NEW
Font size
Worksheets8-р анги түүх 2-р хэсэг
Total questions: 58
Worksheet time: 39mins
XV-XVIII зууны утга зохиолд баатарлаг, энх тайвныг мөрөөдсөн өнгө аяс давамгайлж байсан учир шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Монголчууд эв нэгдэлгүй өөр хоорондоо тэмцэлдэж байсан.
В. Манжийн эсрэг бүх Монголчууд нэгдэн тэмцэж байсан
C. Баатарлаг тулалдаж энх тайвныг тогтоож байсан
D. Бусдын халдан түрэмгийллийг эсэргүүцэж байсан
Халхын Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд ямар үсэг зохиосон бэ?
А. Тод үсэг
B. Али Гали үсэг
C. Худам Монгол үсэг
D. Соёмбо үсэг
Монголд бурхны шашин дэлгэрснээр бөөгийн шашны ямар зан үйлийг хориглосон байдаг вэ?
A. Цайны дээж, овоонд идээ өргөх
B. Цуст тайлга, хойлоглон оршуулах
C. Газар хөндөхийг хориглосон
D. Усанд сүү, голын эхийг ухах
Монголд байгуулагдсан шарын шашны анхны хийд аль вэ?
А. Амарбаясгалант
В. Зүүн хүрээ
С. Эрдэнэ зуу
D.Манзушир
Манж Чин улсын зүгээс Монголчуудыг эрхшээлдээ хянан захирч, төрийн бодлогоо хэрэгжүүлэх байгуулгуудыг байгуулсан нь ямар үр дагаварт хүргэсэн болохыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголчуудыг нэгдэн нийлэх, хэсэгчлэн тэмцэхэд дэм болсон
B. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголчуудыг урт удаан хугацаанд захиран барьж байх бодлого, олон хэсэгт хуваасан нь нэгдэн нийлэхээс сэрэмжилсэн үйл явдал болсон
C. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголуудаас алба татвар хураахад хялбар болж, хууль хэрэгжүүлэхэд хялбар болсон
D. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Хятадлын мөнгө хүүлэл эрчимжих болсон
1938 оноос эхлэн Манжийн төрд залгуулах болсон 9 цагааны албанд юу юу ордог бэ?
А. 8 цагаан тэмээ, 1 цагаан морь
В. 9 цагаан морь, 1 цагаан тэмээ
С. 9 цагаан тэмээ, 1 цагаан морь
D. 8 цагаан морь, 1 цагаан тэмээ
Зүүн гарын хаант улсыг хэн үндэслэн байгуулсан бэ?
А. Батмөнх Даян хаан
В. Галдан бошгот хаан
С. Хошой Чин ван Ханддорж
D. Лигдэн хутагт хаан
1755-1758 онд Халх Монголд гарсан зэвсэгт тэмцлийн удирдагч хэн байсан бэ?
А. Чингүнжав
В. Тогтох
С. Сэвдэнбалжир
D. Амарсанаа
1725 онд Халхад ямар аймгийг нэмж байгуулсан бэ?
А. Засагт хан аймаг
B. Сэцэн хан аймаг
C. Далай хан аймаг
D. Сайн ноён аймаг
1725 онд Халхад ямар аймгийг нэмж байгуулсан бэ?
А. Засагт хан аймаг
B. Сэцэн хан аймаг
C. Далай хан аймаг
D. Сайн ноён аймаг
"Хаалганы дотор(Цагаан хэрэм) суусан хошууны хүн, иргэд хаалга гарч, тариа(газар) хагалж болохгүй..." гэх мэтээр хуулийн хүрээнд хориглосон. Энэхүү хуулийн заалтын ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Монголчуудыг газар тариалан эрхлэхийг зөвшөөрч дотоодын хэрэгцээгээ хангах болсон
B. Хятад хүмүүсийг Монгол газар тариалан эрхлэхийг хуулиар хориглох болсон
C. Монголчуудыг газар тариалан эрхлэхийг хориглож, эдийн засгийг хараат байлгах болсон
D. Хятад иргэдийн тариалангийн бүс нутгийг цагаан хэрмээр зааглах болсон
Манж Чин улсын төрд залгуулж байсан албуудаас хамгийн хүнд албыг сонгоно уу.
A. Харуулын алба
B. Хурал номын алба
C. Өртөөний алба
D. Зоог шүүсний алба
Манж Чин гүрний эсрэг тэмцэлд амиа алдсан хатан аль нь вэ?
А. Мандухай сэцэн хатан
В. Ану хатан
C. Самар хатан
D. Юнгэн хатан
Доорх өгөгдлөөс аль нь есөн эрүү шүүлтэнд орохгүй вэ?
А. Банздах
В. Шайхаадах
С. Мүглэнд хийх
D. Цөлөх
Доорх өгөгдлөөс аль нь есөн эрүү шүүлтэнд орохгүй вэ?
А. Банздах
В. Шайхаадах
С. Мүглэнд хийх
D. Цөлөх
Манж Чин гүрний зүгээс Халх Монголд тогтоосон засаг захиргааны нэгжээс илүү эрх мэдэлтэй газрыг сонгоно уу.
А. Хар хорины монгол сайдын газар
В. Улиастай манж жанжны газар
С. Ховдын манж амбаны газар
D. Хиагтын заргачийн газар
1755-1758 оны бослогыг дэмжиж байсан Өвөр Монголын төрийн зүтгэлтэн аль нь вэ?
А. Чингүнжав
В. Амарсанаа
С. Сэвдэнбалжир
D. Тогтох
Галдан бошгот хаан хэдэн онд халхын нутагт их цэргийн хүчээр цөмрөн орсон бэ?
А. 1686 он
В. 1688 он
С. 1690 он
D. 1692 он
"Монголчууд бичиг үсэгтэй хүмүүсээ багш гэж дуудна. Бичиг үсэг сурах сурагчдыг ........... гэнэ. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.
А. Сурагч
В. Шавь
С. Ард
D. Суралцагч
Манжийн үед ....................... нь ядуу зүдүү ардуудад сайн дураар тусалдаг байжээ. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.
А. Шилийн сайн эрчүүд
В. Ноёдууд
С. Манж амбан
D. Цагдаа
Дараах зүтгэлтнүүдийн аль нь Ойрадад шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн бэ?
А. Өндөр гэгээн Занабазар
В. Ламын гэгээн
С. Зая бандида Намхайжамц
D. Заяын гэгээн
1691 онд ямар үйл явдал болсон бэ?
А. Хүрэн бэлчирийн чуулган болсон
В. Зүүн гарын хаант улс байгуулагдсан
С. Халх монгол манжид эзлэгдсэн
D. Галдан бошигт халх руу довтолсон
Шадар ван Чингүнжав ямар угсааны хүн бэ?
А. Халх
B. Манж
С. Хойд
D. Хотогойд
Манж Чин улсын зүгээс Монголчуудыг өөртөө нэгтгэн гадаад, дотоод Монгол хэмээн хувааж олон жижиг хошуунд хуваасны сөрөг үр дагаврыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Монголчууд олон аймаг, хошуунд хуваагдсанаар төр удирдах урлагт суралцаж өөр хоорондоо өрсөлдөх болсон
В. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар татвар, мөнгө хүүллийн систем нэвтэрч худалдаачид өрсөлдөх болсон
С. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдэн нийлэх, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг таслан зогсоосон
D. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдсэн удирдлагыг таслан зогсоосон
Манж Чин улсын зүгээс шарын шашныг дэмжих болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан өөрийн эрхшээлд үг дуугүй баримтлан захирч байхад чухал байсан учраас
В. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан оюун санааг нь удирдаж байсан учраас
C. Монголчууд шарын шашин шүтдэг учир хожим оюун санаа, сүсэг бишрэлээр нэгдэн нийлэх бололцоо олгож байсан учраас
D. Монголчуудад шарын шашнаар дамжуулан боловсрол олгож байсан учраас
Манжийн эсрэг тэмцсэн алтан ургийн сүүлчийн хаан хэн вэ?
А. Тогоонтөмөр
В. Лигдэн
С. Мархүргэс
D. Батмөнх
Хятадын худалдаачдын мөлжлөгийн гол аргад аль нь хамааралтай вэ?
А. Хүүтэй зээл өгч хүүгийн хүүгээр мөлжинө
В. Бага насны эх мал болон ирэх жилийн төлийг үнэгүй авна
С. Татварыг нэмэгдүүлэх
D. Өндөр үнэтэй бараа зарах
Жиргун хутагт тав дугаар Далай ламаас "Галдан Данжүн бошгот хаан" хэмээх цол соёрхсон тухай тамгатай албан бичгийг Галданд өргөн барьсан. Энэхүү мэдээний ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Галдан хаан Далай ламтай ойр харьцаж түүний зөвлөгөөг даган биелүүлж байсан
B. Далай лам Галдан хаанаас тусламж авах зорилгоор түүнийг хүлээн зөвшөөрч цол хэргэмээр шагнаж байсан
C. Далай ламын шавь байсан учраас түүнд цол хэргэм, газар нутгаар шагнаж байсан
D. Галдан хаанд Далай лам үнэнч гэдгээ илэрхийлж цол хэргэм олгож байсан
Манж Чин гүрний эсрэг тэмцэж байсан дараах зүтгэлтнний хэн нь Хаант Орос улс руу зугтан гарч удалгүй таалал төгссөн бэ?
А. Цахарын Лигдэн хаан
B. Хотгойдын Чингүнжав
C. Халхын Цогт тайж
D. Хойдын Амарсанаа
XVIII-XX зуунд хэлбэршин тогтсон Монголчуудын мал аж ахуйгаа хөтлөн явуулдаг гол аргыг сонгоно уу.
А. Хүрээ нүүдэл
B. Отог
C. Өргөн айлсалт
D. Хот айл
Арван тавны цагдаа хэмээн нэрлэх болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. 15 мод газрыг хариуцан ажилладаг
B. 15 км газрыг хариуцан ажилладаг
C. 15 м газрыг хариуцан ажилладаг
D. 15 өртөө газрыг хариуцан ажилладаг
Зүүн гарын хаан ширээнд Галдан бошгот хааны дараа хэн суусан бэ?
А. Даваач
В. Амарсанаа
С. Цэвээндоржнамжил
D. Цэвээнравдан
1640 оны Тарвагатайн Улаан бураагийн чуулганаар ямар шийдэлд хүрсэн бэ?
А. Халх Монгол, Баруун Монгол хуулийн хүрээнд нэгдсэн
В. Манжийг цэрэглэн эсэргүүцэхээр тохирсон
С. Найрсаг хөршийн холбоо тогтоосон
D. Манж нарт дагаар орох ёслол үйлдэх товыг гаргасан
Зүүн гарын хаант улсын сүүлчийн хаан хэн бэ?
А. Даваач
В. Галданбошигт
С. Цэвээнравдан
D. Цэвээндоржнамжил
Монголчууд гэрийн сургалтаар ямар мэдлэг олж байсан бэ?
А. Бичиг үсэг, төрт ёсны үзэл, зан заншил
В. Бурхны шашны сургалт, хууль цааз
С. Манжийн хууль цааз, Монгол, манж бичиг,
D. Их бага таван ухаан, төр ёсны үзэл, манж бичиг
Өнөөгийн Монгол улсын нутаг Манж Чин гүрний захиргаанд ямар нэртэйгээр оршиж байсныг сонгоно уу.
А. Гадаад монгол
В. Өмнөд монгол
С. Зүүн монгол
D. Хойд монгол
Дараахаас аль нь XVII зуунд Зая Бандида Намхайжамцын зохиосон үсэг вэ?
A.Али гали үсэг
B.Тод үсэг
C.Соёмбо үсэг
D.Вагиндра үсэг
Манжийн эрхшээлийн үеийн засаг захиргааны хуваарийн дагуу “Гадаад Монгол” гэдэгт хаанахын хошууд багтаж байсан бэ?
A.Барга, Цахар, Хорчин, Баарины хошууд
B.Халх, Өвөрлөгч хошууд цугтаа
C.Өвөрлөгч хошууд
D.Халх, Ховд, Или, Хөх нуурын хошууд
Манжийн эрхшээлийн үеийн “Гадаад монгол” хэмээх ойлголтод аль хамаарах вэ?
A.Халх, Ховд, Или, Эзэнээ, Хөхнуур, Алашаа
B.Өвөр монгол, Алашаа, Эзэнээ, Хөхнуур
C.Халх монгол, Өвөр Монгол, Ховд
D.Хөвсгөлийн хязгаар, Ховдын хязгаар
Телефон утсыг анх хэн зохиосон бэ?
A.Семюэл Морзе
B.Александр Грэхэм Бэлл
C.Гульельмо Маркони
D.Томас Эдисон
Бурхны шашны ном судар орчуулах ажил Лигдэн хааны үед үлэмж амжилт олж, Ганжуур хэмээх хөлгөн судрыг орчуулах ажлыг хийж, 113 ботиор алт мөнгөөр бичиж гаргажээ.Энэ ажил хэддүгээр зууны хэддүгээр хагаст хийгдсэн бэ?
A.XVI зууны I хагас
B.XVI зууны II хагас
C.XVII зууны I хагас
D.XVII зууны II хагас
Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Сомбо үсэг” -ийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?
A.IXжаран
B.X жаран
C.XI жаран
D.XII жаран
Энэхүү зурагт Манж чин улсын үеийн эрүү шүүлтийн алийг нь дүрсэлсэн бэ?
A.Туйвандах
B. Шаахайдах
C. Банздах
D.Чивчрагадах
Манжийн үеийн халхын 4 аймгийн хамгийн сүүлд байгуулагдсан аймгийг олно уу.
A.4
B.3
C.2
D.1
Монголд бурхны шашин дэлгэрснээр соёлын хувьд ямар ач холбогдол бий болсныг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
B.Хүрээ хийдүүд бий болсноор нүүдлийн иргэншилд өөрчлөлт орсон.
C.Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Ард олон соён гэгээрч, оюун сэтгэлгээний өндөр боловсролтой эрдэмтэд төрсөн.
Монголд бурхны шашин дэлгэрснээр соёлын хувьд ямар ач холбогдол бий болсныг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
B.Хүрээ хийдүүд бий болсноор нүүдлийн иргэншилд өөрчлөлт орсон.
C.Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Шашнаар дамжин монголд дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
Хорвоо ертөнц тоосонцороос үүсэлтэй гэдгийг 2500 жилийн өмнө, дэлхий өндгөн хэлбэртэй гэдгийг 2300 жилийн өмнө бурхны шашны ном сударт тэмдэглэсэн байдаг ажээ. Энэхүү мэдээллийг үндэслэн бурхны шашныг хэрхэн тодорхойлж болох вэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.Хамгийн эртний шашин
B.Хамгийн энэрэнгүй шашин
C.2500 жилийн өмнө үүссэн шашин
D.Шинжлэх ухааны үндэслэлтэй шашин
1587 онд Түмэдийн Алтан ханы зарлиг гарч, бөө мөргөлийн эдэв цуст тайлга, тэр дундаа хойлоглон оршуулах ёсыг цаазлан хориглосон байдаг. Энэхүү түүхэн үйл явдлыг уншаад зөв гаргалгааг олно уу.
A.Монголд бурхны шашин дэлгэрсэн
B.Шинэ хууль дүрэм мөрдөх болсон
C.Нийгэм өөрчлөгдөж хуучин дэг ёсыг халсан
D.Бөө мөргөлийн ёс заншлын нэг хэлбэр байсан
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Шашнаар дамжин дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
B.Шашны бүжиг, цам харайх зэрэг нь урлагийн нэгэн төрөл болж хөгжсөн.
C.Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон
D.Уламжлалт бөөгийн зарим зан үйлийг ард түмэн эсэргүүцэх болсон.
Монгол улс тусгаар тогтнолоо алдах, аюулд өртөөд байсан XVII зууны сүүлийн хагасаас шарын шашин монголчуудын зонхилох шашин болсноор өнөөг хүрсэн байна. XVII зууны сүүлийн хагасд хамаарах оныг олж, өнөөг хүртэл хэдэн жилийн турш шарын шашин зонхилох шашин болж байгааг сонгоно уу.
A.1686 он – 234 жил
B.1786 он – 234 жил
C.1686 он – 334 жил
D.1746 он – 274 жил
Анхдугаар богд Жавзандамбын дурсгалд зориулан Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд 1727 онд Манж Чин улсын хааны зарлигаар “Амарбаясгалант” хийдийг байгуулжээ. Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газрыг мэдээлэлд үндэслэн газрын зурагт тэмдэглэнэ үү.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Капиталист тогтолцооны сөрөг үр дагаврыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх болсон.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.
D.Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн.
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад түүхэн цаг хугацааны хувьд аль нь эхэлж үүсэн байгуулагдсан болохыг тодорхойлоорой. Зөв хариултаас сонгоно уу.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад үүсэн байгуулагдсан дарааллаар сонгоно уу.
A. 1,2,3,4
B.4,1,2,3
C.4,2,3,1
D.4,3,2,1
Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх ёстой.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах ёстой.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах ёстой.
D.Хувь хүн өөрийн хүсэл сонирхлын дагуу бүтээх боломжтой.
Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн.
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлсэн.
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Шашнаар дамжин дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
B.Шашны бүжиг, цам харайх зэрэг нь урлагийн нэгэн төрөл болж хөгжсөн.
С. Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Шашнаар дамжин дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
B.Шашны бүжиг, цам харайх зэрэг нь урлагийн нэгэн төрөл болж хөгжсөн.
C.Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Тухайн үеийн монголын нөлөө бүхий удирдагчдын бодлого үйл ажиллагаанд туссан.
