wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм,нийгмийн харилцаа

Total questions: 35

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Бид ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдгийг юу тогтоодог вэ?

a)

Нийгэм

b)

Нийгэм байр суурь

c)

Нийгмийн бүтэц

d)

Үүрэг

2.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгаа нь юугаар илэрхийлэгдэх вэ?

a)

Үүрэг

b)

Байр суурь

c)

Эрх

d)

Нийгэм

3.

Би нь бүрэлдэн бий болдог гэж ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Ж.Г.Мид

c)

К.Маркс

d)

О.Конт

4.

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онолын М.Веберийн онолыг сонгон уу

a)

Утга учир санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг

b)

Хүмүүс бэлгэ тэмдгээр дүүрэн ертөнцөд амьдардаг

c)

Зөрчлийг шийдвэрлэх даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг.

d)

Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг.

5.

"Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан,тэдэнд өгөгдсөн өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг" ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Ж,.Г.Мид

d)

Р.Мертон

6.

Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүрэх тал бий бөгөөд үүний....... гэнэ

a)

Сөрөг чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

7.

Р.Мертон нийгмийн институгийн юуг судалсан бэ?

a)

Марксизм

b)

Бэлгэ тэмдэг

c)

Чиг үүрэг

d)

Харилцан үйлдэл

8.

Дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон ..... нэгдэл юм

a)

Нийгмийн бүтэц

b)

Байр суурь

c)

Нийгмийн институт

d)

Харилцан үйлдэл

9.

Нийгэм явцуу утгаараа яаж илрэх вэ?

a)

Нийгэм нь хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил, маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр

b)

Нийгэм нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж,Эмх цэгц бүхий улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл.

c)

Хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай цаг хугацааг тогтвортойгоор буюу дахин давтагддаг байдлаар ажиглагдана.

d)

Нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоо.

10.

Нийгмийн бүтэц нь ..... түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг.

a)

Макро

b)

Микро

c)

Өргөн

d)

Явцуу

11.

Нийгмийн институт нь ямар бүтцийн түвшинд хийсвэрлэн илэрхийлж байдаг вэ?

a)

Микро

b)

Макро

c)

Өргөн

d)

Явцуу

12.

Амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад шинжүүдийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гээ ямар эрдэмтэн үздэг вэ?

a)

К.Маркс

b)

Р.Мертон

c)

М.Вебер

d)

Э.Дюркгейм

13.

Нөөцийг хянаж эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг ямар эрдэмтний үзэл вэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Г.Ж.Мид

d)

Э.Дюркгейм

14.

2 ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биеийнхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу үйлдэл өгч буй үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Харилцан үйлчлэл

b)

Нийгмийн харилцаа

c)

Харилцан үйлдэл

d)

Нийгмийн үйлдэл

15.

Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар.

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

16.

"Үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож төсөөлж байгаадаа тулгуурладаг"ямар эрдэмтний үзэл вэ?

a)

О.Конт

b)

Ж.Г.Мид

c)

К.Маркс

d)

Т.Парсонс

17.

Аль нь марксизмын онол вэ?

a)

Эдийн засаг, эрүүл мэнд, нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг.

b)

Нийгэмд амьд биетэй, төстэй хэмээн үзэж, эд эрхтнийг нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэдэг.

c)

Хувь хүнээс гадна оршигч нийгмийн хүчин зүйлсээр тодорхойлогддог.

18.

Шинэ мэдлэг бүтээх мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нийгмийн аль институтийн үүрэг вэ?

a)

Гэр бүлийн

b)

Эдийн засгийн

c)

Боловсролын

d)

Шашны

e)

Улс төрийн

19.

Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал нөөц баялгийг хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтийн үүрэг вэ?

a)

Улс төрийн

b)

Эдийн засгийн

c)

Боловсролын

d)

Гэр бүлийн

20.

Нийгмийн мөн чанарыг ойлгоход туслах тулгуур ойлголт аль нь вэ?

a)

Нийгмийн бүтэц

b)

Нийгмийн байр суурь

c)

Нийгэм

d)

Нийгмийн институт

21.

Хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагддаг байдлаар ажиглагддаг нь ямар ойлголттой холбоотой вэ?

a)

Нийгмийн байр суурь

b)

Нийгэм

c)

Нийгмийн институт

d)

Нийгмийн бүтэц

22.

1920-оод оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх эмчээр ажиллах сонголт байгаагүй. Энэ нь ямар ойлголттой холбоотой вэ?

a)

Нийгэм

b)

Нийгэм байр суурь

c)

Нийгмийн бүтэц

d)

Эрх

23.

хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь....хамаардаг

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Нийгэм

24.

Хувь хүний эдлэх эрх боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Үүрэг

b)

Эрх

c)

Нийгмийн бүтэц

d)

Байр суурь

25.

Байр сууриас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогуыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Эрх

b)

Үүрэг

c)

Байр суурь

d)

Нийгмийн бүтэц

26.

Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хоорондох бэхэжсэн тогтвортой харилцаа гэж ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

К.Маркс

b)

В.Занден

c)

М.Вебер

d)

О.Конт

27.

Тухайн байр суурийн хүрээний эрх үүрэг нь нийгмийн ямар хэмжээгээр тогтоогддог вэ?

a)

Албан ба албан бус

b)

Нийцтэй нийцгүй

c)

Төрөлх олдмол

d)

Зөв хариулт алга😝

28.

Байр суурийг юу гэж ангилдаг вэ?

a)

Албан албан бус

b)

Төрөлх олдмол

c)

Нийцтэй нийцгүй

d)

Зөв хариулт байхгүй

29.

Хүйс, үндэс, угсаа зэрэг байр суурь нь төрөлхийн, харин ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн,улс төрийн зэрэг байр суурь нь ямар ойлголтыг илэрхийлэх вэ

a)

Төрөлх

b)

Олдмол

c)

Албан

d)

Албан бус

30.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргийн зэргээр ч зөрчигддөг энэ нь аль ойлголтод хамаарах вэ?

a)

Эрх

b)

Үүрэг

c)

Үүргийн зөрчил

d)

Байр суурь

31.

Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чаддаггүй хүрдэг. Энэ нь ямар ойлголттой холбоотой вэ?

a)

Үүрэг

b)

Эрх

c)

Байр суурь

d)

Үүргийн зөрчил

32.

"Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээг ч болон хувирдаг". Ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

О.Конт

b)

К.Маркс

c)

М.Вебер

d)

Э.Дюркгейм

e)

Райт миллс

33.

Нийгмийн шинэ гишүүнийг төрүүлэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?

a)

Шашны

b)

Улс төрийн

c)

Боловсролын

d)

Гэр бүлийн

e)

Эдийн засгын

34.

Нийгмийн нэгдэл нягтралыг хангах дээд ариун нандин зүйлд итгэх сүсэглэх нь нийгмийн аль институтийн үүрэг вэ?

a)

Шашин

b)

Эдийн засаг

c)

Боловсрол

d)

Гэр бүлийн

35.

Нийтлэг асуудлыг шийдэх нь нийгмийн аль институтийн үүрэг вэ?

a)

Төр засаг

b)

Боловсрол

c)

Эдийн засаг

d)

Гэр бүл