NEW
Font size
Worksheets7-р анги 2р хэсэг
Total questions: 69
Worksheet time: 40mins
Чингис хааны шадар хишигтэн цэргийг дотор нь хэрхэн ангилдаг вэ?
А. Хэвтүүл, Хорчин, Торгууд
B. Торгууд, Хорчи, Чэрби
C. Чэрби, Буурч, Хэвтүүл
D. Хорчин, Нумчин, Тэрэгчин
Бат хаан, Сүбээдэй баатар нарын тэргүүлэн Орос, зүүн Европт хийсэн их аян дайн хэдээс хэдэн онд үргэлжилсэн бэ?
А. 1219-1225 он
B. 1225-1227 он
C. 1236-1241 он
D. 1251-1256 он
Хубилай хааны үеийн албан ёсны төрийн бичиг аль нь байсан бэ?
А. Монгол бичиг
B. Тод үсэг
C. Соёмбо бичиг
D. Дөрвөлжин үсэг
Монголын хаанчлалыг түлхэн унагааж Бээжинг эзэлсэн Хятадын босогчдыг түүхэнд юу гэж нэрлэдэг байсан бэ
А. Тариачдын бослого
B. Цагаан алчууртны бослого
C. Улаан алчууртны бослого
D. Хар алчууртны бослого
Ираны түүхч Рашид-ад-Динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн хааныг сонгоно уу.
А. Аргун
B. Газан
C. Хүлэгү
D. Өлзийт
Алтан ордны хаант улсын нийслэл аль нь вэ?
А. Сарай хот
B. Самарканд
C. Астрахань
D. Бах чисрай
Цагадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
А. Төмөр
B. Бабур
C. Улугбек
D. Кебек
Цагаадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
А. Төмөр
B. Бабур
C. Улугбек
D. Кебек
Юань улсын гол хууль аль нь вэ?
А. Их Юань улсын нэвтэрхий дүрэм
B. Их засаг
C. Халх журам
D. Улаан хацарт
Алтан ордоны улсыг ........ хаан байгуулсан ба нийслэл нь ................. хот байжээ.
А. Хубилай, Дайду
B. Бат, Сарай
C. Цагаадай, Могол
D. Төмөр, Самарканд
Монголын хаад хоёр ёсны сургаалыг дэлгэрүүлж байсны эерэг үр дагаварыг зөв тайлбарласан хувилбарыг сонгоно уу.
А. Монголын хаад ард түмнээ бурхны шашнаар дамжуулан захирахыг зорьж байсан
B. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан
C. Монголын хаад ард түмнээ оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан
D. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна хааны хүчтэй засаглалаар нэгтгэн захирахыг зорьж байсан
XIII-XIV зууны үед үл холбогдох зохиолыг сонгоно уу?
А. Марко поло Орчлонгийн элдэв сонин
B. Монголын нууц товчоо
C. Рубрук Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл
D. Халх журам
Их Монгол улсын хаадын шашны талаар баримталж байсан бодлогыг зөв дүгнэснийг сонгоно уу.
А. Лалын болон бөөгийн шашинтанд тэгш хандсан
В. Бурханы болон Загалмайн шашинтанд тэгш хандсан
С. Лал, Бурханы, Загалмай, бөө зэрэг бүх шашинтанд тэгш хандсан
D. Зөвхөн бөөгийн шашинтанд тэгш хандсан
Хубилай хаан хэдэн онд хаан ширээнд суусан бэ?
А. 1227 он
В. 1241 он
С. 1260 он
D. 1294 он
Хубилай хаан 1260 онд хэнийг улсын багшаар өргөмжилсөн бэ?
А. Төвд лам Пагва
B. Хятад түшмэл Жоа Бин
C. Хятад түшмэл Хао Цзин
D. Зүрчид түшмэл Елюй Чуцай
Их Монгол улсын нийслэлийг шилжүүлэх болсон шалтгааныг сонгоно уу.
А. Монголоор төвлөрч Хятад улсыг захирах хялбар
В. Хятад улсыг Хятад нутгаас захирах нь хялбар
С. Монголчууд суурин иргэншилд татагдаж байсан
D. Хятад улс хүн ам ихтэй байсан
Юань гүрний үед Монгол орныг юу гэж нэрлэдэг байсан бэ?
А. Их муж
В. Давааны арын муж
С. Идэх хот
D. Их Монгол улс
1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам ямар үсэг зохиосон бэ?
А. Тод үсэг
В. Дөрвөлжин
С. Али гали
D. Санскрит
Хубилай хааны Япон улсыг дайлах сүүлчийн дайн хэдэн онд болсон бэ?
А. 1271
В. 1294
С. 1281
D.1260
1251-1259 оны хооронд Их Монгол улсын төрийг хэн захирч байсан бэ?
А. Мөнх
В. Толуй
С. Өгөдэй
D. Бат
Юань гүрний үед олон иргэдийг Монгол, Өнгөт нүдтэн, Умард Хятад, Өмнөд Хятад хэмээн 4 бүлэгт хуваасан байдаг. Яагаад 4 бүлэгт хуваасныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Монголчууд Хятадыг эзлэн хүн амаа эрэмбэлж эрх мэдэл олгосон
В. Монголчууд умард Алтан улсыг эзлэн, эзэлсэн улсуудыг тэргүүлэх эрх олгосон
С. Хятан улсын хүн ам Монголчуудтай адил эрхтэй болсон
D. Өмнөд Сүн улсад бүх Хятадыг захирах эрх олгосон
Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" хэмээх бүтээлдээ "... Бүх цаасан мөнгөн дээрээ их хааны тамгыг дардаг байжээ" хэмээн өгүүлсэн байдаг нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?
А. Мөнх хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
В. Гүюг хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
С. Хубилай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
D. Богд хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
"... Бат хаан нэг мөргөл буюу шашныг тухайлж үл шүтдэг, ганцхан тэнгэрт л итгэдэг...аливаа шашныг сохроор үл дагана" хэмээн өгүүлсэнээс харахад Бат хаан ямар шашин шүтэж байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Бат хаан Чингис хааны дэргэд өссөн учраас тэнгэр шүтлэгтэй байсан
В. Бат хаан нүүдэлчин заншлаар бусад шашныг хүндэтгэн үздэг байсан
С. Бат хаан өвөг дээдсийн адил тэнгэр шүтлэгтэй хэдий ч бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан
D. Бат хаан бөөгийн шашныг туйлын үнэн хэмээн үзэж байсан
Монголын байлдан дагууллын өмнөх Орос орны байдлыг зөв тодорхойлсон өгөгдлийг сонгоно уу.
А. Төрийн зохион байгуулалтын хувьд нэгдмэл байсан
В. Жижиг хот улсуудад хуваагдсан тархай бутархай оршиж байсан
С. Хааны захиргаа хүчтэй байсан
D. Олон жижиг улсаас бүрдсэн Холбооны улс байсан
Өрнө, дорнын улсуудыг холбосон хуурай замыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
A. Торгоны зам
B. Артаг зам
C. Ази, Европийг холбосон зам
D. Дорнын зам
Алтан Ордон улсын хаан Баттай холбогдох өгөгдлийг сонгоно уу.
A.Чингис хааны ахмад хүү Жочийн хүү
B.Чингис хааны удаах хүү Цагадайн хүү
C.Чингис хааны удаах хүү Жочийн хүү
D.Чингис хааны ахмад хүү Цагадайн хүү
XIII-XIV зууны үеийн Монголын уран зохиолын ховор дурсгал аль нь вэ?
A.Алтан ордны үйсэн дээрх бичиг
B.Судрын чуулган
C.Дэлхийг байлдан дагуулагчийн түүх
Алтан ордон улсыг хэдэн онд байгуулсан бэ?
A.1206 он
B.1225 он
C.1242 он
D.1480 он
Алтан ордон улсын газар нутаг аль нь вэ?
A.Эрчис мөрнөөс Дунай мөрний доод урсгал
B.Или Тарвагатайн нуруунаас баруун тийш одоогийн төв Азийн нутаг
C.Уугуул Монгол нутаг
D.Өнөөгийн Хятад улсын нутаг
Алтан ордон улсын нийслэлийг нэрлэнэ үү.
A.Сарай Бат
B.Шанду
C.Самарканд
D.Дебриз
Алтан ургийнхан оролцдог хурлыг юу гэж нэрлэдэг вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Их хуралдай
B.Их эе
C.Сэцдийн зөвлөл
D.Ноёдын чуулган
Их Монгол улсын төрийн албан бичиг аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Худам Монгол бичиг
B.Тод бичиг
C.Дөрвөлжин бичиг
D.Соёмбо бичиг
Чингис хаан Их Монгол улсыг зүүн, төв, баруун гэсэн гурван түмэнд хуваан зохион байгуулав. Мөн хойд талын түмэн гэдэг тусгай нэгж бас байжээ. Түмт болон захирагчдыг зөв тохируулна уу.
1. Боорчи a. Баруун
2. Мухулай b. Зүүн
3. Наяа c. Ойн түмэн
4. Хорчи d. Төв
A.. 1a,2b,3d,4c
B.1d,2a,3c,4b
C.1a,2b,3c,4d
D.1b,2a,3d,4c
Төр улсын үйл хэргийг удирдан явуулах, нийт ноёдыг даргалах үүрийг .........хариуцуулжээ. Зөв хариултыг сонгоно уу.
A.Го ван Мухулай
B.Шихихутуг
C.Боорчи
D.Хасар
Улсын хэмжээнд хууль ёсыг чандлан сахиулж, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий их заргачийн тушаалд Чингис хаан өргөмөл дүү .......-ийг томилов. Зөв хариултыг сонгоно уу.
A.Го ван Мухулай
B.Шихихутуг
C.. Боорчи
D.Хасар
Чингис хаан ямар шашныг төрийн гол шашин болгон тунхаглав? Зөв хариултыг сонгоно уу.
A.Бүх шашныг
B.Бөөгийн шашныг
C.Шарын шашныг
D.Христийн шашныг
Хубилай хаан хэний хүүхэд вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Чингис хааны хүү
B.Толуйн хүү
C.Өгөдэйн хүү
D.Мөнх хааны хүү
Их Юань улсын захиргаанд ямар, ямар улс багтаж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монгол, Төвөд, Солонгос, Хятад
B.Монгол, Япон, Солонгос, Хятад
C.Монгол, Төвөд, Япон, Хятад
D.Монгол, Орос, Солонгос, Хятад.
Хубилай хаан Пагва ламаар бичиг зохиолгон улс даяар хэрэглэх болов. Уг бичиг нь ямар бичиг байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Худам Монгол бичиг
B.Тод бичиг
C.Дөрвөлжин бичиг
D.Соёмбо бичиг
Хубилай хаан 1260 онд хоёр ёсыг тогтоожээ. Хоёр ёс гэж юуг хэлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Төр ба шашны харилцааг тэгш явуулах
B.Хубилай, Аригбөх гэх хоёр хааны засаглал зэрэгцэн орших
C.Их нийслэл Дайду, дээд нийслэл Шандугийн тухай
D.Хаан болон төрийн хэргийг төвлөн засах яамны тухай
Юань улсын хүн амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв. Дараах хариултуудаас хүн амын зэрэглэлийн зөв дарааллыг сонгоно уу.
A.. Монгол, Зүрчид, Өнгөт нүдтэн, Нанхиад
B.Монгол, Өнгөт нүдтэн, Нанхиад, Зүрчид
C.Монгол, Хятан, Уйгар, Нанхиад
D.Монгол, Өнгөт нүдтэн, Хятан, Нанхиад
Тайкагийн өөрчлөлтөөр Японд кана хэмээх бичиг үсэг зохиож хэрэглэв. Кана-д хятад бичгээр тэмдэглэгдээгүй үгийг бичих ханзыг хирагана гэнэ. Энэхүү мэдээллийн гол утга санааг аль нь оновчтой илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Канаг хятад ханзтай хамт хэрэглэдэг байсан.
B.Японд хятадын соёлын нөлөө их байсан.
C.Гадаад үг олон байв.
D.Япон бичиг үсгийг кана гэдэг байв.
Японы бичиг үсгийн онцлогийг тохируулсан нь аль вэ? Зөв хариултыг сонгоно уу.
1 Кана A Японы зохиож хэрэглэсэн бичиг
2 Хирагана B Гадаад үгийг тэмдэглэдэг хан
3 Катакана C Хятад бичгээр тэмдэглээгүй ханзыг хэлнэ
A.1а,2в,3с
B.1а,2с,3в
C.1в,2а,3с
D.1с,2а,3в
Япончууд хар шуургыг камиказе буюу бурхны салхи хэмээн нэрлэжээ. Яагаад ийнхүү нэрлэх болсон бэ? Зөв дүгнэлтийг сонгоно уу.
A.Япончуудын шашин шүтлэгийн хэлбэр байсан.
B.Бусад улсуудад эзлэгдэхээс хамгаалсан.
C.Далайн дээрэмчдээс хамгаалсан.
D.Монголчуудын довтолгооноос хамгаалсан.
Япон нь дундад зуунд феодалын харилцаа тогтсон Европын бус цорын ганц орон юм. Энэхүү дүгнэлт нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Тариачид улсад татвар төлдөг.
B.Түшмэд алба хашсаныхаа төлөө том газар эзэмшдэг.
C.Газрын эзэд хараат тариачдыг шүүн шийтгэх эрхтэй.
D.Түшмэдийн газрыг тариачид боловсруулдаг
“Их эе”-ийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцдэг байсан бэ?Зөв хариултыг сонгоно уу.
A.Хаан өргөмжлөх, дайтах
B.Хааны залгамжлагчийг сонгох
C.Алба татварын хэмжээг тогтоох
D.Хаан өргөмжлөх
Дараах эх сурвалжийг уншаад, сурвалжид юуны тухай тэмдэглэн үлдээснийг олно уу.
“Тэд аливаа мөргөл, аливаа шашныг үл хязгаарлана. Хязгаарлах нь битгий хэл тэд бүх шашныг тэтгэн дэмждэг...” (дэлхийг байлдан дагуулагчдын түүх.IУБ.,2006. т.12)
A.Олон төрлийн шашин шүтлэгийн тухай
B.Дундад зууны ихэнх улс орон аливаа шашныг үл хязгаарлах тухай
C.Ихэнх улс орнууд бусад шашныг үл хүлээн зөвшөөрөх тухай
D.Монголчууд бүх шашныг дэмждэг байсан тухай
1206 онд байгуулагдсан Монгол улс Алтан улсыг ялж хүчирхэг болсноо баталсны дараа нэрээ Их Монгол улс болгож өөрчлөв. Энэхүү үйл явдал Монгол улс байгуулагдсанаас хойш хэдэн жилийн дараа, хэддүгээр зууны хэдэн онд болсон бэ?
A.5 жилийн дараа буюу XII зууны 1211 онд
B.5 жилийн дараа буюу XIII зууны 1211 онд
C.4 жилийн дараа буюу XII зууны 1210 онд
D.4 жилийн дараа буюу XIII зууны 1210 онд
1217 онд улсын ван буюу гоо вангаар Мухалийг томилжээ. Энэхүү үйл явдал Чингисийн тооллын хэдэн онд болсон үйл явдал вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A. 55 онд
B.28 онд
C. 11 онд
D. 1217 онд
“1206 онд байгуулагдсан Монгол улс 1211 онд Алтан улсыг ялж хүчирхэг болсноо баталсны дараа нэрээ Их Монгол улс болгож өөрчлөв”. Мэдээллийг уншаад тухайн үйл явдал хэддүгээр жарны ямар жилд болсон үйл явдал болохыг зөв хариултаас сонгоно уу.
A.IV жарны төмөр хонь жил
B.IV жарны төмөр морь жил
C.III жарны төмөр хонь жил
D.III жарны төмөр морь жил
Чингис хаан “Хатгалдаанд амиа өрж урьд ам нээсний тусын тул ургийн ургаа хүртэл өнчдийн авлига аван автугай” хэмээсэн байдаг. (МНТ. УБ., 2011. 217 )
Сурвалжид юуны тухай өгүүлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Дайн байлдаанд мордогсод авлига авах
B.Дайн байлдаанд өнчдийг явуулахгүй байх
C.Дайн байлдаанд явсан хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх
D.Дайн байлдаанд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх
604 онд ханхүү Сётоку Тайси “17 зүйл хуул”-ийг гаргав. Энэхүү үйл явдал нь хэддүгээр зууны хэддүгээр хагаст болсон байна вэ?
Чингис хаан Их Монгол улсын вангаар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухулай
C.Цагадай
D.Үсүн өвгөн
Их Монгол улсын нэрийг хэн, хэзээ Их Юань болгон өөрчилсөн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Мөнх хаан 1251 онд өөрчилсөн.
B.Аригбөх хаан 1260 онд өөрчилсөн
C.Хубилай хаан 1260 онд өөрчилсөн.
D.Хубилай хаан 1271 онд өөрчилсөн.
НТ 604 онд ханхүү Сётоку Тайси “тэнно” буюу тэнгэрийн хүү хэмээх цолыг хэрэглэж эхэлжээ. Энэ оныг зуунд шилжүүлсэн зөв хариултыг сонгоно уу.
A.6 зууны I хагас
B.6 зууны II хагас
C.7 зууны I хагас
D.7 зууны II хагас
Чингис хаан Их Монгол улсын заргач(шүүгч)-аар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухали
C.Цагадай
D.Үсүн өвгөн
Чингис хаан “Их засаг” хуулийг Монголыг төрийн гол хууль болгон эмхэлж цэгцлэхийг Шихихутагт даалгажээ.. Дээрх мэдээлэлд үндэслэн ямар тайлбар хийж болох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг Чингис хааныг залгамжилсан байна.
B.Их засаг хуулийг Шихихутаг зохиожээ.
C.Их засаг хуулийг бүгд дагаж мөрдөх ёстой байжээ.
D.Их засаг хуулийг зөвхөн алтан ургийнхан дагаж мөрддөг байв.
Их Юань улсын гол хууль аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Их засаг хууль
B.Хубилай хааны хууль
C.Их Юань улсын нэвтэрхий дүрэм
D.Пагва ламын зохиосон хууль
VI зуунаас Ямато аймгийн Согагийн угсааны сурвалжтнууд бурхны шашныг дэмжин дэлгэрүүлсэн нь Шинто шашинд цохилт болжээ. Дээрх баримтад хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
A.Япончууд үндэсний шашинтай байжээ.
B.Согагийн угсааныхан Японыг захирч байжээ.
C.Ямато аймаг нь Японыг ноёлох аймаг байжээ.
D.. Бурхны шашин нь Японд үүсчээ.
“Шихихутаг наян хоёр настайдаа заргыг шударгаар шүүж ялтнуудад их тусалж энэрч байжээ. Тэр айж цочин хэрэг хүлээх хэрэггүй гэж нэг биш удаа давтан хэлдэг байсан.”. Дээрх сурвалжийн мэдээнд үндэслэн ямар дүгнэлт хийж болох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг өндөр настай хүн байжээ.
B.Шихихутаг хэрэг шүүдэг байсан байна.
C.Шихихутаг ялтнуудад тусладаг байжээ.
D.Шихихутаг их эрх мэдэлтэй байсан байна.
Хубилай хаан аль шашныг төрийн шашин болгосон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Бөөгийн шашин
B.Лалын шашин
C.Бумбын шашин
D.Бурхны шашин
НТ 604 онд ханхүү Сётоку Тайси “тэнно” буюу “тэнгэрийн хүү” хэмээх цолыг хэрэглэж эхэлжээ. Дээрх баримтад тохирох зөв хариултыг сонгоно уу.
A.Сётоку Тайси тэнгэрээс мэндэлсэн байна
B.Япончууд хэт мухар сүсэгт автсан байна.
C.Төрөө дээдлэх, хамгаалах үзэл бий болсон байна.
D.Хаант төр бий болсон байна.
Чингис хаан Их Монгол улсын “засаг хэрэгжүүлэгч хянагч”-аар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухали
C.Цагадай
D.Үсүн өвгөн
Чингис хаан “Их засаг” хуулийг Монголыг төрийн гол хууль болгон эмхэлж цэгцлэхийг Шихихутагт даалгажээ. Дээрх мэдээлэлд үндэслэн ямар тайлбар хийж болох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Чингис хаан их засаг хуулийг зохиожээ.
B.Их засаг хуулийг Шихихутаг зохиожээ.
C.Их засаг хуулийг Их Монгол улсын үед дагаж мөрдөж байжээ.
D.Их засаг хуулийг зөвхөн алтан ургийнхан дагаж мөрддөг байв.
Их Юань улсын үед зохиогдож хэрэглэгдэж байсан бичиг үсэг аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монгол бичиг
B.Соёмбо үсэг
C.Дөрвөлжин бичиг
D.Али гали галиг үсэг
“НТ 604 оноос ханхүү Сётоку Тайсийн үеэс “тэнно” буюу тэнгэрийн хүү хамээх цолыг анх хэрэглэх болжээ” энэхүү ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A.Сётоку нь анхны ханхүү байжээ.
B.Ханхүү бусдаас ялгарахын тулд ийнхүү цолыг хэрэглэжээ.
C.Ханхүүг тэнгэрээс гаралтай хэмээн өргөмжилжээ.
D.Японд хаант төр бэхжин төлөвшжээ.
Чингис хаан хууль зарлигийг хэрэгжүүлэх түүний хэргэжилтэд хяналт тавих тусгай албан тушаалд хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухали
C.Цагадай
D.Үсүн өвгөн
“Эдүгээ Наяа төвийн түмэн мэдтүгэй хэмээн зарлиг болов.”. Дээрх сурвалжийн мэдээний үр дүнг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Наяа Их Монгол улсыг захирч байжээ.
B.Их Монгол улс нь түмэдэд хуваагдаж байжээ.
C.Наяа төвийн түмэнг захирах зарлигийг өөртөө гаргажээ.
D.Наяа ноён их эрх мэдэлтэй байжээ
Юань улсын хүн амыг дөрвөн зэрэглэлд хуваасан. Тэгвэл гуравдугаар зэрэглэлд ямар хүмүүсийг эрэмбэлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монгол хүмүүс
B.Өнгөт нүдтэн хэмээгдэх хүмүүс
C.Умард Хятад дахь зүрчид, хятан нар
D.Өмнөд хятад нанхиад нар
