WorksheetsАрдчиллын үнэт зүйлс ба Монгол улсын үндсэн хууль
Total questions: 25
Worksheet time: 19mins
“Ардчилсан нийгэмд төрийн бүх үйл ажиллагаа нээлттэй байснаар иргэдийн зүгээс улс төрчид,төрийн албан хаагчдад хяналт тавих,авлига хээл хахуульд өртөхөөс урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлдэг”нь ардчиллын ямар зарчим бэ?
Шударга байх
Цөөнхийг хүндэтгэх
Нээлттэй
Зөвшилцлийн
“Олонх нь удирдан захирч,цөөнхийн эрхийг хуулиар болон хуулийн байгууллагаар дамжуулан хамгаалдаг байх ёстой” нь ардчиллын ямар зарчим бэ?
Шударга
Цөөнхийг хүндэтгэх
Хууль дээдлэх
Зөвшилцлийн
“Улс төрийн намууд,нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол,байр суурийн ялгааг нэгтгэх арга зам” нь ардчиллын ямар зарчим бэ?
Нээлттэй
Шударга
Хууль дээдлэх
Зөвшилцлийн
“Хэн нэгнийг илүү харж,эрх дарх олгохгүй” гэсэн нь ардчиллын ямар зарчим бэ?
Шударга
Хууль дээдлэх
Цөөнхийг хүндэтгэх
Нээлттэй
Монгол улс хэдэн оноос өмнө социалист тогтолцоог удирдлага болгон төрийн бодлогыг дан ганц МАХН удирдан чиглүүлж байсан бэ?
1985
1990
1995
2000
МоАХ-ноос зохион байгуулсан анхны цуглаан хэзээ болсон бэ?
1980 оны сүүлчээр
1970 оны 6 сард
1989 оны 12 сарын 10
1990 оны 12 сарын 10
МоАХ-ноос зохион байгуулсан анхны цуглаанд ямар бичиг танилцуулсан бэ?
Үндсэн хууль
Ардчиллын төлөв байдал
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Өргөн барих бичиг
Ардчиллын үнэт зүйлсийг ямар эрдэмтэн авч үзсэн бэ?
Жон Локк
Д.Истон
Ш.Монтеське
Роберт Даль
Ардчиллыг хөгжүүлэх гол хөшүүрэг юу вэ?
Боловсрол
Тэгш эрх
Иргэдийн улс төрийн оролцоо
Тогтмол,чөлөөт шударга сонгууль
“Албан тушаалтнууд өөрсдийн төлөө бус ард олны хүсэл сонирхол,эрх ашигт нийцүүлэн ажил үүрэг гүйцэтгэж,шийдвэр гаргадаг” нь ардчиллын ямар үнэт зүйлс вэ?
Нийтэд тайлагнах ил тод байх
Олон намын тогтолцоо
Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих
Боловсрол
“Олон ургалч үзлийг хөгжүүлэх эх үндэс болж,сонгогчдод олон нам,нэр дэвшигчдийн улс төрийн бодлогын хувилбараас өөрт ашигтайг сонгох боломж олгодог” нь ардчиллын ямар үнэт зүйлс вэ?
Иргэдийн улс төрийн оролцоо
Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих
Олон намын тогтолцоо
Тогтмол,чөлөөт шударга сонгууль
Ухаан солиотой гэж нотлогдсон хүнээс бус 18 насанд хүрсэн БНМАУ-ын бүх иргэн төрийн аль ч байгууллагад сонгох,сонгогдох эрх эдэлнэ.Аль үндсэн хуульд заасан бэ?
Үндсэн хууль (1960.07.06) 81р зүйлд
Үндсэн хууль (1992.01.13) 16 зүйлийн 9
БНМАУ-ын иргэдэд:Үг хэлэх, Хэвлэн нийтлэх, Хурал цуглаан хийх, Жагсаал ёслол үйлдэх эрх чөлөөг хуулиар батлан олгосон.Аль үндсэн хууль вэ?
Үндсэн хууль (1960.07.06) 87р зүйл
Үндсэн хууль (1992.01.13) 16 зүйлийн 16
Манай улс 1924 оноос эдүгээ хүртэл хэдэн удаа Үндсэн хуулиа батлан шинэчилж байсан бэ?
2 удаа
3 удаа
4 удаа
5 удаа
БНМАУ-ын Анхдугаар үндсэн хуулийг хэзээ гаргаж байсан бэ?
1990.11.26
1922.11.26
1924.11.26
1940.11.26
Манай улс хэд хэдэн онуудад үндсэн хуулиа шинэчилж,баталж байсан бэ? (1-ээс дээш хариулт сонгож болно)
1924
1940
1960
1992
Үндсэн хууль хэдэн бүлэг хэдэн зүйлтэй вэ?
6 бүлэг 70 зүйл
7 бүлэг 70 зүйл
70 бүлэг 6 зүйл
70 бүлэг 7 зүйл
“Улс төр бол эрх мэдэлд хүрэх,эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц” гэж хэн үзсэн бэ?
И.Кант
Н.Макиавелли
Д.Истон
Э.Дюркгейм
1513 онд “Эзэн Ван” зохиолыг бичсэн эрдэмтэн?
И.Кант
Н.Макиавелли
Д.Истон
Э.Дюркгейм
“Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал”гэж хэн үзсэн бэ?
И.Кант
Н.Макиавелли
В.Черчиль
Д.Истон
“Симтемийн онолыг оролт,гаралт,хувиргалт,эргэх холбоо,орчин гэсэн таван алхмаар төрийн бодлого боловсрогддог” гэж хэн үзсэн бэ?
И.Кант
Макиавелли
Д.Истон
В.Черчиль
“Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээ хөгжүүлэх” нь аль төр вэ?
1990 оны өмнөх төр
1990 оны дараах төр
“Олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, олон намын тогтолцоог чухалчлах” нь аль төр вэ?
1990 оны өмнөх төр
1990 оны дараах төр
“Хуульд захирагдан амьдрах”нь аль төр вэ?
1990 оны өмнөх төр
1990 оны дараах төр
“Сонгох,сонгогдох ардчилсан зарчмыг улс төр,үзэл суртлын компани болгож төлөвлөх” нь аль төр вэ?
1990 оны өмнөх төр
1990 оны дараах төр
