Font size
S
M
L
XL
Worksheets11р ангийн нийгэм судлал хичээлийн жилийн эцсийн шалгалт
Total questions: 28
Worksheet time: 14mins
Name
Class
Date
1.
Нэр
4 lines
2.
Анги
a)
11а
b)
11б
3.
Төрийн мөнгөн хөрөнгийн гол эх үүсвэр нь бүх төрлийн татвар байдаг. Татварын шударга байх, ил тод байх зэрэг зарчмуудыг өөрийн бүтээлдээ тодорхойлсон ба Зах зээлийн онолыг үндэслэгч хэн бэ?
a)
А. Д.Рикардо
b)
Б. Артур Лаффер
c)
В. Ф.Хайек
d)
Г. А.Смит
e)
Д. Ж.Кейнс
4.
Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд хэдэн оноос бий болсон бэ?
a)
1970-аад оны 2р хагас
b)
1980
c)
1970
d)
2015
5.
Намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлэн суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
Чөлөөт сонгууль
b)
Холимог
c)
Пропорциональ
d)
Мажоритар
e)
Уламжлалт
6.
Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамаарахгүй өгөгдлийн олно уу
a)
Сэтгэл татах чадвар
b)
Үнэмшил, тогтолцоо
c)
Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
d)
Үнэт зүйл, соёл, төрийн бодлого
e)
Албадлага
7.
Баялаг, нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг ............................. гэнэ.
a)
А. Нийгмийн ялгарал
b)
Б. Тэгш бус байдал
c)
В. Нийгмийн давхраа
d)
Г. Нийгмийн давхраажилт
e)
Д. Нийгмийн нийтлэг
8.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ............................ гэнэ.
a)
Шинэчлэл
b)
Өөрчлөлт
c)
Хувьсал
d)
Хувьсгал
e)
Шинэтгэл
9.
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээнгүй ураг төрлийн холбоонд суурилсан олон төрлийн овгуудаас тогтох нийгэм. НТӨ 4000 оны тэртээ үүсэж Ази, Европ даяар тархсан ба өнөө үед африкт уламжлагдан хадгалагдаж буй нийгмийн байгуулалыг ....................... гэнэ.
a)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
b)
Газар тариалангийн нийгэм
c)
Ан агнуурын нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
10.
. “Хил хязгааргүй эмч нар, Эмнэсти Интернэйшнл“ зэрэг субъектүүд улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
Олон улсын байгууллага
b)
Нөлөө бүхий хүн
c)
Террорист, зэвсэгт бүлэглэлүүд
d)
Олон улсын төрийн бус байгууллага
e)
Шашны байгууллага
11.
Соёлын үйлдвэрлэл ямар ач холбогдолтой вэ? Доорх өгөгдлөөс илүүц зүйлийг ол.
a)
А. Соёлын солилцооны шилжилт хөдөлгөөнд орох, тогтмол орлоготой байх, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
b)
Б. Нийгмийн шударга ёсны зарчим, үнэ цэнийг дэлгэрүүлж, бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
c)
В. Нийгмийг нягтруулж, нийгмийн бүлгийг хүчирхэг болгодог.
d)
Г. Хүн төрөлхтнийг оюун санааны болон ёс суртахууны нэгдмэл байдалд уриалан дуудах хүчин зүйлийн нэг болдог.
e)
Е. ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амжиргааны түвшнийг дээшлүүлдэг.
12.
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг байна. Үл хамаарах өгөгдлийг олно уу?
a)
А. Кино урлаг
b)
Б. Гар урлал
c)
В. Дизайн, дүрслэх урлаг
d)
Г. Тайзны уран бүтээл
e)
Д. Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуучлал
13.
Соёлын аялал жуучлалын зарчмыг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол дугуйлна уу?
a)
А. Соёлын солилцоонд тулгуурладаг.
b)
Б. Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
c)
В. Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
d)
Г. Бусдын соёлыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч судлах
e)
Д. Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
14.
Эрдэм соёлын өдөр үзэсгэлэнг нөгөө орондоо зохион байгуулах, урлаг, спортын одуудын солилцоо, уран зохиол, орчуулгын зохиол бүтээлийн солилцоо, багш, оюутан солилцоо, хамтын судалгаа, төсөл, хөтөлбөр, соёлын стратеги түншлэлийн харилцаа, хэвлэл мэдээллийн солилцоо, биет ба биет бус соёлын туршлага солилцоо, хоёр улсын хамтарсан кино, урлагийн тоглолт, гэх мэт олон арга хэлбэрээр хэрэгжиж болдог ойлголтыг доорх өгөгдлөөс олно уу?
a)
А. Соёлын үйлдвэрлэл
b)
Б. Соёлын аялал жуучлал
c)
В. Соёлын дархлаа
d)
Г. Соёлын даяаршил
e)
Сонголт 5
15.
Соёлын даяаршил нь олон талын боломжийг олгодог доорх өгөгдлөөс олно уу?
a)
Е. А, Б, В,Г хариулт зөв
b)
А. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн санах, хадгалан хамгаалах, материаллаг баазыг нь бэхжүүлэхэд хамтран ажиллах гэх мэт олон боломжийг өргөжүүлж байна.
c)
Б. Соёл, боловсрол хариуцсан олон нийтийн байгууллагын үүрэг өсөн нэмэгдэх боломж
d)
В. Үндэсний соёлын үйлдвэрлэлээр олон улсад өрсөлдөх чадвар эерэгээр нөлөөлөх боломж
e)
Г. Олон ургальч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
16.
Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Жишээ нь: төмөр зам барихад мөнгө хуваарилж төмөр замын эд анги, тоног төхөөрөмж авч болно. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?
a)
А. Төрийн сангийн бодлого
b)
Б. Мөнгө зээлийн бодлого
c)
В. Гадаад худалдааны бодлого
d)
Г. Татварын бодлого
e)
Д. Хөрөнгө оруулалтын бодлого
17.
“Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, харин төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой ” хэний үзэл вэ?
a)
А. Ф.Хайек
b)
Б. Ж.Кейнс
c)
В. А.Дебро
d)
Г. М.Стиглиц
e)
Д. А.Смит
18.
Гадаад худалдааны протекционист бодлогыг аль нь тодорхойлж байна вэ?
a)
А. Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулахзорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
b)
Б. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого В. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого
c)
Г. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж дэмжихийн тулд импортын барааны татварыг нэмэх юмуу импортод хязгаарлалт тогтоох бодлого
d)
Д. Импортын татварыг бууруулж хязгаарлалтыг үгүй болгох бодлого
19.
Сүүлийн үед манай улсын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа зарж эхэлсэн явдлыг хөрөнгө оруулалтын ямар хэлбэрээр тайлбарлаж болох вэ?
a)
А. Капиталын хөрөнгө оруулалт
b)
Б. Шууд хөрөнгө оруулалт
c)
В. Шууд бус хөрөнгө оруулалт
d)
Г. Портфелийн хөрөнгө оруулалт
e)
Д. Татварын хөрөнгө оруулалт
20.
Валютын ханшийг тогтворжуулах зорилгоор Төв банкнаас түүнийг худалдах худалдан авах үйл ажиллагаа
a)
А. Валютын ханш
b)
Б. Валютын девальваци
c)
В. Валютын ревальваци
d)
Г. Валютын интервенц
21.
Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж нь хүн бүрт тэгш үйлчлэх явдлыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Үндсэн хуулийн суурь зарчим
b)
b. Эрх зүйд захирагдах ёс
c)
c. Тэгш байдал
d)
d. Тэгш эрх
e)
e. Үндсэн үүрэг
22.
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
a)
a. Зөрчлийн тухай хууль
b)
b.Үндсэн хууль
c)
c. Иргэний хууль
d)
d. Эрүүгийн хууль
e)
e. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хууль
23.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажилагааны хэргийн оролцогчдод хэн нь хамаарахгүй вэ?
a)
a. Өмгөөлөгч, орчуулагч
b)
b. Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд
c)
с. Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан
d)
d. Гуравдагч этгээд
e)
е. Дээрх бүгд хамаарна
24.
Монгол улсын Иргэний хуульд зааснаар өмчлөх эрх үүсэх хуулийн үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Эзэнгүй эд юмс олж авах
b)
b. Алдуул мал олж авах
c)
c. Эд хөрөнгийг хувьчлан авах
d)
d. Эд хөрөнгө өв залгамжлах
e)
е. Дээрх бүгд хамаарна
25.
Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлаар хяналт шалгалт, судалгаа хийх чиг үүрэгтэй хүний эрхийг хамгаалах байгууллага аль нь вэ?
a)
a. Шүүхийн байгууллага
b)
b. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо
c)
c. Иргэний нийгмийн байгууллагууд
d)
d. Хүний эрхийн үндэсний комисс
e)
e. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх комисс
26.
Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шүүхээр дамжуулан эрх зөрчигчдөд тавьж буй шаардлагыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Өргөдөл
b)
b. Нэхэмжлэл
c)
c. Гомдол
d)
d. Хүсэлт
e)
e. Санал
27.
Хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэгч механизмыг тогтоосон олон улсын хүний эрхийн гол баримт бичгүүдийг хүний эрхийн билл гэдэг. Аль нь хамаарахгүй вэ?
a)
d. Хүний болон иргэний эрхийн тунхаг
b)
a. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
c)
b. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
d)
c. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
e)
e. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын
28.
Өмчлөх эрх үүсэх, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Худалдах, худалдан авах гэрээ
b)
b. Арилжааны гэрээ
c)
c. Бэлэглэлийн гэрээ
d)
d. Зээлийн гэрээ
e)
e. Хөдөлмөрийн гэрээ
Reset
