Font size
WorksheetsТҮҮХ:Улсын шалгалтад бэлтгэх тест 6-9 ангийн холимог №1
Total questions: 45
Worksheet time: 1hrs 8mins
Цагаан хэрмийг байгуулах болсон шалгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
Улс орноо Умардын нүүдэлчдээс хамгаалахын тулд
Өөрийн орны иргэдийг өөр улсруу нүүдэллэхээс сэргийлэхийн тулд
Ан амьтны нүүдэл, шилжилтийг зогсоохын тулд
Байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалахын тулд
Константинополь хот хэдэн онд байгуулагдсан бэ?
330 он
395 он
534 он
537 он
Юань гүрний үед Монгол орныг юу гэж нэрлэдэг байсан бэ?
Их муж
Давааны арын муж
Идэх хот
Их Монгол улс
Алтан ордон улсыг хэдэн онд байгуулсан бэ?
1206 он
1225 он
1242 он
1480 он
"Гоо ван" буюу улсын ван гэдэг тушаалыг хашиж байсан хүн аль нь вэ?
А. Боорчи
B. Зэв
C. Мухулай
D. Сүбээдэй
Чингис хаан газар нутагаа таслан өгөхөд Толуйд яагаад уугуул Монгол нутгаа өвлүүлсэн шалтгааныг сонгоно уу.
А. Ахмад хөвгүүн хаан ширээ залгамжилдаг тул
B. Монгол ёсонд Отгон хүү эцгийн гал голомтыг сахиж үлддэг тул
C. Толуй бага балчир учир эцэг, эхийн дэргэд байх шаардлагатай тул
D. Холын аян даахгүй тул
Византын эзэнт улсын хүн амыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
Норманчууд
Грекүүд
Викингүүд
Европчууд
Өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж Уйгар улсыг анх нэгтгэсэн хаан аль нь вэ?
Культегин
Пэйло
Моюнчур
Билгэ
Эртний Энэтхэгийн ведийн үе хэдий үеийг хамрах вэ?
НТӨ 3000-2500 он
НТӨ 2500-1500
НТӨ 1500-500 он
НТӨ 1000-200 он
Түрэгүүд Жужан улсын харьяанд байхдаа хаана нутаглаж байсан бэ?
Хангайн нурууны орчим
Алтай нурууны орчим
Хэнтий нурууны орчим
Хянганы нурууны орчим
Хүмүүс НТӨ 6000 оны үеэс зэс хайлуулж улмаар төмөр зэвсгийг НТӨ 1200 оны орчимоос хэрэглэх болжээ. Зэс ба төмөр зэвсгийн дундах үед хүмүүс ямар зэвсэг хэрэглэж байсан бэ?
Хөнгөн цагаан
Гууль
Ширэм
Хүрэл
Чингис хааны онгон хадгалж буй газрыг хэрхэн нэрлэдэг болохыг сонгоно уу.
Их хориг
Их тахилга
Их тайлга
Их сан
Инд, Шар, Нил мөрний хөндийд хүмүүс сууршин амьдарч эхэлсэний ач холбогдол юу вэ?
Мал аж ахуй бий болсон
Усалгаат газар тариалан бий болсон
Нүүдлэн амьдрах болсон
Хүн амын өсөлт буурсан
Хубилай хааны үеийн албан ёсны төрийн бичиг аль нь байсан бэ?
А. Монгол бичиг
B. Тод үсэг
C. Соёмбо бичиг
D. Дөрвөлжин үсэг
Цагадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
А. Төмөр
B. Бабур
C. Улугбек
D. Кебек
Тэмүжин хэдэн онд Монгол улсын хаан болсон бэ?
1178 он
1179 он
1189 он
1196 он
Инд мөрний хөндийд анх бий болсон хотууд аль нь вэ?
Тенис, Мемфис
Ур, Урук
Хараппа,Мохенжо-Даро
Фив, Ниппур
Юстиниан хааны үеийн хамгийн гайхамшигтай байгууламжийг нэрлэнэ үү.
Гэгээн Софийн сүм
Гэгээн Дарь эхийн сүм
Гэгээн Бенедикт сүм
Христийн сүм
Тэмүжин 1178 онд "эцэг хөвгүүний" харилцаа тогтоосон хүн хэн бэ?
Тоорил
Хабул
Хотула
Есүхэй баатар
1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам ямар үсэг зохиосон бэ?
Тод үсэг
Дөрвөлжин
Али гали
Санскрит
Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс ямар нэртэй газарт нутаглаж байсан хэмээн домоглодог вэ?
Хөвсгөлийн уулсад
Хөлөнбуйрт
Алтайн нуруунд
Эргүнэ гүнд
Төмөр зэвсгийн давуу талыг дурдсан бол эдгээрээс аль нь вэ?
Бага хэмд хайлдаг, уян зөөлөн
Өндөр хэмд хайлдаг хатуу, бат бөх
Бага хэмд хайлдаг, хатуу бат бөх
1281 оныг зуунд шилжүүлж, зөв хариултыг сонгоно уу.
XII зууны I хагас
XII зууны II хагас
XIII зууны I хагас
XIII зууны II хагас
1251-1259 оны хооронд Их Монгол улсын төрийг хэн захирч байсан бэ?
Мөнх
Толуй
Өгөдэй
Бат
Хаад, Удуйд, Увас гэсэн Гурван Мэргэд гарах бөгөөд Удуйд мэргэдийг Тогтоа Бэх, Хаад мэргэдийг Хаатай Дармала нар захирч байсан гэвэл Увас Мэргэдийг хэн захирч байсан бэ?
Их Чилэдү
Чилгэр бөх
Үсүн бэх
Дайр үсүн
Татар угсааны Монголын төрийн дээд заргач аль нь вэ?
Тататунга
Пагва лам
Чингай Чинсан
Шихихутаг
Алтан ордон улсын нийслэлийг нэрлэнэ үү.
Сарай Бат
Шанду
Самарканд
Дебриз
Ираны түүхч Рашид-ад-Динаар "Судрын чуулган"-ыг бичүүлсэн хааныг сонгоно уу.
Аргун
Газан
Хүлэгү
Өлзийт
Хүмүүс неолитийн үеэс байгальд бэлэн байгаа зүйлд найдаж амьдрахаа больж өөрсдөө тарьж ургуулж, өсгөж, үржүүлэх болжээ. Үүнийг ямар аж ахуй гэдэг вэ?
Түүвэрлэх аж ахуй
Үйлдвэрлэх аж ахуй
Олзворлох аж ахуй
Чингис хааныг дэлхийн хоёрдугаар мянганы алдарт хүнээр өргөмжлөх болсон шалтгаан аль нь вэ?
Монголын энх амгалан үзлийг дэлгэрүүлэгч
Монголын байлдааны арга тактикийг дэлгэрүүлэгч
Нүүдлийн иргэншлийг хөгжүүлэгч
Чингис хааны шадар хишигтэн цэргийг дотор нь хэрхэн ангилдаг вэ?
Хэвтүүл, Хорчин, Торгууд
Торгууд, Хорчи, Чэрби
Чэрби, Буурч, Хэвтүүл
Хорчин, Нумчин, Тэрэгчин
Эргүнэ гүний домгийн гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.
Түрэг аймгийг Монголчууд цохин мөхөөж тэд Эргүнэ гүнд очиж нутагласан тухай
Түрэгүүдэд цохигдсон Монголчууд Эргүнэ гүнд очиж нутаглан өсөж үржсэн тухай
Эргүнэ гүнд Монголчууд 1000 орчим жил амьдарсан тухай
Эргүнэ гүнд Монгол, Түрэг аймгууд хамт 400 орчим жил оршин сууж, өнөржин олширсон тухай
Дараах зүтгэлтнүүдийн аль нь Ойрадад шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн бэ?
Өндөр гэгээн Занабазар
Ламын гэгээн
Зая бандида Намхайжамц
Заяын гэгээн
Монгол улсад Өвөр Монголын 49 хошуунаас хэд нь дагаар орох хүсэлтээ илэрхийлсэн бэ?
33
36
39
49
Чингис хаан Их Монгол улсыг хэдэн онд байгуулсан бэ?
1201 он
1203 он
1204 он
1206 он
1911 оны Үндэсний хувьсгалын гол ач холбогдлыг доорх өгөгдлөөс зөвийг сонгоно уу.
Дундад иргэн улсаас салж тусгаар тогтнолоо зарласан
Монголын үндэсний соёл хөгжих боломж нээгдсэн
Цэрэг, өртөө зэрэг хүнд албанаас чөлөөлөгдсөн
Үндэс угсаагаа авран хамгаалж, тусгаар тогнолоо сэргээсэн
1911 оны 12 сарын 29 билгийн тооллын ямар жилийн хэдэн сарын хэдэн байсан бэ?
Улаагчин хулгана жилийн намрын адаг сарын шинийн найман
Цагаагчин гахай жилийн өвлийн эхэн сарын шинийн найман
Цагаагчин хулгана жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
Монголын хаанчлалыг түлхэн ун��гааж Бээжинг эзэлсэн Хятадын босогчдыг түүхэнд юу гэж нэрлэдэг байсан бэ?
Тариачдын бослого
Цагаан алчууртны бослого
Улаан алчууртны бослого
Анхдугаар үндсэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон Зөвлөлтийн мэргэжилтэн хэн бэ?
И.Я. Коростовец
В.И.Ленин
П.В.Всевятский
B.Амагаев
МАН-ын Төв Хорооны анхны дарга хэн бэ?
Д. Сүхбаатар
С.Данзан
Д. Бодоо
Богд хаан
1921 оны 2 дугаар сарын 4-нд "Нийслэл хүрээ"-г хэн Хятад цэргээс чөлөөлсөн бэ?
Д. Сүхбаатар
Б. Барон Унгерн
Д. Дамдинсүрэн
Магсаржав
Өр Монгол гэж ямар монголчуудыг нэрэлдэг вэ?
Хавт хасарын угсааныхан
Баатар гэсэн утгатай олон тооны нэр
Бэлгүтэйн угсааныхан
Зүүн Монголоос ойрадад
Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан дарааллаар нь зөв эрэмбэлснийг олно уу.
Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг
Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар
Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар
Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун
Монгол нутагт оршин тогтнож байсан дараах төрт улсуудаас аль нь Монгол угсааны улс вэ?
Түрэг
Уйгар
Жужан
Манж Чин
Халхын Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд ямар үсэг зохиосон бэ?
Тод үсэг
Али Гали үсэг
Худам Монгол үсэг
Соёмбо үсэг
