NEW
Font size
WorksheetsЭсрэг бие
Total questions: 9
Worksheet time: 9mins
Ямар эмгэгүүд нь халдвартай байдаг ба цусны цагаан эсийн тоо ихэсдэг вэ?
1. лейкеми 2. миастени 3. сүрьеэ
A. 1, 2 ба 3
B. 1 ба 2
C. 1 ба 3
D. зөвхөн 3
Нэг оюутан моноклональ эсрэг бие үүсэх талаар дараах дүгнэлтийг бичжээ. Аль дүгнэлт буруу байна вэ?
А. Өөрийн бус эсрэг төрөгчийг хөхтөн амьтанд тарьдаг.
B. Цусны сийвэнгийн эсүүд нь өөрийн бус эсрэг төрөгчийн хариуд тусгай эсрэг бие ялгаруулдаг.
C. Сонгосон эрлийз эсүүд митозоор хуваагдан клон үүсгэдэг.
D. Т-лимфоцитууд нь хорт хавдрын эсүүдтэй нийлж эрлийз эсийг үүсгэдэг.
Вакцин хийлгэснээр тодорхой эмгэг төрүүлэгчдийн дархлаа үүсдэг.
Вакцинжуулалтын аль үр нөлөө нь зөв вэ?
1. ирээдүйн халдвараас хамгаалах эсрэг бие үйлдвэрлэх
2. үр дүнд олдмол идэвхтэй дархлаа үүсдэг
3. тохирох лимфоцитыг өдөөх
A. 1, 2 ба 3
B. 1 ба 2
C. 1 ба 3
D. 2 ба 3
Нэг оюутан эсрэг биеийн талаар гурван дүгнэлт бичсэн.
1. Тэдний бүтэц нь пептид, устөрөгч, дисульфидын холбооноос хамаардаг.
2. Эдгээр нь гуравдагч ба дөрөвдөгч бүтэцтэй уургийн молекулууд юм.
3. Дөрвөн полипептид нь дөрвөн эсрэг төрөгчийг холбох газрыг хангадаг.
Аль дүгнэлт нь зөв бэ?
A. 1, 2 ба 3
B. 1 ба 2
C. 1 ба 3
D. 2 ба 3
Гибридомын аргыг ашиглан моноклональ эсрэг биеүдийг үйлдвэрлэдэг.
Моноклональ эсрэг бие үүсгэхийн тулд хулганы дэлүүнээс юуг зайлуулдаг вэ?
A. Антиген
B. клонууд
С. лимфоцитууд
D. миелома эсүүд
Эсрэг биеийн молекулын зургийг ажиглаад онцлогт ҮЛ ТОХИРОХ тодорхойлтыг сонгоно уу?
А. Эсрэг бие нь хоёр хүнд, хоёр хөнгөн гинжээс бүрдэнэ
B. Хувьсагч эсвэл тогтмол домэйн бүр нь ойролцоогоор 110-130 амин хүчлээс бүрдэнэ
C. Эсрэг бие нь 4 дэгч бүтэц бүхий нийлмэл уураг
D. Эсрэг биеийн молекул нь нүүрсуснаас тогтсон биополимер
Эсрэг биеийн зураг дээрх A үсгээр тэмдэглэсэн хэсгийн нэр юу вэ?
A. Рецептортой холбогдох хэсэг
B. Антиген холбогдох хэсэг
С. Дисульфидийн холбоо
D. Хөнгөн гинж
Эсрэг биеийн хувьсамтгай бүлэг нь эсрэг бие бүрт ялгаатай бөгөөд энэ хэсгийн тусламжтай өвөрмөц эсрэг төрөгчтэй холбогдож чаддаг. Дараах зурагт энэ хэсгийг заасан хувилбарыг сонгоно уу?
A.
B.
С.
D.
Эсрэг биеийн бүтцэд дисульфидын холбоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
A. Дисульфидын холбоо нь эсрэгбиемүүдийг илүү уян хатан, тогтворгүй болгодог.
B. Дисульфидын холбоо нь эсрэгбиеийн бүтцэд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй.
C. Дисульфидын холбоо нь эсрэгбиеийн задралыг хариуцдаг.
D. Дисульфидын холбоо нь эсрэгбиеийн бүтцийг тогтворжуулдаг.
