Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

7 ангийн нийгэм

Total questions: 24

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

НҮБ аас хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд баталж гаргасан бэ?

a)

1980 он

b)

1989 он

c)

1889 он

2.

Монгол улс хүүхдийн эрхийн тухай хуулийг хэдэн онд шинэчлэн баталсан бэ?

a)

2014 он

b)

2015 он

c)

2016 он

d)

1889 он

3.

18 насанд хүрээгүй хүн бүрийг ......гэнэ.

a)

Хүүхэд

b)

Том хүн

c)

Идэр нас

d)

Бүгд буруу

4.

Хүүхдийн эрхийг хэд ангилдаг вэ?

a)

Нэг

b)

Хоёр

c)

Гурав

d)

Дөрөв

5.

Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсал, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг ...... гэнэ.

a)

нийгэм

b)

нийгмийн харилцаа

c)

нийгмийн бүлэг

d)

нийгмийн харилцан үйлдэл

6.

Дараах жишээнүүдээс аль нь хувийн харилцааны бүсэд хамаарах вэ?

a)

хүмүүсийн яриаг сонсох

b)

хүмүүстэй гар барих

c)

албархаг байдлаар харилцах

d)

хичээлд суух

7.

Дараах өгөгдөлд байгаа зөрчил маргааны үе шатуудыг өгсөх эрэмбээр байршуулсныг олно уу. Өгөгдөл: /1-Зөрчил үүсэх, 2-Зөрчлийг талууд мэдэх, 3-Зөрчил гүнзгийрэх, 4-Зөрчил шийдвэрлэх, 5-Зөрчилтэй хандлагууд гарч ирэх/

a)

1, 2, 5, 3, 4

b)

1, 5, 2, 3, 4

c)

1, 2, 3, 5, 4

d)

1, 5, 3, 2, 4

8.

Дараах тодорхойлолтуудын аль нь “Хэм хэмжээ” гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

Хувь хүн бодит байдлыг танин мэдэх, бидний харилцааны хэрэгсэл

b)

Хувь хүн биеэ авч явах шаардлага

c)

Хувь хүний танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйл

d)

Юмс, үзэгдлийн тодорхой шинж чанарыг илэрхийлсэн дүр, дүрслэл

9.

Соёлын олон янз байдлыг илэрхийлж байгаа ойлголт аль нь вэ?

a)

Зөвхөн нийгмийн бүлгийн соёлын нийтлэг байдлыг тодорхойлдог

b)

Хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн соёлын ялгаатай байдлыг илэрхийлдэг

c)

Хувь хүний соёлын олон янз байдлыг нэгтгэдэг

d)

Хувь хүн болон бүлэг, байгууллагын соёлын олон янз байдлыг нэгтгэх үйл явц

10.

Бараа үйлчилгээг худалдан авах буюу үйлчлүүлж байгаа хүнийг (a)   гэнэ.

11.

Өрхийн төсөв гэдэг ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Өрхийн тодорхой хугацааны орлого, зарлагын төлөвлөгөө

b)

Өрх гэр олсон орлогоо хэрэглээ болгон хувиргах үйл явц

c)

Цалин, хадгаламжийн орлого, шилжих төлбөр, бизнесийн орлогын нийлбэр

d)

Тодорхой хугацаанд олж буй мөнгөн хөрөнгийн нийлбэр

12.

Хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан биет ба биет бус зүйлсийг (a)   гэнэ.

13.

Зээл, бусад өр төлбөрийг бүрэн илэрхийлж байгаа ойлголт аль нь вэ?

a)

Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авсан, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө

b)

Өрхийн гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж буй мөнгө

c)

Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө

d)

Хуулиар хүлээсэн санхүүгийн үүрэг

14.

Үйлдвэрлэн бий болгох эдийн засгийн баялаг аль нь вэ?

a)

талх, агаар мандал, борооны ус

b)

урсгал ус, ой мод, ургамал

c)

ном, барилга, будаа

d)

салхи, машин, гурил

15.

Зөвхөн нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг дагнан хийх үйл явцыг юу гэдэг бэ?

a)

хэрэглэгч

b)

үйлдвэрлэл

c)

төрөлжилт

d)

үйлчилгээ

16.

Эд баялаг нь хэн нэгэн хүнд хамаарахыг

(a)  

17.

Гэр , орон сууц, гал тогооны хэрэгсэл зэрэг нь ямар өмч бэ?

a)

Хувийн

b)

хамтын буюу дундын

c)

нийтийн

18.

Сүхбаатарын талбай, Гандандэгчилэн хийд, сургууль зэрэг нь ямар өмч бэ?

a)

Хувийн

b)

хамтын буюу дундын

c)

нийтийн

19.

Аливаа үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа хүүхдийн эрхийг ямагт хамгаалж зөрчихгүй байх нь дараах зарчмуудын алинд нь хамаарах бэ?

a)

Ялгаварлан гадуурхахгүй байх

b)

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах

c)

эрүүл энх байх, хөгжих боломж олгох

d)

Оролцооны эрхийг хамгаалах

20.

Хүүхдэд нас хүйс, яс үндэс, хөгжлийн бэрхшээл зэргээр үл хамааран адил тэгш хандаж байх нь аль зарчим бэ?

a)

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим

b)

Оролцооны эрхийг хамгаалах зарчим

c)

Эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчим

d)

Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим

21.

Судлаач Рожер Хартын үзэл баримтлал аль нь вэ?

a)

Хүүхдүүдийн оролцоо нь насанд хүрэгчдэд хүчтэй нөлөөлдөг болохыг онцолсон

b)

Насанд хүрэгчдийн оролцоо нь хүүхдүүдийн оролцоог хязгаарлагдмал байдалд оруулдаг болохыг онцолсон

c)

Хүүхдүүдийн оролцоо нь тухайн улсын үндэс суурь болдгийг баталсан

d)

Насанд хүрэгчид хүүхдийн оролцооны үйл ажиллагааг дэмжихээсээ илүү нөлөөлөх, хянаж зохицуулах гэж оролддог гэдгийг онцолсон.

22.

Тухайн сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалах, өөрсдийн төлөө үйл ажиллагаа явуулах, өөрөө өөрсдийгөө удирдан захирах ёсон дээр тулгуурлан байгуулагдсан байгууллага нь …………... юм.

a)

сурагчдын өөрийн удирдлагын байгууллага

b)

багш нарын зөвлөл

c)

сурагчдын зөвлөл

d)

үйлдвэрчний эвлэл

23.

Хүүхдээр аливаа үйл ажиллагааг чимэгч хүмүүс

a)

Ээлж өнгөрүүлэгч

b)

Хүүхдийг бамбай болгогч

c)

Хүлцэнгүй байлгахыг хүсэгч

d)

Хүүхдийг идэвхтэй оролцуулагч

24.

Зөрчигдсөн эрхийг сэргээх 5 үе шатыг зөв байрлалд оруул.

  1. 1. нөхөн сэргээж эмчлэх 2. анхны эрхийг сэргээх 3. Хуульд заасан хариуцлага тооцох 4. анхны эрхийг сэргээх боломжгүй бол нөхөн төлбөр төлөх 5. Уучлалт гуйж дахин давтахгүй байх баталгаа гаргах

a)

2, 4, 1, 3,5

b)

2,1,4,3,5

c)
  1. 2, 4, 1, 5, 3

d)

1, 2,3,4,5