NEW
Font size
Worksheets10 СУРГУУЛЬД СУУРИЛСАН
Total questions: 12
Worksheet time: 6mins
“Идэвхтэй хөдөлгөөнтэй, гетеротрофоор хооллодог, олон эстэй, эс нь бөөмтэй боловч эсийн хана, хлорофиллгүй” зэрэг шинж нь амьд биеийн аль аймгийг тодорхойлж байгааг тогтооно уу.
А. Ургамал
В. Амьтан
С. Мөөг
D. Протоктист
Линнейн хос нэршлийн зарчмыг ашиглах нь олон давуу талыг ангилал зүйн салбарт авчирсан. Эдгээрээс биологийн судлаачдын хувьд хамгийн үнэтэй давуу талыг сонгоно уу.
A. Амьд биеийг ялган танихад хялбар болсон
B. Амьтдыг ялгахдаа андуурахгүй болсон
C. Шинжлэх ухааны тогтсон нэршилтэй болсон
D. Линнейн зохиосон шаталсан ангиллыг ашиглах болсон
Үет хөлтөн амьтныг үндсэн шинжид тулгуурласан тодорхойлох түлхүүрийг ашиглан голын хавчийг тодорхойлно уу.
1. Бие нь хоёр хэсгээс тогтсон 2 руу очно уу
Бие нь гурван хэсгээс тогтсон 3 руу очно уу
2. 5 хос хөлтэй С
4. хос хөлтэй D
3. Хайрсан далавчтаны багт хамаарна А
Хос далавчтаны багт хамаарн В
A
B
C
D
Орчин үеийн хүн болон тэдгээрийн эртний өвгийн эволюци хөгжлийг бүдүүвчээр үзүүлжээ. Бүдүүвчийг ашиглан орчин үеийн буюу ухаант хүн болон тэдгээрийн өвгийн талаарх өгүүлбэрүүдээс зөвийг сонгоно уу.
A. Ижил төрөл, ижил зүйлд хамаарна.
B. Ижил зүйлд хамаарах боловч төрлөөрөө ялгаатай
C. Ижил төрөлд хамаарах боловч зүйлээрээ ялгаатай
D. Төрөл, зүйлээрээ ялгаатай
Дэвүүр эрвээхийн овог нь амьтны аймгийн аль хүрээ, ангид харьяалагдах вэ?
A. үет хөлтний хүрээ, хавч хэлбэртэн
B. хөвчтөний хүрээ, хайрсан далавчтан
C. хөвчтөний хүрээ, аалз хэлбэртэн
D. үет хөлтний хүрээ, шавж
Доорх бүдүүвч зурагт эсийн хуваагдлын аль хэлбэрийг харуулсан болохыг тодорхойлно уу.
A. Амитоз хуваагдал
B. Митоз хуваагдал
С. Мейоз хуваагдал
D. Бинар хуваагдал
Дараах зурагт эсийн митоз хуваагдлын үр дүнд үүссэн эсийг харуулав. Митоз хуваагдлын эхэнд байсан эх эсийг олно уу
Зурагт хүний хоол боловсруулах замын эрхтнүүдийг харуулжээ. Нүүрс усны химийн боловсруулалтанд оролцдог амилаза энзимийг ялгаруулдаг хоёр бүтцийг тэмдэглэсэн үсэгт дугаарыг олно уу.
А. Y, B
B. X, E
C. C, D
D. A, F
Хүний хоол боловсруулах үйл явцад цөсний гүйцэтгэх үүргийг тодорхойлно уу.
А. Өөх тосны том дуслуудыг жижиг болгох механик боловсруулалт хийдэг.
В. Липаза энзимийг агуулсан учраас өөх тосыг задалдаг.
С. Хоол тэжээлийг задлахад тохиромжтой хүчиллэг орчныг бүрдүүлдэг.
D. Хоол тэжээлд агуулагдах гадны биетүүдийг устгадаг.
Бидний биед өдөр тутамд явагдаж буй аэроб амьсгалын үйл явцыг зөв тодорхойлсон үгэн тэгшитгэлийг сонгоорой.
А. Глюкоз → этанол + нүүрсхүчлийн хий
B. Глюкоз + хүчилтөрөгч → нүүрсхүчлийн хий + ус
C. Глюкоз + хүчилтөрөгч → этанол
D. Глюкоз → сүүний хүчил
Зурагт бөмбөлөг үлээж буй хүнийг харуулжээ. Агаарын бөмбөлөг доторх хийн эзлэх хувь нь гаднах агаартай харьцуулахад ямар байхыг харуулсан зөв хариуг сонгоорой.
A
B
C
D
Зурагт хүний цусны 3 төрлийн эсүүдийг харуулав. Цус бүлэгнэхэд цусны аль эс хэрхэн оролцдогийг зөв тайлбарласан хариуг сонгоно уу.
A. Цусны сийвэн дэх А эсийн ялгаруулсан химийн бодисын нөлөөгөөр уусдаггүй фибрин уусдаг фибриноген болж хувирдаг.
B. Цусны сийвэн дэх В эсийн ялгаруулсан химийн бодисын нөлөөгөөр уусдаггүй фибриноген уусдаг фибрин болж хувирдаг.
C. Цусны сийвэн дэх С эсийн ялгаруулсан химийн бодисын нөлөөгөөр уусдаг фибрин уусдаггүй фибриноген болж хувирдаг.
D. Цусны сийвэн дэх В эсийн ялгаруулсан химийн бодисын нөлөөгөөр уусдаг фибриноген уусдаггүй фибрин болж хувирдаг.
