,

Талын агуй

c)

Ховд аймаг,

Манхан сум,

Хойд цэнхэрийн агуй

d)

Хөвсгөл аймаг,

Цагаан-Үүр сум,

Даян дээрхийн агуй

16.

Монгол орны хамгийн халуун рашаан?

a)

Архангай аймаг,

Цэнхэрийн халуун рашаан

b)

Өвөрхангай аймаг,

Хужиртын рашаан

c)

Баянхонгор аймаг,

Шаргалжуутын рашаан

d)

Хэнтий аймаг,

Ононгийн халуун рашаан

17.

Монгол орны хамгийн том тал болох Мэнэнгийн тал аль аймгийн нутагт байдаг вэ?

a)

Өмнөговь аймаг,

Гурвантэс сум

b)

Дорноговь аймаг,

Мандах сум

c)

Дорнод аймаг,

Матад сум,

d)

Дундговь аймаг,

Эрдэнэдалай сум

18.

Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь болох 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км талбай эзэлдэг говь аль нь вэ?

a)

Говь-Алтай аймаг,

Шарга сум,

Шаргын говь

b)

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

Галбын говь

c)

Баянхонгор аймаг,

Баян-Өндөр сум,

Цэнхэр хоолойн говь

d)

Дорноговь аймаг,

Хатанбулаг сум,

Хармагтайн говь

19.

Монгол орны хамгийн том амьтан аль нь вэ?

a)

Баавгай

b)

Тэмээ

c)

Хандгай

d)

Буга

20.

Монгол орны хамгийн том газар нутагтай аймаг аль нь вэ?

a)

Дорнод

b)

Өмнөговь

c)

Баянхонгор

d)

Завхан

21.

Монгол орны төв цэг аль аймагт байдаг вэ?

a)

Архангай

b)

Булган

c)

Төв

d)

Өвөрхангай

22.

Монгол улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хэдэд ордог вэ?

a)

3

b)

8

c)

13

d)

18

23.

Монголын хамгийн зүүн талын аймаг аль нь вэ?

a)

Дорноговь

b)

Дорнод

c)

Сүхбаатар

d)

Хэнтий