Font size
S
M
L
XL
Worksheets11аб А хувилбар 6 бүлэг
Total questions: 79
Worksheet time: 40mins
Name
Class
Date
1.
Нэр
4 lines
2.
Анги
a)
11а
b)
11б
3.
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Нийгмийн нийтлэг
b)
b. Нийгмийн давхраа
c)
c. Нийгмийн давхраажилт
d)
d. Нийгмийн ялгарал
e)
e. Нийгмийн тэгш бус байдал
4.
“Анги, статус, нам” бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
a)
a. М.Вебер
b)
b. К.Маркс
c)
c. Г.Спенсер
d)
d. Т.Парсонс
e)
e. Ф.Энгельс
5.
Дундад зууны үед голчлон зонхилж байсан, нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын систем аль нь вэ?
a)
a. Боолчлол
b)
b. Каст
c)
c. Язгуур
d)
d. Анги-бүлэг
e)
e. Эрх мэдэл
6.
Албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан тушаалтны эрх, үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага аль нь вэ?
a)
a. Японы байгууллага
b)
b. Бюрократ байгууллага
c)
c. Харизмлаг бүлэг
d)
d. Сайн дурын холбоо
e)
e. Төрийн бус байгууллага
7.
Манжийн эрхшээлийн үед Монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байсан бөгөөд дунд давхрааг хэн бүрдүүлж байсан бэ?
a)
a. Хошууны ноёд
b)
b. Тайж, лам нар
c)
c. Алтан ургийн ноёд
d)
d. Гэрийн боолууд
e)
e. Малчин ард
8.
Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх үеийн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй бэ?
a)
a. Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
b. Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
c. Уламжлалт угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал, төрийн бүтэцгүй
d)
d. Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
e)
e. Хүний амьдралын үйл ажиллагааны талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
9.
Девис ба Мур нар дараах дүгнэлтүүдийн алийг нь хүлээн зөвшөөрсөн бэ?
a)
a. Нийгмийн гарлаас хамаараад авьяасаа нээн илрүүлэх боломж янз бүр
b)
b. Хөдөлмөрийн зах зээлд дэх өрсөлдөөн нь ажлын орчин, нэр хүндийн ялгаанд нөлөөтэй
c)
c. Хөдөлмөрийн зах зээлийн орчин нь баялгийн ялгаанд гарцаагүй хүргэдэг
d)
d. Хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх нь цалин хөлс их байхын гол шалтгаан биш
e)
e. Дээрх бүгд хамаарна
10.
Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь хэрхэн ангилдаг вэ?
a)
а. Босоо, хэвтээ
b)
b. Өсгөх, уруудах
c)
c. Хувийн, бүлгийн
d)
d. Үе хоорондын, үе дотоодын
e)
e. Олдмол, төрөлх
11.
Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ............................гэнэ.
a)
а. Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
b. Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
c. Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
d. Хувийн шилжих хөдөлгөөн
e)
e. Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
12.
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг……………………… гэнэ.
a)
a. Соёлын үйлдвэрлэл
b)
b. Эдийн засгийн үйлдвэрлэл
c)
c. Эдийн соёлын үйлдвэрлэл
d)
d. Оюуны үйлдвэрлэл
e)
e. Оюуны өмчийн үйлдвэрлэл
13.
Соёлын аялал жуулчлалын ач холбогдолд аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Эдийн засгийн өсөлт, тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг дэмждэг
b)
b. Түүх, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгодог
c)
c. Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах, бэхжүүлэхэд тусалдаг
d)
d. Үндэсний бахархлыг сэргээх, соёлын дархлааг идэвхжүүлдэг
e)
е. Дээрх бүгд хамаарна
14.
Соёлын аялал жуулчлалыг хэрхэн ангилж болох вэ?
a)
a. Албан ба албан бус аялал жуулчлал
b)
b. Түүх, соёлын болон эдийн засаг бизнесийн аялал жуулчлал
c)
c. Дотоодын болон олон улсын аялал жуулчлал
d)
d. Гадаадын болон дотоодын аялал жуулчлал
e)
е. Дээрх бүгд хамаарна
15.
Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс бий болжээ.Дараах өгөгдлөөс аль нь соёлын даяаршлын хэлбэрт хамаарах вэ?
a)
a. Эрдэм соёлын чуулган, кино наадам, урлаг-спортын өдөр, үзэсгэлэн
b)
b. Урлаг спортын одуудын солилцоо, уран зохиол-утга зохиол орчуулгын зохиол
c)
c. Бүтээлийн солилцоо, багш, оюутан солилцоо түүх, соёлын хамтын судалгаа
d)
d. Хоёр улсын хамтарсан кино, урлагийн тоглолт, аялал жуулчлал
e)
е. Дээрх бүгд хамаарна
16.
“Тогтвортой хөгжил”-ийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу?
a)
a. Бичиг үсэг тайлагдсан байдал
b)
b. Эдийн засаг
c)
c. Байгаль орчин
d)
d. Нийгмийн байдал
e)
e. Илүүц зүйл алга
17.
Соёлын орон зай гэж юу вэ?
a)
a. Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
b)
b. Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц
c)
c. Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж
d)
d. Компьютер, технологи, интернет сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмж
e)
e. Тусгаар соёлуудын харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
18.
Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?
a)
a. Үндэстнийг бусдаас ялгах гол шинж, ард түмний бахархал буурснаас
b)
b. Үндэстний эв нэгдлийн үндэс, тусгаар тогтнолын баталгаа алдагдснаас
c)
c. Бусдын соёлыг хуулбарлан дууриах өөр соёлын тулгалт хийх явдлаас
d)
d. Эрин цагийнхаа түүхэн хандлага, өөрчлөгдөж зохицохгүй байгаа учраас
e)
e. Өөр соёлоос ялгаж буй уламжлалт чанараа хамгаалахгүй байгаагаас
19.
. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг .................................... .....гэнэ.
a)
a. Соёлын адилсал
b)
b. Соёлын орон зай
c)
c.Соёлын даяаршил
d)
d .Соёлын дархлаа
e)
e. Соёлын эрх чөлөө
20.
Хүний төрөлх 3 эрхийг /амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх / тунхагласан сэтгэгчийг нэрлэнэ үү?
a)
a. Э.Фромм
b)
b. Дж.Кэмпбелл
c)
c. Жон Локк
d)
d. О.Шпенглер
e)
e. К.Оберг
21.
Хүн бүр суралцах, амьдарч ажиллах, аялж зугаалах гэх мэт янз бүрийн зорилгоор гадаад орныг зорьдог. Хэдийгээр сайхан бүхнийг төсөөлөн очдог ч харь оронд мэдэхгүй хэлээр дасал болоогүй хүмүүстэй харилцаж, дасан зохицож амьдрах явцад гардаг бэрхшээлийг юу гэж нэрлэх вэ?
a)
a. Соёлын нэгдэл
b)
b. Соёлын гажилт
c)
c. Соёлын хожимдолт
d)
d. Харийн соёлын ноёрхол
e)
e. Соёлын цочирдол
22.
“Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн” гэж хэн хэлсэн бэ?
a)
a. Э.Фромм
b)
b. Дж.Кэмпбелл
c)
c. Жон Локк
d)
d. О.Шпенглер
e)
e. К.Оберг
23.
Соёлын цочирдлыг даван туулах үйл явц нь тодорхой үе шатыг дамждаг ба тэдгээр үе шатыг аливаа соёлд дасан зохицох зам гэж нэрлэдэг. Энэхүү графикийн C үе шатанд ямар үйл явц өрнөх вэ?
a)
a. Шинэ газар таалагдаж, урам зориг эрч хүчтэй байна
b)
b. Шинэ орчинд бүрэн дасна
c)
c. Бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйл-ийг хүлээн авч чаддаг болно
d)
d. Найз, нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө
e)
e. Харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүйгээс бухимдал эхлэнэ.
24.
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
a)
a. Зөрчлийн тухай хууль
b)
b.Үндсэн хууль
c)
c. Иргэний хууль
d)
d. Эрүүгийн хууль
e)
e. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хууль
25.
“Ул үндэстэй авч үзэх юм бол эрх гэж байхгүй өмчлөх гэж л байдаг”хэмээх бичсэн Америкийн эдийн засагч Мюррей Ротбардын бүтээл аль нь вэ?
a)
a. Нийгмийн гэрээ
b)
b. Хуулийн амин сүнс
c)
c. Эрх мэдэл ба зах зээл
d)
d. Европын доройтол
e)
e. Хувь хүний эрх чөлөөний философи
26.
Үндсэн хуулийн цэц нь засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа дээд байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн эсэх асуудлыг шалган тогтоож арга хэмжээ авдаг.Үүнийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Үндсэн хуулийн шүүх
b)
b. Үндсэн хуулийн зөвлөл
c)
c. Үндсэн хуулийг хамгаалагч
d)
d. Үндсэн хуулийн манаач
e)
e. c, d хариулт хамаарна
27.
Дараах ойлголтуудаас аль нь эдийн баялагт хамаарах вэ?
a)
a. Оюуны өмч, патент
b)
b. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө
c)
c. Зохиогчийн эрх, нэр хүнд
d)
d. Нэр төр, алдар хүнд
e)
e. Дээрх бүгд хамаарна
28.
“Аливаа нийгэмд гэмт хэрэг, зөрчил байнга оршсоор ирсэн.Олон зууны турш хүн төрөлхтөн үүнийг үгүй болгохыг хичээсэн ч хот суурин бий болгохын хэрээр нэмэгдсээр байна” хэмээн дүгнэсэн Францын философич, социологич хэн бэ?w
a)
a. Э.Дюркгейм
b)
b. Н.Ротбард
c)
c. Ж.Локк
d)
d. И.Кант
e)
e. Жан Жак Руссо
29.
Монгол улсын Иргэний хуульд зааснаар өмчлөх эрх үүсэх хуулийн үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Эзэнгүй эд юмс олж авах
b)
b. Алдуул мал олж авах
c)
c. Эд хөрөнгийг хувьчлан авах
d)
d. Эд хөрөнгө өв залгамжлах
e)
е. Дээрх бүгд хамаарна
30.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажилагааны хэргийн оролцогчдод хэн нь хамаарахгүй вэ?
a)
a. Өмгөөлөгч, орчуулагч
b)
b. Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд
c)
с. Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан
d)
d. Гуравдагч этгээд
e)
е. Дээрх бүгд хамаарна
31.
Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн эцсийн тогтоолыг аль нь гаргах вэ?
a)
a. Үндсэн хуулийн цэц
b)
b. Улсын дээд шүүх
c)
c. Анхан шатны шүүх
d)
d. Давж заалдах шатны шүүх
e)
e. Аймаг, нийслэлийн шүүх
32.
Захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэд хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй вэ?
a)
a. 14 хоног
b)
b. 30 хоног
c)
c. 21 хоног
d)
d. 7 хоног
e)
e. 1 сар
33.
Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлаар хяналт шалгалт, судалгаа хийх чиг үүрэгтэй хүний эрхийг хамгаалах байгууллага аль нь вэ?
a)
a. Шүүхийн байгууллага
b)
b. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо
c)
c. Иргэний нийгмийн байгууллагууд
d)
d. Хүний эрхийн үндэсний комисс
e)
e. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх комисс
34.
Хүний эрхийг зөрчдөг гол субъект бол:
a)
a. Хувь хүн
b)
b. Хуулийн этгээд
c)
c. Төр
d)
d. Иргэн
e)
e. Бүгд хамаарна
35.
Иргэний нийгмийн байгууллагуудын хүний эрхийн чиглэлээр зохион байгуулдаг үйл ажиллагаанд аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, засгийн газраас хэрэгжүүлэхийг шаардах
b)
b. Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулах, мэдээллээр хангах
c)
c. Хүний эрхийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах
d)
d. Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх
e)
e. Эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх
36.
Эрүүгийн хуульд зааснаар өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн 12 төрлийн нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг хэмээн тооцож шийтгэхээр заасан байдаг.Аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших
b)
b. Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих, мал хулгайлах
c)
c. Эд хөрөнгө устгах гэмтээх, бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах
d)
d. Алдаатай гүйлгээ, хулгайлах, гээгдсэн эд хөрөнгө, алдуул мал завших, эд хөрөнгө гэмтээх
e)
e. Дээрх бүгд хамаарна.
37.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Нэгжлэг
b)
b. Нотлох баримт
c)
c. Хавтас бүрдүүлэлт
d)
d. Гэрчийн мэдүүлэг
e)
e. Нэхэмжлэл
38.
Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл эдгээрээс төрийн эдийн засгийн үндсэн хоёр бодлого нь аль вэ?
a)
a. Сангийн ба мөнгө зээлийн бодлого
b)
b. Татварын ба ажил эрхлэлтийн бодлого
c)
c. Хүүгийн ба гадаад худалдааны бодлого
d)
d. Гаалийн ба хөрөнгө оруулалтын бодлого
e)
e. Тохирох хариулт алга
39.
Хуулийн дагуу, тогтоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжийг ........... гэнэ.
a)
a .Төлбөр
b)
b. Хувьцаа
c)
c.Татвар
d)
d. Шимтгэл
e)
е. Бонд
40.
Орчин үеийн АНУ-ын нэгэн эдийн засагч “Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хэрхэн хамаарч байдгийг графикаар илэрхийлсэн.” Энэ нь:
a)
a. Госсений хууль
b)
b. Оукены хууль
c)
c. Лоренцийн муруй
d)
d. Нийлүүлэлтийн муруй
e)
e. Лафферын муруй
41.
Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:
a)
a. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого
b)
b. Төсвийн орлогыг бууруулах бодлого
c)
c. Зээлийн хүүгийн бодлого
d)
d. Татварын хэмжээг бууруулах бодлого
e)
e. c ба d хариулт хамаарна
42.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.
a)
a. Хүүгийн бодлого
b)
b. Сангийн, төсвийн бодлого
c)
c. Мөнгө, зээлийн бодлого
d)
d. Татварын бодлого
e)
e. a ба c хариулт хамаарна.
43.
Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.
a)
a. Мөнгөний тэлэх бодлого
b)
b. Мөнгөний хумих бодлого
c)
c. Татварын бодлого
d)
d. Ажил эрхлэлтийн бодлого
e)
e. Хүүгийн хатуу бодлого
44.
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй бөгөөд, зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна ”Энэ хэний үзэл санаа вэ?
a)
a. Ф.Хайек
b)
b. Ж.Кейнс
c)
c. К.Маркс
d)
d. А.Лаффер
e)
e. А.Смит
45.
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг хэрхэн нэрлэх вэ?
a)
a. Капиталын бодлого
b)
b. Гадаад худалдааны бодлого
c)
c. Санхүү мөнгөний бодлого
d)
d. Чөлөөт худалдааны бодлого
e)
e Протекционист бодлого
46.
Төр татвараас гадна тодорхой төрлийн барааны импортод хязгаарлалт буюу квот тогтоож өгөх тохиолдол байдаг. Жишээ нь : Тухайн оронд жилд орох барааны тоо хэмжээг 20 мянган ширхэгээс, 100 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэх мэт. Ийм арга хэмжээг гадаад худалдааны ямар бодлого гэж нэрлэдэг вэ?
a)
a. Капиталын бодлого
b)
b. Демпинг
c)
c. Санхүү мөнгөний бодлого
d)
d. Хөрөнгө оруулалтын бодлого
e)
e Протекционист бодлого
47.
Демпинг гэж юуг хэлдэг вэ?
a)
a. Дотоодын зах зээл дээр орж ирж буй импортын барааны тоо хэмжээ, үнэд хязгаарлалт тогтоох
b)
b. Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр
c)
c. Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнэ өсгөх зорилготой түр зуурын үзэгдэл
d)
d. Дотоодын ААН-үүдийн гаднаас оруулж ирж буй бараанд ноогдуулах импортын татвар
e)
e. Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрээ байгуулах эсвэл худалдаж авах
48.
“Тогтвортой хөгжил” гэсэн ойлголт анх хэдийд бий болж өргөн дэлгэрсэн бэ?
a)
a. 1945 онд АНУ –ын Сан Францискод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар
b)
b. 1961 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар
c)
c. 2002 оны Ардчилсан Орнуудын Хамтын нөхөрлөлийн удирдах зөвлөлийн хурлаар
d)
d. 1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурлаар
e)
e. 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар
49.
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг тодорхойлдог шалгууруудыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
a. Эдийн засгийн бодлого
b)
b. Эдийн засгийн хөгжлийн түвшин
c)
c. Эдийн засгийн бүтэц
d)
d. Эдийн засгийн өсөлтийн төрөл
e)
e. Гадаад эдийн засгийн хэлбэр
50.
Интеграци хэмээх нь ...................утгатай латин үгнээс гаралтай аж.
a)
а. Баглах, бэхлэх
b)
b. Олшруулах, томруулах
c)
c. Бүсчлэх, нэгдэх
d)
d. Чөлөөт бүс
e)
е. Нэгдсэн зах зээл
51.
Протекционист бодлогын эсрэг ямар нэртэй бодлого байдаг вэ?
a)
a. Гадаад худалдааны бодлого
b)
b. Чөлөөт худалдааны бодлого
c)
с. Монетаризм
d)
d. Харьцангуй давуу талын онол
e)
e. Туйлын давуу талын онол
52.
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ” гэж хэн тодорхойлсон бэ?
a)
a. Г.Алмонд
b)
b. Г.Гегель
c)
c.Д.Истон
d)
d. Р.Путнам
e)
е. Р.Дарендорьф
53.
Иргэний нийгмийн тухай ойлголт Эртний Грек, Ромын үед үүссэн бөгөөд хэдийд улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болсон бэ?
a)
a. XYIII зууны сүүл, XX зууны эхэн үед
b)
b. XYII дунд үе, XX зууны эхэн үед
c)
c. XYI зууны эхэн XIX зууны сүүл үед
d)
d. XY зууны эхэн, XVIII зууны эхэн
e)
е. XIV зууны дунд үе, XYII зууны эхэн үед
54.
Сонгуулийн бүх нийтээр оролцох зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
a)
a. Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
b)
b. Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
c)
c. Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
d)
d. Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
e)
e. Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
55.
Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
a)
a. Гадаад дээд боловсрол эзэмшсэн байх
b)
b. УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
c)
c. Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан байх
d)
d. Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 45 нас хүрсэн байх
e)
e. Монгол улсын уугуул иргэн байх
56.
“Нэр дэвшигч ” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг.Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
a)
a. Холимог тогтолцоо
b)
b. Хувь тэнцүүлэх тогтолцоо
c)
c. Харьцангуй олонхийн саналаар сонгох
d)
d. Энгийн олонхийн саналаар сонгох
e)
e. Тохирох өгөгдөл алга
57.
“Олон угсаатан бүлгийн төлөөлөл, оролцоог дэмждэг, олон намын тогтолцоо төлөвшихөд эерэг нөлөөтэй, санал үл гээгдэх зарчим үйлчилдэг, сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэг авсан улс төрийн нам парламентад суудал авах боломжтой”зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
a)
a. Мажоритар тогтолцоо
b)
b. Пропорциональ тогтолцоо
c)
c. Паралель тогтолцоо
d)
d. Хувь тэнцүүлэх тогтолцоо
e)
e. Тохирох өгөгдөл алга
58.
Манай улсад 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Тэгвэл хоорондын харьцаа ямар байсан бэ?
a)
а. Можаритари -28, Пропорциональ-48
b)
b. Пропорциональ-48, Можаритари -28
c)
c. Можаритари -36, Пропорциональ-36
d)
d. Можаритари -48, Пропорциональ-28
e)
e. Пропорциональ-38, Можаритари-38
59.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Мэдээлэл олгох
b)
b. Цэнгээн баясгах, боловсрол олгох
c)
c. Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах
d)
d. Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
e)
e. Дээрх бүгд хамаарна
60.
Улс төрийн тогтолцооны чиг үүргийн асуудлыг нарийн судалж, оролтын ба гаралтын чиг үүргүүдийг тодорхойлсон судлаач хэн бэ ?
a)
a. Т.Парсонс
b)
b. Р.Мертон
c)
c. Г.Спенсер
d)
d. Г.Алмонд
e)
e. М.Вебер
61.
.....................................гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.
a)
a. Улс төрийн нам
b)
b. Иргэний хөдөлгөөн
c)
c. Сонирхлын бүлэг
d)
d. Төрийн бус байгууллага
e)
e. Төр
62.
......................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:.
a)
a. Намын гишүүн
b)
b. Намын нарийн бичгийн дарга
c)
c. Парламент дахь нарийн бүлгийн дарга
d)
d. Намын удирдах зөвлөл
e)
e. Дэмжигч
63.
Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн .Энэ нь:
a)
a. Нэг намын тогтолцоо
b)
b. Хоёр намын тогтолцоо
c)
c. Олон намын тогтолцоо
d)
d. Манлайлагч намын тогтолцоо
64.
Албан татвар төлөх, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
a)
a. Бодит дэмжлэг
b)
b. Оролцооны дэмжлэг
c)
c. Гадаад шаардлага
d)
d. Дотоод шаардлага
65.
.................нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
a)
a. Оролт
b)
b. Хувиралт
c)
c. Дэмжлэг
d)
d. Эргэх холбоо
e)
e. Гаралт
66.
сонирхлын хэрэгжилтийг хангадаг байгууллага аль нь вэ?
a)
a. Улс төрийн намууд
b)
b. Сонирхлын бүлгүүд
c)
c. Шахалтын бүлгүүд
d)
d. Төрийн бус байгууллага
e)
e. Төр
67.
Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Байгууллагажсан бүлгийн шинж аль нь вэ?
a)
a. Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг
b)
b. Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
c)
c. Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
d)
d. Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
e)
e. Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
68.
“Хил хязгааргүй эмч нар, Эмнэсти Интернэйшнл“ зэрэг субъектүүд улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
a. Олон улсын байгууллага
b)
b. Нөлөө бүхий хүн
c)
c. Террорист, зэвсэгт бүлэглэлүүд
d)
d. Олон улсын төрийн бус байгууллага
e)
e. Шашны байгууллага
69.
Засгийн газрын оролцоо, дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллагыг аль ойлголтонд хамруулан авч үздэг вэ?
a)
a. Улс оролцогч
b)
b. Улс бус оролцогч
c)
c. Олон улсын хамтын байгууллага
d)
d. Бүс нутгийн байгууллага
e)
e. Иргэн оролцогч
70.
Олон улсын байгууллагыг үйл ажиллагааны цар хүрээгээр нь глобал түвшин, бүс нутгийн нутгийн түвшин гэж ангилдаг. Доорх өгөгдлөөс аль нь бүс нутгийн түвшний байгууллагад хамаарахгүй вэ?
a)
a. ШХАБ
b)
b. НҮБ
c)
c. Европын холбоо
d)
d. АПЕК
e)
e. АСЕАН
71.
Монгол улсын гадаад бодлогын тав дахь чиглэл аль нь вэ?
a)
a. Хөрш орнуудтай найрсгаар, тэнцвэртэй харилцах
b)
b. Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох
c)
c. Өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх
d)
d. Хөгжиж буй орнуудтай нийтлэг зорилтын хүрээнд хамтран ажиллах
e)
e. НҮБ болон төрөлжсөн байгууллагууд, дэлхийн банктай хамтран ажиллах
72.
Монгол улсын гадаад бодлогод голлох бүс нутаг, улс орнуудад хамаарахгүйг олно уу?
a)
a. Зүүн Хойд Ази
b)
b. Зүүн ба Зүүн Өмнөд Ази
c)
c. Европын орнууд
d)
d. Хойт Америкийн орнууд
e)
e. Дээрх бүгд хамаарна.
73.
“Жихад, Аль Кайда “ зэрэг субъектүүд улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
a. Олон улсын байгууллага
b)
b. Нөлөө бүхий хүн
c)
c. Террорист, зэвсэгт бүлэглэлүүд
d)
d. Олон улсын төрийн бус байгууллага
e)
e. Шашны байгууллага
74.
Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагчаар нь хувь хүний, олон улс хамтран байгуулсан гэж ангилдаг. Доорх өгөгдлөөс аль нь олон улс хамтран байгуулсан байгууллага вэ?
a)
a. Олон улсын Гаалийн шүүх
b)
b. АРФ
c)
c. АСЕАН
d)
d. Евразийн эдийн засгийн холбоо
e)
e. Нээлттэй нийгэм хүрээлэн
75.
Монгол улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэл аль нь вэ?
a)
a. Хөрш орнуудтай найрсгаар, тэнцвэртэй харилцах
b)
b. Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох
c)
c. Өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх
d)
d. Хөгжиж буй орнуудтай нийтлэг зорилтын хүрээнд хамтран ажиллах
e)
e. НҮБ болон төрөлжсөн байгууллагууд, дэлхийн банктай хамтран ажиллах
76.
Монгол улсын 1998 онд АСЕАН-ын бүсийн чуулгад гишүүнээр элссэн байдаг. Тэрхүү бүсийн чуулга уулзалтыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. АПЕК
b)
b. АСЕМ
c)
c. АРФ
d)
d. ТУХН
e)
e. ШХАБ
77.
Олон улсын харилцаанд оролцогчдын хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоог хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Олон улсын эрх зүй
b)
b. Олон улсын иргэний эрх зүй
c)
c. Олон улсын эрүүгийн эрх зүй
d)
d. Императив эрх зүй
e)
e. Диспозитив эрх зүй
78.
“ XIY Далай лам, Билл Гейтс“ зэрэг субъектүүд улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
a. Олон улсын байгууллага
b)
b. Нөлөө бүхий хүн
c)
c. Террорист, зэвсэгт бүлэглэлүүд
d)
d. Олон улсын төрийн бус байгууллага
e)
e. Шашны байгууллага
79.
Монголын нийгмийн дээд ангид хэрэглээний өндөр хангамжтай, тансаг хангалуун амьдралтай, гэрийн үйлчлэгч болон жолоочтой, тансаг тавилга бүхий орон сууцтай нийгмийн хэсгийнхэн багтана хэмээн үзсэн судлаач хэн бэ?
a)
a. О.Мөнхбат
b)
b. Х.Гүндсамбуу
c)
c. Ц.Уртнасан
d)
d. Ц.Пүрэв
e)
e. Б.Энхцэцэг
Reset
