wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Компьютер ашиглалтын судалгаа

Total questions: 12

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.
Та ямар үйлдлийн систем ашигладаг вэ?
a)
Mac OS
b)
Linux, etc
c)
Windows
d)
Бусад
2.
Та өдөр тутамдаа дараах программуудаас алийг нь хэрэглэдэг вэ?
a)
Microsoft Word, Excel, Powerpoint
b)
Apple Pages, Numbers, Keynote
c)
Google Docs, Sheet, Slide
d)
LibreOffice Writer, Calc, impress
3.
Та программ хэрэглэсний төлбөрт сард хэдэн төгрөг төлдөг вэ? (Төлбөр төлдөг ямар программ ашигладгаа хичээл дээр бусдадаа хуваалцана)
a)
Программд мөнгө зарцуулдаггүй
b)
50,000₮ хүртэл төлбөр төлдөг
c)
100,000₮ хүртэл төлбөр төлдөг
d)
Энэ талаар мэдэхгүй байна
4.
Таны олон (5-10) жил хэрэглэсэн компьютер гацдаг болсон тул та шинэ компьютер худалдан авах уу?
a)
Аль хэдийн авчихсан
b)
Авахаар төлөвлөж байна
c)
Хуучин компьютерээ тордож хэрэглэнэ
d)
Надад компьютер хэрэггүй
5.
Та өөртөө компьютер авахаар болвол хэдэн төгрөгөнд авах хүсэлтэй байна вэ?
a)
1 сая орчимд
b)
1 - 2 сая
c)
2 - 3 сая
d)
3 саяас дээш
6.
Та хэдэн ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг вэ? (Ажлын, гэрийн компьютер, нотебүүк, таблет, гар утас, ухаалаг цаг г.м)
a)
1
b)
2
c)
3
d)
4 болон түүнээс дээш
7.
Төхөөрөмж хооронд мэдээллээ зөөхдөө алийг нь ашигладаг вэ?
a)
СД ДВД
b)
Флаш диск
c)
Хард диск
d)
Интернэт
8.
Та компьютер дээрх хэрэгтэй мэдээллээ алдаж байсан уу? (Компьютерээ алдах, хард диск шатах, форматлуулах, файлаа санамсаргүй устгах, дарж хуулах, хийж буй зүйлээ хадгалаагүй байхад компьютер гацаж унтарч дахин эхнээс нь хийх г.м)
a)
Огт үгүй
b)
Ганц нэг тохиолдсон
c)
Хэд хэд тохиолдсон
d)
Байнга тохиолддог
9.
Та компьютерээ хүлээдэг үү? (Асах гэж уддаг, унтрах гэж уддаг, зарим программ удаж байж нээгддэг, Хаяа унтарч өгөхгүй, заримдаа асаж өгдөггүй)
a)
Компьютер маань л намайг хүлээдэг
b)
Хаяа нэг хүлээдэг
c)
Ер нь хүлээлгэх гээд байдаг
d)
Ихэнх цагаа компьютерээ хүлээж өнгөрүүлдэг
10.
Таны нотебүүк дүүрэн цэнэгээрээ хэдэн цаг ажилладаг вэ?
a)
Баттериа нь барьдаггүй
b)
1 цаг хүрэхтэй үгүйтэй
c)
3, 4 цаг болчихдог
d)
8 цаг буюу өдрийн турш
11.
Компьютертээ бусдаар программ суулгуулах, форматлуулах хэрэгцээ гардаг уу?
a)
Үгүй
b)
Өөрөө зохицуулдаг
c)
Таньдаг хүнээ гуйдаг
d)
Засварын газар очдог
12.
Багш нарыг Chromebook -ээр хангаж байгаа нь зөв үү?
a)
Зөв, дэмжиж байна
b)
Буруу, дэмжихгүй байна
c)
Мэдэхгүй юм