wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

5.1 Нийгэм

Total questions: 10

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Тухайн улсын нийт нутаг дэвсгэрт бүх хүн ам дагаж мөрдөх шийдвэр гаргаж, удирдан зохион байгуулдаг байгууллагуудын тогтолцоог юу гэх вэ?

a)

Төр

b)

Засгийн газар

c)

УИХ

d)

Яам

2.

Ардчилсан нийгмийн төрийн эрх мэдлийн онцлог аль нь вэ?

a)

Олон түмнээр хүлээн зөвшөөрөгдөж, тэдний дэмжлэгийг авах явдал

b)

Ард түмэн өөрсдийгөө төлөөлж улс орноо удирдах, бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах

c)

Үндэсний эрх ашиг, хүний эрх, олон түмний сайн сайхан байдлыг хангах

d)

Ард түмэн хууль тогтоох парламентыг сонгох

3.

Хүсэл зорилгодоо нийцүүлэн бусдын үйл ажиллагааг өөрчлөх чадвар бол?

a)

Эд хөрөнгө

b)

Эрх мэдэл

c)

Алдар хүнд

d)

Нэр хүнд

4.

Дарангуйлал нь тоталитар болон авторитар шинж төрхтэй. Гитлерийн үеийн Герман, Сталины үеийн ЗХУ энэ нийгмийн тод жишээ юм. Энэ аль нийгмийн тухай өгүүлж байна вэ?

a)

Ардчилсан

b)

Ардчилсан бус

c)

Хаант төр

d)

Бүгд найрамдах

5.

Ардчилсан бус дэглэмийн онцлог шинжээс илүүц нь аль вэ?

a)

Дарангуйлал нь тоталитар болон авторитар шинж төрхтэй

b)

Эрх мэдлийн бодит хуваарилалт байдаггүй бөгөөд нэг буюу цөөн тооны хүн засгийн бүх эрх мэдлийг барьдаг

c)

Дарангуйлагчид бүх эрх мэдлийг гартаа авч, ард иргэдийн хүсэл зоригийг үл харгалзан хэмжээлшгүй эрх эдэлдэг

d)

Эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байхыг гол болгодог

6.

Ардчилсан дэглэмийн онцлог шинжээс илүүц зүйл оруулсан бол сонгоно уу?

a)

Иргэд сонгуульд оролцох замаар төр засагтаа эрх мэдлийг олгодог

b)

Эрх мэдлийн бодит хуваарилалт байдаггүй бөгөөд нэг буюу цөөн тооны хүн засгийн бүх эрх мэдлийг барьдаг

c)

Төрийн хэрэгт иргэд оролцох явдал

d)

Эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байхыг гол болгодог

7.

Сонгуульд нэрээ дэвшүүлэх, санал өгөх, үг хэлэх, мэдээлэл авах, эсэргүүцэл илэрхийлэх зэрэг олон хэлбэрээр иргэдийн улс төрийн үйл хэрэгт оролцох явдал илэрдэг нийгмийн шинж аль нь вэ?

a)

Ардчилсан

b)

Ардчилсан бус

c)

Хаант

d)

Бүнд найрамдах

8.

Хууль тогтоох эрх мэдэл алинд нь байх вэ?

a)

УИХ

b)

Засгийн Газар

c)

Шүүх

9.

Монгол улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага аль вэ?

a)

УИХ

b)

Засгийн Газар

c)

Шүүх

10.

Монгол улсад шүүх эрх мэдлийг аль байгууллага хэрэгжүүлэх вэ?

a)

УИХ

b)

Засгийн Газар

c)

Шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурор