Worksheets8-р анги тест 1 0505
Total questions: 10
Worksheet time: 5mins
Телефон утсыг анх хэн зохиосон бэ?
A.Семюэл Морзе
B.Александр Грэхэм Бэлл
C.Гульельмо Маркони
D.Томас Эдисон
1642-1649 онд Англид иргэний дайн гарав. Энэхүү дайн ямар талуудын хооронд болсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Англи, Испанийн хооронд
B.Эрх мэдэлтэн энгийн ардуудын хооронд
C.Хаант засгийг дэмжигчид парламентыг дэмжигчдийн хооронд
D.Улаан цагаан сарнайн бэлгэдэл бүхий гэр бүлийн хооронд
<<Нэг бодол, нэг асуудал, нэг хаан л байх ёстой. Миний хүсэл зориг ийм байна>> “Нийгмийн дэглэм, хэм хэмжээ бүхэлдээ надаас хамаарна. Үндэсний сонирхол, эрх ашиг, эрх энэ бүхэн миний гарт байна. Төр бол би” (XIV Людвик (1661-1715)-ийн хэлсэн үг)
Эх сурвалжийг уншаад энэ үеийн Францын засаглалыг тодорхойлно уу.
A.Хаант засаглал
B.Хэмжээт эрхт хаант засаглал
C.Хэмжээгүй эрхт хаант засаглал
D.Парламентийн засаглал
XIV Людвикийн үед Францад “Аж үйлдвэр, худалдаанд анхаарч, импортын барааны хураамжийг өсгөснөөр дотоодын үйлдвэрлэл, худалдаа, аж үйлдвэр, зам харилцааг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Үүнийг нь Европын улсууд ч дууриаж байв”. Энэхүү эдийн засгийн бодлогыг боловсруулж байсан хүн хэн байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Ж.Кольбере
B.Жан Кальвин
C.Мартин Лютер
D.XIV Людвик
XVII зуунд Францад яагаад импортын барааны хураамжийг өсгөх бодлого хэрэгжүүлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Дотоодын үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх
B.Дотоодын үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавих
C.Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх
D.Бусад орноос харилцаагаа таслах
XV-XVI зууны үед Англид хөлсний ажилчдын хүчээр бүтээгдэхүүнийг дамжлагаар үйлдвэрлэх газар бий болов. Үүнийг юу гэж нэрлэж байв? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хашаалалт
B. Мануфактур
C.Машинт үйлдвэрлэл
D.Аж ахуй
Англид хэдэн оноос эхэлж үндсэн хуульт засаг тогтсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1640 он
B.1649 он
C.1660 он
D.1688 он
Францын хаан XIV Людвикийн үзэл санааг аль ойлголт нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Засаглалын эрх мэдэл хуулийн хүрээнд хэрэгжих ёстой.
B.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм.
C.Үндсэн хууль нь нийгэм ба төрийн байгууламж, харилцааг тодорхойлох.
D.Иргэд хууль тогтоох, нийгмийг удирдах үйл ажиллагаанд оролцох .
XVI зууны хөдөө аж ахуй зонхилсон Оросын хүн ам энэ үед 7сая орчим байсан бөгөөд анхны мануфактур байгуулагдав. Энэ үйл явдал юуг илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Машинт үйлдвэрлэлд шилжсэн
B.Гар аргаар, дамжлагаар үйлвэрлэх үйлдвэрлэл эхэлсэн
C.Тариачдын газрыг авч бэлчээр болгох явц эхэлсэн
D.Үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлсэн
XIY Людвикийн засгийн эрхийг барьж байсан үеийг “XIY Людвикийн зуун” хэмээн нэрлэдэг. XIY Людвик хэдээс хэдэн онд Францын төрийг барьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1600 – 1700 он
B.1551 – 1605 он
C.1661 – 1715 он
D.1665 – 1715 он
