Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Хими 7-р анги

Total questions: 22

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Дараах металлуудаас цагаан саарал өнгөтэй, хатуу, амархан давтагддаг, уян харимхай, соронзлогдох шинжтэй металлыг сонгоно уу.

a)

Мөнгө

b)

Зэс

c)

Төмөр

d)

Алт

2.

Дараах үзэгдлийг химийн ба физикийн үзэгдлийн аль болохыг тодорхойлно уу. 1. Шил хагарах 2. Цаас хайчлах

a)

Бүгд химийн үзэгдлүүд

b)

1 физикийн 2 ба 3 химийн үзэгдэл

c)

Бүгд физикийн үзэгдлүүд

d)

2 ба 3 физикийн 1 химийн үзэгдэл

3.

Хөргөгчнөөс савтай ус гарган тавьжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа савны гадна талаар усан дусал үүсч хөлрөв. Яагаад ?

a)

Гэрийн агаар чийгтэй байсан учир савны гадна ханан дээр конденсаци явагдсан

b)

Гэрийн агаар хуурай байсан учир савны гадна ханан дээр конденсаци явагдсан

c)

Савны хана ус нэвтрүүлдэг учир савны гадна хана хөлөрсөн.

d)

Савны гадна хана мөстэй байсан учир хөлөрсөн.

4.

Ямар биет шахагддаг вэ?

a)

Савтай ундаа

b)

Шилэн аяга

c)

Зэс зоос

d)

Агаарын бөмбөлөг

5.

Диффизийн үзэгдэл нь өөр өөр бодисын молекулууд нэвчих үзэгдэл юм. Диффузийн хурд өсөх дарааллаар зөв эрэмбэлсэнг сонго

a)

Хий < Шингэн< Хатуу

b)

Шингэн<Хий<Хатуу

c)

Хатуу<Шингэн<Хий

d)

Хатуу<Хий<Шингэн

6.

Үгэн тэшитгэлийг оновчтой тодорхойлсон хэсгийг сонгоно уу?

a)

Химийн урвалд орсон эх бодис, ба бүтээгдэхүүнийг үгээр илэрхийлсэн.

b)

Эх бодис

c)

Бүтээгдэхүүн бодис

d)

Химийн урвалын дүнд нэг бодис задарч өөр бодис үүсгэх үзэгдэл

7.

Натрийн гидроксидын тунгалаг уусмал дээр хэдэн дусал фенолфаталейн нэмэхэд уусмал ягаан өнгөтэй болсон. Түүн дээр давсны хүчлийн уусмалыг дусал дуслаар нэмэхэд уусмалын ягаан өнгө арилсан байна. Үүний шалтгаан юу байсан бэ?

a)

Натрийн гидроксидын суурилаг орчинтой уусмал фенолфаталейн нэмэхэд ягаан өнгөтэй болно. Энэ нь уусмалын орчинг таних арга юм

b)

Фенолфаталейн суурилаг орчинд ягаан, бусад орчинд өнгөгүй тунгалаг болно. Энэ нь уусмал дотор урвал явагдаж уусмалын орчин өөрчлөгдсөнтэй холбоотой.

c)

Хүчил суурийн хооронд саармагжих урвал явагдаж давс үүссэний дүнд уусмалын өнгө өөрчлөгдсөн. Фенолфаталейн зөвхөн суурилаг орчинд өнгө үзүүлдэг.

d)

Саармагжих урвал явагдаж давс үүссэний дүнд уусмалын өнгө өөрчлөгдсөн. Фенолфаталейн уусмалын орчинд өнгө үзүүлдэг.

8.

Универсаль индикаторын цаасыг хүнсний содын уусмалд дүрэхэд чернилэн ягаан өнгөтэй байснаа уусмалд орос цуу нэмсний дараа ногоон өнгө үзүүлж байв. Үүний шалтгааныг тайлбарлана уу?

a)

Содын уусмал хүчиллэг орчинтой. Цуу нэмсэний дараа уусмалд сода ба цууны холимог үүссэнтэй холбоотой.

b)

Содын уусмал суурилаг орчинтой харин орос цуу нэмсэний дараа уусмалд давс үүсч уусмалын орчин саармаг болж өөрчлөгдсөнтэй холбоотой.

c)

Содын уусмал саармаг орчинтой. Цуу нэмсэний дараа уусмалын орчин хүчиллэг болж өөрчлөгдсөнтэй холбоотой

d)

Содын уусмал саармаг орчинтой. Цуу нэмсэний дараа уусмалын орчин хүчиллэг болсонтой холбоотой.

9.

Магни исэлдэх урвалын үгэн тэгшитгэл аль нь вэ?

a)

Магни + хүчилтөрөгч = магнийн оксид

b)

Магни + хлор = магнийн хлорид

c)

Магни + хүхэр = магнийн сульфид

d)

Магни + устөрөгч = магнийн гидрид

10.

Химийн урвалыг илэрхийлэх аргуудын нэг нь үгэн тэгшитгэлээр бичих арга юм. Үгэн тэгшитгэлийг оновчтой тодорхойлсон хэсгийг сонгоно уу?

a)

Химийн урвалд орж байгаа бодисыг эх бодис, химийн урвалын үр дүнд үүсч байгаа бодисыг бүтээгдэхүүн бодис гэнэ.

b)

Химийн урвалын эх бодисоос бүтээгдэхүүн бодис үүсэх үзэгдлийг үгээр илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.

c)

Химийн үзэгдлийн үр дүнд нэг бодис өөр бодис болон хувирах үзэгдлийг илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.

d)

Химийн урвалын дүнд нэг бодис задарч өөр бодис үүсгэх үзэгдлийг илэрхийлсэн бичиглэлийг хэлнэ.

11.

Дараах үгэн тэгшитгэлүүдийг гүйцээнэ үү?

А. Зэсийн хлорид + .................. = ......................... + натрийн хлорид

a)

натрийн гидроксид, Зэсийн гидроксид,

b)

натрийн хлорид, Зэсийн гидроксид,

c)

натрийн гидроксид, Зэсийн хлорид

d)

натрийн хлорид ,зэсийн хлорид

12.

Дараах үгэн тэгшитгэлүүдийг гүйцээнэ үү?

Кали + ус = ............................... + .......................................

a)

Калийн сульфат, устөрөгч

b)

Калийн оксид, устөрөгч

c)

Калийн гидроксид, ус

d)

Калийн гидроксид, устөрөгч

13.

Дараах үгэн тэгшитгэлүүдийг гүйцээнэ үү?

........................ + ................... = цайрын сульфат + устөрөгч

a)

Цайр оксид, хүхрийн хүчил

b)

Цайр, хүхрийн хүчил

c)

Цайр, давсны хүчил

d)

Цайр гидроксид, хүхрийн хүчил

14.

Дараах үгэн тэгшитгэлүүдийг гүйцээнэ үү?

.......................... + хүчилтөрөгч = магнийн оксид

a)

Натри

b)

Бари

c)

Магни

d)

Төмөр

15.

Өгөгдлийг уншаад цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү. Натрийн гидроксидыг усанд уусгахад үүссэн уусмал суурилаг орчинтой байна. Энэ нь фенолфталейний өнгө ............ болж байгаагаар батлагдана. Харин уусмал дээр давсны хүчлийн уусмалаас бага багаар нэмэхэд өнгө нь бүдгэрсээр тунгалаг болсон. Энэхүү өнгөний өөрчлөлт нь суурь ба хүчлийн хооронд ..................... урвал явагдсан болохыг харуулж байна. Химийн урвалын үгэн тэгшитгэл нь:

Натрийн гидроксид + ........................... = ................................ + ус

a)

Ягаан, саармагжих, давсны хүчил, натрийн хлорид

b)

Улбар шар, саармагжих, хүхрийн хүчил, натрийн сульфат

c)

Хөх, саармагжих, давсны хүчил, натрийн хлорид

d)

шар, саармагжих, хүхрийн хүчил, натрийн сульфат

16.

Хүснэгтэд бодисын нэр болон түүний найрлагыг харуулжээ. Аль нь химийн элемент, аль нь нэгдэл болохыг тогтоож хүснэгтийн тохирох нүдэнд нэмэх тэмдэг тавьж тэмдэглээрэй.

a)

Нэгдэл, элемент, нэгдэл, элемент, нэгдэл

b)

элемент, нэгдэл, элемент, нэгдэл, нэгдэл,

c)

нэгдэл,элемент, нэгдэл, элемент,элемент

17.

Зэврэлийн тухай дараах мэдээллүүдийн аль нь үнэн бэ?

Төмрийн шатах ба зэврэх үзэгдэл явагдах нөхцөл ялгаатай, харин үүсэх эцсийн бүтээгдэхүүн адил байна.

a)

Үнэн

b)

Худал

18.

Зэврэлийн тухай дараах мэдээллүүдийн аль нь үнэн бэ?

Металлууд орчны нөлөөгөөр исэлдэх урвалыг халах урвал гэдэг.

a)

Үнэн

b)

Худал

19.

Зэврэлийн тухай дараах мэдээллүүдийн аль нь үнэн бэ?

Усгүй ердийн агаарт болон агааргүй усанд төмөр зэврэхгүй

a)

Үнэн

b)

Худал

20.

Зэврэлийн тухай дараах мэдээллүүдийн аль нь үнэн эсвэл худал болохыг сонгоно уу.

Давсны болон хүчлийн уусмалд металлын зэврэл удаан явагддаг.

a)

Худал

b)

Үнэн

21.

Холимог дахь бодисууд химийн харилцан үйлчлэлд . . . , шинээр химийн нэгдэл. . ………. онцлогоороо химийн нэгдлээс ялгаатай.

a)

Орно, үүсгэдэггүй

b)

Орно, үүсгэдэггүй

c)

орно, үүсгэнэ

d)

Орохгүй, үүсгэдэггүй

22.

Сахар болон элсний холимгийг ялган салгах туршилтын ажлыг 1. ............. 2. .................... 3. ................... гэсэн дарааллаар гүйцэтгэнэ.

a)

Усанд уусгах, тунгаах, ууршуулах

b)

Усанд уусгах, шүүх, ууршуулах

c)

Усанд уусгах, тунгаах, шүүх

d)

Усанд уусгах, тунгаах, шүүх