Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

8 анги ТҮҮХ чадварын даалгавар

Total questions: 24

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дардвал "Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой зам их буй, яаравчлан төмөр зам байгуулвал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ". Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байгааг тодорхойлж зөв хариултыг сонгоно уу?

a)

Хятад улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ

b)

Хятад улс Монголыг захирах чадваргүй болсныг илтгэж байна.

c)

Хятал улс Монголыг тусгаар болгохыг зорьж байжээ

d)

Манж Хятадууд Монголыг өөрийн эрхшээлээс алдахгүй байхыг зорьж байжээ.

2.

Манжийн төрөөс 1907 онд Монгол хошуудад судалгаа хийсэн ба тэрхүү судалгаанаас улс төрийн хүрээнд хамаарах арга хэмжээг ялган тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу?

a)

Ой мод уул нуруунд олон зүйлийн гөрөөс бий эсэх

b)

Олон хошууны цэрэг, зэвсгийн тоо хэд, одоо ямар зүйлийн зэвсэгтэй эсэх

c)

Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой эсэх

d)

Сургууль бий эсэх шинээр сургууль байгуулсан газар хэд юуг баримталж байгуулсан болох

3.

Манжийн төрөөс 1907 онд монгол хошуудад судалгаа хийсэн ба тэрхүү судалгаанаас соёлын хүрээнд хамаарах арга хэмжээг ялган тодорхойлж зөв хариултыг сонгоно уу?

a)

Ой мод уул нуруунд олон төрлийн гөрөөс бий эсэх

b)

Ямар зүйлийн ашигт малтмал хаана байдаг.

c)

Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой.

d)

Сургууль бий эсэх, шинээр сургууль байгуулсан газар хэд юуг баримталж байсан.

4.

Манж чингийн хаан 1901 оноос нийгмийн хямралаас гэтлэх зорилгоор "Шинэ бодлого" хэмээх шинэтгэлийг хэрэгжүүлсэн. Үүнийг монголчууд шинэ засгийн бодлого гэж нэрлэдэг. Энэхүү түүхэн үйл явдлын хугацааг тооцоолно уу.

a)

I мянганы, XIX зууны I хагас

b)

I мянганы, XIX зууны II хагас

c)

II мянганы, XX зууны I хагас

d)

II мянганы, XX зууны II хагас

5.

Монголын талаарх Манж чин гүрний бодлого өөрчлөгдөх үеийн сурвалжийн мэдээнд "язгуурын ёсоо журамлах" үйл ажиллагааны тухай тэмдэглэсэн байдаг. Энэ нь ямар утгыг илэрхийлсэн бэ?

a)

Монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах бодлого

b)

Хятад тариачдыг хөөх

c)

Манжийн төрөөс хэрэгжүүлэх бодлого

d)

Манжийн төрийг эсэргүүцэх бодлого

6.

Манж чин гүрэн зах хязгаарын улсаа гадаадын улсад алдахгүйн тулд хятадуудаар дүүргэж тариа тариулах бодлогыг барьж байсан. Иймийн учир 1906 онд "Нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороо" байгуулан Хятад тариачдыг монголд суурьшуулж эхэлсэн. Энэхүү бодлогыг билгийн тооллоор хэддүгээр жарны ямар жилд явуулсан бэ?

a)

14-р жарны морин жил

b)

14-р жарны хонь жил

c)

15-р жарны морин жил

d)

15-р жарны хонь жил

7.

Монголчууд "үндсийг таслах, шашныг устгах" бодлого гэж ямар үйл ажиллагаа бодлогыг нэрлэж байв.

a)

Манжийн төрийг эсэргүүцэн босох бодлого

b)

Манжийн төрөөс монголын талаар явуулсан бодлого

c)

Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх бодлого

d)

Хятадын зүгээс монголд хэрэгжүүлсэн бодлого

8.

Өндөр гэгээн Занабазар 1686 онд "Соёмбо" үсгийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?

a)

IX жаран

b)

X жаран

c)

XI жаран

d)

XII жаран

9.

Бурхны шашны ном судар орчуулах ажил Лигдэн хааны үед үлэмж амжилт олж, Ганжуур хэмээх хөлгөн судрыг орчуулах ажлыг хийж 113 ботиор алт мөнгөөр бичиж гаргажээ. Энэ ажил хэддүгээр зууны хэддүгээр хагаст хийгдсэн бэ?

a)

XVI зууны I хагас

b)

XVI зууны II хагас

c)

XVII зууны I хагас

d)

XVII зууны II хагас

10.

Өнөөгийн Монгол улсын нутаг Манж чин гүрний захиргаанд ямар нэртэйгээр оршиж байсан бэ?

a)

Гадаад монгол

b)

Өмнөд монгол

c)

Зүүн монгол

d)

Хойд монгол

11.

Монголчууд гэрийн сургалтаар ямар мэдлэг олгож байсан бэ?

a)

Бичиг үсэг, төрт ёсны үзэл, зан заншил

b)

Бурхны шашны сургалт, хууль цааз

c)

Манжийн хууль цааз, Монгол, Манж бичиг

d)

Их бага таван ухаан, төрт ёсны үзэл, манж бичиг

12.

Аль нь манжийн шинэ засгийн бодлогод хамаарахгүй вэ?

a)

Монголчуудыг угсаа, үндэстнийх нь хувьд уусгахгүй байх

b)

Монголын сурвалжит язгууртныг эрх мэдэлгүй болгосон

c)

Монголд ирж тариалан эрхлэх гэсэн Хятад иргэдийг дэмжсэн

d)

Манж чин гүрнийг хэвээр нь авч үлдсэн

13.

Шарын шашнаар дамжин ямар улсын соёлын нөлөө дэлгэрсэн бэ?

a)

Хятад, манж

b)

Түвэд, Энэтхэг

c)

Манж Япон

d)

Энэтхэг, Хятад

14.

Халхын аймгуудаас хамгийн сүүлд байгуулагдсан аймгийг нэрлэнэ үү?

a)

Түшээт хан

b)

Сэцэн хан

c)

Засагт хан

d)

Сайн ноён

15.

Халхыг Манжийн мэдэлд оруулан авах ёслолыг хаана, хэдэн онд хийсэн бэ?

a)

1686 онд Хүрэн бэлчирт

b)

1688 Ар Элстэйд

c)

1691 онд Долооннуурт

d)

1698 Хархорумд

16.

1640 оны Тарвагатайн Улаан бураагийн чуулганаар ямар шийдэлд хүрсэн бэ?

a)

Халх Монгол, Баруун Монгол хуулийн хүрээнд нэгдсэн

b)

Манжийг цэрэглэн эсэргүүцэхээр тохирсон

c)

Найрсаг хөршийн холбоо тогтоосон

d)

Манж нарт дагаар орох ёслол үйлдэх товыг гаргасан

17.

Хятадын худалдаачдын мөлжлөгийн гол аргад аль нь хамааралтай вэ?

a)

хүүтэй зээл өгч хүүгийг хүүгээр мөлжинө

b)

бага насны эх мал болон ирэх жилийн төлийг үнэгүй авна

c)

татварыг нэмэгдүүлэх

d)

өндөр үнэтэй бараа зарах

18.

1691 онд ямар үйл явдал болсон бэ

a)

Хүрэн бэлчирийн чуулган болсон

b)

зүүн гарын хаант улс байгуулагдсан

c)

халх монгол манжид эзлэгдсэн

d)

галдан бошигт халх руу довтолсон

19.

манж чин улсын төрд залгуулж байсан албуудаас хамгийн хүнд албыг сонгоно уу

a)

харуулын алба

b)

хурал номын алба

c)

өртөөний алба

d)

зоог шүүсний алба

20.

Манжийн хааны оролцоотойгоор Халхын баруун, зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хэдэн онд хаана болсон бэ?

a)

1757 онд Шар бэл

b)

1868 Хүрэн бэлчир

c)

1691 онд Долон нуур

d)

1640 онд Улаанбураа

21.

1938 оноос эхлэн Мажнийн төрд залгуулах болсон 9 цагааны албанд юу юу ордог вэ?

a)

8 цагаан тэмээ 1 цагаан морь

b)

9 цагаан морь 1 цагаан тэмээ

c)

9 цагаан тэмээ 1 цагаан морь

d)

8 цагаан морь 1 цагаан тэмээ

22.

Монгол бурхны шашин далгэрснээр бөөгийн шашны ямар зан үйлийг хориглосон байдаг вэ?

a)

Цайны дээж овоонд идээ өргөх

b)

цуст тайлга, хойлоглон оршуулах

c)

газар хөндөхийн хориглосон

d)

усанд сүү, голын эхийг ухах

23.

16 аймаг бүхэлдээ их хааны захиргаанд байсан боловч тэдний дунд..................хүчтэй өрнөж байжээ.

a)

Төрөөс этгээд явдал

b)

нэгдэн нийлэх оролдлого

c)

цэргийн дэглэм

d)

овгийн байгуулал

24.

Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвүүн Занабазарыг шарын шашны тэргүүнээр хэдэнд онд, хаана өргөмжилсөн бэ?

a)

1639 онд Ширээт цагаан нуур

b)

1634 он Шар тал

c)

1635 он Эрдэнэ зуу хийд

d)

1655 он Амарбаясгалант