Font size
WorksheetsЯвцын шалгалт-10
Total questions: 27
Worksheet time: 45mins
Зурагт биеийн хөдөлгөөний хурд-хугацааны график өгөгджээ. Аль хэсэгт бие жигд удаашрах хөдөлгөөн хийсэн бэ?
AB
BC
CD
DE
Усны хавтгай долгион саадаар нэвтрээд Х цэгт иржээ. Энэ үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
Хугарал
Дифракц
Ойлт
Фазын шилжилт
Өвлийн улиралд өрөөний температурт ижил эзэлхүүнтэй бетон, зэс, ган байв. Гурван биеийг гадаа гаргасан бол аль бие нь хамгийн бага эзэлхүүнтэй болох вэ? Эзэлхүүн тэлэлтийн коэффициент: βбетон=43.5•10-6 0С-1 , βзэс=49.8•10-6 0С-1 , βган=39•10-6 0С-1
Бетон
Зэс
Ган
Бүгд ижил
Сурагч долгионы хугарлын үзэгдлийг зургаар илэрхийлжээ. 6; 5; 3-ыг зөв нэрлэсэн тэмдэглэгээг сонгоно уу?
6-тусгалын цэгт татсан нормал, 5- хугарсан цацраг, 3-хугарсан өнцөг
6- хоёр орчны зааг, 5- тусгалын цэгт татсан нормаль, 3- тусгалын өнцөг
6- хоёр орчны зааг, 5- тусгалын цэгт татсан нормаль, 3- хугарлын өнцөг
6- хоёр орчны зааг, 5- хугарсан цацраг, 3- тусгалын өнцөг
Дууны өндөр, нам байх нь ямар хэмжигдэхүүнээс яаж хамаардаг вэ?
Далайц бага байх тусам өндөр, их байх тусам нам байна.
Давтамж бага байх тусам өндөр, их байх тусам нам байна.
Далайц их байх тусам өндөр, бага байх тусам нам байна.
Давтамж их байх тусам өндөр, бага байх тусам нам байна.
Аль хэлхээ нь гэрэл мэдрэгч хэлхээ вэ?
Доорх тэмдэглэгээнээс аль нь конденсаторын тэмдэглэгээ вэ?
OR логик хэлхээний үнэний хүснэгт аль нь вэ?
Бөмбөгийг эгц дээш нь анхны хурдтай шиджээ. Бөмбөг 4 с хугацааны дараа дээд цэгтээ хүрчээ.
Анх ямар хурдтай шидсэн бэ? g=10 м/с2
2.5 м/с
14 м/с
40 м/с
10 м/с
Бөмбөгийг эгц дээш шидвэл хөөрсөөр хамгийн дээд цэгтээ 4 с -ын дараа хүрчээ. Бөмбөгний хөөрөх өндрийг ол.
80 м
160 м
40 м
14 м
Зурагт ижил масстай дөрвөн биеийг үзүүлжээ. Бие тус бүрийн массын төвийг х - ээр үзүүлжээ. Аль бие хамгийн тогтвортой байх вэ?
X, Y, Z гурван хүүхэд тоглож байгаад хэн нь хамгийн их жинтэйгээ үзэхээр дүүжин даажин дээр суужээ. Хүүхдүүдийн жингийн дарааллыг ихээс нь бага руу зөв эрэмбэлсэнийг олно уу?
X, Y, Z
X, Z, Y
Y, X, Z
Y, Z, X
Хуваарьгүй термометр өгөгджээ. Термометрийн үзүүрийг хаана байрлуулбал 0 оС температурын заалтыг хуваарь дээр тэмдэглэж чадах вэ?
Хөлдөөгчинд хийж
Буцалж байгаа усанд хийж
Хайлж байгаа мөсөнд хийж
Хүйтэн усанд хийж
А биеийн хайлахын хувийн дулаан 500 кЖ/кг ба В биеийн ууршихын хувийн дулаан 1500 кЖ/кг байв. Буцлах температурт байгаа Зm масстай В бие конденсацлахад ялгарах дулаанаар ямар масстай хайлах температурт байгаа А биеийг хайлуулах вэ? Дулааны алдагдлыг тооцохгүй.
m
3m
9m
27m
Долгионы тэвшинд усны долгион судлах туршилт хийж байв. Долгионы үүсгүүр 2 Гц давтамжтай хэлбэлзэхэд долгионы урт 3 м байв. Хэрэв үүсгүүр 4 Гц давтамжтай хэлбэлзвэл долгионы урт хэд болох вэ?
6 м
5 м
3 м
1.5 м
10-3 м2 талбайтай 17.6×10-5 м зузаантай хавтгай конденсаторын хавтангуудын хоорондох зайг ε=2 диэлектрик бүхий тосоор дүүргэв. Конденсаторын багтаамжийг тодорхойл.
ε0 = 8.8×10-12 Кл2/Нм2
10-10 Ф
1010 Ф
4×10-10 Ф
10-3 Ф
Амьдралд логик үйлдлүүд нь автомат төхөөрөмжийн үндэс болдог. Бяцхан ханхүү Амар өөрийн тоглоомыг автомат болгохын тулд AND болон OR логик гейтүүд ашиглан дараах хэлхээг угсарчээ. Эхний удаа А оролтод 1, В оролтод 1, С оролтод О өгөгдөл өгөв. Дараагийн удаа А оролтод О,
В оролтод 1, С оролтод 1 өгөгдөл өгөв. Гаралтад ямар хоёр өгөгдөл гарах вэ?
11
10
01
00
А+А•В илэрхийллийг хялбарчил.
А+В
1
А+А•В
А
Бат хатуу биеийн нягтыг тодорхойлохдоо масс ба эзэлхүүнийг 3 удаа хэмжжээ. Хэмжилтийн үр дүнг хүснэгтээр өгөв. Массын дундаж утгыг тодорхойл.
7.38
2.36
2.5
2.46
Сурагч Бат резисторын эсэргүүцлийг тодорхойлох зорилгоор цахилгаан хэлхээ угсарч резистор дээгүүр гүйх гүйдлийг хүчдэлээс хамааруулан хэмжиж график байгуулжээ. График байгуулахдаа юун дээр алдаа гаргасан бэ?
Шулуун татахдаа алдаа гаргасан.
Цаас сонгохдоо алдаа гаргасан.
Тэнхлэг сонгохдоо алдаа гаргасан.
Масштаб сонгохдоо алдаа гаргасан.
Сурагч Бат шингэнт термометрийн хэмжих хязгаар нь шингэнээс хэрхэн хамаарах талаар туршилт явуулжээ. Тасалгааны температурт байгаа оливын тос болон спиртийг шилэн савнуудад дүүргээд нэг үзүүрт нь битүү гуурс суулгасан тагаар хий оруулахгүй таглан, дэлгэц дээр анхны гуурсан дахь шингэний өндрийг тэмдэглэжээ. Өөр температурт шингэний өндөр ямар байгааг хүснэгтээр өгчээ. Энэ туршилтаар ямар дүгнэлт гаргаж болох вэ? Оливын тосны эзлэхүүн тэлэлтийн коэффициент β=0.1×10-3 К-1 ,
Спиртийн эзлэхүүн тэлэлтийн коэффициент β=1×10-3 К-1
Температурын хэмжих хязгаар нь шингэнээс хамаарахгүй байна.
Эзэлхүүн тэлэлтийн коэффициент бага бол температурыг бага завсарт хэмжинэ.
Эзэлхүүн тэлэлтийн коэффициент их бол температурыг их завсарт хэмжинэ.
Эзэлхүүн тэлэлтийн коэффициент их бол температурыг бага завсарт хэмжинэ.
Агаарт тарах дууны хурд агаарын температураас хэрхэн хамаарахыг тогтоохоор туршилт хийжээ. Туршилтын үр дүнг дараах хүснэгтээр өгөв. Туршилтаас ямар үр дүнг гаргаж болох вэ?
Агаарын температур ихсэх тусам дууны хурд багасаж байна.
Агаарын температур ихсэх тусам дууны хурд ихсэж байна.
Агаарын температураас хамаарахгүй байна.
Өгөгдсөн мэдээллээс тодорхойлох боломжгүй байна.
Доорх дууны долгионы бөөмөн загварыг ашиглан дууны чанга сул, дууны нарийн бүдүүн өнгийг тодорхойл.
II дуу нь сул, өнгө нь нарийн
I дуу нь чанга, өнгө нь бүдүүн
II дуу нь чанга, өнгө нь бүдүүн
I дуу нь сул, өнгө нь бүдүүн
Термисторын эсэргүүцэл температураас хэрхэн хамаарч өөрчлөгдснийг хэмжсэн хэмжилтийг хүснэгтэнд харуулав. Уг хэмжилтээр термисторын температур - эсэргүүцлийн хамаарлын график байгуулах зорилгоор координат дээр тэмдэглэсэн цэгүүд аль нь вэ?
Орон байранд суурилуулдаг хулгайн дохиололын схемийг хийхийн тулд аль логик хэлхээг ашиглах вэ?
[ ] хаалтан доторх үсгийн оронд тохирох цифрийг бичээрэй.
1. Зурагт үзүүлсэн унадаг дугуйн дөрөөнд дугуйчин хүчээр үйлчилж байгаа бол урд дугуйд үйлчлэх үрэлтийн хүч [а] -руу, хойд дугуйд үйлчлэх үрэлтийн хүч [b]-pүү чиглэнэ.
2. Дугуйчин дугуйны хамт 70 кг масстай бол реакцын хүч [cde] H байна. Дугуйчин а=-0.1 м/с2 хурдатгалтай хөдөлж байсан бол дугуйд үйлчлэх нийлбэр хүчний модуль [f] H байна. g=10 м/с2
(a)
[ ] хаалтан доторх үсгийн оронд тохирох цифрийг бичээрэй.
1. Хоёр ижил саванд З кг масстай 20°С температуртай ус ба 2кг масстай 700С температуртай ус хийв. [a000] г масстай ус илүү дулаан багтаамжтай байна.
2. Хэрэв дээрх хоёр усыг нэг саванд холивол [b000]г масстай ус дулааны энерги алдана.
З. Гадаад орчинтой дулаан солилцохгүй гэж тооцвол хоёр шингэн [сd] 0С температуртай болоод нэг нь нөгөөдөө дулааны энерги өгч, авахаа болино.
(a)
