wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2017 он

Total questions: 30

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

1.Нийгмийн гишүүн бүр аав, ээжийн хүү /охин/, хэн нэгний ах дүү, аль нэг баг, хамт олны төлөөлөгч, сайн дурын ажилтан гэх мэт нийгмийн өөр өөр үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн байр суурь

b)

Нийгмийн үүрэг

c)

Иргэний үүрэг

d)

Үүргийн зөрчил

2.
  1. 2. 1.      Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?  ..........гэдэг нь судлаач урьдчилан бэлтгэсэн асуулгыг судалгаанд оролцогчдоор болон өөрөө асууж бөглүүлдэг аргыг хэлнэ. Энэ нь: 

a)

Ажиглалтын арга 

b)

Түүврийн арга

c)

Асуулгын арга

d)

Ярилцлагын арга

3.
  1. 3.       Нийгэмшилт хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх удаа судлаач Орвиль Г.Брим дэвшүүлсэн байна. Тэгвэл түүний үзсэнээр хүүхдийн нийгэмшилтийн шинж аль нь вэ?

a)

Гадаад зан төлвийн өөрчлөлтөөр илэрхийлэгддэг

b)

Хэм хэмжээг үнэлэх чадвартай

c)

Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг

d)

Туршлага арга барил эзэмшихэд чиглэгддэг

4.
  1. 4. Нийгмийн тухай онолын олон хандлагууд байдаг. Дараах эрдэмтдийн аль нь зөрчилдөөний хандлагын төлөөлөгч вэ?

a)

М.Вебер

b)

Ч.Куули

c)

Р.Мертон

d)

К.Маркс

5.
  1. 5. Нийгэмшилтийн интеграцийн шат буюу нийгэмд эзлэх байр сууриа эрж хайх эрмэлзлэлийн үетэй  холбогдох бодомжийг олно уу?

a)

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өсвөр нас хүртлээ нийгмийн туршлагыг шүүмжлэхгүйгээр хүлээн авч дасах үе шат

b)

Бие хүний шинж чанар тогтвортой бүрэлдэж нийгэмшлийн шинж чанар тогтворждог үе

c)

Тухайн хүнийг нийгэм бүлгээрээ хүнлэг байдлаар хүлээн авбал сайн сайхнаар, эсрэг тохиолдолд түрэмгий харгис, эсвэл идэвхгүй ноомой болж хувирдаг үе

d)

Насанд хүрсэн хүний амьдрал, хөдөлмөрийн үйл ажиллагааны үе

6.
  1. 6. Хэдэн зуугаас хэдэн мянган хүмүүс, хэд хэдэн овгоос бүрдсэн хүмүүсийн үлэмж томоохон нийгмийн нийтлэгийн хэлбэр аль нь вэ?

a)

Үндэстэн

b)

Ястан

c)

Аймаг

d)

Ураг төрлийн холбоо

7.

7.Газар тариаланд анжисыг нэвтрүүлсэн нь тариалангийн цар хэмжээ, үр өгөөжийг ихээр нэмэгдүүлж, түүнийг дагасан суурьшил, солилцоо, зохицуулалтуудыг бий болгосон. Энэ нь нийгмийн ямар хэв маяг  вэ?

a)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

b)

. Ан агнуур, түүврийн нийгэм

c)

Тариалан, мал аж ахуйн нийгэм 

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

8.
  1. 8. Жижиг бүлгүүдэд хэн нэгнийг буруу зүйл хийсэн, тогтсон хэм хэмжээг зөрчсөн хэмээн нүд үзүүрлэх, шүүмжлэх, шоолох зэрэг нь нийгмийн хяналтын ямар төрөлд хамаарах вэ?

a)

Албан бус хяналт 

b)

Албан хяналт

c)

Хамт олны хяналт

d)

Олон нийтийн хяналт

9.

  1. 9. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?  .......................... гэдэг нь эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий өрхийн гишүүн – иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

үйл ажиллагааг хэлнэ

a)

Тэтгэврийн нөхөн олговор

b)

Нийгмийн хамгааллын тогтолцоо

c)

Нийгмийн даатгалын сан

d)

Нийгмийн халамж

10.
  1. 10. “Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан” гэж дараах эрдэмтдээс хэн нь тодорхойлсон бэ?

a)

К.Ясперс 

b)

Э.Тайлор

c)

Ж.Мёрдок

d)

Э.Кассирер

11.
  1. 11. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?  ................................нь хүн өөрөө өөртэйгөө, гэр бүл хамт олонтой, бусад хүмүүстэй, нийгэмтэй харилцах харилцааг зохицуулж байдаг зарчим, шаардлагуудыг хэлнэ.

a)

Ёс суртахууны хэм хэмжээ

b)

Ёс суртахуун

c)

Ёс суртахууны ухамсар

d)

Ёс суртахууны харилцаа

12.
  1. 12. Цаг уурын өөрчлөлт, үр тариа, хий болон бусад нөөцийн хомсдол, хүн амын гэнэтийн өсөлт, бууралт зэрэг нь хүмүүсийг дасан зохицох явдалд хүчээр хүргэдэг. Энэ нь соёлын өөрчлөлтийн ямар эх үүсвэрт хамаарах вэ?

a)

Шинэ нээлт, бүтээл

b)

Өөр хэм хэмжээ үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал

c)

Байгаль орчны өөрчлөлт 

d)

Сэтгэлгээний өөрчлөлт

13.
  1. 13. Бүлэг, хамт олон, бие хүний үйлдэл нь нийтийн үнэлэмжид нийцэж байна уу, үгүй юу  гэдгийг шүүн тунгаах үйл явцыг юу гэж нэрлэх вэ?

a)

Ёс суртахуун

b)

Үнэлэмж

c)

Үнэт зүйл

d)

Үнэлгээ

14.
  1. 14. Шашны нийгэмд эзлэх байр суурь, үнэт зүйлсийг нь шалгуур болгон ангилсан ангилал аль нь вэ?

a)

Христийн, буддын, исламын шашин

b)

Уламжлалт ба уламжлалт бус шашин

c)

Овог, аймаг, улс үндэстний шашин

d)

Австралийн болон далайн орнуудын шашин

15.
  1. 15. Бүтээгдэхүүний чанар, ажлын байрны нөхцөл, шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зэрэгт соёл ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ?

a)

Экологийн соёл

b)

Эрх зүйн соёл

c)

Ахуйн соёл

d)

Эдийн засгийн соёл

16.
  1. 16.Мэргэжлийн аль нэг бүлэгт хуваагдсан, нийтлэг зан төрхийн бэлгэ тэмдэг, үнэт зүйл, хэм хэмжээний үндсэн дээр бүрэлддэг дэд соёлыг юу гэх вэ?

a)

Мэргэжлийн соёл 

b)

Зонхилогч соёл 

c)

Үндэсний соёл

d)

Шашны соёл

17.
  1. 17. Зарим үндэстэн хүч чадалгүй болсон хөгшин хүнийг хүйтэнд хөлдөж мөнхрөг гэж орхидог. Эрдэмтэд энэ зан үйлийг цаатан соёлын орчинд шинжлэн үзээд түүнийг хүнлэг ёс болохыг нь тогтоосон. Энэ нь соёлын ямар үзлийн илрэл вэ?

a)

Дуализм

b)

Этноцентризм

c)

Релятивизм

d)

Универсал

18.
  1. 18. ДНБ /дотоодын нийт бүтээгдэхүүн/  гэж юуг хэлэх вэ?

a)

Үндэсний нийт бүтээгдэхүүнээс үйлдвэрлэлийн явцад элэгдсэн капиталын элэгдлийн шимтгэлийг хасах

b)

Тухайн жилд нийт үйлдвэрлэлээс олсон орлогын нийлбэр

c)

Дотоод болон гадаад дахь хөрөнгө оруулалттай ААН-үүдийн нэг жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг

d)

D.  Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн үнийн дүн

19.
  1. 19. Экстенсив хүчин зүйлсийг ашиглан эдийн засгийн өсөлтийг бий болгох аргыг тодорхойлно уу?

a)

Түүхий эд материалыг хэмнэх

b)

Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх

c)

Капитал болон ажилчдын тоог нэмэгдүүлэх

d)

D.  Нэг га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх

20.
  1. 20. Чек гэж юу вэ?

a)

Банкны хадгаламжид үндэслэн нэг тооцооны данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоо

b)

. Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн өр төлөх баталгаа

c)

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар

d)

Данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл

21.
  1. 21. Арилжааны банкны үйл ажиллагааны чиглэлд аль нь хамаарахгүй вэ? 

a)

Зээлийн бүтээгдэхүүн гаргах

b)

Мөнгөн хадгаламжийг хүлээж авах

c)

Иргэдэд мөнгөн зээл олгох

d)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

22.
  1. 22. 1.      Нөхөж бичнэ үү. Хөдөлмөрийн зах зээл дээр цалингийн түвшин өссөн гэвэл................... 

a)

Хөдөлмөрийн нийлүүлэлт өснө

b)

Хөдөлмөрийн эрэлт өснө

c)

Хөдөлмөрийн нийлүүлэлт буурна

d)

Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр бий болно

23.
  1. 23. Суурь онтой харьцуулахад тухайн онд бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ хэдэн хувиар өссөнийг харуулдаг үзүүлэлтийг  юу гэж нэрлэх вэ?

a)

Хэрэглээний бараа үйлчилгээний жин

b)

Дефляци

c)

Хэрэглээний сагс

d)

Хэрэглээний үнийн индекс

24.
  1. 24. Засгийн газрын хөтөлбөр боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?

a)

Төрийн сангийн бодлого 

b)

Мөнгө, зээлийн бодлого

c)

Гадаад худалдааны бодлого

d)

Татварын бодлого

25.
  1. 25. Нөхөж бичнэ үү. Валютын ханш гэдэг нь ..................... хэлнэ.

a)

Төв банкнаас валютын арилжааны ханшийг өсгөхийг хэлнэ

b)

Гадаадын нэгж валютыг өөрийн валютаар худалдан авахыг хэлнэ

c)

Чөлөөтэй өсөж буурдаггүй валютын ханшийг хэлнэ

d)

Валютын тогтсон өртгийг төрөөс бууруулахыг хэлнэ

26.
  1. 26. Сүүлийн үед манай улсын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа зарж эхэлсэн явдлыг хөрөнгө оруулалтын ямар хэлбэрээр тайлбарлаж болох вэ?

a)

Капиталын хөрөнгө оруулалт

b)

Шууд хөрөнгө оруулалт

c)

Шууд бус хөрөнгө оруулалт

d)

Портфелийн хөрөнгө оруулалт

27.
  1. 27. Улс төрийн засаглалын үндсэн бүрдэлд аль нь үл хамаарах вэ?  

a)

Засаглалын субъект

b)

Засаглалын хэмжээ

c)

Засаглалын обьект

d)

Засаглах арга

28.
  1. 28. Ардчилсан төрийн дотоод чиг үүргийг нэрлэхдээ хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Эрх зүйн чиг үүрэг 

b)

Нийгмийн чиг үүрэг

c)

. Улс төрийн чиг үүрэг

d)

Ёс зүйн чиг үүрэг

29.
  1. 29. Сонирхлын бүлэг нь улс төрийн үйл ажиллагааны дараах төрлүүдийн алийг нь голлон хэрэгжүүлдэг вэ?

a)

Сонирхлыг хэрэгжүүлэх     

b)

Сонирхлыг дамжуулах

c)

Сонирхлыг илэрхийлэх

d)

Сонирхлыг боловсруулах

30.
  1. 30. Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчмыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Олон түмэн өөрсдийн төр засгаа сонгож байгуулна.

b)

Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй

c)

. Нийгмийн  доторх санаа бодлын илэрхийлэл болсон улс төрийн нам, бүлгүүдийн үүргийг чухалчлан үздэг

d)

Төр нь хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалдаг