Font size
Worksheets10-р анги нийгэм 1-р бүлэг
Total questions: 50
Worksheet time: 36mins
......................... гэдэг нь нийгмйн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо юм.
Нийгмийн институт
нийгмийн бүтэц
нийгмийн харилцан үйлдэл
нийгэм
Хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж үзсэн онолын хандлага аль нь вэ?
Институтийн онол
Бүтэц чиг үүргийн онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Зөрчилдөөний онол
........................ хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалттай, улс төрийн хувьд биеэ даасан, тогтвортой нэгдэл юм.
Нийгэм
Нийгмийн харилцаа
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн харилцан үйлчлэл
Нийгмийн байр суурийн ялгаа нь зохицолд хүргэхээс илүүтэй ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчилдөөнд хүргэдэг гэж аль онолын хандлага вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Зөрчилдөөний онол
Институтийн онол
Шүүмжлэлт онол
Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаварыг ......................... гэнэ.
Ил чиг үүрэг
Үүрэг
Сөрөг чиг үүрэг
Далд чиг үүрэг
.................. үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар юм.
Сөрөг чиг үүрэг
Үүрэг
Ил чиг үүрэг
Далд чиг үүрэг
................... гэдэг нь нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм.
Нийгэм
Нийгэмшилт
Харилцан үйлдэл
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгэмшилтэнд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
Адилсал
Нийгэмшилт
Нийгэмшлийн агент
Нийгэмшлийн үйл явц
Үнэлэмж хэм хэмжээний чиг үүрэг аль нь вэ?
Соёлын үзэгдлүүд тэмдгийн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр
Өмнөх үеийн бүтээсэн нийгэм соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм
Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж авдаг
Соёл нь нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг нэгтгэдэг
Бэлгэдэлийн чиг үүрэг аль нь вэ?
Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжааг олж авдаг
Соёлын үзэгдлүүд тэмдгийн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл юм.
Өмнөх үеийн бүтээсэн нийгэм соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм.
Соёл нь нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг нэгтгэддэг
Хүний эрхийн ойлголт НТӨ ................... үед Грекийн Софустуудын боловсруулсан "Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх"-ийн сургаалаас эхтэй гэж үздэг.
VI зуун
V-VI зуун
III зуун
IV-V зуун
Нэгдсэн үндэсний байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ?
Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг нийгэм байгуулах
Хүний эрх, эрхэм чанарыг нэн тэргүүнд авч үзэх
Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлэх
Үндсэн хуулиар тодорхойлогдсон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг .......................... гэнэ.
Үндсэн хуулийн суурь зарчим
Иргэний эрхзүйн харилцаа
Эрх зүйд захирагдах ёс
НҮБ-ийн хүний эрхийн суурь зарчим
......................... гэдэг нь шалтгаангүйгээр ажил таслах, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зохих этгээдээс гомдол гарах зөрчил нь шалгалтаар тогтоогдох, ажлын байранд согтуурах зэрэг тохиолдол юм.
Шийтгэл
Зөрчил
Сахилгын зөрчил
Захиргааны зөрчил
Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг юу гэж нэрлэх вэ?
Нэрлэсэн ДНБ
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Нэг хүнд ногдох ДНБ
Үндэсний нийт бүтээгдэхүүн
Дараах эрхүүдээс аль нь эзэмших эрхийг илэрхийлж байна вэ?
Эдийн болон эдийн буса баялагийг зээлэх, бэлэглэх боломжийг хэлнэ
Тус баялагийг худалдах, арилжих зэргийг шийдвэрлэгдэх боломжийг хэлнэ
Тухайн баялагийн үр шимийг хүртэх боломжийг хэлнэ
Тус баялагийг бүрэн хараа хяналтандаа байлгах боломжийг хэлнэ
"Хууль нь хүн бүхэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй хэвлэн нийтлэгдсэн, тогтвортой үйлчилдэг байхаас гадна шударга тэгш үйлчилдэг, хувь хүний аюулгүй байдал, хувийн өмчтэй байх зэрэг тухайлсан гол цөм болсон ..................... " эрх зүйд захирагдах ёсны түгээмэл зарчмын агуулагыг гүйцээж нөхөөрэй
Хариуцлага хүлээдэг байх
Шударга үр дүнтэй байх
Хүний эрхийг хамгаалдаг байх
Иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх
Өнөө үеийн соёлын бодлого болон бусад улсын хэм хэмжээнд дараах нийтлэг чиглэлүүдтэй байдаг. Үүнээс илүүц зүйл дурдсаныг олно уу?
Соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог бүрдүүлэх
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах
Монголын соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжинд монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй, гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ?
Түгээмэл шинж
Нэгдмэл шинж
Соёлын статик
Соёлын хэлбэр
Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримтыг юу гэж нэрлэдэг вэ?
Гэрээ
Өргөдөл
Гомдол
Хүсэлт
Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үнддэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг" гэсэн нь соёлын аль ойлголтонд хамаарах вэ?
Нэгдмэл шинж
Сонгодог соёл
Түгээмэл шинж
Үндэсний соёл
"Соёл нь хүний нийгмийн гишүүн тус болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж хэн тодорхойлсон бэ?
А. Гидденс
Э. Тайлор
Р. Бенедикт
Э. Кассирер
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс үндсэн мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
Шаардлагатай мэдээллийг олж авахад тусгал асуултууд байна
Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна
Судлаачдын холбоо барих утас, хаяг зэргийн талаарх мэдээлэл байна
Судлаачдын хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга байна
Дараах ойлголтод тоон судалгаанд аль хамааралтай вэ?
Таамаглалыг шалгахаар зорино
Хэмжилт мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичиг албагүй
Судлагчдын яриа, үйлдлээс хамааран олон тооны хувьсагч байна
Хувь хүн утга учир санаа зорилготойгоор бүтээлчээр харилцан үйлддэг хэмээн үзсэн мөн хүмүүс бэлгэ тэмдгээр дүүрэн ертөнцөд амьдардаг гэж үзсэн онолын хандлага аль нь вэ?
Бүтэц чиг үүргийн хандлага
Институтын онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Зөрчилдөөний онол
Нийгмийн институтын чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дагавар бтй болов гэдгийг судлах хэрэг гэж хэн тайлбарласан бэ?
Конт
Дюркгейм
Парсонс
Мертон
Хэм хэмжээ үзүүлэлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх, шоолох, нүд үзүүрлэх зэрэг үйлдэл нь аль ойлголтонд хамаарах вэ?
Нийгмийн хяналт
Нийгмийн гажуудал
Албан ёсны хяналт
Албан бус хяналт
Соёл судлал хэддүгээр зуунд бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн бэ?
XVII зуун
IX зуун
XX зуун
XI зуун
Төв банкны үүрэгт хамааралгүй нь аль вэ?
Мөнгөн хадгаламж хүлээж авах
Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
Эдийн засаг дахь бодлого хэрэгжүүлэх
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
Ажилгүйдлийг бууруулах арга замд хамааралгүй ойлголтыг олоорой
Ажлын байр нэмэгүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх
Жижи, дунд үйлдвэрлэлийг дэмжих
Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх
Гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулахгүй байх
Өөрсдийн сонирхол, тогтнохоо хамгаалахад чиглэсэн бүлэг хүмүүсийн эрхийг .................. гэнэ.
Эрх
Эрх чөлөө
Хүний эрх
Хамтын эрх
Нийтийн эрх зүй хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтан бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг ............ гэнэ.
Үндсэн хууль
Хууль
Хуульчилсан акт
Дүрэм, журам
Зан заншил, нйигмийн амьдралын бүх талыг хамардаг. Тэгвэл ёс заншил нийгэм, улс төрийн амьдралд хамаарах жишээг олно уу?
Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх, төрийн их цагаан тугийг залах хүндэтгэх гэх мэт
Баяр ёслол, хурим найрын ёс дэг ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус уул овоогоо хайрлах
Монголчуудын нүүдэлчин амьдрал аж ахуй эрхлэх арга ухаан
Хадны бичээс булш, хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгаль, ариун тагшин ус мөрөн
Сонгодог соёлыг мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг. Ийм учраас түүнийг хүлээн авах ойлгоход зохих бэлтгэл хэрэгтэй. Тэгвэл сонгодог соёлын жишээг олно уу?
Уран зураг, Уран барилга, Симфони
Зохиолын дуу, поп дуу, хит дуу
Домог үлгэр, дуу, бүжиг
Радио, телевиз, хэвлэл
Арилжааны банкны үйл ажиллагааны чиглэлд аль нь хамаарах вэ?
Мөнгөн зээл авах
Мөнгөний бодлого хэрэгжүүлэх
Валютын ханшийг тогтворжуулах
Мөнгөн хадгаламж хүлээн авах
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн жишээ аль нь вэ?
Компанийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд ажилчид авна
Ерөнхий боловсролын сургуульд багшийн ажилд оров.
Мэргэжлийн дагуу ажил идэвхтэй хайж байгаа
Одоогоор ажил хийх сонирхолгүй байгаа
Боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь олон жилийн тэмцэл, Зөрчилдөөний үр дүнд арилсан байдаг. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Зөрчилдөөн бол зөвхөн сөргөлдөөн бүгд сөрөг үр дагавартай
Зөрчилдөөн нь зарим асуудлыг илүү танин мэдэх, зөв шийдэх боломж олгодог
Зөрчилдөөний шалтгаан, өдөөгчийг олдог байх хэрэгтэй
Зөрчилдөөн үр дүн муу байх тохиолдол байдаг
Стресс үүсэх 3 үндсэн төрлийн нэг болох амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөнд аль нь хамаарах вэ?
"Э" шинэ сургуульд шилжин орох
"Т" аав ээжтэйгээ маргалдах болсон
"Ц" найзуудтайгаа уулзахдаа үргэлж буруу ойлголцдог болов
"Б" хүнд өвчин туссан учраас байнгын сэтгэл санаа нь тогтворгүй байх болов
Тоон судалгаанд хамааралгүй өгөгдлийг олно уу.
Таамаглалыг шалгахаар зорино
Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ
Цөөн тооны хувьсагч хоорондын хамааралыг судална
Стандартчлагдсан загварын дагуу дүнг нэгтгэнэ
Чанарын судалгаанд хамааралгүй өгөгдлийг олоорой
Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулах зорилготой
Стандарчлагдсан яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.
Судлагдагчдийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.
Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн " Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
Т. Парсонс
Р. Мертон
К. Маркс
Ж.Г. Мид
Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг нийгэмд харъяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч болдог. Үүнийг ............................. гэнэ.
Девиаци
Конформист
Функц
Адилсал
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Гэмт хэрэг
Нийгмийн хяналт
Нийгмийн гажуудал
Нийгмийн зан үйл
Аль нь олдмол статус вэ?
Сурагч Б нь FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг
Би айлын ганц охин
Сурагч М нь айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай
Иргэн А хотын уугуул иргэн
Аль нь төрөлх статусын жишээ вэ?
М нь тэргүүлэх зэргийн багш болжээ
Иргэн С халх ястан
Иргэн А хотын уугуул иргэн
Сурагч Б нь онц сурдаг
"Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ" гэж үзсэн социологич хэн бэ?
М. Вебер
К. Маркс
В. Занден
О. Конт
Эхчүүдийн орлогыг нэмэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлдэг. Энэ аль чиг үүргийн хэлбэр вэ?
Сөрөг чиг үүрэг
Тодорхой бус чиг үүрэг
Далд чиг үүрэг
Ил чиг үүрэг
Нийгэмшилтийн аль агентийн тусламжтайгаар хүүхэд гэр бүлийн давхраажилтын байр сууриа өөрчлөх боломж бүрддэг
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийхэн
Хэвлэл мэдээлэл
Хүүхэд нийгэмшилтийн аль агентийн нөлөөгөөр "Бие даасан шийдвэр гаргах чадварт суралцдаг" вэ?
Гэр бүл
Сургууль
Ажлын байр
Үе тэнгийхэн
Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө авах арга хэмжээнүүдээс хамааралгүй өгөгдлийг олно уу
Зэмлэх
сануулга өгөх
Хорих
Торгох
