Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Генлийн гогцоо, холын тахир сувганцрын эргэн шимэгдэл

Total questions: 6

Worksheet time: 3mins

Name
Class
Date
1.

Генлийн гогцооны үүрэгт хамаарахгүй ойлголтыг олоорой.

a)

Глюкоз бүрэн хэмжээгээр эргэн шимэгддэг

b)

Тархилаг давхрааны эдийн шингэний Na+ , Cl- ионы концентрацийг өндөр байлгана

c)

Шээс цуглуулах цоргоны шингэн тархилаг давхраагаар өнгөрөхөд их хэмжээний ус эргэн шимэгдэнэ.

d)

Ус эргэн шимэгдсэнээр шээсээр ус алдагдахаас хамгаалж, концентрацитай шээс үүснэ.

e)

Бие махбодыг шингэн алдахаас хамгаална.

2.

Бөөрний шээс шингэрүүлж, өтгөрүүлэх ажиллагаа Генлийн гогцооны сөрөг урсгалт ажиллагаагаар хангагдах бөгөөд Генлийн гогцооны уруудах хэсэгт бодисын концентраци аажмаар ........................, өгсөх хэсэгт аажмаар ................... .

a)

Ихсэж, буурна

b)

Буурч, ихсэнэ

c)

Ихсэж, ихсэнэ

d)

Буурч, буурна

3.

Генлийн гогцооны уруудах, өгсөх хоёр гогцооны уулзвар хэсэгт байгаа шингэн нь ойрын тахир сувгаар орж ирснээсээ хойш хамгийн бага ус болон хамгийн их Na+, Cl- ионыг агуулдаг.

a)

Үнэн

b)

Худал

4.

Холын тахир сувганцраар урсах шингэнээс Na+ ионууд эдийн шингэн рүү ямар зөөвөрлөлтөөр гарч, цус руу ордог вэ?

a)

Идэвхтэй зөөвөрлөлтөөр

b)

Энгийн диффузээр

c)

Осмосоор

d)

Хөнгөвчилсөн диффузээр

5.

Зургийг ажиглаад K+ ионуудын шилжилтийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоорой.

a)

Эдийн шингэнээс идэвхтэй зөөвөрлөлтөөр холын тахир сувганцар руу

b)

Холын тахир сувганцараас эдийн шингэнрүү идэвхтэй зөөвөрлөлтөөр

c)

Холын тахир сувганцараас цусруу идэвхтэй зөөвөрлөлтөөр

d)

Эдийн шингэнээс цусруу идэвхтэй зөөвөрлөлтөөр

6.

Холын тахир сувганцарын эсүүд нь ойрын тахир сувганцарын эсүүдээс харьцангуй намхан, бичил цэлмэнгүй байдагаараа онцлогтой. Натри, калийн суваг уургийн тусламжтайгаар натрийг эргэн шимэгдүүлж калийг биеэс гадагшлуулна. Ингэснээр цусан дахь Na+ ба K+ ионуудын концентрацийг зохицуулахд оролцдог. Натрийг дагаж ус биед эргэн шимэгддэг.

a)

Үнэн

b)

Худал