wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх зүй 800-11

Total questions: 65

Worksheet time: 33mins

Name
Class
Date
1.
Жон Локк хүмүүс яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөөө хязгаарлуулдаг юм бэ?
a)
Иргэн удирдуулах, төр удирдах харилцаан дээр тулгуурладаг.
b)
Хүмүүс түүхэн цаг үеийн турш захирах, захирагдах харилцаанд түшиглэж ирсэн.
c)
Хүмүүс өөртэй нь ижил аюулгүй байдлаа хангах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж нэгддэг
2.
Нийгмийн гишүүн бүр нийгмийн холбооны хэлбэрийн нэгдэлд нэгдэж өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" хэмээн үзсэн бэ?
a)
Жон Локк
b)
Жан Жак Руссо
c)
Т.Гоббс
d)
Р.Нозик
e)
Ф.Бастиа
3.
Хүн төрөлхтөн хэдий үеэс байгалиас заяасан жам ёсны эрхийн талаар ярьж эхэлсэн бэ?
a)
HTӨ IV зуун
b)
HTӨ VI зуун
c)
HTӨ VIII зуун
d)
НТӨ V зуун
e)
HTӨ VII зуун
4.
Хүний төрөлх эрхийг хэрхэн баталгаажуулах вэ?
a)
Зарлан тунхаглах
b)
Хамгаалах тогтолцоог бий болгох
c)
Дэлхийн нийтээр хамгаалах
d)
Бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлэх
5.
Хүмүүс төрийг бий болгож буй шалтгаануудаас илүүцийг олно уу
a)
Өмчөө хамгаалуулах
b)
Амар тайван байх
c)
Аюулгүй амьдрах
d)
Бусдыг захирах
e)
Эрх чөлөөтэй байх эрх
6.
Манай улсад Үндсэн хуулийг хамгаалдаг, түүний биелэлтэд хяналт тавьдаг бие даасан, хараат бус байгууллагыг хэрхэн нэрлэдаг вэ?
a)
Үндсэн хуулийн шүүх
b)
Үндсэн хуулийн зөвлөл
c)
Үндсэн хуулийн цэц
7.
2018 оны байдлаар улсын хэмжээнд "Улсын өмгөөлөгч" хэдэн салбарт, хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
a)
16 салбарт 32 улсын өмгөөлөгч
b)
8 салбарт 60 улсын өмгөөлөгч
c)
17 салбарт 52 улсын өмгөөлөгч
d)
19 салбарт 30 улсын өмгөөлөгч
e)
32 салбарт 58 улсын өмгөөлөгч
8.
Төрийн эрх мэдлийг хязгаарлаагүй тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
a)
Төрийн дур зорго, үйлдэл
b)
Хэмжээгүй эрхт засаг
c)
Иргэдийн эрхийг үл тоомсорлох, зөрчих
d)
Дарангуйлал
e)
Бүгд
9.
Дэлхийн улс орнуудад үндсэн хуулийн биелэлтийг хянадаг байгууллагыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Үндсэн хуулийн шүүх
b)
Үндсэн хуулийн зөвлөл
c)
Үндсэн хуулийн цэц
10.
Үндсэн хуулийн цэцийг өөрөөр хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Үндсэн хуулийн цагдаа
b)
Үндсэн хуулийн хамгаалагч
c)
Үндсэн хуулийн өмгөөлөгч
d)
Үндсэн хуулийн зөвлөл
e)
Үндсэн хуулийн шүүх
11.
Хүний эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах талаар хийсэн дорвитой ололтуудын нэг нь аль вэ?
a)
Засаглалын эрх мэдэл хуваарилах
b)
Эрх зүйн зохицуулалт
c)
Ард иргэдийн хяналт
d)
Сонирхлын бүлгийн оролцоо
e)
Бүгд
12.
"Эрх мэдэл ба зах зээл" хэний бүтээл вэ?
a)
Жон Локк
b)
Жан Жак Руссо
c)
Т.Гоббс
d)
Ф.Бастиа
e)
Мюррей Н.Ротбард
13.
"Хуулийн амин сүнс" хэний бүтээл вэ?
a)
Ж.Локк
b)
Ш.Монтескье
c)
Ж.Ж. Руссо
d)
Ф. Бастиа
e)
Р.Нозик
14.
Ж. Локк хувийн өмчийг хэрхэн тайлбарласан байдаг вэ?
a)
Хувийн өмч бол иргэний өмч
b)
Төрийн татварыг төлөхийн тулд өмч чухал
c)
Эцсийн зорилго бус эрх чөлөөг олж авах хэрэгсэл
d)
Хувийн өмч бол хүний эцсийн зорилго
e)
Бүгд
15.
Үндсэн хуулийн хамгийн гол зорилго нь
a)
Хүний эрхийг хангах
b)
Иргэдийн эрхийг хамгаалах
c)
Тусгаар тогтнолын баталгаа
d)
Засаглалын эрх мэдлийг хуваарилах
e)
Бүгд
16.
Эдийн болон эдийн бус баялгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг юу гэх вэ?
a)
Өмчлөх эрх
b)
Ашиглах эрх
c)
Эзэмших эрх
d)
Захиран зарцуулах эрх
e)
Хувийн өмч
17.
"Иргэд нь эрхээр хангагдаагүй, засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй" гэж баримт бичигт тусгагдсан байдаг вэ?
a)
1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйл
b)
Францын 1789 оны Хүний болон иргэний эрхийн тунхаг бичгийн 16 дугаар зүйл
c)
1992 оны Монгол улсын үндсэн хууль
d)
966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт \ ИУТЭОУП
e)
1996 оны Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт \ ЭЗНСЭОУПІ
18.
Үндсэн хуулийн гол үүргийг сонгоно уу
a)
Засаглалын эрх мэдлийг хуваарилах
b)
Хүний эрхийг баталгаажуулах
c)
Улс орны суурь гол харилцааг зохицуулах
d)
Бүгд
19.
Монгол улсын иргэний хууль хэдэн онд батлагдсан бэ?
a)
2000 он
b)
2001 oн
c)
2004 он
d)
2002 он
e)
2006 он
20.
Хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
a)
Зөрчлийн тухай хууль
b)
Эрүүгийн хууль
c)
Иргэний хууль
d)
Захиргааны хууль
e)
Үндсэн хууль
21.
Эрх зүйн үндсэн зарчмуудаас үндсэн хуулийн зарчмыг олно уу
a)
Шударга
b)
Тэгш
c)
Хүнлэг, энэрэнгүй байх
d)
Хүүхдийн эрх ашгийг зөрчихгүй
e)
Хүний эрхийг баталгаажуулах
22.
Мюррей Н.Ротбард "Ул үндэстэй авч үзэх юм бол эрх гэж байхгүй зөвхөн .. л байдаг" цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу
a)
Өмчлөх эрх
b)
Хувийн эрх
c)
Чөлөөт эрх
d)
Засаглах эрх
e)
Удирдах эрх
23.
Иргэний хуулийн зорилго аль нь вэ?
a)
Хүмүүсийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах.
b)
Иргэн, захиргааны байгууллагын хооронд харилцааг зохицуулах.
c)
Иргэдийн улс төрийн эрхийг баталгаажуулах.
d)
Иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан хууль.
e)
Бүгд буруу
24.
Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ нь ямар хууль байдаг вэ?
a)
Иргэний хууль
b)
Эрүүгийн хууль
c)
Захиргааны хууль
d)
Зөрчлийн тухай хууль
e)
Патентийн тухай хууль
25.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй .. хууль болон гэрээнд заасны дагуу баялгийг өмчлөх эрхтэй болдог. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.
a)
Иргэн бүр
b)
Хувь хүн бүр
c)
Хүн бүр
d)
Бие хүн бүр
e)
Гадаадын иргэн
26.
Өмчлөх эрх үүсэх үндэслэлийг зөв харгалзуулсан хэсгийг олно уу А. Гэрээнд заасан В. Хуульд заасан үндэслэл 1. Эзэнгүй эд юмс олж авах 2. Худалдах, худалдан авах гэрээ 3. Гээгдэл эд юмс олж авах 4. Арилжааны гэрээ 5. Алдуул мал олж авах 6. Бэлэглэлийн гэрээ 7. Дарагдмал үнэт зүйл олж авах 9. Эд хөрөнгө нийлж, холилдох 10. Эд хөрөнгийг засах, дахин боловсруулах
a)
a-1, 2, 3, 4, 5 b-6, 7, 8, 9, 10
b)
a-2, 4, 6, 8 b-1, 3, 5, 7, 9,10
c)
a-1, 3, 5, 7, 9, 10 b-2, 4, 6, 8
d)
a-3, 5, 7, 9 b-1, 2, 4, 6, 8, 10
e)
a-10, 9, 8, 7, 6 b-5, 4, 3, 2, 1
27.
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрлийг олно уу
a)
Худалдах, худалдан авах гэрээ
b)
Арилжааны гэрээ
c)
Бэлэглэлийн гэрээ
d)
Зээлийн гэрээ
e)
Бүгд
28.
Өмчлэх эрх үүсэх хуульд заасан үндэслэлээс илүүцийг олно уу
a)
Эд хөрөнгийг хувьчлан авах
b)
Эд хөрөнгө өв залгамжилж авах
c)
Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгөтэй болох
d)
Зээлээр худалдах, худалдан авах гэрээ
e)
Эд хөрөнгийг дайчлан авах
29.
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөл болох "Худалдах, худалдан авах гэрээ"-ний заалтад хамаарах өгөгдлийг сонгоно уу.
a)
Зээлээр худалдах, худалдан авах гэрээ
b)
Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ
c)
Эд хөрөнгө буцаан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ
d)
Бүгд зөв
30.
Нэхэмжлэлийг аль шүүхэд өгөх вэ?
a)
Хохирогч гэж өөрийгөө үзэж буй хүн өөрийн амьдарч буй оршин суугаа газрынхаа Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана.
b)
Буруутай гэж үзэж байгаа хүнийхээ оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана.
c)
Гэм буруутай гэдэг нь цагдаагийн байгууллагаар баталгаажсан тохиолдолд шүүхэд хандана.
d)
Гэм буруугуй байхад нь гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хүний нэр төрд халдсан хэргээр нэхэмжлэгчийг шүүхэд өгөх эрхтэй.
e)
Бүгд буруу
31.
Иргэний хэргийн шүүхэд хандаж эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлагыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Өргөдөл
b)
Хүсэлт
c)
Гомдол
d)
Нэхэмжлэл
e)
Мэдэгдэл
32.
Нэхэмжлэл гаргахдаа юу бүрдүүлэх шаардлагатай вэ?
a)
Бүгд зөв
b)
Ямар шүүхэд гаргаж байгаа бичих
c)
Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оршин байгаа газар
d)
Эрх зөрчигчийн буюу хариуцагчийн овог, нэр, хаяг, хуулиин этгээд бол оноосон нэр, хаяг
e)
Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих, хэрэв эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл бол тухайн эд зүйлийн зах зээлийн үнэ бичих
33.
Монгол улсын 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн хэдэн төрлийн нийгэм аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял, шийтгэл оногдуулахаар тусгасан бэ?
a)
10 төрөл
b)
12 төрөл
c)
15 төрөл
d)
16 төрөл
e)
20 төрөл
34.
"Шударга шийтгэл бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шилдэг арга мөн" гэж хэн хэлсэн бэ?
a)
Жон Локк
b)
Жан Жак Руссо
c)
Э.Дюркгейм
d)
Ф.Бастиа
e)
И.Кант
35.
Аливаа нийгэмд гэмт хэрэг, зөрчил байнга оршсоор ирсэн. Олон зууны турш хүн төрөлхтөн үүнийг үгүй болгохыг хичээсэн ч соёл иргэшилд төвлөрсөн амьдрал буюу хот суурин бий болохын хэрээр улам нэмэгдсээр байна" гэж хэн хэлсэн бэ?
a)
Жон Локк
b)
Э.Дюркгейм
c)
Жан Жак Руссо
d)
Ф.Бастиа
e)
И.Кант
36.
Хууль, дүрэм, журмыг зөрчсөн нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг юу гэх вэ?
a)
Эрх зүйн зөрчил
b)
Гэмт хэргийн зөрчил
c)
Гэмт хэргийн бус зөрчил
d)
Гэм хор
e)
Хор уршиг
37.
Гэм хорыг хэрхэн ангилдаг вэ?
a)
Хохирол, хор уршиг
b)
Гэмт хэргийн зөрчил, Гэмт хэргийн бус зөрчил
c)
Хариуцагч, нэхэмжлэгч
d)
Эс үйлдэл, үйлдэл
e)
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын
38.
Хохирлын улмаас үүссэн үр дагаврыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Эрх зүйн зөрчил
b)
Гэмт хэргийн зөрчил
c)
Гэмт хэргийн бус зөрчил
d)
Гэм хор
e)
Хор уршиг
39.
Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?
a)
Гэм хор, хор уршиг
b)
Гэмт хэргийн зөрчил, Гэмт хэргийн бус зөрчил
c)
Хариуцагч, нэхэмжлэгч
d)
Эс үйлдэл, үйлдэл
e)
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын
40.
Өмгөөлөгч өөрийн чиг үүргийг хангалттай хэмжээнд гүйцэтгээгүй, алдаа дутагдал гаргасан бол түүний үйлдлийн талаар хаана гомдол, мэдээлэл өгөх вэ?
a)
Монголын хуульчдын холбоо
b)
Улсын дээд шүүх
c)
Үндсэн хуулийн цэц
d)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
e)
Бүгд
41.
Гэмт хэргийн бус зөрчилд хамаарах ойлголтыг сонгоно уу
a)
Гэм хор, хор уршиг
b)
Гэмт хэргийн зөрчил, Гэмт хэргийн бус зөрчил
c)
Хариуцагч, нэхэмжлэгч
d)
Эс үйлдэл, үйлдэл
e)
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын
42.
Аль зөрчлийг зөвхөн эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх вэ?
a)
Гэмт хэргийн зөрчил
b)
Гэм хор, хор уршиг
c)
Хөдөлмөрийн эрх зүйн маргаан
d)
Гэмт хэргийн бус зөрчил
e)
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын
43.
Хэрэв гэмт хэргийн талаар мэдсэн, хохирсон, ямар нэг байдлаар холбогдсон бол нэн тэргүүнд хаана мэдэгдэх вэ?
a)
Шүүхийн байгууллага
b)
Цагдаагийн байгууллага
c)
Өмгөөлөгч
d)
Прокурорын байгууллага
e)
Үндсэн хуулийн цэц
44.
Иргэн "Б" нь гэмт хэргийн талаар мэдсэн хэрнээ цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхгүй байгаад ямар арга хэмжээ авах вэ?
a)
Тусгайлан олгосон эрхийг хасах
b)
Эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үилдсэнд тооцогдох
c)
Үйлдлээр эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох
d)
Сэжигтнээр татагдах
e)
Хувийн асуудал тул гэмт хэрэгтэн биш
45.
Алдаатай өгөгдлийг сонгоно уу
a)
Өмгөөлөгчийн мэргэжлийн туслалцаа төлбөртэй байна.
b)
Хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа хүн өмгөөлөгчтэй бичгээр гэрээ байгуулна.
c)
Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульчийг улсын өмгөөлөгч гэнэ.
d)
Манай улс 2013 онд "Төлбөрийн чадваргүй яллагдагчдад үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай" хууль баталсан.
e)
Өмгөөлөгчийн мэргэжлийн туслалцаа бүх иргэд, хуулийн этгээдэд төлбөртэй байдаг
46.
Өмгөөлөгчийн үүрэг аль нь вэ?
a)
Хувь хүний нууцыг хуулийн дагуу хадгалах
b)
Хувь хүний эрх ашгийг тууштай хамгаалах
c)
Төлбөртэй хуулийн зөвлөгөө өгөх
d)
Төлбөртэй өмгөөлөх
47.
2018 оны 7 дугаар сарын байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй хэдэн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
a)
1678
b)
2738
c)
2019
d)
2000
48.
Хэдэн онд "Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүй туслалцааны тухай" хууль батлагдсан бэ?
a)
2000 он
b)
2003 он
c)
2019 он
d)
2013 он
e)
2015 он
49.
Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульчийг төрөөс ......... хэмээх нэрээр томилж ажиллуулахаар заажээ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу
a)
Өмгөөлөгч
b)
Төрийн хуульч
c)
Улсын өмгөөлөгч
d)
Туслан дэмжих өмгөөлөл
e)
Дээрх бүгд зөв
50.
Захиргааны актыг ямар байгууллагаас гаргадаг вэ?
a)
Төрийн бус байгууллага
b)
Захиргааны байгууллага
c)
Улс төрийн нам
d)
Сонирхлын бүлэг
e)
Монголын үйлдвэрчний эвлэл
51.
Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны акттай холбоотой гомдол, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа үндсэн 2 төрөлд хуваагддаг. 1. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа 2.....
a)
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
b)
Захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа
c)
Захиргааны хэргийн шийдвэрийг хэрэгжүүлэх хэсэг
d)
Захиргааны хэргийг мөрдөх шалгах хэсэг
e)
Бүгд
52.
Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны чиглэл нь ямар байдаг вэ?
a)
Нийтийн захиргааны байгууллагад өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломж олгох
b)
Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах
c)
Захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах
d)
Гомдол гаргагчид тухайн актыг шийдвэрлэх хугацаа, газрыг мэдэгдэж түүнийг оролцуулах
53.
Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол шинж нь юу вэ?
a)
Өдөр тутмын тасралтгүй байдагт
b)
Хуулийн хүрээнд
c)
Нийгмийн бүлгийн эрх ашгийг хамгаалахад
d)
Нийгмийн доод давхаргад чиглэсэн
e)
Бүгд
54.
Дүүргийн засаг даргыг шууд харьяалах дээд шатны захиргааны албан тушаалтан нь хэн бэ?
a)
Нийслэлийн засаг дарга
b)
Улсын их хурлын дарга
c)
Ерөнхий сайд
d)
Ерөнхийлөгч
e)
Засгийн эрх авсан намын дарга
55.
Захиргаа нь захиргааны актыг дангаар батлан гаргах давуу эрхтэй байдаг тул түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт маш чухал байдаг. Уг хяналтыг аль шүүх хэрэгжүүлэх вэ?
a)
Улсын дээд шүүх
b)
Нийслэлийн шүүх
c)
Аймгийн шүүх
d)
Захиргааны хэргийн шүүх
e)
Дүүргийн шүүх
56.
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэд хоногийн дотор байхаар тогтоож өгсөн бэ?
a)
7 хоног
b)
14 хоног
c)
21 хоног
d)
30 хоног
e)
45 хоног
57.
Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Хэргийн оролцогч
b)
Бусад оролцогч
c)
Шүүгч
d)
Шүүгчийн нарийн бичиг
e)
Бүгд
58.
Гомдол гаргагч ямар тохиолдолд гомдол гаргах эрхээ алдах вэ?
a)
7 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол
b)
14 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол
c)
21 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол
d)
30 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол
e)
Бүгд
59.
Захиргааны байгууллага, хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Хэргийн оролцогч
b)
Бусад оролцогч
c)
Шүүгч
d)
Шүүгчийн нарийн бичиг
e)
Бүгд
60.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрснээс хойш хэдэн сарын дотор уг хугацааг нөхөн сэргээж болдог вэ?
a)
1 cap
b)
2 cap
c)
3 cap
d)
6 сар
e)
9 cap
61.
Гэрч, өмгөөлөгч, хэлмэрч, шинжээч, орчуулагч нар захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогч вэ?
a)
Хэргийн оролцогч
b)
Бусад оролцогч
c)
Шүүгч
d)
Шүүгчийн нарийн бичиг
e)
Бүгд
62.
Захиргааны байгуллага, албан тушаалтан 30 хоногийн дотор гомдлыг хянаад ямар шийдвэр гаргах вэ?
a)
Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх
b)
Захиргааны актыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг хүчингүй болгох
c)
Дахин захиргааны актыг гаргахыг даалгах
63.
Шүүхэд нэхэмжлэлийг ............. гаргана. Цэгийн оронд тохирох өгөгдлийт сонгоно уу.
a)
Цахим шуудангаар
b)
Бичгээр
c)
Амаар
d)
Бүгд
64.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хэд хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах вэ?
a)
7 хоног
b)
14 хоног
c)
21 хоног
d)
30 хоног
e)
45 хоног
65.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд, орон нутагт хэд хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах вэ?
a)
Нийслэлд 7, орон нутагт 14 хоног
b)
Нийслэлд 14, орон нутагт 14 хоног
c)
Нийслэлд 21, орон нутагт 14 хоног
d)
Нийслэлд 14, орон нутагт 7 хоног
e)
Нийслэлд 14, орон нутагт 21 хоног