wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

7-р анги нийгэм

Total questions: 17

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Хэмжээгээрээ цөөн тооны гишүүдтэй байнгын, тогтвортой нийгмийн анхдагч бүлэг аль нь вэ?

a)

Үе тэнгийхэн

b)

Найз нөхөд

c)

Гэр бүл

d)

Анги хамт олон

2.

Тухайн хүн хүрээлэн буй хүмүүстэйгээ холбоо тогтоохыг ямар харилцаа гэдэг вэ?

a)

Гэр бүл хоорондын харилцаа

b)

Хувь хүн хоорондын харилцаа

c)

Найз нөхөд хоорондын харилцаа

d)

Бүлэг хоорондын харилцаа

3.

Хоёр тал хохиролгүйгээр эвлэрч асуудлаа шийдэх зөрчлийн хувилбарыг олоорой

a)

Хамтран ажиллах

b)

Дасан зохицох

c)

Маргаанд оролцохгүй байх

d)

Асуудлаас бултах

4.

Аливаа зөрчил маргаанд орохгүй байх нэг нөхцөл бол харилцааны бүсийн сайн мэддэг байх юм. Харилцааны бүсийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Дотно, Хувийн, Албан ёсны, нийтийн харилцаа

b)

Хувийн, албан ёсны, дасан зохицох, хамтран ажиллах

c)

Хамтран ажиллах, Дасан зохицох, Асуудлаас бултах, зөвшилцөх

d)

Нийтийн, хувийн, албан ёсны, асуудлаас бултах

5.

................................. бол нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаас хүний идэвхитэй, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, үнэт зүйлсийн тогтолцоо юм.

a)

Хэм хэмжээ

b)

Соёл

c)

Хэл

d)

Мэдлэг

6.

Хувь хүний хандлага ямар хоёр талтай вэ?

a)

Дандаа эерэг байх

b)

Дандаа сөрөг хандлага

c)

Дандаа шударга байдаг

d)

Эерэг, сөрөг байдаг

7.

Хайр хүндэтгэл, хариуцлага, хүлээцтэй байдал, сайн сайхныг эрхэмлэх гэдэг нь хувь хүний ямар хандлагыг илэрхийлсэн жишээ вэ?

a)

Эерэг хандлага

b)

Сөрөг хандлага

c)

Шударга бус хандлага

d)

Шударга хандлага

8.

Соёлын олон янз байдлыг илэрхийлсэн жишээнээс аль нь үл хамаарах вэ?

a)

Хэл, уламжлал, ёс зашнил

b)

Шашин шүтлэг, хоол хүнс

c)

Урлаг, дуу хөгжим, бүжиг

d)

Хүндэтгэх, халамжлах анхаарах

9.

Өрхийн орлого, зарлаыг зөрүүг тооцно уу?

a)

Хуримтлал

b)

Төсөв

c)

Хэрэгцээ

d)

Хэрэглээ

10.

Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?

a)

16 нас хүртэлх хүн

b)

16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авсан хүн

c)

18 наснаас дээш хүн

d)

18 нас хүрээгүй хүн

11.

Хүнд хадгалагдаж байдаг язгуур, салшгүй эрхийг илэрхийлсэн ойлголтыг ................... гэнэ.

a)

Эрх

b)

Хүний эрх

c)

Төрөлх эрх

d)

Эрх чөлөө

12.

Өөрийн болон бусдын эрхийг хэрэгжүүлэхийн тулд хүн бүхэн юуг анхаарах ёстой вэ?

a)

Үүрэг

b)

Эрх

c)

Хууль

d)

Эрх зүй

13.

Хэл соёл, уламжлалаа өвлөх хүрээлэн байгаа орчин нийгэмтэй харилцах, ерөнхий боловсрол төлбөргүй эзэмших зэрэг нь аль эрхэд хамаарах вэ?

a)

Хөгжих эрх

b)

Амьдрах эрх

c)

Оролцооны эрх

d)

Хамгаалуулах эрх

14.

Тоглож наадах, тайван замаар хуран цуглах,аялах,эвлэлдэн нэгдэх зэрэг нь таны аль эрхэд хамаарах вэ?

a)

Хөгжих эрх

b)

Амьдрах эрх

c)

Оролцооны эрх

d)

Хамгаалуулах эрх

15.

Хүүхэд нас хүйс, үндэс, хөгжлийн бэрхшээл аль улсын иргэн байх зэргээс үл хамааран адил тэгш хандаж байх нь дараах зарчмуудын алинд хамаарах вэ?

a)

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим

b)

Оролцооны эрхийг хамгаалах зарчим

c)

Эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчим

d)

Ялгаварлан галуурхахгүй байх зарчим

16.

Хуулийг дагаж мөрдөх нь өөрийн болон бусдын ........................ гол арга зам юм.

a)

Эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах

b)

Эрхийг хэрэгжүүлэх, хангах

c)

Эрхийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх

d)

Эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх

17.

Аливаа үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа хүүхдийн эрхийг ямагт хамгаалж зөрчихгүй байх нь дараах зарчмуудын алинд нь хамаарах вэ?

a)

Эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчим

b)

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим

c)

Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим

d)

Оролцооны эрхийг хамгаалах зарчим