NEW
Font size
WorksheetsХими 7 - р анги
Total questions: 11
Worksheet time: 6mins
Цагаан саарал өнгөтэй, хатуу, амархан давтагддаг, уян харимхай соронзлогдох шинж чанартай металлыг сонгоно уу?
Зэс
Төмөр
Алт
Мөнгө
Дараах үзэгдлийг химийн болон физикийн үзэгдлийн аль нь болохыг тодорхойлно уу?
1.шил хагарах
2.Цаас хайчлах
3.хадаас нугалах
2 ба 3 физикийн үзэгдэл
1 химийн үзэгдэл
Бүгд физикийн үзэгдлүүд
Бүгд химийн үзэгдлүүд
1 физикийн
2 ба 3 химийн үзэгдэл
хүнд, хөнгөнөөрөө ижил тос ба ус, төмөр гэсэн бодисуудын аль нь их эзэлхүүнтэй вэ?
Зэс
Ус
Төмөр
Тос
Хөргөгчнөөс савтай ус гарган тавьжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа савны гадуур усан дусал үүсч хөлрөв. Яагаад усны дуслууд савны гадна талаар үүссэн бэ? зөв ойлголтыг сонгоно уу.
Савны хана ус нэвтрүүлдэг
Гэрийн агаар чийгтэй байсан
Гэрийн агаар хуурай байсан
Савны хана ус тусгаарладаг
Диффузийн молекулууд нь өөр өөр бодисын молекулууд нэвчих буюу тархах үзэгдэл юм. Диффузийн хурд өсөх эрэмбээр байрлуулсан эгнээг сонгоно уу.
хий < шингэн < хатуу
хатуу < хий < шингэн
хатуу < шингэн < хий
шингэн < хий < хатуу
Хатуу бодист диффузийн үзэгэдэл явагдах уу?
тийм, бүх төлөвт диффуз явагдана
тийм, хатуу бодист удаан явагдана.
үгүй, зөвхөн шингэнд явагдана
үгүй, зөвхөн хий болон шингэн бодист явагдана
Универсаль индикаторын цаасыг хүнсний содийн уусмалд дүрэхэд чернилэн ягаан өнгөтэй байснаа уусмалд орос цуу нэмсний дараа ногоон өнгө үзүүлж байв. үүний шалтгааныг тайлбарлана уу.
Содын уусмал саармаг орчинтой. хүнсний содийн уусмал нэмсний дараа уусмалын орчин хүчиллэг болсонтой холбоотой.
Содын уусмал суурилаг орчинтой. Харин орос цуу нэмсний дараа уусмалд давс үүсч уусмалын орчин саармаг болж өөрчлөгдсөнтэй холбоотой.
Содын уусмал хүчиллэг орчинтой Цуу нэмсний дараа уусмалд сода ба цууны холимог үүссэнтэй холбоотой.
Содын уусмал саармаг орчинтой. цуу нэмсний дараа уусмалын орчин хүчиллэг болсонтой холбоотой.
Натрийн гидроксидийн тунгалаг уусмал дээр хэдэн дусал фенолфталейн нэмэхэд уусмал ягаан өнгөтэй болов. Түүн дээр давсны хүчлийн уусмалыг дусал дуслаар нэмэхэд уусмалын ягаан өнгө арилсан байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу.
Хүчил суурийн хооронд саармагжих урвал явагдаж, давс үүссэний дүнд уусмалын өнгө өөрчлөгдсөн. фенолфталейн зөвхөн суурилаг орчинд өнгө үзүүлдэг.
Фенол фталейн суурилаг орчинд ягаан, бусад орчинд өнгөгүй тунгалаг болно. Энэ уусмал дотор урвал явагдаж уусмалын орчин өөрчлөгдсөнтэй холбоотой.
Саармагжих урвал явагдаж давс үүссэний дүнд уусмалын өнгө өөрчлөгдсөн. фенолфталейн уусмалын орчинд өнгө үзүүлдэг.
Натрийн гидроксидийн суурилаг орчинтой уусмал фенолфталейн нэмэхэд ягаан өнгө үзүүлдэг. Энэ уусмалын орчинг таних арга юм.
химийн урвалыг илэрхийлэх аргуудын 1 нь үгэн тэгшитгэлээр бичих арга юм. үгэн тэгшитгэлийг оновчтой тодорхойлсон хэсгийг тодорхойлно уу.
химийн урвалын эх бодисоос бүтээгдэхүүн бодис үүсэх үзэгдлийг үгээр илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.
химийн урвалд орж байгаа бодисыг эх бодис, химийн урвалын үр дүнд үүсч байгаа бодисыг бүтээгдэхүүн бодис гэнэ.
Химийн үзэгдлийн үр дүнд нэг бодис өөр бодис болон хувирах үзэгдлийг илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.
химийн урвалын үр дүнд нэг бодис задарч өөр бодис үүсэх үзэгдлийг илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.
Магнийн исэлдэх урвалын үгэн тэгшитгэлийг сонгоно уу.
Магни + устөрөгч = магнийн гидрид
Магни + хүхэр = магнийн сульфид
Магни + хлор= магнийн хлорид
Магни + хүчилтөрөгч = магнийн оксид
шүршүүрт орсны дараа угаалгын өрөөний цонх цантах нь ямар үзэгдэл вэ?
царцах үзэгдэл
хийгээс шингэнд шилжих үзэгдэл
уурших үзэгдэл
Конденсацийн үзэгдэл
