Worksheets10-р анги Улс төр
Total questions: 38
Worksheet time: 19mins
Name
Class
Date
1.
1. Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм гэж хэн хэлсэн бэ?
a)
А. Линкольн
b)
Р.Даль
c)
Н Макиавелли
d)
Д .Истон
2.
2. Шинэ үндсэн хуулийг хэзээ баталсан бэ?
a)
1989.12.10
b)
1992.01.13
c)
1994.01.13
d)
1995.11.26
3.
3. Монголын Ардчилсан Холбооны анхны цуглаан хэзээ болсон бэ?
a)
1989.12.10
b)
1992.01.13
c)
1994.01.13
d)
1995.11.26
4.
4. МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйлт улс төрийн шаардлага бүхий МоАХ-ны барьсан бичиг ямар нэртэй байсан бэ?
a)
Ардчилал бидний зорилт
b)
Эрх зүйт төрийн төлөө
c)
Өргөн барих бичиг
d)
Хүний эрхийг дээдэлье
5.
5. МоАХ-ны анхны цуглаанд оролцогсод олон уриа лоозон барьж жагссан байна. Үл хамаарахыг олно уу?
a)
Ардчилал бидний зорилт
b)
Эрх зүйт төрийн төлөө
c)
Өргөн барих бичиг
d)
Хүний эрхийг дээдэлье
6.
6. Олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр. Эртний Грект иргэн бүрийг төрийг удирдах хэрэгт оролцуулдаг хэлбэр аль нь вэ?
a)
шууд ардчилал
b)
төлөөллийн ардчилал
c)
төрийн ардчилал
d)
ардчилал
7.
7. Иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож , түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлдэг хэлбэр аль нь вэ?
a)
шууд ардчилал
b)
төлөөллийн ардчилал
c)
төрийн ардчилал
d)
ардчилал
8.
8. Монгол улс 1990 оноос өмнө төрийн бодлогыг дан ганц МАХН удирдан чиглүүлж байсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломж, олон ургальч үзлийг хязгаарлаж байсан нь манай улсад ямар тогтолцоо байсан бэ?
a)
социалист тогтолцоо
b)
капиталист тогтолцоо
c)
ардчилсан тогтолцоо
d)
олон намын тогтолцоо
9.
9. Ардчиллын үнэт зүйлсийг судлан цэгцэлсэн судлаач хэн бэ?
a)
А. Линкольн
b)
Р.Даль
c)
Н Макиавелли
d)
Д .Истон
10.
10. Монгол улсын анхдугаар үндсэн хууль хэдэн онд баталсан бэ?
a)
1924.11.26
b)
1940
c)
1960
d)
1992.1.13
11.
11. “ Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм” гэж хэн тодорхойлсон бэ?
a)
А. Линкольн
b)
Р.Даль
c)
Н Макиавелли
d)
Д .Истон
12.
12. “ Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм.” гэж хэн үзсэн бэ?
a)
А. Линкольн
b)
Р.Даль
c)
Н Макиавелли
d)
Д .Истон
13.
13. Нийгэмд хувь хүний эзлэх байр суурийг чухалчилж, хүний эрх , эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулдаг ба ингэснээр хувь хүн иргэнийн эрх ашиг анхдагч утгатай болдог. Үүнийг ямар төр гэдэг вэ?
a)
ардчилсан хуульт төр
b)
эрх зүйт төр
c)
үндсэн хуульт төр
d)
эрх чөлөөт төр
14.
14. 1990 оноос өмнөх Монгол төрийн бодлогыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
төвлөрсөн төлөвлөлтөөр нийгмээ хөгжүүлэх
b)
нам, төрийг дээдэлж захирагдах
c)
сонгох, сонгогдох зарчмыг улс төр, үзэл суртлын кампани болгож төлөвлөх
d)
аливаа хэм хэмжээ хяналтгүйгээр эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдэлж хэрэгжүүлэх
15.
15. 1990 оны дараах Монгол төрийн бодлогыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
бизнесийн тодорхой төлөвлөгөөгөөр нийгмээ болон өөрийгөө хөгжүүлэх
b)
нам, төрийг дээдэлж захирагдах
c)
хувийн өмчтэй байхыг зөвшөөрч, түүнийхээ үр шимээр амьдрах
d)
сонгох, сонгогодох эрхээ бодитоор эдэлж , хэрэгжүүлэх
16.
16. Ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг хараахан олоогүй байна” гэж хэн хэлсэн бэ?
a)
В.Черчилль
b)
А.Линкольн
c)
Макиавелли
d)
С. Зориг
17.
17. Монгол улсад улс төрийн эрх, эрх чөлөөнд хамаарах үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвсэн нэгдэх зэрэг суурь эрх чөлөө өнөөдөр бүрэн хангагдсан. Харин төрийн үйл хэрэгт оролцох, эрх баригчдад нөлөө үзүүлэх, хяналт тавих зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж, иргэдийн өөрсдийн нийгэмшилт, төрийн идэвхгүй байр сууриас төлөвшлөө олохгүй байсаар байна гэсэн дүгнэлтийг ямар байгууллага гаргасан бэ?
a)
Transpsrency Internetional
b)
АТГ
c)
Фрийдом хаус
d)
УТБА
18.
18. Авлигын төсөөллийн индексээр Монгол улс авлигад өртсөн орнуудын тоонд багтаж, дэлхийн 176 орноос 87 –д эрэмблэгдэж байна гэсэн судалгааг ямар байгууллага гаргасан бэ?
a)
Transpаrency Internetional
b)
АТГ
c)
Фрийдом хаус
d)
УТБА
19.
19. Монгол улсын засгийн газар бол төрийн...... байгууллага мөн
a)
хууль тогтоох
b)
гүйцэтгэх
c)
шүүх
d)
хянах
20.
20. 1992 оны үндсэн хууль нь.... бүлэг... зүйлтэй
a)
6 бүлэг, 60 зүйл
b)
6 бүлэг , 70 зүйл
c)
7 бүлэг, 60 зүйл
d)
7, бүлэг 70 зүйлд
21.
21. Төрийн эрх мэдлийг хуваарилах онолын гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
a)
Д.Макиавелли , Д.Истон
b)
А. Линкольн, В.Черчилль
c)
Р. Даль, Д.Макиавелли
d)
Ш. Моньтеско, Ж.Локк
22.
22. Аливаа төрд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 эрх мэдэл оршдог. Эдгээр нь нэг этгээдэд нэгтгэгдвэл эрх чөлөө хэрэгжихгүй гэж хэн үзсэн бэ?
a)
Ш. Монтьескье
b)
Ж. Локк
c)
Д. Истон
d)
В. Черчилль
23.
23. Төрийг хууль тогтоох буюу парламент, шүүх- арми буюу гүйцэтгэх, хаан ба сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглал гэж хэн хуваасан бэ?
a)
Ш. Монтьескье
b)
Ж. Локк
c)
Д. Истон
d)
В. Черчилль
24.
24. Монгол улсын УИХ бол төрийн.......................... байгууллага мөн.
a)
хууль тогтоох
b)
гүйцэтгэх
c)
шүүх
d)
Хянах
25.
25. Үндсэн хуулийн 41-р зүйлд “............ засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэж хуульчилсан байдаг.
a)
Ерөнхийлөгч
b)
ерөнхий сайд
c)
УИХ-ын дарга
d)
Ерөнхий шүүгч
26.
26. Манай улсад Засгийн газрын шийдвэр бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
a)
Нийгмийн харилцааны амар амгалан, тайван байдлыг хамгаална
b)
Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүл, хяналт тавин, иргэний эрх чөлөөг баталгаажуулна
c)
Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно
d)
Нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангаж, хүрээлэн буй орчныг хамгаална
e)
Дээрх бүгд зөв
27.
27. Засгийн газрын үйл ажиллагааны эрх зүйн баримт бичиг аль нь вэ?
a)
тогтоол, захирамж
b)
зарлиг
c)
шийдвэр
d)
уриалга
28.
28. Засгийн газрыг удирдаж , онцгой статусыг эдэлж, төрийн хууль биелүүлэх ажлыг хэн хариуцдаг вэ?
a)
Ерөнхийлөгч
b)
ерөнхий сайд
c)
УИХ-ын дарга
d)
Ерөнхий шүүгч
29.
29. Иргэд засгийн газарт санал өгөх боломж аль нь вэ?
a)
саналаа захидлаар илэрхийлэх, вэб сайтад хандах
b)
ЗГ-ийн Олон Нийттэй харилцах төвд хандах
c)
ТҮЦ машин болон нэг цонхны үйлчилгээнд хандах
d)
орон нутагт төр захиргааны байгууллагад хандах
e)
Дээрх бүгд болно.
30.
30. Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт , чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаа буюу засгийн газрын үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Төрийн үйл ажиллагаа
b)
УИХ-ын үйл ажиллагаа
c)
Засгийн газрын үйл ажиллагаа
d)
Төрийн үйлчилгээ
31.
31. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэгддэг үйл ажиллагааг гэнэ.
a)
Төрийн үйл ажиллагаа
b)
УИХ-ын үйл ажиллагаа
c)
Засгийн газрын үйл ажиллагаа
d)
Төрийн үйлчилгээ
32.
32. Манай улсад төрийн үйлчилгээг хэдэн түвшинд хэрэгжүүлдэг вэ?
a)
2
b)
3
c)
4
d)
5
33.
33. Төрийн үйлчилгээг ил тод, чирэгдэлгүй, шуурхай , хүртээмжтэй хүргэхэд чиглэгдсэн төрийн үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Иргэдийг хүлээн авах төв
b)
Нэг цонхны үйлчилгээ
c)
ТҮЦ машин
d)
“Олон нийтийг угтах төв”
34.
34. Төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, татварын лавлагаа,НДШ- ийн төлөлт зэрэг 24 төрлийн мэдээлэл , лавлагаа авдаг төрийн үйлчилгээний шинэ хэлбэр аль нь вэ?
a)
АТМ
b)
цахим машин
c)
ТҮЦ машин
d)
Иргэний лавлагааны машин
35.
35. Монгол улсын иргэн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлдөг зэрэг тохиолдолд ямар татвараас хөнгөлөгдөх юм уу чөлөөлөгддөг вэ?
a)
НӨАТ
b)
ХХОАТ
c)
НДШ
d)
ЭМД
36.
36. Дараах ойлголтуудаас аль нь хүний эрхийн зарчимд үл хамаарах вэ?
a)
тэгш байх
b)
ардчилсан байх
c)
үүрэг хариуцлага хүлээх
d)
түгээмэл байх
37.
37. Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?
a)
хуулийг дээдлэх, сахин биелүүлэх
b)
албан татвар төлөх
c)
эх орноо хамгаалах, цэргийн алба хаах
d)
хөдөлмөрлөх
38.
38. Монгол улсын журамт үүрэг аль нь биш вэ?
a)
байгаль орчноо хамгаалах
b)
хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэх
c)
эрүүл мэндээ хамгаалах
d)
үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
100 %
