NEW
Font size
Worksheets8-р анги 3-р хэсэг
Total questions: 42
Worksheet time: 30mins
Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэх болсон шалтгаан аль нь вэ?
А. Монголын хүн амыг олшруулах
В. Зэвсгийн хүчээр эзлэх
С. Эрчүүдийг дайнд явуулах
D. Хүн амыг хятадчилах, тариан талбай болгох
Шинэ засгийн бодлогыг ямар зорилготойгоор Монголд хэрэгжүүлэхийг оролдож байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Монгол түмний хөгжлийн түүчээ хэмээн
B. Монголчуудыг аврах бодлого хэмээн
C. Үндсийг таслах, шашныг устгах бодлого хэмээн
D. Хүн амыг уусгах, бэлчээр нутгийг тариан талбай болгох хэмээн
1642-1649 онд Англид иргэний дайн гарав. Энэхүү дайн ямар талуудын хооронд болсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Англи, Испанийн хооронд
B.Эрх мэдэлтэн энгийн ардуудын хооронд
C.Хаант засгийг дэмжигчид парламентыг дэмжигчдийн хооронд
D.Улаан цагаан сарнайн бэлгэдэл бүхий гэр бүлийн хооронд
<<Нэг бодол, нэг асуудал, нэг хаан л байх ёстой. Миний хүсэл зориг ийм байна>> “Нийгмийн дэглэм, хэм хэмжээ бүхэлдээ надаас хамаарна. Үндэсний сонирхол, эрх ашиг, эрх энэ бүхэн миний гарт байна. Төр бол би” (XIV Людвик (1661-1715)-ийн хэлсэн үг)
Эх сурвалжийг уншаад энэ үеийн Францын засаглалыг тодорхойлно уу.
A.Хаант засаглал
B.Хэмжээт эрхт хаант засаглал
C.Хэмжээгүй эрхт хаант засаглал
D.Парламентийн засаглал
XIV Людвикийн үед Францад “Аж үйлдвэр, худалдаанд анхаарч, импортын барааны хураамжийг өсгөснөөр дотоодын үйлдвэрлэл, худалдаа, аж үйлдвэр, зам харилцааг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Үүнийг нь Европын улсууд ч дууриаж байв”. Энэхүү эдийн засгийн бодлогыг боловсруулж байсан хүн хэн байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Ж.Кольбере
B.Жан Кальвин
C.Мартин Лютер
D.XIV Людвик
XVII зуунд Францад яагаад импортын барааны хураамжийг өсгөх бодлого хэрэгжүүлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу
A.Дотоодын үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх
B.Дотоодын үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавих
C.Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх
D.Бусад орноос харилцаагаа таслах
XV-XVI зууны үед Англид хөлсний ажилчдын хүчээр бүтээгдэхүүнийг дамжлагаар үйлдвэрлэх газар бий болов. Үүнийг юу гэж нэрлэж байв? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хашаалалт
B. Мануфактур
C.Машинт үйлдвэрлэл
D.Аж ахуй
Англид хэдэн оноос эхэлж үндсэн хуульт засаг тогтсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1640 он
B.1649 он
C.1660 он
D.1688 он
Францын хаан XIV Людвикийн үзэл санааг аль ойлголт нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Засаглалын эрх мэдэл хуулийн хүрээнд хэрэгжих ёстой.
B.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм.
C.Үндсэн хууль нь нийгэм ба төрийн байгууламж, харилцааг тодорхойлох.
D.Иргэд хууль тогтоох, нийгмийг удирдах үйл ажиллагаанд оролцох .
XVI зууны хөдөө аж ахуй зонхилсон Оросын хүн ам энэ үед 7сая орчим байсан бөгөөд анхны мануфактур байгуулагдав. Энэ үйл явдал юуг илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Машинт үйлдвэрлэлд шилжсэн
B.Гар аргаар, дамжлагаар үйлвэрлэх үйлдвэрлэл эхэлсэн
C.Тариачдын газрыг авч бэлчээр болгох явц эхэлсэн
D.Үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлсэн
XIY Людвикийн засгийн эрхийг барьж байсан үеийг “XIY Людвикийн зуун” хэмээн нэрлэдэг. XIY Людвик хэдээс хэдэн онд Францын төрийг барьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1600 – 1700 он
B.1551 – 1605 он
C.1661 – 1715 он
D.1665 – 1715 он
Францын Шарьл Монтескье (1689-1755) “Хуулийн амин сүнс” бүтээлдээ засгийн эрх мэдлийг хэрхэн тодорхойлсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Засаглалын эрх мэдэл хуулийн хүрээнд хэрэгжих ёстой
B.Засгийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваан бие биедээ хяналт тавих ёстой
C.Иргэд нийгмийг удирдан жолоодох, хууль тогтооход оролцох ёстой
D.Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын бүх эрх мэдэл хааны гарт байх ёстой
............................. бол мухар сүсэг, хэдхэн хүний хязгааргүй эрх мэдэл, шинжлэх ухаанч бус сэтгэлгээ зэрэг зүй бус явдлыг шүүмжилж, нийгмийн харилцааны зүй тогтол, эрүүл зөв үзэл, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлхэд шинэ үзэл, тайлбар өгсөн хөдөлгөөн юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.
A.Хүмүүнлэг үзэл буюу гуманизм
B.Соён гэгээрлийн хөдөлгөөн
C.Сэргэн мандалт
D.Соён гэгээрүүлэх үзэл санаа
Ном унших нь язгууртнуудын дунд байдаг зүйл биш болж, дунд ангийг ч хамрах болов. Ном уншдаг хүмүүс нэмэгдэхийн хэрээр ном, тогтмол хэвлэл улам бүр олширч байв. Жишээ нь Их Британид тогтмол хэвлэлийн тоо 1700 онд 25, 1760 онд 103, 1780 онд 158 болж өсжээ.Сурвалжийн мэдээг уншаад энэхүү үзэгдэл нь юуны илрэл болохыг зөв хариултаас сонгоно уу.
A.Хүмүүнлэг үзлийн үр дүн
B.Соён гэгээрлийн үр дүн
C.Сэргэн мандлын үр дүн
D.Шинэчлэлийн үр дүн
Соён гэгээрлийн хөдөлгөөн алинаас нь эхтэй вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Английн улс төр
B.Оюуны соёл
C.Шашны шинэтгэл
D.A,B,C хариулт зөв.
Соён гэгээрүүлэх хөдөлгөөний үзэл санаа XVIII зууны Европын уран зохиолд тусгалаа олсон байдаг. XVIII зууны эхний ба сүүлчийн оныг тодорхойлж зөв хариултаас сонгоно уу.
A.1800 -1899 он
B.1801 -1900 он
C.1800 -1701 он
D.1701 -1800 он
XY-XYIII зуунд өрнө дахины орнуудын төрийн засаглал, эзэмшил нутаг, хил хязгаар, эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч дэлхийн түүхэнд багагүй хувь нэмэр оруулсан. Энэ үед голлох байр суурь эзэлж байсан орнуудыг нэрлэж газрын зурагт тэмдэглэнэ үү.
A.1-англи, 3-франц, 8-орос
B.4- англи, 2-франц, 5-орос
C.3-герман, 6-итал, 7-польш
D.4- англи, 3-франц, 5-орос
1682 онд I Петр хаан Оросын хаан ширээнд суув.Тэрээр дотоод гадаад бодлогоо шинэчлэн, Орос улс түүхийн тавцанд сэргэн босож ирэв. Түүний нэг илрэл нь тухайн үеийн тайж нарын хувцаслалт байв. Зургийг ажиглаад XYII зууны үетэй холбогдох зургийг сонгоно уу.
A
B
C
D
XVII зуунд Францын төрийн гол үүрэг нь феодалын харилцааг хамгаалах хийгээд хөрөнгөтнийг, худалдаа аж үйлдвэрийн хамт хөхиүлэн дэмждэг байв. Яагаад язгууртнууд, хөрөнгөтнүүдийг дэмжиж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу
A.Хэмжээгүй эрхт хаант засаглалын сонгодог хэлбэрийг тогтоосон учир
B.Оршин суугчид нь чадал чинээ зэрэг дэвээрээ давхаргад хуваагддаг учир
C.Засгийн эрх мэдэл нэг хүний буюу хааны гарт төвлөрч байсан учир
D.Хөлсний армитай учраас эдийн засгийн чадавхийг сайжруулах шаардлагатай учир
Монголчууд “үндсийг таслах, шашныг устгах” бодлого гэж ямар бодлого үйл ажиллагааг нэрлэж байв. Зөв хариултыг сонгоно уу.
A.Манжийн төрийг эсэргүүцэн босох бодлого
B.Манжийн төрөөс монголын талаар явуулсан бодлого
C.Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх бодлого
D.Хятадын зүгээс монголд хэрэгжүүлсэн бодлого
Манж Чин гүрэн зах хязгаарын улсаа гадаадын улсад алдахгүйн тулд хятадуудаар дүүргэж тариа тариулах бодлогыг барьж байсан. Иймийн учир 1906 онд “Нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороо” байгуулан хятад тариачдыг монголд суурьшуулж эхэлсэн. Энэхүү бодлогыг билгийн тооллоор хэддүгээр жарны ямар жилд явуулсан бэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.14-р жарны морин жил
B.14-р жарны хонь жил
C.15-р жарны морин жил
D.15-р жарны хонь жил
Манжийн төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг монголд хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаатай зөв тохируулна уу.
A.1б,2а,3в
B.1б,2в,3а
C.1a,2б,3в
D.1a,2в,3б
Монголын талаарх Манж Чин гүрний бодлого өөрчлөгдөх үеийн сурвалжийн мэдээнд “язгуурын ёсоо журамлах” үйл ажиллгааны тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь ямар утгыг илэрхийлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах бодлого
B.Хятад тариачдыг хөөх бодлого
C.Манжийн төрөөс хэрэгжүүлэх бодлого
D.Манжийн төрийг эсэргүүцэх бодлого
Манж чингийн хаан 1901 оноос нийгмийн хямралаас гэтлэх зорилгоор “Шинэ бодлого” хэмээх шинэтгэлийг хэрэгжүүлсэн. Үүнийг монголчууд шинэ засгийн бодлого гэж нэрлэдэг билээ. Энэхүү түүхэн үйл явдлын хугацааг тооцоолж зөв хариултыг сонгоно уу.
A.I мянганы XIX зууны I хагас
B.I мянганы XIX зууны II хагас
C.II мянганы XX зууны I хагас
D.II мянганы XX зууны II хагас
Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм гэсэн үзлийг бий болгосон.
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинэ үеийн түүхийн эхлэл болж өгсөн юм.
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.АНУ
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.АНУ
Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дурдвал “Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буй, яаравчлан төмөр зам байгуулбал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ”. Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Манж Чин улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ.
B.Манж Чин улс Монголыг захирч чадахаа болсныг илтгэж байна.
C.Манж Чин улс Монголыг тусгаар улс болгохыг зорьж байжээ.
D.Монголыг хятадын нэг муж болгохыг зорьж байжээ.
Соён гэгээрлийн хөдөлгөөнөөр бий болж өнөөдрийн төр засагт уламжлагдан ирсэн үзэл санаа аль нь вэ? Үнэлэлт дүгнэлт өгч зөв хариултыг сонгоно уу.
A.Төр бол би.
B.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм.
C.Төрд хууль үйлчлэх ёстой.
D.Хүмүүнлэг үзлийг дэлгэрүүлэн урлагийг шинэ шатанд гаргав.
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.Хятад
Манжийн төрөөс 1907 онд монгол хошуудад судалгаа хийсэн ба тэрхүү судалгаанаас соёлын хүрээнд хамаарах арга хэмжээг ялган тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Ой мод уул нуруунд олон зүйлийн гөрөөс бий эсэх
B.Ямар зүйлийн ашигт малтмал хаана байдаг.
C.Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжой.
D.Сургууль бий эсэх, шинээр сургууль байгуулсан газар хэд юуг баримталж байгуулсан.
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудад аль нь хамаарах вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хятад
B.АНУ
C.Япон
D.Франц
Капиталист тогтолцооны онцлогыг тодорхойлсон зөв хариултыг сонгоно уу.
A.Нэхмэлийн үйл ажиллагаа цехийн зохион байгуулалтаар явж байв.
B.Үйлдвэрийн эзэд ашиг их хүртэх болсон.
C.Хотын хүн амын өсөлт саарах болсон.
D..Үйлдвэрийн газрыг бэлчээр болгон хувиргах болсон
Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дурдвал “Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буй, яаравчлан төмөр зам байгуулбал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ”. Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хятад улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ.
B.Хятад улс Монголыг захирах чадваргүй болсныг илтгэж байна.
C.Хятад улс Монголыг тусгаар улс болгохыг зорьж байжээ.
D.Манж хятадууд монголыг нэг мужаа болгохыг зорьж байжээ.
Соён гэгээрлийн хөдөлгөөнөөр бий болж өнөөдрийн төр засагт уламжлагдан ирсэн үзэл санаа аль нь вэ? Үнэлэлт дүгнэлт өгч зөв хариултыг сонгоно уу.
A.Төр бол би.
B.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм.
C.Засаглалын эрх мэдлийг хуваарилах онол бий болов.
D.Хүмүүнлэг үзлийг дэлгэрүүлэн урлагийг шинэ шатанд гаргав
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.Энэтхэг
Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч болсон
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.
D. Хөдөө аж ахуйд аж ахуйгаа хөтлөх шинэ арга бий болсон.
Манжийн төрөөс 1907 онд монгол хошуудад судалгаа хийсэн ба тэрхүү судалгаанаас улс төрийн хүрээнд хамаарах арга хэмжээг ялган тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Ой мод уул нуруунд олон зүйлийн гөрөөс бий эсэх
B.Олон хошууны цэрэг, зэвсгийн тоо хэд, одоо ямар зүйлийн зэвсэгтэй эсэх
C.Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжой эсэх
D.Сургууль бий эсэх, шинэээр сургууль байгуулсан газар хэд юуг баримталж байгуулсан болох
Соён гэгээрлийн хөдөлгөөний үр дүнг дараах ойлголтуудаас ялган тодорхойлж зөв хариултыг сонгоорой.
A.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн үр дүнд ном, тогтмол хэвлэл олширсон
Капитализмын сөрөг үр дагаврыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
А.Америк тивийг нээсэн.
B.Нийгэмд баян, ядуугийн ялгаа нэмэгдсэн.
C.Худалдаачид хамтран компани байгуулах болсон.
D.Худалдаачид хамтран компани байгуулах болсон.
Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлсон зөв хариултыг сонгоно уу.
A.Уламжлалт цехийн үйл ажиллагаа доголдох болсон.
B.Үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэн.
C.Хотын хүн амын өсөлт саарах болсон.
D.Үйлдвэрийн газрыг бэлчээр болгон хувиргах болсон.
Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дурдвал “Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буй, яаравчлан төмөр зам байгуулбал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ”. Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байгааг тодорхойлж зөв хариултыг сонгоно уу.
A.Хятад улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ.
B.Хятад улс Монголыг захирах чадваргүй болсныг илтгэж байна.
C.Хятад улс Монголыг тусгаар улс болгохыг зорьж байжээ.
D.Манж хятадууд монголыг өөрийн эрхшээлээс алдахгүй байхыг зорьж байжээ.
