wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

санхүү 12

Total questions: 9

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

........ аргын үед эхэлж авсан барааг эхэлж худалдана гэж үздэг тул тайлант үеийн эцэст үлдэх бараа материал нь хамгийн сүүлд худалдан авсан үнээр илэрхийлэгдэнэ.

a)

Дундаж өртгийн

b)

Сүүлд авсныг эхэлж зарлагадах

c)

Эхэлж авсныг эхэлж зарлагадах

d)

Үнийн дүнгийн

2.

Цэвэр худалдан авалт гэдэг нь:

a)

Нийт худалдан авалтаас худалдан авалтын хөнгөлөлт, буцаалт, үнийн хямдруулалтыг хассан дүнг хэлнэ.

b)

Нийт худалдан авалтын дүнгээс бэлтгэл ажиллагааны зардлыг хассан дүнг хэлнэ.

c)

Нийт худалдан авалтаас худалдан авалтын хөнгөлөлт, буцаалт, бэлтгэл ажиллагааны зардлыг хассан дүнг хэлнэ.

d)

Бараа материалын эхний үлдэгдэл дээр тайлант хугацааны худалдан авалтыг нэмсэн дүнг хэлнэ.

3.

Барааны эхний үлдэгдэл 10₮, Худалдан авсан бараа 20₮, Барааны эцсийн үлдэгдэл 18₮ бол борлуулалтын өртөг хэд байх вэ?

a)

12₮

b)

8₮

c)

18₮

d)

28₮

4.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа үед аль аргыг ашиглавал борлуулалтын өртөг хамгийн бага байх вэ?

a)

Эхэлж авсныг эхэлж зарлагадах арга

b)

Дундаж өртгийн арга

c)

Сүүлд авсныг эхэлж зарлагадах арга

d)

Нормативт өртгийн арга

5.

Бараа материалын худалдан авалтын өртөг нь:

a)

Худалдан авсан үнэ + Бэлтгэл ажиллагааны зардал - ХА хөнгөлөлт, буцаалт

b)

Худалдан авсан үнэ - Бэлтгэл ажиллагааны зардал - ХА хөнгөлөлт, буцаалт

c)

Худалдан авсан үнэ

d)

Худалдан авсан үнэ + ХА хөнгөлөлт, буцаалт

6.

Бараа материалыг борлуулах үед борлуулсан барааны өртгийг:

a)

Борлуулалтын орлогыг бүртгэсэн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

b)

Бараа материалыг хэрэглэгчид ачуулсан тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

c)

Борлуулалтын төлбөр хийгдсэн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

d)

Бүртгэх шаардлагагүй.

7.

БСС1+ Цэвэр худалдан авалт= ........ болно.

a)

Борлуулалтын өртөг

b)

Бараа материалын эцсийн үлдэгдэл

c)

Борлуулахад бэлэн бараа материал

d)

Борлуулалтын орлого

8.

Бараа материал бүртгэх цаг үеийн системийн үед худалдан авалтын булаалтыг ......... бичилт хийж бүртгэнэ.

a)

Бараа материал дансны кредитээс

b)

Худалдан авалтын буцаалт дансны кредитээс

c)

Дансны өр дансны кредитээс

d)

Борлуулалтын буцаалт дансны кредитээс

9.

Бараа материалын зарлагын өртгийг тооцохдоо юунаас эхэлж тооцдог вэ?

a)

Эхэлж авсан бараа материалын өртгөөр

b)

Сүүлд авсан бараа материалаас эхэлж

c)

Бараа материалыг зарлагадаж түүний өртгөөр

d)

Борлуулалтын өртгөөр