wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Сорил даалгавар 11

Total questions: 8

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

3500км газрыг 1: 5000000 масштабтай газрыг

зурагт хэдэн см-ээр дүрслэх вэ?

Өгсөн нь: ГХ- газрын хэмжээ -3500км  , Масштаб -1:5000000, ЗХ- зурагийн хэмжээ -?

Бодолт : 1:5000000см=? Км . 1км = 1000 м, 1м=100см, бол

1км= 1000м*100см= 10 000см байна.Тэгэхээр өгөгдсөн 5000000 масштабыг 10000см-таа хувааж,

5000000:100000=50км гарна. Энэ нь 1см-т 50км-ийг багтааж сурсан гэсэн үг юм.

Ингээд 3500 : 50=70см Энэ нь Газрын зурагт 3500 км-ийг 70см-т багтаан зурсан байгааг харуулж байна

a)

50см

b)

55ссм

c)

70см

d)

75см

2.

М1 : 3500000 масштабтай газрын зураг дээр 25см-ээр зурсан зургийн бодит хэмжээг олоорой.

Өгсөн нь: , Зурагдах хэмжээ- 25см,  Масштаб -  1:3500000, Олох нь:Газрын хэмжээ - ?км ,

Бодсон нь: 1:3500 000 см=?км, 1км= 1000b*100см= 10000см бол 3500000:100000=35км/ 1см-т 35км-ийг багтаан зурсан байна/, тэгэхээр  35км х 25см =875км газрыг 25см зайд багтаасан.

a)

857км

b)

875км

c)

870км

d)

905км

3.

360км зайтай 2 хотын хоорондох зайг газрын зураг дээр 36см-ээр зурав. Газрын зургийн масштабыг

олоорой. Өгсөн нь: ГХ- газрын хэмжээ -360км  , ЗХ- зурагийн хэмжээ - 36см , Олох нь: Масштаб - ?.

Бодсон нь: 360км нь хэдэн см вэ?

360км х 1000м х 100см= 36000000см/ 360 км-ийг см -ээр илэрхийлнэ/. тэгээд 360 км-ийг см -ээр илэрхийлсэн тоогоо газрын зураг дээр зурсан 36см-тээ хувааж масштабыг олно.

36000000 : 36=1000000 буюу масштаб нь 1: 1000 000 болсон байна.

a)

1:100000

b)

1:100000

c)

1:20000

d)

1:10000000

4.

Чоно өөрөөсөө 800 м зайтай байсан туулайг хараад хөөв.

Чоно 1 минутанд 200 м хурдтай, туулай 160 м хурдтай бол

хэдэн минутын дараа туулайг гүйцэх вэ?

Бодсон нь: Хөөцөлдөх хөдөлгөөн учир хурдны зөрөөг ольё, 200м/мин - 160м/мин = 40м/мин - чоно туулайд 1 минутанд 40м-ээр дөхнө. чоно 1 минутанд 40м-ээр дөхөж байгаа юм чинь 800м-ийг хэдэн минутанд туулах вэ? 800м : 40м/мин =20 минут/ 20 минутын дараа чоно туулайг гүйцэнэ.

a)

21 мин

b)

25 мин

c)

20мин

d)

21,5 мин

5.

Чоно өөрөөсөө 800 м зайтай байгаа туулайг хараад

1 минутанд 200 м хурдтай хөөв, Чоно 20 минутын дараа

туулайг гүйцсэн бол туулайны хурдыг олоорой.

Олох нь: Туулайны хурд- ? , Бодсон нь: 800 м-ийн зайд байгаа чоно туулайг 20 мин дараа гүйцсэн бол чонын хурд ольё, 800м : 20 мин = 40м/мин, тэгэхээр чоно 1 минутанд 40м-ээр дөхнө. Ингэхээр чоно туулай хочрын хурдны зөрүү 40м/мин болно. одоо туулайны хурдыг ольё, 200м/мин - 40м/мин= 160м/мин энэ бол туулайны хурд юм.

a)

150м/мин

b)

160м/мин

c)

170м/мин

d)

155м/мин

6.

Хоёр тамирчин нэгэн зүгт зэрэг гулгав. Нэг нь цагт 15 км, нөгөө нь

цагт 12 км хурдтай явсан бол хэдэн цагийн дараа тэдний

хоорондох зай 12 км болох вэ?

1 ба 2 хүүхдийн хурд мэдэгдэж байна. Бодсон нь: хурдны зөрөөг ольё, 15-12= 3 км/цаг -I хүүхэд 1 цагт 3 км -ээр хоцорно гэсэн үгээ. 12м : 3км/цаг = 4цаг -ийн дараа тэдний хоорондох зай 12 км болсон байна.

a)

3 цаг

b)

4 цаг

c)

5 цаг

d)

6 цаг

7.

Хоёр хотоос өөд өөдөөсөө гарсан хоёр машны нэг нь

цагт 66 км, нөгөө нь цагт 54 км хурдтай явав. Тэд 5 цагийн

дараа уулзсан бол хоёр хотын хоорондох зайг олоорой. Бодсон нь: 2 машин угталцах хөдөлгөөнд оролцож байгаа учир 2 машины хурдын нэмнэ- 66км/цаг + 54 км/цаг = 120 км/цаг - 2 машин цагт 120 км хурдтай 5 цаг явсан учир 120км/цаг х 5 цаг = 600 км / 2 хотын хоорондох зай/

a)

550км

b)

590км

c)

600км

d)

605км

8.

Хоорондоо 750 км зайтай хоёр хотоос хоёр машин нэгэн

зэрэг угталцан гарав. Тэд 5 цагийн дараа уулзжээ.

Нэгдүгээр машин цагт 82 км хурдтай явсан бол хоёрдугаар

машины хурдыг олоорой. Бодсон нь: 1 машины 82км/цаг хурдтайгаар , 5 цаг явсан замыг ольё, 82км/цаг х 5 цаг = 410км 2-р машины явсан зам. Одоо 2 хотын хоорондох зай 750 км -ээс 1-р машины явсан 410 км замыг хасна, 750 км-410км= 340км бол 2-р машины явах ёстой зам учир 340км зайгаа 5 цагтаа хуваахад 2-р машины хурд олдоно оо, тэгэхээр 340км : 5 цаг = 68км/цаг

a)

70км/цаг

b)

69км/цаг

c)

68км/цаг

d)

67км/цаг