NEW
Font size
WorksheetsУлс төр 1
Total questions: 40
Worksheet time: 22mins
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
.Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
. Иргэний нийгмийн тухай ойлголт Эртний Грек, Ромын үед үүссэн бөгөөд хэдийд улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болсон бэ?
XYIII зууны сүүл, XX зууны эхэн үед
XYII дунд үе, XX зууны эхэн үед
XYI зууны эхэн XIX зууны сүүл үед
XY зууны эхэн, XVIII зууны эхэн
XIV зууны дунд үе, XYII зууны эхэн үед
. Сонгуулийн бүх нийтээр оролцох зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
Гадаад дээд боловсрол эзэмшсэн байх
УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
. Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан байх
Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 45 нас хүрсэн байХ
Монгол улсын уугуул иргэн байх
. Ард түмэн өөрсдөө төрийг удирдах зохион байгуулалтын арга, хэлбэр бол:
Сонгуулийн зарчим
Сонгох эрх
Сонгууль
Сонгуулийн эрх
Сонгогдох эрх
“Нэр дэвшигч ” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг.Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг тогтолцоо аль нь вэ
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Манай улсад 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Тэгвэл хоорондын харьцаа ямар байсан бэ?
Можаритари -28, Пропорциональ-48
Пропорциональ-48, Можаритари -28
Можаритари -36, Пропорциональ-36
Можаритари -48, Пропорциональ-28
Пропорциональ-38, Можаритари-38
. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь дараах түгээмэл үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Аль нь хамаарахгүй вэ?
Мэдээлэл олгох
Цэнгээн баясгах, боловсрол олгох
Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах
Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
Дээрх бүгд хамаарна
Улс төрийн тогтолцооны чиг үүргийн асуудлыг нарийн судалж, оролтын ба гаралтын чиг үүргүүдийг тодорхойлсон судлаач хэн бэ ?
Т.Парсонс
Р.Мертон
Г.Спенсер
Г.Алмонд
М.Вебер
. .....................................гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.
Улс төрийн нам
Иргэний хөдөлгөөн
Сонирхлын бүлэг
Төрийн бус байгууллага
Төр
......................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:
Намын гишүүн
Намын нарийн бичгийн дарга
Парламент дахь нарийн бүлгийн дарга
Намын удирдах зөвлөл
Дэмжигч
. Нэг намын тогтолцооны шинж аль нь вэ?
Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.
Төрийн эрх мэдлийг барьж, бусад нам хөдөлгөөнийг хориглодог.
Сонгуульд ялагдсан нам нь сөрөг хүчин болно.
Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог
Эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломжийг намуудад олгодог
. Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн .Энэ нь:
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Манлайлагч намын тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
. Албан татвар төлөх, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
Бодит дэмжлэг
Оролцооны дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Албадлагын нөөц
Улс төрийн системийн оролтонд нөлөөлөх хүчин зүйл аль вэ?
Шийдвэр –дэмжлэг
Үйлдэл-шийдвэр
Дэмжлэг- шаардлага
Гаралт-оролт
Хувиргалт-орчин
.................нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
Оролт
Хувиралт
Дэмжлэг
Эргэх холбоо
Гаралт
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзвэл сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлын хэрэгжилтийг хангадаг байгууллага аль нь вэ?
Улс төрийн намууд
Сонирхлын бүлгүүд
Шахалтын бүлгүүд
Төрийн бус байгууллага
Төр
Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Байгууллагажсан бүлгийн шинж аль нь вэ?
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
1a 2b 3c
1c 2b 3a
1b 2a 3c
1a 2c 3b
1c 2a 3b
“Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогч ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
“Арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа зэргээр нь ялгаварлахгүй хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” гэсэн өгөгдөл иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээний жишээ болох вэ?
Оюун санааны
Улс төрийн хүрээний
Социал хүрээний
Эдийн засгийн
Нийгмийн хүрээний
. Сонгуульд саналыг шууд өгөх зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
a. Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
. 1992 оны Үндсэн хуулийн 3-р бүлэг, 21-р зүйлд “Улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
Сонгох эрхийн шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Тохирох хариулт алга
Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч эсвэл улс төрийн намаас сонголт хийх иргэний эрхийг хэрхэн нэрлэдэг вэ?
Сонгуулийн зарчим
Сонгох эрх
Сонгууль
Сонгуулийн эрх
Сонгогдох эрх
Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг ба нам дотроо нэрийн жагсаалтаар парламентын гишүүдийг бүрдүүлдэг. Нам, эсвэл суудал авахын тулд тогтоосон босго давах ёстой. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?
Харьцангуй олонхийн
Энгийн олонхийн
Холимог тогтолцоо
Пропорциналь тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
. “Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй, сонгогчдын санал гээгддэг” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
. Мажоритари тогтолцооны гол 3 хувилбарыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Үнэмлэхүй олонхийн саналаар сонгох
Сонгогчдын тодорхой хэсгийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд тодорхой зарчмуудыг мөрддөг. Аль нь хамаарахгүй вэ?
Нэг хүний эрх ашгийн төлөө бус, олон түмний тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах
Нас, хүйс, шашин шүтлэг боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх
Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах
Ард түмний дуу хоолой болох
Дээрх бүгд хамаарна
10. Сонирхлын бүлгүүдийг түүний шинж байдал, үйл ажиллагаагаар нь эвсэл холбооны, эвсэл холбооны бус, аномик, байгууллагажсан бүлэг гэж ангилсан эрдэмтэн хэн бэ?
Д.Истон
Г.Алмонд
В.Парето
Ж.Локк
М.Вебер
10. Иргэдийн улс төрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх, засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх нь аль улс төрийн институтын зорилго вэ?
Улс төрийн нам
Иргэний хөдөлгөөн
Сонирхлын бүлэг
Төрийн бус байгууллага
Төр
Улс төрийн намд хүлээлгэх хамгийн том шийтгэл юу вэ?
Сонгуульд орох эрхийг нь хязгаарлах
Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах
Хууль зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Улс төрийн хариуцлага хүлээлгэх
Дээрх бүгд хамаарна
. Хоёр намын тогтолцоонд хамаарах ойлголтыг олно уу?
Монгол улсад 1921-1990 он хүртэл тогтож байсан тогтолцоо
ЗХУ болон социалист гэгдэж байсан орнуудад тогтож байсан тогтолцоо
Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.
Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог.
Нэг нам дангаар ноёрхож, төрийн эрх мэдлийг барьдаг.
Ямар шалгуурыг үндэслэн улс төрийн намуудыг нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоотой гэж ангилдаг вэ?
a Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь
b Улс төрийн байр сууриар нь
c Эрх мэдлийг хэрэгжүүлж буй байдлаар нь
d Засаглалд ойр байгаагаар нь
c,d хариулт
. Улс төрийн системийн гадаад шаардлага аль нь вэ?
Ерөнхий сайдыг огцруулах
Цалин тэтгэврийг нэмэх
Сонгуулийн хуулийг өөрчлөх
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
Оюу толгойн гэрээг батлах
Дараах баримтыг уншаад цэгийн оронд тохирох утгыг сонгоно уу? 2019.05.30-ны өдөр “Шинжлэх ухааны аваръя” уриан дор эрдэмтэн, судлаачдын жагсаал болжээ”. Энэ нь улс төрийн системийн:
Эргэх холбоо
Оролт
Гаралт
Хувиралт
Үйлдэл
Улс төрийн системийн дэд системүүдэд аль нь хамаарахгүй вэ?
Тогтолцооны буюу институтционал дэд систем
Мэдээлэл харилцааны буюу коммуникаци дэд систем
Хэм хэмжээ зохицуулалтын дэд систем
Улс төрийн системийн чиг үүргээрээ холбогдсон дэд систем
Дээрх бүгд хамаарна
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзвэл сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг илэрхийлдэг байгууллага аль нь вэ?
Улс төрийн намууд
Сонирхлын бүлгүүд
Шахалтын бүлгүүд
Төрийн бус байгууллага
Төр
Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Аномик бүлгийн шинж аль нь вэ?
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
1a 2b 3c
1c 2b 3a
1b 2a 3c
1a 2c 3b
1c 2a 3b
