NEW
Font size
WorksheetsУран зохиол - 10 ангийн тест
Total questions: 45
Worksheet time: 26mins
МНТ зохиол нь нийт хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?
12 бүлэг, 280 зүйлтэй
11 бүлэг, 281 зүйлтэй
12 бүлэг, 282 зүйлтэй
10 бүлэг, 280 зүйлтэй
Дува сохор, Добу мэргэн хоёр хэний хөвгүүд бэ?
А.Батцагаан
Б.Хоричар мэргэн
В. Харчу
г. Торголжин баян
Тэр хүн гарах наран сарны хэлээр "шар нохой мэт шарвалзсаар гарч одно".гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн дүрслэх ур маягийг тодорхойлно уу?
А. Хэтрүүлэл
б. хүншүүлэл
в. адилтгал
г. багасгал
Добу мэргэний гэргий хэн бэ?
А. Алунгоо
б. Монголжингоо
в. Борогчингоо
г. Өэлүн
Алунгоо эхийн сургаалийн гол санааг илэрхийлсэн хэлцийг олно уу?
А. Эвт шаазгай буга барина.
Б. Хүн ахтай, дээл захтай
в. Гар бариад бугуй барих
г. эрхийг сурахаар Бэрхийг сур
Бодончар мунхагийн араас Түнхлэг горхин руу аль ах нь ирсэн бэ?
А. Бухату салжи
б. Буха хатаги
в. Бүгүнүтэй
г. Бэлгүнүтэй
Үжин гэдэг үг нь Хятадаар фүжин буюу................. гэнэ.
А. Охин
б. тэргүүн
в. гэргий
г. хатан
Есүхэй хэнд Тэмүжин хөвгүүнийг даруй явж авчир гээд нас нөгчсөн бэ?
А. Бөртэ
б. Дэй сэцэн
в. Мэнлиг
г. Амбагай
Өэлүн үжин эртний монголын аль овог аймгийн хүн бэ?
А. Хонгирад
б. Хорилардай
в. Бүгүнүд
г. Хатигин
Тэмүжин Жамуха хоёр нийт хэдэн удаа анд бололцсон бэ?
1
2
3
4
Жамуха 5 нөхөртэй тэнүүчилж яваад Танлу ууланд гарч ямар амьтныг алан шарж идэж байгаад нөхөд нь барьж Чингис хаанд авчирсан бэ?
А. Зурам
б. угалз
в. аргаль
г. тарвага
Зөв харгалзуулаарай.
1. Алангир нум а. Бугын шагай
2. Гурын шагай б. Годил булцуунд нүх гаргасан, харвахад дуу гардаг
3. Дуут сум в. Уран сайханжсан баримтат дүр
4. Түүхэн дүр г. Тосон харгай модоор элэг хадалгүй хийсэн
1г2б3в4а
1г2а3б4в
Зохиолд Өэлүн эхийг дүрсэлсэн хэсгээс хамааралгүй олно уу?
А. Оюунтай төрсөн Өэлүн эх
б. Чадалтай төрсөн Үжин эх
В. Хатан төрсөн Үжин эх
г. Хутагтан сайд болов.
Магтаалд Өэлүн эхийн хийж буй үйлүүдээс хамааралгүйг олно уу?
А. Олирс мойлыг түүж явж
Б. Царчим газрыг өгсөж уруудаж
В. Замагтай усыг шүүрдэн байж
Г. Затгас төмсөөр тэжээсэн
Тэмүжиний залбирал шүлэгт Хуагчин эмгэн магтсан дүрслэлийг олно уу?
А. Болжмор мэт
б. өршөөн аварч
в. солонго мэт сонсох
г. үрийн үрд тахих
“...хохимой муу толгойгоо
Хоргодох газаргүй болгов
Хорголын төдий амиа
Арчлах газаргүй болгов...”
гэсэн дүрслэлээр ямар сэтгэл хөдлөл илэрч байна вэ?
А. Уурласан
б. гомдсон
в. гайхсан
г. гэмшсэн
“...шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг...”
гэдгээр ямар дүрслэх ур маягийг илэрхийлж байна вэ?
А. Адилтгал
б. багасгал
в. хэтрүүлэл
г. төлөөлөл
Ж.Саруулбуян “Бодончар богд” өгүллэгийн хэсгүүдийг зөв дараалалд оруулна уу?
1. Нугас галуу барих уран аргыг төвөггүй сурч, эзнээ тэжээж эхэллээ.
2. Бодончар орогшин хул мориныхоо согсоо гөхлийг ширтэн гэлдрүүлж явна.
3. Харин “Эр бор харцагаа бидэнд өгөөч” гэж ам бузарлаад авчээ.
4. Бие тэргүүтэй, дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай нь сайн гэж үглэн хэвтлээ.
А. 1,2,3,4
б. 2,1,4,3
в. 2,1,3,4
г. 4,3,2,1
“Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юм сан” гэсэн өгүүлбэрийн тодруулсан хэсгийн дүрслэх ур маягийг тодорхойлно уу?
А. Адилтгал
б. төлөөлөл
в. ихэсгэл
г. багасгал
Ямар өгүүллэгт “Хөдөөгийн хөхүүн цэнгэл, хүлэг морины хийморь, залуу бүсгүйн эрүүл биеийн гоо үзэсгэлэнг бахадсан нэгэн залуу эрийн бодлыг өгүүлдэг вэ?
А. Жахухын өчил
б. Ламбугайн нулимс
в. Хөдөө талын үзэсгэлэн
г. Бодончар богд
“Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгэнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх...” гэсэн нь ямар мэдрэхүйг илэрхийлж байна вэ?
А. Үнэрлэх
б. сонсох
в. харах
г. хүрэлцэх
"Уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын хурц эрдэм, номхон хувраг" дүрслэл нь
эсрэгцүүлэл
эерүүлэл
ихэсгэл
багасгал
“Толгой шийр цөм нэгэн адил” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.
А. Амьдчилал
б. Тойруулал
в. егөөдөл
г. төлөөлөл
Монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт төгссөн дүр аль хэн бэ?
А. Жамуха
б. Лодон гэвш
в. Бодончар богд
г. Цэрэнлхам хүүхэн
Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт залуу бүсгүйн дүрийг илэрхийлсэн хэсгийг олоорой.
А. Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө
Б. Нас арван найм, ес, шинэ сарын адил хурц тунгалаг гэрэлтэнэ.
В. Энгэр нударгыг хар торгоор эмжиж нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү
Г. Агаар дор дэгдэж, үүлэн дор умбан алдах адил...
“Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.
А. Төлөөлөл
б. Хүншүүлэл
в. зүйрлэл
г. тойруулал
1. Зун а. Өсөх цаг
2. Хавар б. Идэр цаг
3. Намар в. Өтлөх цаг
4. Өвөл г. Өнгөрөх цаг
А. 1а2б3в4г
б. 1б2а3в4г
в. 1б2в3а4г
г. 1а2б3в4г
Д.Нацагдорж “Ламбугайн нулимс” өгүүллэгт Цэрэнлхам буюу Иүй Бай-хуа хүүхний хийж буй үйлийг олоорой.
А. Хүү минь би чамд хайртай. Одоо би хаана очих буй?
Б. Ноцон, ноцон алдана
В. Цагаан харыг гялбуулсаар гарч ирэхүй.
Г. Улаан шарыг тунуулсаар бууж ирмэгц
Зохиолчийн нэрийг, зохиолтой нь зөв харгалзуулна уу?
1. Д.Нацагдорж а. Бодончар богд өгүүллэг
2. Ж.Саруулбуян б. Жамухын өчил өгүүллэг
3. Д.Нацагдорж в. Хөдөө талын үзэсгэлэн өгүүллэг
4. Д.Намсрай г. ламбугайн нулимс өгүүллэг
1б2а3в4г
1а2б3в4г
1в,г2а3в,г4б
“Ертөнцийн хар нулимсыг борооны дусал мэт асгаруулна” гэсэн өгүүлбэр ямар дүрслэх ур маягаар бүтсэн байна вэ?
А. Хүншүүлэл
б. Адилтгал
в. ихэсгэл
г. багасгал
Ямар шүлэгт “Бүсгүй хүний гоо сайхныг хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх 5 мэдрэхүйд өртөх чанараар бадаглан магтсан” тухай аль шүлэгт гардаг вэ?
А. Үлэмжийн чанар
б. Хар ус нуурын шагшуурга
в. Дөрвөн улирал
г. Дөрвөн цаг
Шүлгүүдийн нэрийг зөв харгалзуулаарай.
Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л
а. Д.Равжаа “Үлэмжийн чанар”
б. Б.Явуухулан “Хар ус нуурын шагшуурга"
в. Д.Равжаа “Дөрвөн улирал”
г. Д.Нацагдорж “Дөрвөн цаг”
Шүлгүүдийн нэрийг зөв харгалзуулаарай.
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан Хангайн нуруунаа
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
а. Д.Равжаа “Үлэмжийн чанар”
б. Б.Явуухулан “Хар ус нуурын
в. Д.Равжаа “Дөрвөн улирал”
г. Д.Нацагдорж “Дөрвөн цаг”
“Миний нутаг, Дөрвөн цаг, Хуучин хүү, Цагаан сар ба хар нулимс, Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг шүлэг, өгүүллэгийн зохиогч хэн бэ?
А. Д.Равжаа
б. Б.Явуухулан
в. Д.Нацагдорж
г. Д.Намсрай
Д.Равжаа “Саран хөхөөний намтар” жүжиг нь нийт хэдэн бүлэгтэй вэ?
8
6
9
5
Орчныг илэрхийлсэн түлхүүр үгийг олно уу?
А. Морь
б. бүсгүй
в. гол
г. хээр хөдөө
Саран хөхөөний намтар зохиолын дүрийг зөв харгалзуулаарай.
1. Гулиранз а. Сайн алтан хэмээх үзэсгэлэнт эмэгтэй
2. Мадимахани б. Энэтхэгийн хааны үзэсгэлэн гоо охин
3. Машука в. Варнасын өчүүхэн хаан
4. Номунбаясгалан г. Энэтхэгийн хаан
5. Ямши д. Муу санаат түшмэл
6. Сэрсэнма е. Гулиранз, Мадимахани 2-ын дундаас гарсан хүү
А. 1в2б3в4г5д6е
б. 1б2а3в4е5г6д
в. 1в2б3г4е5д6а
г. 1в2б3г4е5а6д
Хэн хуурамч агь болж, Номунбаясгаланг хөхөө болгон хувиргасан бэ?
А. Сурасдини
б. Лагана
в. Ямши
г. Сэрсэнма
Номунбаясгалан хан хүүгийн дараах шинжүүдээс үл тохирохыг олно уу?
А. Эрдэм боловсролтой
б. Эрэнгүй зөөлөн сэтгэлтэй
в. гэнэн итгэмтгий
г. хувиа хичээсэн
Ж.Саруулбуян “Бодончар богд” өгүүллэгтээ“Тэр урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөндөө нэг их гутарсан ч үгүй. Харин ч ухаан тэлүүлж, нэгийг бодон хоёрыг эргэцүүлэх хугацаатай боллоо гэж тайвширна” гэж өгүүлжээ. Онцолсон хэллэгт дүйх утгатай /Монголын нууц товчоо/-г сонгоорой.
үхвэл үхье, амьдарвал амьдаръя даа
хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэв
гол дайрт, годил сүүлт орогшин хул морио унав
................ гэдэг нь харамсах, гашуудах сэтгэлийг маш хурц илэрхийлсэн, хошин шог жүжгийн эсрэг хандлагатай байдаг.
эмгэнэлт жүжиг
инээдмийн жүжиг
драмын жүжиг
Үг сонгож, тодорхойлолтыг гүйцээгээрэй
............ гол баатруудынхаа аж амьдралын аль нэг үеийг өгүүлдэг бөгөөд үйл явдал нь романтай адил олон салбарлаж биш дан өгүүлэмжтэй, гол дүрийн явдал нь бусад дүрийн явдалд захирагдмал шинжтэй байдаг.
туужид
романд
жүжигт
... Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юмаа. Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмссөн, ... Хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээхүй нь хаврын улирал ирж буй адил бахтай ...
соёлын хам
нийгмийн хам
улс төрийн хам
шашны хам
Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн онцолсон хэсгийн хам сэдвийг олоорой.
... Зи Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз гэж санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт Баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, шээс баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар аа ... Удалгүй нэгэн хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширний шорвог агаар амтагдаж, зүйсэн үс ноос салхинд хийсэн дээл хувцасанд наалдана...
соёл
нийгэм
улс төр
шашин
Д.Намсрайн “Жамухын өчил” өгүүллэгийн онцолсон хэсгийн хам сэдвийг олоорой
Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил...
түүх
нийгэм
улс төр
шашин
