wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

8 анги нийгэм

Total questions: 26

Worksheet time: 38mins

Name
Class
Date
1.

Хүндлэл хүлээх хэрэгцээнээс аль нь илүүц вэ?

a)

амжилт

b)

байр суурь

c)

хариуцлага

d)

ажил

2.

Нийгмийн хрэгцээнээс илүүцийг ол.

a)

гэр бүл

b)

амжилт

c)

хайр сэтгэл

d)

найз нөхөд

e)

ажил

3.

Хууль журам, хамгаалал, тогтвортой байдал нь хүний хэрэгцээний аль шатлалд орох вэ?

a)

өөрийгөө илэрхийлэх

b)

хүндлэл хүлээх

c)

аюулгүй байдал

d)

бие физиологийн хэрэгцээ

4.

Хүний хэрэгцээний шатлалын онолоыг хэн боловсруулсан бэ?

a)

Э.Дрюкгейм

b)

А.Маслоу

c)

Томас-Киллман

d)

Т.Жефферсон

5.

Хүмүүс өөртөө байхгүй зүйлийг бусдаас авах, солилцоо хийх замаар бусадтай харилцдаг гэж үзсэн. Үүнийг ямар нэр томьёогоор тайлбарласан бэ?

a)

Механик эв нэгдэл

b)

Органик нэгдэл

c)

Хэрэгцээний онол

d)

Томас-Киллманы загвар

6.

Соёлын биет бус өвд аль нь хамаарах вэ?

a)

Эртний дурсгалт газрууд, хадны зураг, бичээс

b)

Эх хэл, ардын язгуур урлаг, баяр наадам

c)

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар

d)

Тухайн ард түмний түүх, соёлын үнэт зүйлс

7.

Нутгийнхаа өвөрмөц онцлогийг илтгэсэн жуулчдад зориулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг бий болгох нь дараах ойлголтуудын аль нь вэ?

a)

Орон нутгийн соёлыг улс үндэстний хэмжээнд сурталчлан таниулах

b)

Орон нутгийнхаа соёлыг хайрлан хамгаалах

c)

Орон нутгийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах

d)

Аялал жуулчлал нь соёлын харилцааны онцгой хэлбэр

8.

Соёлын хожимдол гэдэг ойлголтод аль нь хамаарах вэ?

a)

Хүн болон хүн, байгаль хоёрын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гайхамшигт бүтээл, бүх талын ач холбогдол бүхий түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутаг

b)

Материаллаг соёл буюу байшин барилга, хөшөө дурсгал, археологийн олдворууд

c)

Тухайн нутгийн зон олны хөгжлийн үндэс болж буй хойч үедээ өвлүүлэн хөгжүүлсээр ирсэн бүхий л үнэт зүйл юм.

d)

Материаллаг зүйлсэд хэт их шунах нь зарим сөрөг үр дагаварт хүргэдэг.

9.

Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхнө үү. Уул уурхайн үйлдвэрлэлтээс болж олон тооны гол горхи ширгэж байгаа нь ............. илэрхийлж байна.

a)

соёлын үнэт зүйлс

b)

соёлын хожимдол

c)

соёлын хэм хэмжээ

d)

соёлын өөрчлөлт

10.

Оюуны соёлд хамаарах өгөгдлийг олно уу. Өгөгдөл: /1-шашин, 2-баяр наадам, 3-хөшөө дурсгал, 4-археологийн олдвор, 5-шинжлэх ухаан, 6-урлаг/

a)

1, 2, 5, 6

b)

1, 4, 5, 6

c)

2, 3, 5, 6

d)

2, 3, 4, 5

11.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялгаар хангахыг ............ гэнэ.

a)

орон нутгийн эдийн засаг

b)

зах зээл

c)

эдийн засаг

d)

үйлдвэрлэл

12.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг ................................гэнэ.

a)

эрэлт

b)

зах зээлийн тэнцвэрт үнэ

c)

нийлүүлэлт

d)

үнэ

13.

Бизнесийн хэлбэр, байршил, давуу тал, хүрэх үр дүн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

a)

бизнесийн зорилго

b)

үйлдвэрлэлийн төлөвлөгөө

c)

бизнесийн бүтэц, зохион байгуулалт

d)

санхүүгийн тооцоо

14.

Хүний эрхийн харилцаанд “Үүрэг хүлээгч “ гэж ямар субъектийг хэлэх вэ?

a)

иргэн

b)

хувь хүн

c)

бие хүн

d)

төр

15.

Хүний эрхийн талаарх ололт амжилтаа бататгаж, ямагт ахиц дэвшил гаргах талаар төрийн хүлээх үүрэг аль нь вэ?

a)

хангах үүрэг

b)

хамгаалах үүрэг

c)

хүндэтгэх үүрэг

d)

ахиц дэвшил гаргах үүрэг

16.

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

a)

1764 он

b)

1776 он

c)

1784 он

d)

1793 он

17.

Хүний бүх эрх, эрх чөлөө адил тэгш хүчинтэй байх бөгөөд нэг эрх нь бусдаас илүү чухал, давуу гэж үзэж болохгүй гэдэг нь дараах зарчмуудын алинд хамаарах вэ?

a)

Хариуцлага хүлээх зарчим

b)

Харилцан хамааралтай байх зарчим

c)

Тэгш эрхийн зарчим

d)

Салшгүй байх зарчим

18.

1215 онд Английн хаан Жон “Магна харта” хэмээх бичиг баримтад гарын үсэг зурсныг хүний эрхийн түүхэн баримт бичгүүдийн нэг гэж үздэг. Энэ нь дараах баримт бичгийн аль нь вэ?

a)

Зөвшилцлийн гэрээ

b)

Хаммураби хааны хууль

c)

Тусгаар тогтнолын тунхаглал

d)

Күнзийн сургаал

19.

Гарч буй бодлого, шийдвэрийн агуулга, цар хүрээ, найруулга зэргийг мэргэжлийн ажилтнууд эсвэл, хурлын төлөөлөгчид, Засаг даргын ажлын алба боловсруулдаг. Энэ нь бодлого шийдвэр гаргах үйл явцын аль үе шат вэ?

a)

хэрэгжүүлэх

b)

хэлэлцэх

c)

үнэлгээ хийх

d)

боловсруулах

20.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Тодорхой нутаг дэвсгэрт аж төрөн суугаа хүмүүс, тэдний төлөөлөл өөрсдийн амьдрал аж ахуйд хамаатай бүхий л асуудлыг орон нутгийнхаа санхүү эдийн засгийн боломждоо тулгуурлан хууль тогтоомжийн хүрээнд хамтран шийдвэрлэх эрх мэдлийг ............................ гэнэ.

a)

Орон нутгийн удирдлага

b)

Шийдвэр гаргах үйл явц

c)

Нутгийн өөрөө удирдах ёс

d)

Иргэдийн Нийтийн Хурал

21.

Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж нь аль вэ?

a)

баг, хороо

b)

сум, дүүрэг

c)

аймаг

d)

нийслэл

22.

ИНХ, ИТХ-ын тэргүүлэгчдээс гарч буй шийдвэрийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

зарлиг

b)

захирамж

c)

тушаал

d)

тогтоол

23.

Тухайн орон нутагт хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд насанд хүрэгчдэд нөлөөлж, хамтран ажилладаг сонгуульт байгууллагыг нэрлэнэ үү.

a)

Хүүхдийн нэгдсэн зөвлөл

b)

Сургууль

c)

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

d)

НҮБ

24.

Орон нутагт бодлого шийдвэр гаргах үйл явцыг зөв дараалалд оруулсныг сонгоорой. Өгөгдөл: /1-Санаачлах, 2-Хэрэгжүүлэх, 3-Боловсруулах, 4-Хэлэлцэх, 5-Батлах, 6-Үнэлгээ хийх/

a)

1, 3, 5, 4, 2, 6

b)

1, 3, 5, 4, 2, 6

c)

1, 3, 4, 5, 2, 6

d)

1, 4, 3, 5, 2, 6

25.

Нэгдсэн үндэсний байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

1945.11.24

b)

1946.10.24

c)

1945.10.24

d)

1948.12.10

26.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

a)

1945.11.24

b)

1946.10.24

c)

1945.10.24

d)

1948.12.10