wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Монголын түүхэн үеүд дэх нийгмийн давхраажилт

Total questions: 28

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Дээд давхрааны дотоодод бас нэгэн чухал байр суурийг эзэлж байсан хүмүүс бол .................... юм.

a)

Хааны алтан ураг

b)

Сэхээтэн анги

c)

Тэргүүн бөө нар

d)

Ажилчин анги

2.

.......... зуунд дээд давхраанд Чингис хааны .............. талын язгууртнууд багтаж байв. Нөхнө үү

a)

21-р, алтан ураг

b)

Xll-XlV, алтан ураг

c)

XlX-XlV, бөө нар

d)

Xll-XlV, хөтөч дагуул

3.

Чингисийн ургийнхан нь тус тусын хувь иргэнээ ...... болохул харин талын язгууртнууд болох бусад нь мянгат,зуут,аравтад багтсан иргэнийг захиран баримталж байв.

a)

Хаан

b)

Дархад

c)

Ноёд

d)

Эзэн

4.

Жирийн иргэд нь .................,................ гэж 2 бүлэгт хуваагджээ.

a)

Улсын, Харьяатан

b)

Хөтөч, Дагуул

c)

Цагаан захтан, Хөх захтан

d)

Улсын, Язгууртны

5.

................. нь олон мянгадад хуваагдсан хүмүүс бөгөөд цэрэгт мордох, өртөө хийх, их ав хомрогод оролцох зэргээр эзэн хааны гол алба, үүрэг гүйцэтгэдэг

a)

Манжийн эрхшээл

b)

Сэхээтэн анги

c)

Улсын иргэн

d)

Юань улс

6.

Тэд ноёдын мал сүргийг хариулах, орд өргөөнд зарцлагдах, хөтөч дагуул болох зэргээр эзэндээ үйлчилдэг байжээ.

a)

Чингисийн ургийнхан

b)

Малчин анги

c)

Улсын иргэн

d)

Харьяатан иргэд

7.

Юань улсаас хойш "харлигууд" буюу харьяатан ард иргэд дотооддоо .....,....,.... хүн гэсэн 3 хэсэгт хуваана

a)

сайн, дунд, адаг

b)

дээд, дунд, доод

c)

түвшний, эрх мэдлийн, байршлын

d)

чинээлэг, жижиг эрх мэдэлтнүүд, жирийн харц иргэд

8.

Манжийн эрхшээлийн үед Монголын нийгэм нь ... давхраанаас бүрдэж байв.

a)

3

b)

5

c)

Олон

d)

Цөөн тооны

9.

........-д хар хүн хэмээх жирийн харц иргэд багтаж байв.

a)

Малчин

b)

Адаг

c)

Ажилчид

d)

Хөдөөний

10.

(Манжийн эрхшээлийн үед)

Нийгмийн давхрааны .......... хэсэг нь хошууны ноёд, тайж, лам нар байв.

a)

Сайн

b)

Дунд

c)

Дээд

d)

Доод

11.

........-д Харц язгуурын түшмэд, дархад, тайж нарын хүргэн-тавнан баян чинээлэг өрх багтдаг.

a)

Дээд

b)

Сайн

c)

Дунд

12.

(Манжийн эрхшээлийн үед)

Нийт монгол хошуудын засаг ноёд нь уг гарлаараа ...... янз байдаг.

a)

Олон

b)

Цөөн

c)

5

d)

8

13.

(Манжийн эрхшээлийн үед)

Жирийн малчин ямар давхрааг голлон бүрдүүлдэг вэ?

a)

Дунд

b)

Адаг

c)

Дээдийн доод

d)

Доод

14.

.......... -д чинээлэг хөрөнгөтэй, элч, хиа зэргийн жижиг эрх мэдэлтнүүд

a)

Дундын доод

b)

Доод

c)

Дунд

d)

Дээдийн доод

15.

(Манжийн эрхшээлийн үед)

Тэд тухайн хошуу ноёд, тайж нар, хутагтад харьяалагдан, тэдэнд татвар нийлүүлэх, мал сүргийг нь адгуулан үржүүлж үүрэг хүлээж байв.... .................. нь гэрийн боолчууд байв

a)

Адаг

b)

Дундын доод

c)

доод давхраа

d)

дунд давхраа

16.

Ямар судлаач социализмын үеийг малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатура(дарга) гэсэн ангийг бүтэцтэйгээр тодорхойлсон бэ?

a)

О.Мөнхбат

b)

Ц.Уртнасан

c)

Ц.Амартүвшин

d)

Х.Гүндсамбуу

17.

.............. нь намын босоо шатлалын дагуу эрх мэдэл, орлого, нэр хүндийн ялгарал бүхий, малчин, ажилчин, сэхээтнүүдээс хэд дахин илүү орлого, тусгай хангамж бүхий анги юм.

a)

Номенклатурчид

b)

Юань улс

c)

Манжийн эрхшээл

d)

Социализмын үе

18.

Малчин анги нь нэгдлийн харьяалал, амины малын тоо, орлогын хэмжээгээр бага зэргийн ялгаатай бөгөөд тэдний амьжиргааны түвшин ажилчид, тариаланчидтай харьцуулахад ........,......... давхрааг бүрдүүлж байжээ.

a)

доогуур, доод

b)

доогуур, адаг

c)

дээгүүр, дээд

d)

доогуур, ядуучуудын

19.

Сэхээтэн анги нь оюуны хөдөлмөр эрхлэгчдээс бүрдэх ба дотоодод нь оюуны .................; сэхээтэн ба албан хаагчид, .................; удирдах ба гүйцэтгэх, ..................; бүх нийтийн өмчлөлийн ба хоршооллын, ...................; хотын ба хөдөөний гэсэнялгаа ажиглагддаг.

a)

хөдөлмөрийн түвшний, эрх мэдлийн, өмчлөлийн хэлбэрийн, байршлын

b)

байршлын, эрх мэдлийн, өмчлөлийн хэлбэрийн, хөдөлмөрийн түвшний

c)

байршлын, эрх мэдлийн, хөдөлмөрийн түвшний, өмчлөлийн хэлбэрийн

d)

өмчлөлийн хэлбэрийн, байршлын, хөдөлмөрийн түвшний, эрх мэдлийн

20.

Социализмын үеийг .............................................................. гэсэн ангийн бүтэцтэйгээр тодорхойлсон аж.

a)

малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатура

b)

Хөдөлмөрийн түвшний, эрх мэдлийн, өмчлөлийн хэлбэрийн, байршлын

c)

Босоо шатлалын дагуу эрх мэдэл, орлого, нэр хүндийн ялгарал

d)

Ноёдын мал сүргийг хариулах, орд өргөөнд зарцлагдах, хөтөч дагуул болох

21.

Мөн ............... нь биеийн хөдөлмөр эрхлэгчид бөгөөд дотооддоо аж үйлдвэрийн, тээврийн, барилгын үйлчилгээний ХАА-н гэсэн салбараар хэвтээ чиглэлд, мэргэжлийн зэргээрээ босоо чиглэлд ялгаатай байжээ

a)

Ажилчин анги

b)

Малчин анги

c)

Дээд анги

d)

Дунд анги

22.

Асуулгад ам бүлийн тоо, орлого зэргийг тоогоор хэмжсэн бол "............."-ийг дунджийн үзүүлэлт болгон ашиглана.

a)

Дундаж

b)

Моод болон голч

c)

Моод

d)

Голч

23.

Асуулгад боловсролын түвшнийг "боловсролгүй, бага, бүрэн бус дунд, бүрэн дунд, тусгай дунд, дээд" гэсэн хариулттайгаар хэмжсэн бол "..................."-ийг дунджийн үзүүлэлт болгон ашиглана

a)

Моод болон голч

b)

Дундаж

c)

Моод

d)

Голч

24.

Асуулгад өрхийн хэв шинжийн хариултыг дан, нийлмэл өрх толгойлсон, ганц бие гэсэн 4 хариулттайгаар мэдээлэл цуглуулсан бол "........."-ийг дунджийн үзүүлэлт болгон ашиглана.

a)

Дундаж

b)

Моод

c)

Моод болон голч

d)

Голч

25.

Эх олонлог болон түүвэр олонлогийн төв, жин дарж буй хэсэг. Жишээ нь судалгаанд оролцогчдын насыг давтамжтайгаар үржүүлэн, нийт оролцогчдын тоонд хуваах замаар тооцдог. Гэхдээ хэт бага нас, эсвэл хэт өндөр настай цөөн хүн орсон байсан ч, дунджид нөлөөлдөг онцлогтой

a)

Дунджийн үзүүлэлтүүд

b)

Моод

c)

Голч

d)

Дундаж

26.

Эх олонлог болон түүвэр олонлогийг 2 тэнцүү хэсэгт хувааж буй шинж тэмдгийн утга. Жишээ нь насны голч 30 гарсан бол судалгаанд оролцогчид энэ насан дээр 2 тэнцүү бүлэгт хуваагдаж байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, 30-аас доош насныхан 50 хувь, 30-аас дээш насныхан мөн 50 хувийг эзэлж байна гэсэн үг юм

a)

Дунджийн үзүүлэлтүүд

b)

Моод

c)

Голч

d)

Дундаж

27.

Тухайн эх олонлог хийгээд түүвэр олонлог хэр зэрэг нэг төрлийн бүлгүүдээс бүрэлдэн тогтож байна вэ гэдгийг ерөнхийд нь харуулах үзүүлэлтүүд

a)

Дунджийн үзүүлэлтүүд

b)

Моод

c)

Голч

d)

Дундаж

28.

Хамгийн их давтамжтай шинж тэмдгийн утга. Жишээ нь судалгааны оролцогчдоос хамгийн олон хүн 30 настай байсан тул насны моод нь 30 байна.

a)

Моод

b)

Голч

c)

Дундаж