Worksheets11class
Total questions: 15
Worksheet time: 11mins
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог дараах ойлголтуудаас алийг нь илэрхийлж байна вэ?
Нийгмийн ялгарал
нийгмийн тэгш бус байдал
нийгмийн давхраа
нийгмийн давхраажилт
Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөлт гарсан бол аль шилжих хөдөлгөөнд хамрагдах вэ?
Босоо шилжих хөдөлгөөн
хувийн шилжих хөдөлгөөн
үе хоорондын шилжих хөдөлгөөн
үе дотоодын шилжих хөдөлгөөн
3. " Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа, түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг " гэж дараах эрдэмтдийн аль нь үзсэн бэ?
К. Маркс
Г. Спенсер
М. Вебер
Т. Парсонс
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг гэж дараах эрдэмтдийн хэн нь үзсэн бэ?
К. Маркс
Э. Дюркгейм
Дэвис, Мур
Л. Уорнер
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа , бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хувиарлалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
Соёлын даяаршил
Соёлын адилсал
Соёлын үйлдвэрлэл
Соёлын аялал жуулчлал
Соёлын аялал жуулчлалын төрөл аль нь вэ?
Дотоод, гадаад
дотоод, олон улсын
үндэсний, олон улсын
гадаад, үндэсний
Соёлын аялал жуулчлал гэсэн ойлголтыг хэдэн оноос эхлэн хэрэглэсэн бэ?
1970 он
1980 он
1990 он
2000 он
Хуулийн дагуу, тогтоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжийг юу гэж нэрлэдэг вэ?
Хураамж
Татвар
бонд
татаас
Дараах эрдэмтдийн алиных нь онол макро эдийн засгийн онлоын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод чухал нөлөө үзүүлсэн бэ?
А. Смит
Ф. Хайек
М. Кейнс
Д. Рикардо
Эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг юу гэж нэрлэх вэ?
эрх зүй
эрх зүйн зөрчил
гэмт хэргийн зөрчил
гэмт хэргийн бус зөрчил
Баялаг, нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой бүлгийн гишүүдий байр суурь өөрчлөлт гарах нь ямар шилжилт хөдөлгөөн вэ?
нийгмийн ялгарал
нийгмийн тэгш бус байдал
нийгмийнн давхраа
нийгмийн давхраажил
Нийгмийн бүтцийн өөрчлөлттэй холбогдон нийгмийн тодорхой гишүүдийн байр суурьд өөрчлөлт гарах нь ямар шилжих хөдөлгөөн бэ?
босоо шилжих хөдөлгөөн
хэвтээ шилжих хөдөлгөөн
хувийн шилжих хөдөлгөөн
бүлгийн шилжих хөдөлгөөн
"Нам нь ашиг сонирхлоороо ялгаатай бүлэг хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгаралыг илтгэнэ" гэж хэн үзсэн бэ?
М. Вебер
К. Маркс
Э. Дюркгейм
О. Райт
Янки хотын нийггмийн давхраажилтыг хэн судалсан бэ?
Э. Дюркгейм
О. Райт
Дэвис, Мур
Л. Уорнер
Бусдын соёлыг өөрийн бие хэл, сэтгэлээр мэдэрч судлах, хэрэглэх, хүлээн авах үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
соёлын даяаршил
соёлын аялал жуулчлал
соёлын үйлдвэрлэл
соёлын адилсал
