NEW
Font size
WorksheetsТүүх-Ардчилал эхлэл ба өрнөл
Total questions: 12
Worksheet time: 18mins
1989 оны 12-р сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын ордны талбайд болсон цуглаанаар улс төрийн ямар хүчин байгуулагдсаныг зарласан бэ?
Шинэ үе бүлгэм
Монголын Ардчилсан Нам
Монголын Ардчилсан Холбоо
Шинэ Дэвшилтэт Холбоо
Ардчилсан хувьсгалаас өмнөх улсын эрх барих дээд байгууллага юу вэ?
МАХН
Монголын ардчилсан холбоо
Ардын Их хурал
Улсын Их хурал
1989 оны эхээр нийслэлийн гудамж талбайд наасан ухуулах хуудсуудад тухайн үеийн нам, төрийн бодлогыг хурцаар шүүмжилж, ардчилал, олон ургальч үзэл, хүний эрхийг шаардсан нь аль бүлгэмийн үйл ажиллагаа байсан бэ?
Шинэ үе бүлгэм
Монголын Ардчилсан Нам
Монголын Ардчилсан Холбоо
Шинэ Дэвшилтэт Холбоо
МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэзээ огцорсон бэ?
1990 оны 3 сарын 7
1990 оны 3 сарын 9
1990 оны 3 сарын 10
1990 оны 3 сарын 12
МоАХ-ны гаргасан улс төрийн шаардлагуудад ямар учраас албан ёсны хариу өгөхгүй байсан бэ?
Нийслэлд ухуулах хуудас наах, олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж байсан учир
БНМАУ-ын Үндсэн хуулиар зөвшөөрсөн олон нийтийн байгууллага биш гэж үзээд
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг нийтэлснээр
Улс төрийн талаар гаргасан шаардлага нь худал учраас
МоАХ, АСХ, ШДХ, Монголын оюутны холбоо хамтран 100 гаруй мянган хүн оролцсон цуглаан, жагсаалыг хэзээ зохион байгуулсан бэ?
1990 оны 3 сарын 4-нд
1990 оны 3 сарын 7-нд
1990 оны 3 сарын 9-нд
1990 оны 3 сарын 12
МоАХ, АСХ, ШДХ, Монголын оюутны холбооноос гаргасан шаардлагуудаас аль нь илүүц вэ?
намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах;
улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэй оролцуулсан Ардын түр хурал байгуулж, шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулийн төсөл боловсруулах;
сонгуулиар шинэ төр байгуулаад хуучин төр засаг огцрох
Шинэ төр байгуулаад удирдагчаар өөрсдийн хүнийг томилох
Нам төрийн удирдлага МоАХ-ны шаардлагад хариу өгөөгүй тул МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн хэзээ улс төрийн өлсгөлөн зарласан бэ?
3 сарын 7-нд
3 сарын 9-нд
3 сарын 11-нд
3 сарын 8-нд
МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн зүтгэлтэн хэн бэ?
Д.Баасан
Ж.Батмөнх
П.Очирбат
Ц.Элбэгдорж
Шинэ холбоод, өлсгөлөн зарлагчдын төлөөлөл оролцсон “Дугуй ширээ”-ний яриа хэлэлцээ болж талууд олон зөвшилцөлд хүрчээ. Үүнээс илүүцийг олно уу?
Эрх баригчдын зүгээс УТТ огцрох асуудлыг удахгүй болох МАХН-ын ТХ- ын бүгд хуралд оруулж шийдвэрлэх
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж нэг намд онцгой эрх олгосон заалтыг хасах, намуудын тухай хууль батлах
Нөгөө талаас улс төрийн өлсгөлөнгөө зогсоохоор зөвшилцөж хамтарсан мэдэгдэл гаргав
Бүгд зөв
Ардчилсан хувьсгал монголчуудад ямар ямар боломж олгосон бэ? Үүнээс илүүцийг олно уу?
Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх
Шүтэн бишрэх, өөрийн гэсэн өмчтэй байх
Амьдран суугаа газраа чөлөөтэй сонгох, гадаадад зорчих
Хүссэн мэргэжлээрээ хүссэн улс орондоо суралцах зэрэг хүний наад захын эрх
Бүгд зөв
1989 оны 12 сарын 10-наас 1991 оны 6 сар хүртэл нийслэлд хэдэн удаагийн мөн хэдэн аймагт жагсаал цуглаан гарсан бэ?
нийслэлд 8 удаа, 17 аймагт
нийслэлд 17 удаа, 8 аймагт
нийслэлд 7 удаа, 18 аймагт
нийслэлд 10 удаа, 8 аймагт
