WorksheetsСОЁЛ-11 бүлэг сэдэв
Total questions: 52
Worksheet time: 26mins
Name
Class
Date
1.
Олон улсын хэмжээнд соёлын үйлдвэрлэл гэдэг ойлголтыг олон янзаар нэрлэж ойлгож байна. Тохирохгүй илүүц ойлголтыг олно уу?
a)
бүтээлч эдийн засаг,бүтээлч үйдвэрлэл”
b)
“ шинэ эдийн засаг”
c)
“ утаагүй үйлдвэрлэл”
d)
“соёлд болон чөлөөт цагт суурилсан бүтээлч үйлдвэрлэл”
e)
Илүүц зүйл алга
2.
Соёлын үйлдвэрлэл гэдэг ойлголт хэдий үед бий болсон бэ?
a)
1970-аад оны үед
b)
1980-аад оны үед
c)
1990-ээд оны үед
d)
1960-аад оны үед
3.
Монгол улсад “ Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр хэдэн онд батлагдсан бэ?
a)
2014 онд
b)
2015 онд
c)
2016онд
d)
2017 онд
4.
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэдэг вэ?
a)
соёлын аялал жуулчлал
b)
соёлын үйлдвэрлэл
c)
соёлын орон зай
d)
соёлын дархлаа
5.
Түүх ,соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцахыг ..... гэнэ.
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Үндэсний соёл
c)
соёлын аялал жуулчлал
d)
соёлын үйлчилгээ
6.
Соёлын үйлдвэрлэлд багтахгүй илүүц үгийг дугуйлна уу?
a)
Археологи
b)
Хувцас хунар
c)
цахим хэвлэл
d)
Байгалийн баялаг
7.
Соёлын аялал жуулчлалыг хэдэн төрөл хуваадаг вэ? Зөв нэршлийг олно уу?
a)
Гадаад, дотоод
b)
Дотоод, олон улсын
c)
Монголын, гадаадын
8.
Аль нь соёлын аялал жуулчлалд баримтлах зарчим биш вэ?
a)
орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
b)
соёлын солилцоонд тулгуурлах
c)
байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
d)
түүх,соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгох
e)
Байгалийн болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг бэхжүүлэх
9.
Соёлын аялал жуулчлал ямар ач холбогдолтой вэ?
a)
Эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг хангана
b)
соёлын солилцоонд тулгуурлах
c)
байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
d)
Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
10.
Соёлын даяаршил гэдэг ойлголт Соёл судлалд хэдийн бий болсон бэ?
a)
1960-аад оны төгсгөл
b)
1970 –аад оны төгсгөл
c)
1980-аад оны төгсгөл
d)
1990 –ээд оны төгсгөл
11.
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэдэг вэ?
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Соёлын дархлаа
d)
Соёлын адилсал
12.
Cоёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдээс илүүцийг олно уу
a)
Соёлын даяаршил
b)
Соёлыг солилцоо
c)
соёлыг хуулбарлан дууриах
d)
Соёлын тулгалт
13.
Бүтээсэн бүхнийг устгаж , хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц
a)
Соёлын даяаршил
b)
Соёлыг солилцоо
c)
соёлыг хуулбарлан дууриах
d)
Соёлын тулгалт
14.
Даяаршлын үеийн үндсэн бодлого?
a)
Байгаль хамгаалах
b)
тогтвортой хөгжил
c)
нийгэм соёл
d)
Эдийн засаг
15.
Соёлын аялал жуулчлал гэдэг ойлголт нийтийн хэрэглээнд нэвтэрсэн бэ?
a)
1960-аад он
b)
1970 –аад он
c)
1980-аад он
d)
1990 –ээд он
16.
Аpд түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэдэг вэ?
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын аялал жуулчлал
c)
соёлын дархлаа
d)
Соёлын адилсал
17.
Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж , оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг юу гэдэг вэ?
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын аялал жуулчлал
c)
соёлын дархлаа
d)
Соёлын адилсал
18.
Хүн төрөлхтний соёлыг ерөнхийд нь юу гэж хуваадаг вэ?
a)
Хотын, хөдөөгийн
b)
Үндэсний , гадаадын
c)
суурьшмал, нүүдлийн
d)
Биет, өв
19.
Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?
a)
Бусдын соёлыг хуулбарлан дууриах
b)
Үр хүүхдээ сургах
c)
Мал маллах ухаан
d)
Язгуур уламжлалаа хадгалах
20.
Анх 1954 онд Америкийн сэтгэл судлаач К. Оберг ямар ойлголтыг гаргасан бэ?
a)
Соёлын шок
b)
Соёлын адилсал
c)
соёлын дархлаа
d)
Соёлын эрх чөлөө
21.
Хүнд төрөлхөөс заяасан 3н эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх гэж хэн үзсэн бэ?
a)
Ж.Локк
b)
Дж. Кэмпбелл
c)
Э.Фром
d)
К. Оберг
22.
Соёлын орон зай гэж юу вэ?
a)
Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
b)
соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц
c)
янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж
d)
өөр соёлын орчинд орох үед бий болж байдаг оюун санаан орчин
23.
Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл, бичиг үсэг, түүх, шашин, урлал, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?
a)
сонгодог соёл
b)
Нүүдлийн соёл
c)
үндэсний соёл
d)
Суурьшмал соёл
24.
Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?
a)
Энэ хоёр ойлголт ижил утгатай
b)
Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм
c)
кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм
d)
хоорондоо хамааралгүй
25.
Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдлыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг.
b)
соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгоно
d)
дэлхий нийтэд өөрийн брэндийг бий болгодог
26.
”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилгыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
ажлын байр нэмэгдүүлдэг
b)
соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх
d)
улс, үндэснийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, сурталчилах, дэмжин хөгжүүлэх.
27.
”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх хүрээг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
кино урлаг, тайзны уран бүтээл
b)
соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх
c)
дизайн, дүрслэх урлаг
d)
соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
28.
Соёлын аялал жуулчлалын ач холбогдлыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг дэмжинэ
b)
соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
түүх, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгоно
d)
хүн төрөлхтнийг оюун санааны болон ёс суртахууны нэгдмэл байдалд уриалан дуудах хүчин зүйлийн нэг болдог
29.
Аялал жуулчлалын хамгийн анхдагч орчин юу вэ?
a)
онгоцны буудал
b)
дуу хөгжим
c)
соёл
d)
орон нутаг
30.
Соёлын аялал жуулчлалд баримтлах зарчмыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
b)
соёлын солилцоонд тулгуурлах
c)
байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлж, хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
d)
хүн төрөлхтнийг оюун санааны болон ёс суртахууны нэгдмэл байдалд уриалан дуудах хүчин зүйлийн нэг болдог
31.
Хүмүүс гэрээсээ, өөр улсаас эсвэл өөрийн боломжит цагтаа цахимаар ажилладаг болов. Хүүхдүүд ихэнх цагаа цахим орчинд өнгөрөөж хэрүүл, доромжлол, хүчирхийлэл, гэмт хэрэг гэх мэт хүсээгүй шаардлаггүй зүйлийн талаар уншиж байна. Улс орнууд эдийн засаг, улс төр, хэл соёл, техник технологийн салбарт эрчимтэй нэгдэж байна. Эдгээр өгүүлбэрүүд соёлын ямар ойлголтонд илүү хамааралтай вэ?
a)
соёлын үйлдвэрлэл
b)
соёлын аялал жуулчлал
c)
соёлын адилсал
d)
соёлын даяаршил
32.
Соёлын даяаршилд эерэг , сөрөг үр дагаварын аль аль нь байна
a)
Тийм
b)
Үгүй
33.
ЮНЕСКО-гийн “ Соёлын төрөл зүйл, соёл хоорондын харилцааг тэтгэхүй” тайлан илтгэлд хүн төрөлхтний өв үндэс болсон соёлын харилцан үйлчлэлийн ямар үндсэн гурван хэлбэр байна гэж үзсэн бэ?
a)
соёлын солилцоо, соёлыг хуулбарлан дууриах , соёлын тулгалт
b)
соёлын бодлого, соёлын адилсал, соёлын тулгалт
c)
соёлын солилцоо, соёлын итгэл үнэмшил, соёлын хуулбарлан дууриах
d)
соёлын тулгалт, соёлын хуулбарлан дууриалт, соёлын ижилсэл
34.
Соёлыг хуулбарлан дууриах гэдэг ойлголт аль нь вэ?
a)
бүтээсэн бүхнийг устгаж хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц
b)
Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээ
c)
цаг үеийн хүчирхэг гүрнүүдийн зүгээс бага буурай улс оронд хандсан үйлдэл
d)
Улс, үндэстэн угсаатны соёл харилцан үйлчлэлцэх хэлбэрүүд
35.
1930-1940-өөд оны үед манай улс уламжлалт шашин, соёл, үндэсний бичиг үсэг зэргээ орхиход хүрч шашингүй үзэл, орос соёл заншил, крилл бичигтэй болсон билээ. Үүнийг зарим судлаачид ямар ойлголтоор тайлбарласан бэ?
a)
соёлын солилцоо
b)
соёлыг хуулбарлах
c)
соёлыг дууриах
d)
соёлын тулгалт
36.
Манай улс хэдийд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдсэн бэ?
a)
2005онд
b)
2010 онд
c)
2015 онд
d)
2018 онд
37.
Манай эрин үеийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн шалгуур, улс үндэстэн, гэр бүл, хувь хүний эрхэмлэх зүйл бол эх дэлхийн зүй тогтолд хүндэтгэлтэй хандах, байгалиа нөхөн сэргээх, биологийн төрөл зүйлийг хамгаалах явдал юм гэж ямар баримт бичигт тодорхойлсон бэ?
a)
“ Соёлын төрөл зүйл, соёл хоорондын харилцааг тэтгэхүй” илтгэл
b)
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр 2015 он
c)
“ Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” 2012 он
d)
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” 2005 он
38.
Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хувь хүний чадварыг дээшлүүлэх талаар тусгасан байдаг ба дурьдсанаас илүү зүйлийг олно уу.
a)
түүх , соёлын дурсгалыг сэргээн засварлах
b)
өнөөдөрийн аж төрөх ёс ирээдүйд нөлөөлдөг гэдгийг ухаарч нийгэм ,биологи,соёлын олон янз байдалд хүндэтгэлтэй хандах
c)
нийгмийн шударга ёс, тэгш эрхийн зарчмыг хүндэтгэх, аливаа асуудлын шийдлийг нийгэм, соёл, эдийн засаг ,байгалийн шүтэлцээнд авч үзэх
d)
амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувийн болон хамтын шийдвэр гаргахуйц мэдлэг чадвартай байх
39.
Тогтвортой хөгжлийн гол утга санаа аль нь вэ?
a)
нийгэм соёл, эдийн засаг, байгаль орчин
b)
Нэг хүнд ногдох ДНБ, хүн амын боловсролын түвшин, дундаж наслалт
c)
нялхсын эндэгдэл, бичиг үсэг тайлагдсан байдал, амьдралын түвшин буюу насжилт
d)
эдийн засаг, дундаж наслалт, бичиг үсэг тайлагдалт
40.
Угсаатан бүхэн хэл , бичиг, итгэл, үнэмшил, урлаг, утга зохиол, өв ,зохицол, эмх цэгц үндэсний мэдрэмж зэрэг өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Эдгээр нь нийлж тухайн үндэстэн, угсаатны хувьд онцгой утга холбогдол бүхий орон зайг бий болгодог. Үүнийг юу гэж нэрлэх вэ?
a)
соёлын орон зай
b)
итгэл үнэмшлийн орон зай
c)
үндэстний орон зай
d)
оюун санааны орон зай
41.
Оюун санааны орон зай нь хүмүүсийг оюун санааны хувьд тэжээн тэтгэж,төлөвшил олгож, соёлын үнэт зүйлсээ хайрлах, хадгалах сэдэл, мэдрэмжийг өгч байдаг.Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг, хүмүүсийн хамтын мэдрэмжийг .... гэдэг.
a)
соёлын орон зай
b)
кибер орон зай
c)
үндэстний орон зай
d)
оюун санааны орон зай
42.
Компьютер, технологи, цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг... гэнэ.
a)
соёлын орон зай
b)
кибер орон зай
c)
үндэстний орон зай
d)
оюун санааны орон зай
43.
Кибер орон зайн онцлогоос дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
хүний танин мэдэхүй, бүтээхүйн болон харилцааны бүх бололцоог илүү өргөн болгож байна
b)
цэрэг арми, эдийн засаг, хил, гааль татвараас үл хамааран чөлөөт бүсийг бий болгож байна.
c)
Асар богино хугацаанд мэдээлэл солилцох, танилын хүрээ өргөжиж байна
d)
улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдарч байна
44.
Хүүхдүүдийг цахим халдлага, донтолт ,гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах иэдвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын ЗГ-аас сургалтын орчинд ухаалаг утас хэрэглэхийг хязгаарласан.
“ Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай” тогтоол хэзээ гарсан бэ?
a)
2017 онд
b)
2018 онд
c)
2019 онд
d)
2020 онд
45.
Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай соёлын тээгчид гэж судлаачид тэмдэглэсэн нийтлэг аль нь вэ?
a)
овог
b)
ястан
c)
угсаатан
d)
үндэстэн
46.
Соёлын адилсал гэдэг ойлголт соёл судлалд хэдийгээс хэрэглэгдэж эхэлсэн бэ?
a)
1970-аад оны II хагас
b)
1980-аад оын II хагас
c)
1990 оноос
d)
1990 оны эхнээс
47.
Соёлын адилсалыг манай судлаачид олон янзаар нэрлэсэн байдаг. Илүүц зүйлийг олно уу.
a)
соёлын ижилсэл
b)
соёлын өөрийншил
c)
соёлын өвөр төрх
d)
соёлын мэдрэмж
48.
Бусдын соёлд үл автагдах, үнэт зүйлсээ хадгалж үлдэх, тухайн үндэстэн, угсаатны амьдралын итгэл , үнэмшил болсон үзэл санаа, үнэлэмж хэмээх утга санааг ямар ойлголтоор илэрхийлэх вэ?
a)
соёлын дархлаа
b)
соёлын адилсал
c)
соёлын ондоошил
d)
соёлын бодлого
49.
Өөрийн соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг .... гэж нэрлэдэг.
a)
соёлын дархлаа
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын цочирдол
d)
кибер орон зай
50.
Соёлын эрх чөлөө гэдэг ойлголтын гол төлөөлөгчид аль нь вэ?
a)
Ж.Локк, Дж. Кэмпбелл, Э.Фром
b)
Ж.Мердок, Э.Кассирер
c)
Э. Дюркгейм, М.Вебер
d)
К. Оберг, О.Шпенглер
51.
НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл ямар сэдэвтэй байсан бэ?
a)
соёлын дархлаа
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын цочирдол
d)
кибер орон зай
52.
Соёл бүрд өөрийн үнэт зүйл\ хэл, зан үйл, ёс заншил гэх мэт\ байдаг гэж үзвэл энэхүү үнэт чанараа хадгалах чадвар нь ..... юм.
a)
соёлын дархлаа
b)
соёлын адилсал
c)
соёлын ондоошил
d)
соёлын бодлого
100 %
