Worksheets8а нийгэм
Total questions: 30
Worksheet time: 18mins
Хүмүүс адил төстэй зүйлээрээ буюу эрхэлж буй аж ахуйн хэвшлээрээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ мөн сэтгэл санаагаараа хоршин амьдаг нь дараахын алинд хамаарах вэ?
Органик эв нэгдэл
Механик эв нэгдэл
А.Маслоугийн хэрэгцээний шатлалын ангилалд хүн хамгийн дээд шатанд ямар хэрэгцээгээ илүүтэй хангахыг зорьдог гэж үзсэн бэ?
Унтаж амрах, хооллох
Хууль журам, хамгаалалтад байх
Нийгэмдээ хувь нэмрээ оруулах
Гэр бүл, найз нөхөд, ажил амьдралаа дээшлүүлэх
Хүн амын дундаж наслалт өндөр байх тусмаа илүү сайн гэсэн жишээнд тохирох ойлголтыг нэрлээрэй
Баримт
Санаа бодол
Судалгаа
Таамаглал
Талуудын сонирхол эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөөн
(a)
Материаллаг, оюун санааны, нийгмийн хэмээн ангилсан нь ямар шалгуураар ангилсан бэ?
Эрчим
Цар хүрээ
Хэлбэр
Шалтгаан
Хугацаа
Зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагын загварыг гаргасан эрдэмтэд
Э.Дюркгейм, Т.Парсонс
К.Томас, Р.Киллман
Бусдын санаа бодлыг үл ойшоох, өөрийн зорилгыг л урьтал болгох нь дараахын алинд хамаарах вэ?
Зайлсхийх
Сөргөлдөх
Буулт хийх
Хамтран ажиллах
Өөрийн хүсэл эрмэлзлээр, үнэ хөлсгүйгээр орон нутаг нийгмийнхээ төлөө хийж буй ажил.
Сайн дурын ажил
Сайн үйлсийн аян
Аль нь материаллаг бус соёлын жишээ вэ?
Хөшөө
Археологийн олдвор
Баяр наадам
Машин техник
Овоо тахилгатай уулыг ямар таних тэмдгээр тэмдэглэдэг вэ?
гурвалжин
дөрвөлжин
дугуй
од
Албан бус хэм хэмжээнд аль хамаарах вэ?
Үндсэн хууль
Иргэний хууль
Ёс суртахуун
Зөрчлийн хууль
Соёлын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсэд аль нь үл хамаарах вэ?
Шинэ нээлт бүтээл
Соёлын нэвчилт
Байгаль орчин
Соёлын тулгалт
Ерөнхий боловсролын сургууль байгууллагын аль ангилалд хамаарах вэ?
төрийн байгууллага
төрийн бус байгууллага
аж ахуйн нэгж
Үйлдвэрлэлийн нөөцөд үл хамаарах өгөгдлийг ол
Газар
Хөдөлмөр
Капитал
Ур чадвар
Техник
Хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хоорондын харилцан үйлчлэл явагддаг хүрээ
(a)
Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг юу гэдэг вэ?
(a)
Зах зээл дээрх эрэлтээс нийлүүлэлт давах үед юу болох вэ?
илүүдэл
хомсдол
тэнцвэр
Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?
(a)
1215 онд Хэмжээгүй эрхт хаант засаглалыг хязгаарласан зөвшилцлийн гэрээг юу гэж нэрлэдэг вэ?
Күнзийн сургаал
АНУ тусгаар тогтнолын тунхаглал
Магна харти
Хаммурапи хааны хууль
Хүний эрхийн билл баримт бичигт хамааралгүй өгөгдлийг олоорой
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
Эдийн засаг нийгэм соёлын тухай олон улсын пакт
Боловсрол, шинжлэх ухааны тухай олон улсын пакт
Хүний бүх эрх, эрх чөлөө адтл тэгш хүчинтэй бөгөөд нэг эрх нь бусдаас илүү чухал давуу гэж үзэж болохгүй гэдэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалын аль зарчим бэ?
Хүний эрхэм зэргийг хүндэтгэх
Ялгаварлан гадуурхахгүй байх
Харилцан хамааралтай байх
Тэгш байх
Төрөлхийн бус ялгарлын жишээг олоорой
Нас
Хүйс
Боловсрол
Гоо үзэсгэлэн
Төрийн зүгээс сургууль, эмнэлэгийг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэдэг нь төрийн хүний эрхийн талаар хүлээх аль үүрэг вэ?
Хүндэтгэх
Хангах
Хамгаалах
Ахиц дэвшил гаргах
Аймаг нийслэлийн хурлыг юу гэж нэрлэдэг вэ?
Иргэд нийтийн хурал
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Монгол улсын засаг захиргааны тогтолцоо хэдэн түвшинтэй вэ?
2
3
4
5
Хүмүүс хоорондын ялгарлын аль нь хүмүүс хоорондын тэгш бус харилцаа үүсэх анхдагч нөхцөл болдог вэ?
Төрөлхийн ялгарал
Төрөлхийн бус ялгарал
Олдмол ялгарал
Боловсролын ялгарал
Хувь хүний соёл-бүлэг байгууллагын соёл-орон нутгийн соёл-улс үндэстний соёл-нийт хүн төрөлхтний соёл хэмээн ангилсан нь ямар шалгуураас шалтгаалсан бэ?
Соёлыг бүтээгч болон тээгчээс нь шалтгаалж
Хүмүүст сонголт хийх боломж бүрдсэн эсэхээс
Нийгмийн хэв маягаас шалтгаалж
Соёлын үнэлэмжүүдийн ялгаанаас
Материаллаг талд хэт ач холбогдол өгч, хэрэглээг шударга үнэн, хүнлэг сэтгэлээс эрхэмд үзэх явдал даамжирснаас болж нийгэмд үүсдэг сөрөг үр дагаварыг юу гэдэг вэ?
соёлын нэвчилт
соёлын хожимдолт
соёлын үнэлэмж
Соёл нэг бүлгээс нөгөөд дэлгэрэх үйл явц
Соёлын хожимдол
Соёлын нэвчилт
соёлын өөрчлөлт
Гэрлэлт болон цусан төрлийн холбоогоор холбогдсон нэгдмэл амьдрал бүхий хүмүүсийн нэгдэл
(a)
