wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Уран зохиол -11 анги

Total questions: 50

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

1.“Махабхарата” туульд хамаарахгүй хэсгийг олно уу?

a)

А. Дэлхийн хамгийн урт тууль юм.

b)

Б. “Маха” гэдэг нь их гэсэн утгатай үг

c)

В. 19 ботитой бөгөөд 1мөр нь 16 авианаас бүтдэг.

d)

Г. Эртний грекээс гаралтай.

2.

2.Дараах туульсыг улсуудтай нь зөв харгалзуулсныг сонгоорой.

1. Мянга нэгэн шөнийн үлгэр а. Монгол

2. Игорийн хорооны үг б. Хятад

3. Тансан ламын үлгэр в. Араб

4. Гэсэр, Жангар г. Орос

5. Илиада, Одиссей д. Грек

a)

А. 1б2г3в4а5д

b)

б. 1в2г3б4а5д

c)

в. 1в2г3б4д5а

d)

г. 1г2в3б4а5д

3.

3.Махабхарата тууль нь ямар үйл явдлаар эхэлдэг вэ?

a)

А. Куругийн гэр бүл хэрхэн Каурынхан, Пандугийнхан болсон тухай

b)

Б. Юдхиштра болон Дүрёдхана хоёрын хоорондох зөрчил тэмцлийн тухай

c)

В. Энэтхэгийн их хаан Бхаратын удмын хаадын уг гарал, түүхэн амьдралаар

d)

Г. Пандугийнхан диваажинг зорин, урт аялалд гарч буйгаар

4.

4. Зохиолд хэнийг сохор учраас хаан ширээнд суулгахаас татгалздаг вэ?

a)

А. Дүрёдхана

b)

б. Дритараштра

c)

в. Панду

d)

г. Юдхиштра

5.

5. Пандугийнхны зан чанарт үл хамаарахыг сонгоно уу?

a)

А. Хүнлэг энэрэнгүй

b)

б. цэцэн ухаантай

c)

в.эр зоригтой

d)

г. атаархах сэтгэлтэй

6.

6. Зохиолч дүрийн мөн чанарыг илэрхийлэхийн тулд ямар нэгэн орчин орон зайг сонгон дүрсэлж, үйл явдал хэзээ, хаана өрнөж байгааг заахыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

А. Дотоод орчин

b)

б. Дүр дүрслэл

c)

в. гадаад орчин

d)

г. хам сэдэв

7.

7. Оросын ард түмний гайхамшигт бүтээл болох”Игорийн хорооны үг” туульд Игорь вангийн хүч чадлыг ямар дүрслэх ур маягаар илэрхийлсэн байна вэ?

a)

А. Төлөөлөл

b)

б. багасгал

c)

в. хэтрүүлэл

d)

г. ёгтлол

8.

8.“Аялгуут хуурын чавхдасанд

Уран хуруугаа хүргэмэгч

Уянгат тэрхэн чавхдас нь

Ван ноёдын алдрыг

Бадруулан хангинуулдаг сан” хэмээн хэнийг өгүүлж байна вэ?

a)

А. Игорь ван

b)

б. Всеволод

c)

в. Гзак, Ковчактаа

d)

г. мэргэн Боян

9.

9. “Огторгуйг нар гийгүүлж байна

Оросыг Игорь гэрэлтүүлж байна”
гэсэн хоёр шад нь ямар дүрслэх ур маягийг илэрхийлж байна вэ?

a)

А. Багасгал

b)

б. хүншүүлэх

c)

в. ёгтлол

d)

г. адилтгал

10.

10. Омар Хайям “Рубай” шүлгийн онцлогт үл хамаарах хэсгийг сонгоно уу?

a)

А. Гүн ухааны утга агуулгатай

b)

Б. Хатуу тогтсон загварын холбоц байхгүй.

c)

В. Дөрвөн мөртэй

d)

В. Онч мэргэн санаатай

11.

11. Хоорондоо шууд холбоо төсөөгүй зүйлсийг гадаад дотоод аль нэг шалтгаант холбоо хамаарлаар нь холбон хамаатуулж, нэгийг нөгөөгөөр орлуулан дүрслэх ур маягийг ............................... гэнэ.

a)

А. Амьдчилал

b)

б. төлөөлөл

c)

в. тойруулал

d)

г. адилтгал

12.

12. Эзэд ноёд энд хоргой торгонд хөлбөрч байсан

Эднүүст элч нар хар хурдаараа ирдэг байсан

Өдгөө энэ бүхэн баларч, нурсан балгасны ормон дээр

Өнчин хөхөө ганцаараа гүүг гүүг донгодно

гэсэн 4 мөртөөр ямар утга илэрхийлж байна вэ?

a)

А. Үхэл хэнийг ч ялгахгүй

b)

б. Үхэл гэдэг нь төгс төгөлдөр бус

c)

в. Мөнх нас бол хүний хүсэл

d)

г. амьдрал гэдэг оньсого мэт

13.

13. “Дотоод сэтгэл хөрч уйтгар гунигт автсан учраас сэтгэл дэх итгэл, хайрын илч буурсан” гэсэн санааг илэрхийлсэн шүлгийг сонгоно уу?

a)

А. Хуучин цөөрөм рүү Хөөрхий мэлхий дэвхрэхэд нь

Усны чимээ гарав

b)

Б. Нүцгэн мөчир дээр

Нэвсгэр хэрээ сууж байгаа нь

Намрын үдэш санж

c)

В. Өвч биеийн сүүдэр

Эмээл дээр царцах нь

Өвлийн нарны илч аж

14.

14. Ямар шүлэг нь 1 наймт буюу 2 дөрөвт, 1 зургаат шүлгээс бүрддэг вэ?

a)

А. Хайку

b)

б. Рубай

c)

в. Сонет

15.

15. “Удам угсаа сайтынх – төлөв даруухан

Ухаан оюун саруулынх – сэтгэл ариухан

Намба төрх сайтынх – цаг ямагт цэвэрхэн

Нас биед хүрснийх – цэл залуу цэцгэн” гэсэн 4 мөртөөр ямар утга илэрхийлж байна вэ?

a)

А. Оюунлаг, ариун сэтгэлтэй

b)

б. зан аашны сайхныг

c)

в. гоо үзэсгэлэн

d)

г. бүгд зөв.

16.

16.Чиний явах сайн замыг, уул чамдаа зааж өгье би

Чихэнд шингээж захих үгээ дараагаар нь хэлж өгье

a)

а. Омар Хайям “Рубай”

b)

б. Франческо Петрарка “Сонет”

c)

в. Мацуо Башё “Хайку”

d)

г. Галидас “Үүлэн зардас”

17.
  1. 17.Аймшигт ядуу эр

Амуу цайруулахаа болиод

Онгон сарыг ширтэв.

a)

а. Омар Хайям “Рубай”

b)

б. Франческо Петрарка “Сонет”

c)

в. Мацуо Башё “Хайку”

18.

18. Ямар зохиолд Вокегийн ядуухан буудалд амьдардаг хөөрхийлөлтэй хүмүүсийн амьдрал болон Гориогийн 2 охины амьдрал, дээдсийн хүрээлэнгийнхний тухай өгүүлдэг вэ?

a)

А. Альфонс Доде “Сүүлчийн хичээл”

b)

б. Антон Павлович Чехов “Хамелеон”

c)

В. Оноре Дө Бальзак “Эцэг Горио”

d)

г. Галидас “Үүлэн зардас”

19.

19. Хүн, нийгмийн элдэв гажуудал, дутагдлыг инээдэмт өнгө аясаар шүүмжилж хошигносныг ......................... гэнэ.

a)

А. Хошигнол

b)

б. Инээдэмт

c)

в. Шог зохиол

d)

г. өгүүллэг

20.

20. “Очумелов олны дунд зүсэж ороод асуулаа”. Гэсэн хэсэг аль зохиолд гардаг вэ?

a)

А. Альфонс Доде “Сүүлчийн хичээл”

b)

б. Антон Павлович Чехов “Хамелеон”

c)

В. Оноре Дө Бальзак “Эцэг Горио”

d)

г. Галидас “Үүлэн зардас”

21.

1. Сартваахь а. Цахилгаан мэт, түр зуурын

2. Гилбэлгээн б. нааш

3. Янагш в. зам заагч, удирдагч, тэргүүн

4. Тойн г. ламын хүндэтгэлийн нэр , язгууртан гаралтай лам

5. Адистид д. Соёрхол, өршөөл, аврал

a)

А. 1б2а3г4в5д

b)

б. 1в2а3б4г5д

c)

в. 1в2а3б4д5г

d)

г. 1а2в3б4г5д

22.

22. Үнэнийг өгүүлэгч хөвгүүний үг, үйлдлээс үл хамаарахыг олно уу?

a)

А. Хамаг эрдмийг гайхамшигтай сурав

b)

Б. Дотоод яамыг мэдэгч ноён болов.

c)

В. Эзэн хааны хотод одсоны хойно

Яван ядах эхийг минь хэн тэтгэх

d)

Г. Ээж, эхнэр 2 дагуулан явав.

23.

23. Нарангэрэл зан чанарт тохирохыг олно уу?

a)

А. эхийгээ үл асрагч

b)

б. эр зоригтой, ухаалаг

c)

в. худалч, уур омогтой

d)

г. бусдад туслахыг үл тоох

24.

24. Амель багшийн хэлсэн үгээс хамаарахгүйг олно уу?

a)

А. Хэлээ битгий мартаарай гэж зөвлөсөн.

b)

Б. Франц хэл яруу тунгалаг, дэлхийн хамгийн сайхан хэл гэж хэлсэн.

c)

В. Намуухан, учирласан үг

d)

Г. Ринерийн нугад хөндий шувуудын жиргээн сонсогдсон.

25.

25. Хэн Францын хувьсгалын үед баяжсан гоймонгийн үйлдвэрийн эзэн бэ?

a)

А. Воке

b)

б. Горио

c)

в. Эжен

d)

г. Бьяншон

26.

26. Альфонс Доде Сүүлчийн хичээл өгүүллэгт гарч буй үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан хэсгийг сонгоно уу?

1. Өнөөдөр Франц хэлний сүүлчийн хичээл.

2. Хэлзүйн хичээлийн дараа бичгийн ажил эхлэв.

3. Би энэ сүүлчийн хичээлийг мартахгүй.

4. Ринерийн нугад болон ойн захаар хөөндэйн жиргэх дуун сонсогдоно.

a)

А. 4, 1,2,3

b)

б. 4,2,1,3

c)

в. 1,2,4,3

d)

г. 2,1,4,3

27.

28. Хувь хүний давтагдашгүй зан чанар, бусдаас ялгагдах өвөрмөц шинжтэй дүрийг ямар дүр гэх вэ?

a)

А. Нийтлэг дүр

b)

б. бодгаль дүр

c)

в. гадаад төрх

d)

г. дотоод шинж

28.

29.Антон Павлович Чехов “Хамелеон” өгүүллэгт гарч буй дүрүүдийг ажил албатай нь зөв харгалзуулна уу?

1. Очумелов а. Генералын тогооч

2. Хрюкин б. Цагдан байцаагч түшмэл

3. Жигалов в. Генерал

4. Прохор г. Алтны дархан

a)

А. 1б2г3в4а

b)

Б. 1а2г3в4б

c)

В. 1б2в3г4а

29.

30. “... дэлгүүр гуанзнуудын үүд өлсгөлөн араатны ам шиг ангайлдан байна.” гэсэн өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?

a)

А. ёгтлол

b)

б. багасгал

c)

в. тойруулал

d)

г. адилтгал

30.

31. Цагдан байцаагч түшмэл Очумелов зан чанарт тохирохыг сонгоно уу?

a)

А. эр зоригтой

b)

б. үнэнч шударага

c)

в. олон ааштай буюу бялдууч

d)

г. хүнд тусархуу

31.

32. “Барсын цусыг зуурч болно

Барсын ясыг зуурахад бэрх

Хүний царайг таньж болно

Хүний сэтгэлийг ухахад бэрх” хэмээх үгийг Нарангэрэлд хэн өгүүлдэг вэ?

a)

А. Гау нэрт баян өвгөн

b)

б. Мон нэрт баян сартваахь

c)

в. Үнэнийг өгүүлэгч

d)

г. Жэү өвгөн

32.

33. Зохиолын орчин нөхцөл байдлыг бүтэцтэй нь зөв харгалзуулна уу?

1. Эхлэл хэсэг а. Нам гүм байдал болон Франц хэлний сүүлчийн хичээл

2. Гол хэсэг б. Цэв цэлмэг, аагим халуун

3. Төгсгөл хэсэг в. Хичээлээ дуустал нь заахаар зориглосон Амель багшийн чармайлт

a)

1в2а3б

b)

1а2б3в

c)

1б2а3в

33.

35. Софокл “Эдип хаан” нь жүжгийн аль төрөлд хамаарах вэ?

a)

А. уянгын

b)

б. инээдмийн

c)

в. хошин шог

d)

г. эмгэнэлт

34.

36. Зөв харгалзуулаарай.

1. Дэльфийн а. Фивийн хаан

2. Лаий б. мэргэч

3. Сфинкс в. Фив хотын хааны хүү

4. Эдип г. Арслангийн биетэй эмэгчин араатан

a)

А. 1а2б3г4в

b)

Б. 1б2а3г4в

c)

В. 1б2а3в4г

35.

37. Фив хотын хааны ордонд болсон үйл явдлыг олно уу?

a)

А. Хүүг үрчилж аваад угсаа залгамжлах ханхүү мэт өсгөсөн.

b)

Б. Цөөвтөр бараа бологсодтой ихэмсэг өвгөнтэй таарсан.

c)

В. Аймшигт өвчин тахал дэгдэн, мал амьтан нь хиарч, тариа нь ганд цохиулсан

d)

Г. Нэг нь амь зулбан бусад зарц нар нь нам цохиулсан.

36.

38. Бэрх хэцүү оньсогыг таагч, хүчирхэг хаан

Бид бүгдээрээ л түүнийг атаархан харж байсан биш үү?

Амьдралынх нь төгсгөл ирээгүй байгаа хүнийг, тэгэхээр

Аз жаргалтай хэмээн дүгнэж болохгүй нь байна шүү” хэмээн ямар зохиолд гардаг вэ?

a)

А. Сүүлчийн хичээл

b)

б. Махабхарата

c)

в. Эцэг Горио

d)

г. Эдип хаан

37.

39. Зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай.

1. Альфонс Доде “Сүүлчийн хичээл” а. өгүүллэг

2. В. Оноре Дө Бальзак “Эцэг Горио” б. Тууж

3. Галидас “Үүлэн зардас” в. найраглал

4. Софокл Эдип хаан г. жүжиг

5. Франческо Петрарка “Сонет” д. Шүлэг

a)

А.1б2а3в4г5д

b)

Б.1а2б3в4г5д

c)

В.1а2б3д4г5в

38.

40. Жүжгийн зохиол гэдгийг юугаар мэдэх вэ?

a)

А. харилцан яриа

b)

б. асуултаар

c)

в. дотоод яриа

d)

г. үглэл яриа

39.

Юмсыг харьцуулан, нэг юмыг нөгөөтэй адил болохыг хэлэхдээ холбоос үг ашиглахгүйгээр хэлэх уран дүрслэлийн аргыг ...

a)

адилтгал

b)

багасгал

c)

хэтрүүлэл

d)

төлөөлөл

40.

Хүний сэтгэлийн хєдєлгєєн, үйлийн явц, єрнєлийг багаас их рүү, энгийнээс нарийн руу эрчимжүүлэх уран дүрслэлийг ...

a)

тойруулал

b)

ёгтлол

c)

ахиулал

d)

егөөдөл

41.

Махабахарат аль улсын зохиол бэ?

a)

Хятад

b)

Энэтхэг

c)

Орос

d)

Солонгос

42.

Махабхарата зохиол нь хэдэн бүлэгтэй вэ?

a)

10 боть

b)

20 боть

c)

30 боть

d)

40 боть

43.

"Игорийн хорооны үг " зохиолын төрөл зүйл

a)

тууж

b)

тууль

c)

роман

d)

өгүүллэг

44.

" Үүлэн зардас" зохиолын төрөл зүйлийг төрөл олоорой

a)

шүлэг

b)

тууль

c)

тууж

d)

найраглал

45.

" Үүлэн зардас" зохиолын Ягшас яагаад шийтгүүлсэн бэ?

a)

хулгай хйиж шийтгүүлсэн

b)

сэрэмж алдаж хааны цэцэрлэгт заан оруулсан

c)

хайртай бүсгүй рүүгээ зугтсан

46.

"Рубай" шүлгийн үндэслэгч хэн бэ?

a)

Мацуо Башё

b)

Омар ХАЙЯМ

c)

Петрарка

47.

4 мөрт , гүн ухааны утга агуулгатай, онч мэргэн санаатай, ААББ, АААА гэсэн хатуу тогтсон загвартай шүлгийг ...

a)

хайку

b)

рубай

c)

сонет

48.

5 7 5 буюу арав долоон үеийн бүтэцтэй заавал улирлын аль нэгийг төлөөлсөн үг орсон шүлгийг ...

a)

сонет

b)

хайку

c)

рубай

49.

1 наймт буюу 2 дөрөвт , 1 зургаат шүлгээс бүрдсэн, эхний 8-н мөрт шүлэгтээ асуудлаа дэвшүүлж , санал сэтгэгдлээ хуваалцдаг бол 6-т шүлэгтээ ялгангуяа сүүлийн гурван мөртөд гэнэт эргэлт хийн, хэлэх гэсэн санаагаа илэрхийлдэг шүлгийг ...

a)

рубай

b)

сонет

c)

хайку

50.

" Нарангэрэлт дагина" -ны нөхөр хэн бэ?

a)

Лүгэ

b)

Үнэнийг өгүүлэгч

c)

Тоонолжин