wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

untitled

Total questions: 35

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Биеийн хүч чадал, гоо үзэсгэлэн, оюун ухааны чадамж зэрэг эцэг эхээс өвлөн авсан удамшлын шинжүүд юунд хамаарах вэ?

a)

Төрөлхийн ялгарал

b)

Төрөлхийн бус ялгарал

c)

Байр суурь

d)

Тэгш бус байдал

2.

Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүрэг

a)

Ахиц дэвшил гаргах үүрэг

b)

Хамгаалах үүрэг

c)

Хангах үүрэг

d)

Хүндэтгэх үүрэг

e)

Бүгд

3.

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг хэдэн онд батлагдсан бэ?

a)

1773

b)

1774

c)

1775

d)

1776

4.

Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахдаа төлж буй мөнгөн дүнг............... гэнэ.

a)

Төлбөр

b)

Хураамж

c)

Үнэ

d)

Цалин

5.

Худалдан авагчийн хүсэл сонирхлын үндсэн дээр тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг................... гэнэ.

a)

Нийлүүлэлт

b)

Эрэлт

c)

Үйлдвэрлэл

d)

Тэнцвэрт үнэ

6.

Үйлдвэрлэлийн нөөцөд хамаарахгүй ойлголтыг олно уу

a)

газар

b)

хөдөлмөр

c)

ур чадвар

d)

худалдаа

7.

Хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой бодит шинжтэй зүйлс үйлдвэрлэн гаргадаг.

a)

Үйлчилгээ

b)

Худалдаа

c)

Үйлдвэрлэл

d)

Хангамж

8.

НУБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэдэн оны хэдэн сард баталсан бэ?

a)

1945.12.10

b)

1246.12.10

c)

1247.12.10

d)

1248.12.10

9.

Өөрийн амьдарч буй орон нутгийн хүн амын талаар мэдээлэл цуглуулахад тохирох аргуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Баримт материал цуглуулах арга

b)

Түүврийн арга

c)

Асуулгын арга

d)

Лабораторийн арга

10.

Оюуны соёлын жишээнд аль хамаарахгүй вэ?

a)

Уртын дуу

b)

Үлгэр домог

c)

Уран зураг

d)

Хөшөө дурсгал

11.

Хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

a)

Албан ба хууль дүрэм

b)

Албан ба албан бус

c)

Сайн ба муу

d)

Зан заншил ба шударга ёс

12.

Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль аль хэм хэмжээнд хамаарах вэ?

a)

Албан хэм хэмжээ

b)

Албан бус хэм хэмжээ

c)

Зан заншлын хэм хэмжээ

d)

Ёс суртахууны хэм хэмжээ

13.

Дараах бодомжийн аль нь зөв бэ?

a)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэг.

b)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй.

c)

Зан заншил нь албан хэм хэмжээ юм.

d)

Зан заншил нь хууль дүрэм юм.

14.

Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

a)

Тогтоол

b)

Ёс заншил

c)

Ёс суртахуун

d)

Уламжлал

15.

Соёлын хожимдлын жишээ аль нь вэ?

a)

Уул овоогоо тахих

b)

Нутаг усаа хайрлан хамгаалах

c)

Байгал орчныг бохирдуулах

d)

Ёс заншлаа сахих

16.

Соёлын хожимдлын жишээг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

Байгаль орчинтой зүй бусаар харьцах

b)

Шударга бус байдал гаргах

c)

Хүмүүстэй зүй зохистой харилцах

d)

Авилга хээл хахууль авах

17.

Соёлын нэвчилтийн жишээнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Эрийн гурван наадам  

b)

Шинэ жилийн баяр

c)

Төрсөн өдрийн баяр

d)

Буддын шашин

18.

Бизнесийн санаа олох эхний алхам аль нь байж болох вэ?   

a)

. Орлого олох ямар боломж байгааг олж харах

b)

Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг судлах

c)

Бусдын бизнесийг түшиглэх

d)

Бизнесээ төлөвлөх

19.

Иргэн Дорж хулгайд эд зүйлээ алдсанаас болж   гомдол гаргасан байна. Дээрх тохиодол ямар асуудлыг хөндсөн байна вэ?       

a)

хүний эрхийн зөрчил

b)

хүний эрхийн зарчим

c)

хүний эрх, эрх чөлөө

d)

хүний эрх, шударга ёс

20.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед Монгол улс хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоолоо. Тэгвэл энэ нь хүний эрхийг хязгаарлах үндэслэлийн  алинд нь багтах вэ? 

a)

Үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл байдал, үүссэн үед зөвхөн хууль тогтоомжинд заасан үндэслэлээр хүний эрхийг хязгаарладаг

b)

Бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдийн  тодорхой эрхийг хууль тогтоомжинд заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хязгаарладаг. 

c)

Ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй байсан учраас хүний эрхийг хязгаарладаг 

d)

Үйлдвэрлэл нэмэгдэж, нийгэм, улс төр тогтвортой байсан учраас хүний эрхийг хязгаарладаг

21.

“Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан 30 аас доош насны хүнийг  ажилд авна” гэсэн нь хүний эрхийн зөрчлийн аль ойлголтод багтах вэ?

a)

Түгээмэл байх

b)

Хувь хүний соёл

c)

Тэгш байх зарчим

d)

Ялгаварлан гадуурхалт

22.

Хүмүүс адил төстэй зүйлээрээ буюу эрхэлж буй аж ахуйн хэвшлээрээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ мөн сэтгэл санаагаараа хоршин амьдаг нь дараахын алинд хамаарах вэ?

a)

Органик эв нэгдэл

b)

Механик эв нэгдэл

23.

А.Маслоугийн хэрэгцээний шатлалын ангилалд хүн хамгийн дээд шатанд ямар хэрэгцээгээ илүүтэй хангахыг зорьдог гэж үзсэн бэ?

a)

Унтаж амрах, хооллох

b)

Хууль журам, хамгаалалтад байх

c)

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах

d)

Гэр бүл, найз нөхөд, ажил амьдралаа дээшлүүлэх

24.

Хүн амын дундаж наслалт өндөр байх тусмаа илүү сайн гэсэн жишээнд тохирох ойлголтыг нэрлээрэй

a)

Баримт

b)

Санаа бодол

c)

Судалгаа

d)

Таамаглал

25.

Материаллаг, оюун санааны, нийгмийн хэмээн ангилсан нь ямар шалгуураар ангилсан бэ?

a)

Эрчим

b)

Цар хүрээ

c)

Хэлбэр

d)

Шалтгаан

e)

Хугацаа

26.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагын загварыг гаргасан эрдэмтэд

a)

Э.Дюркгейм, Т.Парсонс

b)

К.Томас, Р.Киллман

27.

Бусдын санаа бодлыг үл ойшоох, өөрийн зорилгыг л урьтал болгох нь дараахын алинд хамаарах вэ?

a)

Зайлсхийх

b)

Сөргөлдөх

c)

Буулт хийх

d)

Хамтран ажиллах

28.

Соёлын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсэд аль нь үл хамаарах вэ?

a)

Шинэ нээлт бүтээл

b)

Соёлын нэвчилт

c)

Байгаль орчин

d)

Соёлын тулгалт

29.

1215 онд Хэмжээгүй эрхт хаант засаглалыг хязгаарласан зөвшилцлийн гэрээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Күнзийн сургаал

b)

АНУ тусгаар тогтнолын тунхаглал

c)

Магна харти

d)

Хаммурапи хааны хууль

30.

Хүний эрхийн билл баримт бичигт хамааралгүй өгөгдлийг олоорой

a)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

b)

Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

c)

Эдийн засаг нийгэм соёлын тухай олон улсын пакт

d)

Боловсрол, шинжлэх ухааны тухай олон улсын пакт

31.

Төрөлхийн бус ялгарлын жишээг олоорой

a)

Нас

b)

Хүйс

c)

Боловсрол

d)

Гоо үзэсгэлэн

32.

Аймаг нийслэлийн хурлыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Иргэд нийтийн хурал

b)

Иргэдийн төлөөлөгчдийн хурал

33.

Монгол улсын засаг захиргааны тогтолцоо хэдэн түвшинтэй вэ?

a)

2

b)

3

c)

4

d)

5

34.

Хувь хүний соёл-бүлэг байгууллагын соёл-орон нутгийн соёл-улс үндэстний соёл-нийт хүн төрөлхтний соёл хэмээн ангилсан нь ямар шалгуураас шалтгаалсан бэ?

a)

Соёлыг бүтээгч болон тээгчээс нь шалтгаалж

b)

Хүмүүст сонголт хийх боломж бүрдсэн эсэхээс

c)

Нийгмийн хэв маягаас шалтгаалж

d)

Соёлын үнэлэмжүүдийн ялгаанаас

35.

Соёл нэг бүлгээс нөгөөд дэлгэрэх үйл явц

a)

Соёлын хожимдол

b)

Соёлын нэвчилт

c)

соёлын өөрчлөлт