wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм сорил

Total questions: 19

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.
Хүмүүсийг нийгэмшүүлэх ба суурь үнэт зүйл, дадлага практикт суралцуулах үндсэн үүргийг гүйцэтгэгч нь хэн бэ?
a)
Багш, сурган хүмүүжүүлэгч
b)
Эцэг эх
c)
Ажил олгогч
d)
Хууль тогтоогч
e)
Лам, санваартан
2.
Нийгмийг хамгийн ерөнхий утгаар нь хэрхэн ангилдаг вэ?
a)
Улс орон ба төр
b)
Соёл ба иргэншил
c)
Хосолмол ба нийлмэл
d)
Энгийн ба нийлмэл
e)
Энгийн ба хосолмол
3.
Нийтээрээ юм уу олонхи даган баримталдаг хэм хэмжээнээс аль нэг тийш хэлбийсэн авир үйлдлийг нийгмийн ухаанд юу гэж нэрлэдэг вэ?
a)
Гаж үзэгдэл
b)
Гоц үзэгдэл
c)
Гэмт хэрэг
d)
Этгээд авир үйлдэл
e)
Онцгой авир үйлдэл
4.
Шашин шүтлэгийн танин мэдэхүйн гол үндэс нь юу вэ?
a)
Итгэл бишрэл
b)
Таамаглал, дүгнэлт
c)
Сэтгэж танин мэдэх
d)
Онол практик
e)
B ба C хувилбар
5.
Хэрвээ Бат нийгмийн даатгалаас тэтгэвэрт авах эрх үүргийн харилцаанд ороогүй боловч сар бүр 15000 төгрөгийг нийгмийн халамжийн сангаас авч байгаа бол үүнийг............................. гэнэ.
a)
Нийгмийн халамжийн тэтгэмж
b)
Нийгмийн халамжийн тэтгэвэр
c)
Нийгмийн халамжийн даатгал
d)
Нийгмийн асрамжийн даатгал
e)
Эдгээрээс өөр
6.
Аль нь микро эдийн засгийн судалгаа вэ?
a)
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн
b)
Японы үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлт
c)
Солонгосын автомашины зах зээлийн үнэ
d)
Америкийн гадаад хөрөнгө оруулалтын бодлого
e)
Дээрх бүгд
7.
Эдийн засгийн ямарч тогтолцоооны үед байнга тулгарч байдаг мөнхийн асуудал юу вэ?
a)
Эдийн засгийн өсөлт
b)
Мөнгөний ханш
c)
Хязгаарлагдмал нөөц
d)
Ажилгүйдэл
e)
Татвар
8.
Өрсөлдөөн шударга явагдаж байгааг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
a)
Бүтээмж дээшилнэ
b)
Зардал буурна
c)
Ашиг нэмэгдэнэ
d)
Үнэ өснө
e)
Чанар сайжирна
9.
Хязгаар нутгуудаас шилжин иргэдсдийн тоог хязгаарлах замаар Засгийн газар ажилгүйдэлтэй тэмцэж байгаа бол энэ нь ажилгүйдлийг бууруулах ямар арга замыг хэрэглэж байна вэ?
a)
Эдийн засгийн арга
b)
Гадаад хүчин зүйлийг ашиглах арга
c)
Улс төрийн арга
d)
Захиргааны арга
e)
А ба С хариулт
10.
Ардчилсан сонгуулийн үндсэн зарчимд хамаарахгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
бүх нийтийн
b)
чөлөөтэй
c)
олон нийтийн
d)
тэгш эрхтэй
e)
нууц
11.
Иргэн Готов өглөө эрт босож биеийн тамирын дасгал тогтмол хийдэг. Уг үйлдлийг онолын нэрээр юу гэх вэ?
a)
Заншил
b)
Уламжлал
c)
Зуршил
d)
Авьяас
e)
Нийтийн соёл
12.
Зурагт, интернет, компьютерийн дэлгэцээр зэрлэг балмад үйлдэл бүхий кино, мэдээллийг хэт их хүлээж авах нь сэтгэхүйн ямар гажигт хүргэж болох вэ?
a)
Өөрийгөө үгүйсгэх
b)
Бусдаас суралцах
c)
Мэдрэмжгүй болох
d)
Манлайлагч болох
e)
Бусдыг үгүйсгэх
13.
Америкийн нийгэмд "цагаан цамцтангууд" гэж ямар ангийг нэрлэдэг вэ?
a)
Дээд анги
b)
Дунд анги
c)
Дээдийн доод анги
d)
Ажилчин анги
e)
Доод анги
14.
Ардчиллын үндсэн шинж, зарчмуудад аль нь үл тохирох вэ?
a)
Тэгш эрх
b)
Хуулинд захирагдах ёс
c)
Хүний эрх, эрх чөлөө
d)
Нэг намын тогтолцоо
e)
Иргэдийн улс төрийн оролцоо
15.
Нийгэм нь бүхэллэг тогтолцоо болохын хувьд эдийн засаг, улс төр, оюун санаа, нийгэм зэрэг дэд тогтолцоонуудад хуваагддаг бөгөөд эдийн засгийн тогтолцооноос хараат оршдог гэсэн ойлголт аль хандлагад хамаарахыг олно уу?
a)
Тогтолцооны хандлага
b)
Шалтгаант чанарын хандлага
c)
Үүргийн хандлага
d)
Индивидуалист хандлага
e)
Институтын хандлага
16.
"Хөдөлмөрийн хуваарь бол нийгмийн өсөн нэмэгдэж байгаа ээдрээтэй байдлын шалтгаан, үр дагавар болдог" гэсэн үндэслэлийг томъёолсон социологичийг олно уу?
a)
Г.Спенсер
b)
М.Вебер
c)
Э.Дюркгейм
d)
Г.Зиммель
e)
К.Маркс
17.
"Атомист" онолын хандлагаар бол нийгэм нь оршин амьдарч буй бие хүмүүс, тэдгээрийн хоорондын социал харилцааны цогц юм. "Атомист" онолын төлөөлөгч хэн бэ?
a)
Г.Зиммель
b)
Э.Шилз
c)
Т.Парсонс
d)
Т.Мальтус
18.
Сонгуулийн сурталчилгааг хэдийд зогсооно гэж заасан байдаг вэ?
a)
Санал хураахаас 48 цагийн өмнө
b)
Санал хураахаас 24 цагийн өмнө
c)
Санал авах өдөр
d)
Санал хураахаас 72 цагийн өмнө
19.
Нийгэм төрөл бүрийн элементээс бүрдэх бөгөөд тэр элемент нь бас бүтэцлэг шинжтэй, өөрийн үнэт чанар, хэм хэмжээ, үүрэгтэй гэж үздэг. Бүтэц үүргийн онолын төлөөлөгчдийг нэрлэнэ үү?
a)
В.Парето, Г.Моска
b)
К.Маркс, Ф.Энгельс
c)
Т.Парсонс, З.Мертон