wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11р ангийн Нийгэм, соёл бүлэг сэдвийн шалгалт

Total questions: 21

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.
Нэр
4 lines
2.
Дундад зууны үед голчлон зонхилж байсан, нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын систем аль нь вэ?
a)
Боолчлол
b)
Каст
c)
Язгуур
d)
Анги-бүлэг
e)
Эрх мэдэл
3.
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
А. Соёлын аялал жуучлал
b)
Б. Соёлын үйлдвэрлэл
c)
В. Соёлын адилсал
d)
Г. Соёлын дархлаа
4.
Дэлхий нийтийн хэмжээнд даяаршлын үед барих үндсэн бодлогыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал юм гэж хүлээн зөвшөөрдөг бодлогыг ................... гэнэ.
a)
А. Үндэсний бодлого
b)
Б. Олон улсын соёлын бодлого
c)
В. Даяаршлын үеийн үндсэн бодлого
d)
Г. Тогтвортой хөгжлийн бодлого
5.
Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд хэдэн оноос бий болсон бэ?
a)
1970-аад оны 2р хагас
b)
1980
c)
1970
d)
2015
6.
Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, дуурь, дуу бүжиг, хөгжим, театр, цирк, ардын урлаг, баримал, уран зохиол, номын сан, хэвлэл, телевиз, радио, орчин үеийн модерн урлагийн урсгалууд, кино, видео, гэрэл зураг, дүрслэх урлаг, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютерийн тоглоом зэргийг нэрлэж болно. Энэ нь соёлын ямар ойлголтод багтах вэ?
a)
А. Соёлын аялал жуучлал
b)
Б. Соёлын дархлаа
c)
В. Соёлын үйлдвэрлэл
d)
Г. Соёлын адилсал
7.
Нийгмийн өөрчлөлтийг эдийн засгийн нөөцийг хэн эзэмшиж, ашиглаж байгаад ямар өөрчлөлт гарч байгаатай холбон үзсэн бөгөөд феодлын, капиталист, коммунист нийгмийг дамжин хөгждөг. Азийн нийгмийг өрнөдийн нийгмийн туулж өнгөрүүлсэн нийгмийн хэв маягаас ялгаатай хэмээн үзсэн үзэл сургаалийг доорх өгөгдлөөс олно уу?
a)
А. Шүүмжлэлт онолынхон
b)
Б. Марксистууд
c)
В. Индивидуалист
d)
Г. Формацийн онол
8.
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хуулийг ...................................... гэнэ.
a)
А. Иргэний хууль
b)
Б. Үндсэн хууль
c)
В. Захиргааны хууль
d)
Г. Зөрчлийн тухай хууль
9.
Нийгмийн хувьсгалын онцлог шинжид аль нь хамаарахгүй вэ?
a)
Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна
b)
Өргөн хүрээтэй шинэчлэл бөгөөд засаглалын бүтэц, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг
c)
Хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл
d)
Нийгмийн амьдралын цар хүрээг үндсээр өөрчилөн эдийн засгийг тогтворжуулдаг
e)
Нийгмийн хөдөлгөөний гол ойлголт бөгөөд төрийн эргэлт, бослого зэргээс ялгаатай
10.
Анги
a)
11а
b)
11б
11.
Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд хэдэн оноос бий болсон бэ?
a)
1970-аад оны 2р хагас
b)
1980
c)
1970
d)
2015
12.
Баялаг, нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг ............................. гэнэ.
a)
А. Нийгмийн ялгарал
b)
Б. Тэгш бус байдал
c)
В. Нийгмийн давхраа
d)
Г. Нийгмийн давхраажилт
e)
Д. Нийгмийн нийтлэг
13.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ............................ гэнэ.
a)
Шинэчлэл
b)
Өөрчлөлт
c)
Хувьсал
d)
Хувьсгал
e)
Шинэтгэл
14.
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээнгүй ураг төрлийн холбоонд суурилсан олон төрлийн овгуудаас тогтох нийгэм. НТӨ 4000 оны тэртээ үүсэж Ази, Европ даяар тархсан ба өнөө үед африкт уламжлагдан хадгалагдаж буй нийгмийн байгуулалыг ....................... гэнэ.
a)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
b)
Газар тариалангийн нийгэм
c)
Ан агнуурын нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
15.
Соёлын үйлдвэрлэл ямар ач холбогдолтой вэ? Доорх өгөгдлөөс илүүц зүйлийг ол.
a)
А. Соёлын солилцооны шилжилт хөдөлгөөнд орох, тогтмол орлоготой байх, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
b)
Б. Нийгмийн шударга ёсны зарчим, үнэ цэнийг дэлгэрүүлж, бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
c)
В. Нийгмийг нягтруулж, нийгмийн бүлгийг хүчирхэг болгодог.
d)
Г. Хүн төрөлхтнийг оюун санааны болон ёс суртахууны нэгдмэл байдалд уриалан дуудах хүчин зүйлийн нэг болдог.
e)
Е. ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амжиргааны түвшнийг дээшлүүлдэг.
16.
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг байна. Үл хамаарах өгөгдлийг олно уу?
a)
А. Кино урлаг
b)
Б. Гар урлал
c)
В. Дизайн, дүрслэх урлаг
d)
Г. Тайзны уран бүтээл
e)
Д. Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуучлал
17.
Соёлын аялал жуучлалын зарчмыг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол дугуйлна уу?
a)
А. Соёлын солилцоонд тулгуурладаг.
b)
Б. Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
c)
В. Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
d)
Г. Бусдын соёлыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч судлах
e)
Д. Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
18.
Эрдэм соёлын өдөр үзэсгэлэнг нөгөө орондоо зохион байгуулах, урлаг, спортын одуудын солилцоо, уран зохиол, орчуулгын зохиол бүтээлийн солилцоо, багш, оюутан солилцоо, хамтын судалгаа, төсөл, хөтөлбөр, соёлын стратеги түншлэлийн харилцаа, хэвлэл мэдээллийн солилцоо, биет ба биет бус соёлын туршлага солилцоо, хоёр улсын хамтарсан кино, урлагийн тоглолт, гэх мэт олон арга хэлбэрээр хэрэгжиж болдог ойлголтыг доорх өгөгдлөөс олно уу?
a)
А. Соёлын үйлдвэрлэл
b)
Б. Соёлын аялал жуучлал
c)
В. Соёлын дархлаа
d)
Г. Соёлын даяаршил
e)
Сонголт 5
19.
Соёлын даяаршил нь олон талын боломжийг олгодог доорх өгөгдлөөс олно уу?
a)
Е. А, Б, В,Г хариулт зөв
b)
А. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн санах, хадгалан хамгаалах, материаллаг баазыг нь бэхжүүлэхэд хамтран ажиллах гэх мэт олон боломжийг өргөжүүлж байна.
c)
Б. Соёл, боловсрол хариуцсан олон нийтийн байгууллагын үүрэг өсөн нэмэгдэх боломж
d)
В. Үндэсний соёлын үйлдвэрлэлээр олон улсад өрсөлдөх чадвар эерэгээр нөлөөлөх боломж
e)
Г. Олон ургальч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
20.
Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж нь хүн бүрт тэгш үйлчлэх явдлыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Үндсэн хуулийн суурь зарчим
b)
b. Эрх зүйд захирагдах ёс
c)
c. Тэгш байдал
d)
d. Тэгш эрх
e)
e. Үндсэн үүрэг
21.
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
a)
a. Зөрчлийн тухай хууль
b)
b.Үндсэн хууль
c)
c. Иргэний хууль
d)
d. Эрүүгийн хууль
e)
e. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хууль