wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

СОЁЛ 10-800

Total questions: 49

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.
Соёл судлал нь хэзээнээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн бэ?
a)
XIX зууны эхэн үe
b)
XIX зууны сүүл үe
c)
ХХ зууны сүүл үe
d)
XX зууны эхэн үе
e)
XXI зууны эхэн үе
2.
"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаасан цогц ойлголтыг соёл гэдэг" нь аль эрдэмтний тодорхойлолт вэ?
a)
Гидденс
b)
Бенедикт
c)
Э.Тайлор
d)
Э.Кассирер
e)
С.Дулам
3.
... хуулинд монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжуулэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд 4 жил тутамд "Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно" гэж заажээ.
a)
2008 он, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
b)
2001 он, Үндэсний Аюулгуй байдлын тухай
c)
2008 он, Монгол улсыг хөгжуулэх сангаас хөрөнгө зарцуулах тухай
d)
2015 он, Монгол хэлний тухай
e)
2014 он, Номын сангийн тухай
4.
"Yнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин" дараах ойлголтын аль вэ?
a)
Үнэлэмж
b)
Үнэлэмжийн баримжаа
c)
Үнэлгээ
d)
Үнэт зүйл
e)
Соёл
5.
"Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс". Энэ нь соёлын аль чиг үүрэг вэ?
a)
Бэлгэдлийн чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Нэгтэн, зохицуулах чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
Бүгд
6.
Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг юу гэх вэ?
a)
Угсаатан
b)
Аймаг
c)
Ястан
d)
Овог
e)
Үндэстэн
7.
Социализмын үеийн монголчуудын соёл аль нь вэ?
a)
Сонгодог соёл
b)
Сөрөг соёл
c)
Нэг хэв загварын соёл
d)
Олон хэв загварын соёл
e)
Өрнийн соел
8.
Жорж Мёрдокийн үзсэнээр соёлын түгээмэл шинж хэд байгаа вэ?
a)
Соёлын 50 гаруй түгээмэл шинж
b)
Соёлын 72 түгээмэл шинж
c)
Соёлын 1000 гаруй түгээмэл шинж
d)
Соёлын 15 түгээмэл шинж
e)
Соёлын 60 гаруй түгээмэл шинж
9.
Угсаатны хамгийн бага нэгж нь юу вэ?
a)
Аймаг
b)
Ястан
c)
Овог
d)
Үндэстэн
10.
Хэлийг хэрхэн ангилдаг вэ?
a)
Төрөлх ба олдмол
b)
Угсаатны хэл ба олон улсын хэл
c)
Улс үндэстний хэл ба олон улсын хэл
d)
Харь хэл ба үндэсний хэл
e)
Төрөлх хэл ба зохиомол хэл
11.
Уран шувуу модны хөвөнцөр, малын хялгас зэргийг цуглуулаад үүрээ барьдаг ажээ. Энэ нь соёл мөн үү.
a)
Уран гоё хийцтэй учир соёл мөн.
b)
Шувууны уур нь өөрөө материаллаг соёл мөн.
c)
Бүх амьтдад соёл байдаг болохоор соёл мөн.
d)
Уран шувуу үүрээ улам сайжруулж, тайлбарлаж чадахгүй учраас соёл биш.
e)
Уран шувуу л амьтдаас ганцаараа соёлтой амьтан
12.
Соёл гэдэг нь латин хэлний culture \ colere \ ............. , .................... гэсэн утга илэрхийлдэг.
a)
Соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах
b)
Харилцаа, чадвар
c)
Уламжлал, даяаршил
d)
Хүндэтгэл, хариуцлага
e)
Эзэмшигч, хэрэглэгч
13.
Дараах өгөгдлүүдээс соёлын онцлог шинжид хамаарах өгөгдлийг олно уу.
a)
Соёл бүтээх болон эзэмших явдал бол ямар нэг ид шидийн хүчний илрэл биш.
b)
Хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу бүтээдэг.
c)
Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.
d)
Хүн бол соёлын бүтээгдэхүүн
e)
Бүгд
14.
"Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм" гэж соёлын анхны тодорхойлолтыг гаргасан эрдэмтэн хэн бэ?
a)
Эдуард Тайлор
b)
А.Гидденс
c)
Р.Бенедикт
d)
Эрнет Кассирер
e)
В.Занден
15.
"Ард Аюушийн хөшөө бол Монголын ард түмний эх оронч байдлын илэрхийлэл болдог". Энэ нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ?
a)
Хэл
b)
Үнэлэмж
c)
Бэлгэ тэмдэг
d)
Хэм хэмжээ
e)
Мэдлэг
16.
Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү ....... нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм.
a)
Төрөлх хэл
b)
Техникийн хэл
c)
Зохиомол хэл
d)
Философийн хэл
e)
Шинжлэх ухааны хэл
17.
Соёл бол сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч, арга хэрэгсэл болж байгаа утгаараа...... мөн.
a)
Хэл
b)
Мэдлэг
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
e)
Бэлгэ тэмдэг
18.
Соёл бол юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанар болж байдаг утгаараа...... юм.
a)
Хэл
b)
Мэдлэг
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
e)
Бэлгэ тэмдэг
19.
"Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдэгтүүдийн нэгдэл мөн" гэж хэн хэлсэн бэ?
a)
Гидденс
b)
Бенедикт
c)
Эдуард Тайлор
d)
Эрнст Кассирер
e)
Дулам
20.
Аливаа улсын хүн ардыг судлах ухааныг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Антропологи
b)
Философи
c)
Угсаатан зүй
d)
Социологи
e)
Соёл судлал
21.
"Монгол" хэмээх соёлыг илэрхийлэх үзүүлэлтээс илүүцийг сонгоно уу.
a)
Урц, гэрээ хэрхэн барих
b)
Цаа сэтэрлэх
c)
Ан авд мордох
d)
Шинэ жил
e)
Бүгд
22.
Германы соёл судлаач Эрнст Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ?
a)
Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.
b)
Хүн бол физик (байгалийн) ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдардаг.
c)
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.
d)
Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан.
e)
Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлгэдлийн онолыг үндэслэжээ.
23.
Аль нь зохиомол хэлэнд багтахгүй вэ?
a)
Математикийн хэл
b)
Соёл судлалын хэл
c)
Археологийн хэл
d)
Англи хэл
e)
Философийн хэл
24.
Тухайн улс үндэсний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Дэд соёл
b)
Зонхилогч соёл
c)
Ардын соёл
d)
Нийтийн соёл
e)
Үндэсний соёл
25.
"Хүн төрөлхтний соёлд байдаг тугээмэл загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнэмшилтэй холбоотой" гэж тайлбарласан эрдэмтэн хэн бэ?
a)
Ж.Мердок
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Э.Кассирер
e)
Р.Бенедикт
26.
Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл олон улсын соёл, улс үндэсний соёлыг ямар шалгуураар ангилж байгаа вэ?
a)
Соёлын төлөөлөл болох талаас нь
b)
Соёлыг бүрдүүлэгч элемент
c)
Соёлын түвшин
d)
Амьдралын үйл ажиллагааны хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн эсэх
e)
Соёлын түүхэн хэв маяг
27.
Монгол үндэстний соёлын нийтлэг шинжийг дурдахдаа хамааралгүй зүйлийг сонгоно уу.
a)
Монголын соёл Дорно дахины соёлын хүрээнд хамрагдана.
b)
Нүүдлийн болон суурьшмал иргэдийн соёл зэрэгцэн оршдог.
c)
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах.
d)
Монгол орон бол буддын соёлт орон.
e)
Монгол орон бол эртний соёлт орон.
28.
Соёлыг бүтээгч, хэрэглэгчдээс нь хамааруулан ангилсан соёлын хэлбэрүүд аль нь вэ?
a)
Ардын, Нийтийн, Элитийн
b)
Зонхилогч соёл, Дэд соёл
c)
Эртний соёл, Дундад зууны соёл
d)
Олон улсын соёл, Улс үндосний соёл
e)
Нэг хэв загвар, Олон хэв загварын соёл
29.
Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Соёлын түгээмэл шинж
b)
Соёлыг бүрдүүлэгч элемент
c)
Соёлын өөрчлөлт
d)
Соёлын гажилт
e)
Соёлын хожимдолт
30.
Соёлыг бүрдүүлэгч элементүүдээс үл хамаарахыг олно уу
a)
Үнэлэмж
b)
Ёс заншил
c)
Бэлгэ тэмдэг
d)
Хэл
e)
Хэм хэмжээ
31.
"Хүн гэдэг амьтан адгууснаас ялгарч байгаа нэг гол шинж нь бэлгэдэл. Бэлгэдлийг бүхнээс эрхэмлэн үздэг үндэстэн бол яах аргагүй монголчууд" гэж хэн хэлсэн бэ?
a)
С.Дулам
b)
С.Бадамхатан
c)
Х.Гүндсамбуу
d)
О.Мөнхбат
e)
Ц. Уртнасан
32.
Угсаатны хамгийн бага нэгж нь овог бол хоёр дахь нь юу вэ?
a)
Угсаатан
b)
Аймаг
c)
Ястан
d)
Бүлэг
e)
Үндэстэн
33.
Судлаачдын үзэж байгаагаар өнөө үеийн соёлын бодлого олон улсын хэмжээнд нийтлэг чиглэлтэй байдаг хэмээн үзжээ. Үүнд илүүц зүйл дурдсаныг олно уу.
a)
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх.
b)
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах.
c)
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах.
d)
Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах.
e)
Нүүдлийн болон суурьшмал иргэдийн соёл зэрэгцэн орших
34.
“Ямар ч арслан, ба, туулай, бэлэгдлийг хэрэглэдэггүй. Гагцхүү хүн л бэлэгдлийг хэрэглэдэг” гэж тодорхойлсон эрдэмтэн аль нь вэ?
a)
Э.Кассирер
b)
С.Дулам
c)
Э.Тайлор
d)
Р.Бенедикт
e)
А.Гидденс
35.
... хэлэнд шинжлэх ухааны хэл /философийн хэл, археологийн хэл, математикийн хэл гэх мэт/ багтана.
a)
Төрөлх хэл
b)
Шинжлэх ухааны хэл
c)
Зохиомол хэл
d)
Дохионы хэл
e)
Биеийн хэл
36.
Монгол соёлын нэгдмэл шинжүүдэд аль нь хамаарахгүй вэ?
a)
Монгол соёл бол Монгол, Казах үндэстний соёлоос голлон бүрдсэн соёлын нэгэн нэгдэл юм.
b)
Монгол үндэсний соёлын өвөрмөц шинэ, түний хэрэглээ, үнэ цэнэ нь, тухайлбал "Би монгол хүн" гэх мэтээр бахархах үндэс суурь болдог.
c)
Монгол улсын Үндэсний аюулгуй байдлын тухай хуульд "Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн" гэж заажээ.
d)
Цаа сэтэрлэх, ан авд мордох, урц, гэрээ хэрхэн барих гээд өвөрмөц ёс заншил бүхий цатан соёл бол монгол соёл ч дэлхийн соёлын өв биш юм.
e)
Бүгд
37.
Ямар хэл нь гарал үүсэл, үүргийн хувьд төрөлх хэлтэй харьцуулбал, хоёрдогч шинжтэй вэ?
a)
Төрөлх хэл
b)
Зохиомол хэл
c)
Монгол хэл
d)
Англи хэл
e)
Хятад хэл
38.
Мэдлэгийн төрөлд хамааралгүй зүйлийг сонгоно уу
a)
Домог
b)
Шашин
c)
Урлаг
d)
Хэм хэмжээ
e)
Философи
39.
Домог мэдлэгийг хэрхэн бүтээдэг вэ?
a)
Уран сайхны дүрээр дамжуулан мэдлэг бүтээдэг.
b)
Бурханы бүтээгч хүчийг ашиглан мэдлэг бүтээдэг.
c)
Бодит байдлын өөрийнх нь хөгжилд тулгуурлан мэдлэг бүтээдэг.
d)
Ид шидийн төсөөлөл дээр тулгуурлаж мэдлэг бүтээдэг
e)
Бүгд
40.
Судлаачын тэмдэглэснээр "Шашны сүсэг бишрэлийн энгийн хэлбэрүүдийг хэдэн мянган жил оршин тотносон" гэж үздэг вэ?
a)
10 мянган жил
b)
20 мянган жил
c)
30 мянган жил
d)
40 мянган жил
e)
60 мянган жил
41.
Судлаачид ...... нь соёлын үндэс суурь анхдагч хэв маяг гэж үздэг.
a)
Домог
b)
Шашин
c)
Урлаг нь соёлын үндэс
d)
Соёлыг бүрдүүлэгч элемент
e)
Философи
42.
Шинжлэх ухаан мэдлэгийг хэрхэн бүтээдэг вэ?
a)
Уран сайхны дүрээр дамжуулан мэдлэг бүтээдэг.
b)
Бурханы бүтээгч хүчийг ашиглан мэдлэг бүтээдэг.
c)
Бодит байдлын өөрийнх нь хөгжилд тулгуурлан мэдлэг бүтээдэг.
d)
Ид шидийн төсөөлөл дээр тулгуурлаж мэдлэг бүтээдэг
e)
Бүгд
43.
"Үнэлэмж" хэмээх ойлголт нь Орос хэлний "Ценность", Англи хэлний "Value" хэмээх уг. Уг ойлголтыг манайд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Үнэт зүйл
b)
Үнэлэмж
c)
Үнэт чанар
44.
Ямар соёл нь дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх соёлуудын харилцаа өргөжих бүрэн боломжтой байдаг вэ?
a)
Нэг хэв загварын соёл соёл
b)
Олон хэв загварын соёл
c)
Улс үндэсний
d)
Олон улсын соёл
e)
Зонхилогч соёл
45.
Дэлхий нийтийн олон янзын соёлд нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд энэ байдлыг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Соёлын онцлог шинж
b)
Соёлыг бүрдүүлэгч элемент
c)
Үндэсний соёл
d)
Угсаатны соёл
e)
Соёлын түгээмэл шинж
46.
Нийгэм үзэл сурталжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг, урлагийн бүтээлүүдэд онцгой ялгаа илэрдэггүй соёл аль нь вэ?
a)
Нэг хэв загварын соёл
b)
Олон хэв загварын соёл
c)
Улс үндэсний соёл
d)
Олон улсын соёл
e)
Зонхилогч соёл
47.
Мэдлэгийг боловсруулах, бүтээх системчлех зорилго бүхий хүний үйл ажиллагааг хэрхэн нэрлэх вэ?
a)
Домог
b)
Шашин
c)
Урлаг
d)
Шинжлэх ухаан
e)
Философи
48.
Монголчуудыг ямар үндэслэлээр "Туршлагын шинжтэй эрдэм ухаантай" ард түмэн гэдэг вэ?
a)
Тэнгэр унших эрдэм
b)
Дөрвөн улиралд малаа маллах
c)
Дөрвөн улиралд мал үржүүлөх
d)
Бэлчээрийн өвс ургамлын ач тусыг таних
e)
Бүгд
49.
"Соёл" хэмээх үзэгдлийн талаарх тодорхойлолтын тоо хагас мянгад хурч байна. Соёлын тухай тодорхойлолтуудаас Э.Тайлорын тодорхойлолтыг сонгоно уу.
a)
Соёл бол хүмүүсийн аж төрөх ёс.
b)
Соёл бол харилцааны арга, хэлбэр.
c)
Соёл бол хүний бүтээсэн зүйлс, хоёрдогч байгаль
d)
Соёл бол нийгмийн хэм хэмжээ.
e)
Соёл бол хүн нийгмийн гишүүн гэдгээ ойлгох чадвар.