Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Чадлаа 8 анги дунд

Total questions: 25

Worksheet time: 38mins

Name
Class
Date
1.

Хэн түүх, соёлын өв, дурсгалт зүйл, археологийн дурсгалыг арчлах, хадгалах, хамгаалах үүрэгтэй вэ?

a)

Тухайн орон нутагт амьдарч буй хувь хүн

b)

Хувь хүн болон нийслэл, орон нутгийн бүх хүн, байгууллага

c)

Зөвхөн нийслэл, орон нутгийн байгууллага

d)

  Зөвхөн тухайн орон нутгийн иргэд

2.

   Хүмүүс адил төстэй зүйлээрээ буюу эрхэлж буй аж ахуй хувшлээрээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ, мөн сэтгэл санаагаараа адилсаж хоршин амьдардаг гэж үзсэн. Үүнийг ямар нэр томьёогоор тайлбарласан бэ?

.   

a)

Механик эв нэгдэл

b)

Хэрэгцээний онол

c)

Органик нэгдэл

d)

Томас – Киллманы загвар

3.

  Бусдын санал бодлыг үл ойшоох, өөрийн зорилгыг урьтал болгох нь зөрчилдөөнийг шийдьэрлэх аль хандлагад хамаарах вэ?

a)

Сөргөлдөх

b)

Буулт хийх

c)

Харилцан буулт хийх

d)

Хамтран ажиллах

4.

    Аль аль талдаа таатай үр дүнд хүрэхийг эрмэлзэх нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?

a)

Буулт хийх  

b)

Харилцан буулт хийх

c)

хамтран ажиллах

d)

сөргөлдөх

5.

Эрэлт, нийлүүлэлтийн муруйн огтлолцын цэг дээр .......................... тогтоно.

a)

эрэлтийн муруй

b)

нийлүүлэлтийн муруй

c)

үнэ

d)

зэх зээлийн тэнцвэрт үнэ

6.

Бизнесийн төлөвлөгөөний бүтэц, үе шатын нэг болох "бизнесийн бүтэц, зохион байгуулалт" хэсэгт хамаарч буй ойлголтыг олоорой.

a)

бизнесийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмж

b)

бизнесийн байршил болон түүний хэлбэрийн тухай

c)

бүтээгдэхүүний тоо хэмжээ, үйлдвэрлэлийн зардал

d)

бизнесийн давуу тал, түүнд хүрэх үр дүнгийн тухай

7.

Бизнесийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, ажиллах хүч нь дараах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?

a)

санхүүгийн тооцоо

b)

үйлдвэрлэлийн төлөвлөгөө

c)

бизнесийн бүтэц, зохион байгуулалт

d)

бизнесийн зорилго

8.

Бизнесийн төлөвлөгөөний бүтэц, үе шатын нэг болох" үйлдвэрлэлийн төлөвлөгөө" хэсэгт хамаарч буй ойлшолтыг олоорой.

a)

бизнесийн хэлбэр, байршил, давуу тал, хүрэх үр дүн

b)

бүтээгдэхүүний тоо хэмжээ, үйлдвэрлэлийн зардал

c)

бизнесийн хүний нөөцөд байгаа хүмүүс, ажиллах

d)

борлуулалтын орлого, нийт зардал, үр ашиг, татвар

9.

Хүн бүр хүн болж төрсний хувьд хамгийн эрхэм үнэ цэнтэй. Тиймээс ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран хүн бүрд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ нь хүний эрхийн ямар зарчимд хамаарах вэ?

a)

салшгүй байх

b)

хуваагдашгүй байх

c)

хүний эрхэм зэргийг хүндэтгэх зарчим

d)

түгээмэл байх

10.

Хүн эрх нь төрөөс олгож буй "хишигбиш, харин төрж мэндлэхэд нь хамт заяадаг түүний төрөлх чанар". Иймд хүний эрх нь хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг гэж үздэг нь хүний эрхийн аль зарчимд хамаарах вэ?

a)

салшгүй байх

b)

хуваагдашгүй байх

c)

хүний эрхэм зэргийг хүндэтгэх зарчим

d)

түгээмэл байх

11.

Социологич Э.Дюркгейм нь хүмүүс хоршин амьдрах үндсэн хоёр хэв шинжийг тодорхойлсон. Үндсэн шинжийг зөв ангилсан хэсгийг олоорой.

a)

органик ба механик бус нэгдэл

b)

органик ба органик бус нэгдэл

c)

механик ба органик нэгдэл

d)

механик ба механик бус нэгдэл

12.

Хэн нэгнийг аллага үйлдэхээр каюдсан гэмт хэрэгт буруутган шоронд хорьсон байна. ХЭТТ - д заасан хүний эрхийн ямар заалтыг зөрчсөн байна вэ?

a)

хувийн эрх болон гэр бүлийн амьдралыг хүндлэх

b)

эрх чөлөөтэй байх

c)

хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх эрх

d)

Чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх

13.

Хэн нэгнийг арьс үндсээр нь дайрч доромжилсон үнлэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэлд турхирчээ. ХЭТТ - д заасан хүний эрхийн ямар заалтыг зөрчсөн байна вэ?

a)

хувийн эрх болон гэр бүлийн амьдралыг хүндлэх

b)

эрх чөлөөтэй байх

c)

хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх эрх

d)

Чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх

14.

Сурвалжлагч нэгэн алдартай хүний хувийн амьдралын талаар таагүй мэдээллийг сонинд нийтлэн олон хүнд тараажээ: ХЭТТ - д заасан хүний эрхийн ямар заалтыг зөрчсөн байна вэ?

a)

хувийн эрх болон гэр бүлийн амьдралыг хүндлэх

b)

эрх чөлөөтэй байх

c)

хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх эрх

d)

Чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх

15.

Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хамааралгүйг олно уу?

a)

амьд явах эрх

b)

хуулийн өмнө тэгш байх

c)

хэл соёлоо хамгаалах нь

d)

эрх чөлөөтэй байх

16.

Хүний бүх эрх, эрх чөлөө адил тэгш хүчинтэй байх бөгөөд нэг эрх нь бусдаас илүү чухал давуу гэж үзэж болохгүй гэдэг нь дараах зурчмуудын алинд хамаарах вэ?

a)

хариуцлага хүлээх зарчим

b)

тэгш эрхийн зарчим

c)

салшгүй байх зарчим

d)

харилцан хамааралтай байх зарчим

17.

Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад аль нь хамаарахгүй вэ?

a)

ялгаварлан гадуурхалтаас ангид байх

b)

эрүүл мэндээ хамгаалуулах

c)

сурч боловсрох эрх

d)

хөдөлмөрлөх

18.

Уул уурхайн үйлдвэрлэлтээс болж олон тооны гол горхи ширгэж байгаа үзэгдэл нь дараах ойлголтуудын алийг нь илэрхийлж байна вэ?

a)

соёлын зөрчилдөөн

b)

соёлын хожимдол

c)

соёлы нэвчих үзэгдэл

d)

соёлын олон янз байдал

19.

Соёлын материаллаг талд хэт их ач холбогдол өгч, хэрэглээг шударга үнэн, хүнлэг сэтгэлээс эрхэмд үзэх явдал даамжирснаас болж нийгэмд үүсдэг сөрөг үр дагаврыг ............... гэнэ.

a)

соёлын зөрчилдөөн

b)

соёлын хожимдол

c)

соёлы нэвчих үзэгдэл

d)

соёлын олон янз байдал

20.

Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг .................. гэнэ.

a)

эрэлт

b)

нийлүүлэлт

c)

үнэ

d)

зах зээлийн тэнцвэрт үнэ

21.

Худалдан авагчийн хүсэл сонирхлын үндсэн дээр тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг ................... гэнэ.

a)

эрэлт

b)

нийлүүлэлт

c)

үнэ

d)

зах зээлийн тэнцвэрт үнэ

22.

Хүмүүс өөртөө байхгүй зүйлийг бусдаас авах, солилцоо хийх замаар бусадтай харилцдаг гэж үзсэн. Үүнийг ямар нэр томьёогоор тайлбарласан бэ?

a)

Томас - Киллманы загвар

b)

Органик эв нэгдэл

c)

Хэрэгцээний онол

d)

Механик эв нэгдэл

23.

Орон нутгийн удирдлага болох бүх шатны засаг дарга нарын гаргаж буй шийдвэрийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

зарлиг

b)

захирамж, тушаал

c)

тогтоол

d)

хэлэлцүүлэг

24.

Вавилон улсын Хаммураби хааны хуулийг хэдэн онд баталсан бэ?

a)

НТӨ 1750

b)

НТӨ 1764

c)

НТӨ 1774

d)

НТӨ 1783

25.

Хүний эрхийн түүхэн баримт бичгүүдээс он дарааллын хувьд хүний эрхэд холбогдох агуулгын аль нь анхных вэ?

a)

хаммураби хааны хууль

b)

хүний эрхийн тунхаг бичиг

c)

күнзийн сургаал

d)

тусгаар тогтнолын тунхаглал